sonin.mn
Алтайн нурууны vргэлжлэл болон өмнийн шаргал говьд хошууран цуварч тогтсон Говийн цэнхэр хангай гэгдэх Гурван Сайхан уул нь далайн төвшнөөс дээш 2000-2848 метр өндөр, хөх номин униар дунд тэнгэр мөрлөн дvнхийсэн сvрлэг гоё уулс юм.
 
Тийм ч учраас Сайхан хэмээн нэрлэсэн буй заа. Энэ уулаас баруун тийш Баян-Цагаан, Баян бор нуруу. Зvvн урагш Буур, Номгон, Хачиг, Хөрх, Аргалант, Зурамтайн сvрлэг хадан уулс зvvн өмнө зvгрvv цувран тогтсон байдаг. Уулсын их өмнөө гэдэг энэ буюу.
 
Гурван Сайхан бол ашигт малтмалын баялаг ордтой, арц гангын анхилам vнэртэй, аргаль янгир шивээлсэн тас, ёл, харцага, бvргэд элин хальсан, ирвэс, хадны суусар, галт хар vнэг зэрэг ховор сонин амьтадтай, байгалийн сонин тогтоц бvхий агуй хонгил элбэг, ам бvхэндээ шивэр шугуй, булаг ус арвин өгөөж дvvрэн уул юм.
 
Энд Хаалгын ам, Ёлын ам, Шат, Гэгээт, Мухар шивэрт, Дүнгэнээ, Улиастай зэрэг сэрvvн тунгалаг горхи ус бургилсан ам хавцлууд олон бий. Говь Гурван Сайханы зvvн сайхан уулын Ёлын ам нь Дархан цаазат газар бөгөөд тvvний vзэсгэлэнт байгалийг сонирхохоор хол ойрын, гадаад дотоодын тvмэн амьтан ирж очиж байдгаараа
 
Өмнийн их Говьдоо төдийгvй Монгол даяар нэр цууд гарсан билээ. Ёлын ам Даланзадгад хотоос шулуунаар явбал 40 орчим км-т тойруу замаар 62 км -т оршино.
 
 
Ч.Сугархүү
 
Эх сурвалж: "Алтан нутгийн мэдээ " сонин