sonin.mn
Үндэсний үйлдвэрлэгчдэд тэмээ болон хониныхоо ноосыг тушаасан малчдад төрөөс урамшуулал олгож эхлээд гурван жил болжээ. Өнгөрсөн жилүүдэд малчид бичиг баримтаа бүрэн бүрдүүлж, нэрийн дансаа нээлгээгүй гэх мэт шалтгаануудаас болоод ноосны урамшуулалд бүрэн хамрагдаж чадахгүй байх асуудлууд гарч байсан.
 
Харин энэ жил малчдад ийм бэрхшээл тулгараагүй байна. Манай аймгийн хэмжээнд нийт 11363 малчин өрх 1836039.7 кг хонины ноос, 149.9 кг тэмээний ноос тушаажээ. Энэ оны 11-р сараас ноосоо тушаасан дээрх малчдад нийт 3 тэрбум 672 сая /хонины ноос/, 299800/тэмээний ноос/ төгрөгийн урамшлуулап олгогдох гэнэ.
 
Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин