sonin.mn
Улаанбаатар хотыг, тэр дундаа гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр, төслүүд хэдэн жилийн тэртээгээс л хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл эрчимтэй хэрэгжиж байгаа гэж хэлж болно.
 
Хэрвээ иргэн та хуучин орон сууцаа шинэчлэх гэж байгаа, эсвэл хашаа байшингаа банкны зээлийн тусламжтайгаар орон сууц болгох гэж байгаа бол энэ талаар багахан мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. 
 
 
Монголын барилгын салбартаа томоохонд тооцогддог компаниудын орон сууцны үнэ:
 
 
Баянгол дүүрэгт:
 
-"Эко констракшн" ХХК- н 2013 онд ашиглалтанд орох "Голден Парк" хотхон дахь 1000 айлын орон сууцны нэг, хоёр өрөө байр нь м.кв нь 1.400.000 төгрөг юм байна. Банкны найман хувийн зээлд хамрагдах боломжтой аж.
 
-"Азийн хүлэг" ХХК-н ашиглалтанд орсон Модны 2-н гудамжин дахь "Ариг апартмэнт" -ийн 24 айлын орон сууцны 3 өрөө байр м.кв нь 1.650.000. Банкны найман хувийн зээлд хамрагдах боломжгүй гэнэ.
 
-Дако ХХК- УБ паласын зүүн хойно байрлах 274 айлын, 2013 онд ашиглалтанд орох орон сууцны 1-2 өрөө байр м.кв нь 1.700.000. Банкны найман хувийн зээлд хамлагдах боломжгүй.
 
-"ЭНХЭД" ХХК- 28-р сургуулийн баруун хойно байрлах 108 айлын орон сууцны 1-3 өрөө байрнууд м.кв нь 1.520.000 төгрөг аж. Банкны найман хувийн зээлд хамрагдах боломжтой.
 
-"Буянпэл" ХХК-н "Цоглог 2А" хотхон дахь аравдугаар хорооллын автобусны буудлын урд байрлалтай, ашиглалтанд орсон, хоёр өрөө байр мк нь 1.800.000 төгрөг юм байна. Банкны найман хувийн зээлд хамрагдах боломжтой.
 
-"Отбар" ХХК- "Очир" хотхон дахь Гурван гал эмнэлгийн урд талд байрлалтай, 180 айлын орон сууцны, 2013,онд ашиглалтанд орох хоёр өрөө, 3-4 өрөө орон сууцны үнэ метр кв нь 2.050.000 төгрөг. Банкны найман хувийн зээлд хамрагдах боломжтой гэнэ.
 
 
Сүхбаатар дүүрэгт:
 
-"Мон Хаус" групп, Улаанбаатар Буян компанийн хойд талд байрлах, 77 айлын, 2013 онд ашиглалтанд орох 2-3 өрөө орон сууцны үнэ м.кв нь 2.700.000 мянган төгрөг аж. Банкны найман хувийн зээлд хамрагдах боломжтой
 
-"Үлэмж цамхаг" ХХК-" Америк тоун хаус" дахь Бэлхийн хуучин эцэст байрлах, 28 айлын, 2014 онд ашиглалтанд орох хоёр өрөө орон сууц м.кв нь 1.450 ам.доллар гэнэ. Банкны найман хувийн зээлд хамрагдах боломгүй гэх мэт иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн барьж буй орон сууцнуудаас иргэд өөрт таатай нөхцөл боломжийн дагуу банкны найман хувийн зээлд харагдан орон сууцаа худалдан авах боломжтой юм байна. Үүний тулд мөн найман хувийн зээл олгож буй банкаа сонгох шаардлагатай болж байгаа.
 
 
Капитал банкны сууц худалдан авах зээл
 
Иргэдийн орон сууц худалдан авах Зээлийн хугацаа: 15 жил Зээлийн хэмжээ: 100 сая төгрөг хүртэл, орон нутагт 30-50 сая төгрөг
Зээлийн хүү нь капитал банкнаас барилгын санхүүжилт авсан аж ахуй нэгж байгууллагын орон сууц худалдан авах болон зах зээл дээрээс худалдан авахаас шалтгаалан 1.5- 2.0 хувь байгаа аж.
 
 
Амины орон сууц барихад зориулан олгох зээл
 
Зээлийн хугацаа тав хүртэлх жил, зээлийн хэмжээ нь 50 хүртэлх сая төгрөг, зээлийн хүү нь 1.9- 2.1 хувийн хооронд байна.
 
Хашаа байшин худалдан авах барьж дуусгах зээлийн хугацаа таван жил бөгөөд зээлийн хэмжээ нь Улаанбаатар хотод 20 сая хүртэл, аймгийн төвд арван сая хүртэл, суманд гурван сая хүртэл гэнэ. Харин зээлийн хүү нь хашаа байшин худалдан авах ба барихаас шалтгаалан 2.0- 2.2 хувьтай байгаа юм байна.
 
Тус банкнаас орон сууцны зээл хүсэгчдэд дараах нөхцлийг хүргэж байна. Үүнд:
 
Зээлийн хугацаа- 240 хүртэл cap Зээлээр худалдан авах орон сууцны талбайн хэмжээ- 80 м.кв- аас ихгүй байна. Урьдчилгаа төлбөр нь орон сууцны үнийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна. Зээл хүсэгч өөрийн өмчлөлд байгаа хуучин орон сууцыг барьцаа болгон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж болно.
 
Мөн зээл хүсэгчид тавих шалгууруудад:
 
-Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх
 
-Банкны салбар нэгж оршин буй тухайн орон нутагт байнгын оршин суудаг байх.
 
-Сүүлийн нэг жилээс доошгүй хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, цаашид тогтвортой ажиллах үндсэн ажилтан байх.
 
-Хувиараа бизнес эрхлэгч бол сүүлийн 1.5 жилээс дээш хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагааг тогтворой эрхэлсэн, үйл ажиллагааны орлого баримтаар баталгаажсан байх 
 
-Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.
 
 
-Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөргүй байх
 
-Өрхийн аль нэг нь гишүүн нь" 40 000 айлын орон сууц, "Төрийн албан хаагчийн 4000", "Иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах хөтөлбөр"- ийн дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.
 
Эдгээр шалгууруудыг давснаар иргэн та капитал банкнаас болон бусад орон сууцны зээл олгож буй банкнуудаас найман хувийн хүүтэй орон сууцны зээл авах боломж нээгдэх юм.
 
Шинээр ашиглалтад орж байгаа болон хуучин орон сууц худалдан авах гэж буй иргэд маань банкны таатай зээлийн нөхцөл, өргөн сонголт боломжийн үнэ бүхий орон сууцаа авах нөхцөл хангалттай бүрдсэн аж.
 
Г.Учрал
 
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин