sonin.mn
Завхан аймаг малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. Тухайлбал энэ жил Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй, Их-Уул, Идэр, Тосонцэнгэл, Тэлмэн, Дөрвөлжин, Завханмандал зэрэг 10 сумд энэ ажлыг хийгээд байна.
 
Дээрхи сумдын 16.1 мянган малын 5.2 мянган хээлтүүлэгчийг үзлэг, ангилалт атестатчлалд хамруулж, 6 мянган хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавиулсан байна.
 
Мөн Завхан буурал омгийн ямаанд үзлэг ангилалт ашиг шимийн судалгаа явуулах ажлыг ҮХААЯ, Цөм сүргийн үржлийн аж ахуй, Дөрвөлжин сум хамтран зохион байгуулж буурал омгийн 23,0 мянган ямаанд ангилалт хийж, 3000 эм ямаагаар цөм сүрэг бүрдүүлж суурь зохион байгуулалтыг хийгээд байна.
 
Эх сурвалж: “Завхан” сонин