sonin.mn

Би үүнийг олон юмнаас мэдэрсэн юм.Монголд бурхны шашин олны дунд хориотой 70-аад оны үед Дашбалбар бид хоёр айл хэссэн ч, автобусанд суусан ч ,хүн амьтанд адлагдсан ч цуг байдаг байлаа.

Тэр үед Дашбалбар баруун гарынхаа бугуйд урт зандан эрхи ороочихсон, түүнийгээ хэнээс ч нуулгүй, наадмын өмнөхөдөр өглөөний арван нэгэн цагийн үед автобусанд суугаад нэгдүгээр хорооллын 27 дугаар байранд амьдардаг Лхагва гэдэг айлд очихоор явлаа. Автобус дүүрэн хүмүүсийн дунд мөнөөх шар эрхиэ бугуйнаасаа тайлан, дүнгэнэтэл мэгзэм уншиж эхэлдэг юм байна. Нүдээ тас аньчихсан, өглөөнийхөө уншлагыг уншаад байдаг. Автобусаар дүүрэн хүмүүс энэ чинь солиотой хүн юм, энэ солиотой байх аа, гапзуу юм байна шүү дээ хэмээн шивэр авир гэлцэн зогсоцгооно. Миний зовсон гэдэг учиргүй. Зүүн талын суга руу нь ёворч, хүмүүс "галзуу солиотой" гээд байна шүү дээ гэж шивнэж хэлэхэд "Миний өглөөний уншлагын цаг таарчихаад байна, чи дуугүй бай" гэж хориглоод хоёр буудал газар тасралтгүй маани мэгзмээ уншсаар байж билээ. Буух хаалга руу дөхөж очиход "нээрэн галзуу хүн байх аа" гэсэн нэг запуутай би хэрэлдэж, барилцаж авч арай л зодолдсонгүй. Замд явж байхдаа "чи дахиж л битгий ингэж шараарай, муухай юм болох шахлаа" гэвэл "Буян үйлдэж байгаа хүн муухай харагдаад байвал бузар үйлдэж байгаа хүн эдэнд сайхан харагдана" гээд огт хавьтуулсангүй. Тэр үед Улаанбаатарт Дашбалбар шиг орос оронд арван жил сурч боловсорсон идэр залуу сэхээтэн эрхи барих нь байтугай эмгэд, өвгөд ч нууж, хаадаг байсан цаг. МЗЭ-ийн хурап дээр төрийн шагнаптай том зохиолчид, дарга нартай Дашбапбар бид хоёр талийгаач Ж.Бямба, Ш.Гаадамба, Ж.Бадраа нарын дэмжлэгээр ёстой л нэг үзэж тарж, үсэрч наапддаг байлаа. Тэр маргаан, хэрүүлийн өмнө мөнөөхөн шар эрхиэ татаж билээ. Тэгээд чи бид хоёр өнөөдөр ганцаардах юм байна. Бид хоёрыг хамгаалах гол хүн бол Л. Хуушаан гуай. Энэ нь мэргэлж хэлсэн, мэдэж байгаад хэлсэн апин болохыг би мэдэхгүй. Монголд бурхны шашныг дэлгэрүүлэхэд хилэнцэт олон хүнд доромжлуулж, тэр доромжлолыг ёстой л бурхан багш шиг тэвчиж чаддаг нь гайхмаар санагддаг сан.

Тэр их түргэн ууртай, сэлэмний ир шиг аагтай залуухан, бурхны төлөө ямар ч доромжлолыг өнгөрөөж чаддагийг нь би одоо ч гайхдаг. Дапай ламыг ирэх тоолонд шахуу Дашбалбар бараалхаж, Улаан-Үүд хүртэл дагалдан явж Дашбалбарт Бакула Ренбүчи айлдсан болгоныг хүлээн авч, болгоомжлохгүй бол насанд цөвтэй гэхийг би чихээрээ сонсож байсан юм.

Манай зуунаас бурхан яагаад тодорч болдоггүй юм. О.Дашбалбарыг бурхны хувилгаант хүн байсныг монголын ард түмэн мэдэрч байх шиг санагддаг. Монгол телевизийн баруун дэнжид амьдарч байсан оточ лам Н.Пүрэвдаваа олон жилийн өмнө Д.Цэдэв бид гуравтай уулзаад "Энэ Дашбалбар гэдэг залууг жир хүн гэж бодохгүй  байна, нэг л ондоо хүн юм даа" гэж хэлээд адислаж байсан. Оросын эрдэмтэн, Горькийн нэрэмжит их сургуулийн багш Клара Николаевна Яцковская миний хариуцаж байсан "Залуу үе" радиостанцаар ярихдаа "Дорно дахин суут гарамгай хөвгүүдтэй, одоо удахгүй О.Дашбалбар дадлага хийхээр ирнэ. Тэр нэг л өвөрмөц сонин хүн дээ" гэж байсан. Горькийн сургуульд элсэх апгебрын шалгалт дээр олон үл мэдэгдэгчтэй тэгшитгэлийг бодолгүй, урт гэгчийн шүлэг бичээд, доор нь "Тэр сургуульд чинь утга зохиол үзэхээс, тоо үзэхгүй биз дээ, тэгээд ч би та нарт шүлгээ шалгуулж байна" гэж байхав. Энэ явдлыг нь шалгалтын комиссын дарга, яруу найрагч, орчуулагч, эрдэмтэн Лувсандамбын Дашням одоо ярьж мушилзтал инээж байдаг юм.

Дашбалбар бол хэтрүүлэггүй хэлэхэд дэлхийн бүх сэдвээр хурц бичиж чаддаг зохиолч байлаа. Далай лам дэлхийн бүх сэдвээр сэтгэж чаддаг хүн. Бас л Төвдийн өндөр ууланд долоон сарлагийн үнээтэй айлд ядуу зүдүү өссөн хүн. Олон юмаараа Дашбалбар Далай ламыг санагдуулдаг. Эртний гүн ухаантан Аристотель нэгэнтээ "Нүгэл, буян хоёрыг үл ялгагч бурхан гэж байддаггүй. Харин нүгэл, буян хоёрыг үл ялгагч хүмүүн байдаг. Бурхны дээд чанар нүгэл, буян хоёрыг ялгадагт оршино" гэжээ. Алуурчин, яргачин хүн нүглээ наминчлахаар өвөр дээр нь цуст мөнгө аврал эрэн тавьж байхад хилэнцэт өргөлд баярлаад, магнай дээр нь ариун бурхны номын "Сандуйн жүд"-ээр адис хүртээж байх юм бол, тэр бурхан биш буг чөтгөр мөн. Уул ус, эх орныг нь харийн дайсанд худалдах гэж байхад хэнгэрэг цан балбаад, хийдийн газар завилан сууж хуралдагсад мөн тийм. Ядуу зүдүү олон түмэн аврал эрэн мөргөж байхад ергөл барьцгүйд боож хааж, шашин номын хурал чуулганд гай барцдыг нь арилгаж өгөхгүй хөөж тууж байвал тэр буян номын биш, буг чөтгөрийн орон сав болно. Мөнгө цагаан, нүд улаан гэгчээр улс орноо идэж завшигчдыг хамгийн гэнэн, башрыг нь ойлгосоор атал хамба, цорж, гавжууд цав, манз зооглон цатгалан баясгалантай суух аваас эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээх бурхны шашны үндсэн хуулийг зөрчсөн гэмт хэрэгтэн болно. Өнөөгийн Монголд өдөр тутмын амьдралд гаслан болсон энэ бүх буруу зөрүү, булхай луйвар,маапаан хулгайг илчлэн тэмцэж, өөрийн биеийг өчүүхэн ч тоохгүй явснаараа улаан сахиус овгийн Очирбатын Дашбалбар бурхан багшийн сургаал айлдсанаар арга буюу үнэн, худлыг ялгагч бурхны бүрэлбааг бүрдүүлсэн, ялж тегс нөгчсөн ариун дээд бодгаль байлаа. Хутагтын найман мөр нь үнэн үзэл бодол, хэл, ахуй, хичээл зүтгэл.ухаарап, бясапгал гэдэг. Энэ найман мөр Дашбапбарт бурхантай зэрэгцүүлж болохоор тод томруун харагддаг байлаа. Тэр дутагдал ч гэж болох гурван авгай, үр хүүхдүүдийнх нь амьдралыг нас биеэрээ тэтгэн хөгжөөж, бүгдийг ялгалгүй хайрлан явснаа таалал төгсөхийн өмнө нэгэн сонинд "Энэ гурван бүсгүй гурвуулаа миний амьдралд хэрэгтэй" хэмээн нууж хаапгуй ярьсныг уншаагүй хүн үгүй биз ээ.

Очирбатын Дашбалбар монголд хэт нь хэрэг болох хэдэн сайхан хөвгүүд, охидтой билээ. Гангабаатар, Мөнгөндалай, Дэжидмаа, Индра нар эцгийн буянд эрдэм, хэл хоёрыг базааж яваа залуучууд. Хүргэн хүү Алтангэрэл нь мөн л Монголд хэрэгтэй залуусын нэг. Нэг удаа Балжирын Догмид бид хоёрт "Монголын ихэнх хүүхнүүд мөнгө, доллартай харийн хүний өвөрт ороод байхад, би гурван бүсгүйг орон байр, үр хүүхэд, унших ном, утаа гаргах голомттой байлгахад юу нь буруу байх юм" гэж билээ. Ялж төгс нөгчсөн миний зүрхний хонгор найз, нэгийг нь муулахад нөгөөгийнх нь чих хангинаж явсан бурхны хувилгаант, улаан сахиус овгийн Дашбалбар дарагдаж хэлмэгдсэн бурхны шашныг ар газар дэлгэрүүлэхэд сүүлийн 100 жилд гараагүй ажил үйлийг үүдэн бүтээсэн яруу найрагч бөлгөө.


Түүний заримаас дуръя.

1.1990-ээд оны эхээр "Сүсэгтэн холбоо"-г байгуулах ажлыг миний нэвтрүүлгээр өөрийн дуу хоолойгоор зарлаж байсан болоод тэргүүлэгч гишүүнээр нь ажиллаж байлаа.

2.1990-1993 онд Ерөнхийлөгчийн шашны зөвлөх байхдаа бүх Монгол Улс даяар өөрөө удирдан явуулж байсан бурхан багшийн дүйцэн өдөр мартагдаад удсан боловч одоо энэ буянт үйлс хэвшил болон дэлгэрч байна.

3.1993 онд Буддын соёлын төвийг байгуулж, тэр үед Монголд хэтэрхий улайран нэвтэрч байсан харь шашны нөлөөнөөс хүн ардаа аварсан гэж хэлж болно. Тухайн цагт сургуулийн сурагчдыг хүртэл, анги ангиар нь хууран элсүүлж, улс үндэстэнд аюул учирдаг дээр тулаад байв.

4.Мөн онд Энэтхэг улсад Далай багшийн урилгаар морилон бурхан багшийн угаап үйлдсэн газар очиж, ариун Ганга мөрнөөс амсч, бурхан багшийн номын хүрд эргүүлсэн буяны орныг тойрон залбирал үйлдэн, тэр

газраас ирэхдээ бэлэг дурсгап, эд таваар нэгээхнийг ч аваагүй атлаа бурхан багшийн чандраас эх орондоо авчирчээ.

5.Монголын нэртэй, тушаалтай улс төрчид харь шашныг оруулах гэж өөрийн найз нөхдийн хамт бүлэглэн гүйлдэж байх тэр цагт ялж төгс нөгчсөн О.Дашбалбар "Төр сүм хийдийн харилцааны хууль"-д Монгол оронд бурхны шашин зонхилох тухай заалтыг оруулж чадсан.

6.1995 оны наймдугаар сард Далай лам 60 насныхаа ойг дэлхий даяар нинжин сэтгэл, энэрэн найрамдах үзлийн дор тэмдэглэхэд Монголоос ялж төгс нөгчсөн Очирбатын Дашбапбар оролцож 33 минут үг хэлэхэд нь дэлхийн бурхан шашинтны холбооныхон бүгд адислан мөргөж, ариун мутрыг нь атгаж "Та жир хүн биш байна" гэж байсныг Энэтхэгийн сонинд нийтэлсэн байсан.

7.1994 онд Далай лам Монголын буддын Соёлын төвд заларч О.Дашбалбарын энэ үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна.

8.Япон улсын бурхны шашны суртапчлах нийгэмлэгийн Бүккё Дэндо Кёкай хэмээх хэвлэлийн газраас "Бурхан багшийн сургаал" хэмээх авралын цадигийг Намбарын Энхбаяр орчуулж, О.Дашбалбар, Ж.Хатанбаатар нар хянан тохиолдуулж, Д.Цэдэв, Канаока Хидэро нар тулгуур хийж нягтлан ариусгаад 1991 оны хавар бид бүхнээ барьсан билээ.

Энэ мэт бурхны шашныг Монголд дахин дэлгэрүүлэх, олон түмнийг үнэн голоосоо сүсэглэн биширч чадвап бурхны авралд багтдаг үзлийг Очирбатын Дашбалбар ямагт надад хэлдэгсэн. Миний бие огцом түргэн зантай, ажил бүтэмжгүй үе тохиолдоход анд нөхөд, авгай хүүхэд, алба нэгт хүмүүстээ байтугай бурханд хүртэл уурлан хилэгнэж "Алив тэр ач тусаа үзүүл дээ. Энэ олон түмэн ядарч зүдэрч хулгай дээрэмд өртөж байхад, нээрэн гайхамшигтай л бол засч залруулаад орхи" гэж нэг биш удаа хашгиран гомдоллож байсан "Монгол орон баларлаа, ард түмэн сүйрлээ, улс төрчид, сайд дарга нар хуурахаа л мэдэхээс, аврахаа мэдэхгүй, одоо эцсийн ганц найдвар бурхан та л байна. Баг, сум, дүүрэг, хороо бүр сүм хийд, лам нартай болсон байна. Тэгээд ач тус нь хаа байна, харуулаад аль" гэж намайг нэг удаа бурхан шүтээний өмнө авирлан догшроход "Цаад олон түмэн чинь үнэн голоосоо шүтэж чадахгүй байна шүү дээ. Тэрнээс биш бурхан бүхнийг чадна" гэж байсныг санаж байна. Нээрэн бодоод байхад бид чинь бурхан шүтээнд мөргөхдөө "Намайг, манайхыг, үр хүүхдүүдийг минь бүгдийг авар" гэж явцуу хүсэл илэрхийлдгээс болоод эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд гэсэн үндсэн хуультай, хутагт хувилгаад, ариун номоосоо гажиж чадахгүй, аврал энэрлээ хүртээх гэтэл болдоггүй тал байж магадгүй. Хэрвээ тийм болбоос хэл, бие, сэтгэл гурвын минь алдрыг өршөөн хэлтрүүлж намайг яах вэ, олон түмнийг минь өршөө гэж бурхны мэлмийн өмнө буруугаа хүлээн сөгдье. Ялж төгс нөгчсөн Очирбатын Дашбалбар болбоос бурхан буддагийн дотоод сэтгэхүйг гүн гүнзгий ойлгосон хүн байлаа. Бурхны өмнө очоод намайг өршөө гэхийг нь би ер сонссонгүй. "Олон түмний тусын тулд тан лугаа дор мэхийн сөгдье" гээд хадаг тавиад л гардаг сан. Япж төгс нөгчсөн Очирбатын Дашбалбарын тухай Төрийн соёрхолт, зохиолч Балжирын Догмид надад нэг үг алдсан юм. Английн их зохиолч Э.Войныч нүүрэндээ сорвитой, эрэлхэг баатрын хөшөөг хараад түүнээс сэдэвлэж Артурын дүрийг олсон гэдэг. Түүн шиг Б.Догмид, Дашбалбарыг газар шороо, тусгаар тогтнолын төлөө бэртэгчингүүдтэй тэмцэж байхыг үзээд Данзанравжаа "Ер нь иймэрхүү хүн байсан байх шүү гэж санагдаад явчихсан" гэдэг юм. Догмидын тэр гайхамшигт киног анхааралтай үзсэн боловсролтой хүмүүс Очирбатын Дашбалбар, Данзанравжаа хоёр чинь яасан адилхан хүмүүс вэ гэлцэхийг сонсч байсан юм. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн тухай тэр киног гарч байхад XX зууны догшин эх оронч Дашбалбарын тухай сайн кино хийнэ гэхэд юу л бол доо. Дээр дурдсан товчхон хэдэн баримтаар ишлэл болгон өгүүлэхэд шашин бурхандаа чин үнэнчээр сүсэглэдэггүйн гайгаар идэр залуу насандаа эх орон, ард түмнээсээ хагацан одсон, үнэн худал, булхай дээрэм, заль мэхийн эсрэг эцсээ хүртэл тэмцсээр ялж төгс нөгчсөн, улаан сахиус овгийн Очирбатын Дашбалбарыг миний бие бурхны хувилгаантай хүмүүн хэмээн гэгээн дүр дор нь өглөө нэг мөргөж, өдөр нэг харж, үдэш залбирч явнам. Сэтгэл ариун, санаа шулуун, зориг төгөлдөр, энэрэл хайр нигүүлсэнгүй, ийм чанар бурхан, хүн хоёрт л байдаг. Бурхан гэдэг чухамдаа хутагтын найман мөрийг хаа ч, хэзээ ч алдалгүй дагаж явдаг ариун дээд хүмүүний дүр билээ.



Хүн дор мөргөм үү. Түүн лүгээ нэгэн энэ бүх чанарыг насан туршдаа эрхэмлэж, ялж төгс нөгчсөн Очирбатын Дашбалбар дор мөргөм үү.

Зундуйн Дорж /Монгол Улсын Төрийн соёрхолт,  Соёлын гавьяат зүтгэлтэн/