Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сүхбаатар аймагт өчигдөр сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүллээ. Сүхбаатарчуудын хувьд аймгийнх нь нийт нутаг дэвсгэрийн 66 хувь нь лицензээр олгогдсон байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лиценз олголтыг зогсоож, лицензийн хууль бус наймаатай тэмцэж эхэлсний үр дүнд өнөөдөр Сүхбаатар аймагт лицензээр олгогдсон газар 11 хувь болтлоо буурчээ. Газар нутгийг нь эргүүлэн авчирч өгсөн Ц.Элбэгдоржид сүхбаатарынхан хүндэтгэлтэй хандаж байлаа.
“Жаахан шарга” театрт болсон иргэдийн уулзалт илүү дутуу оршилгүйгээр, шууд асуулт хариултаар эхэлсэн юм. VI багийн иргэн Н.Саарал, Д.Гантөмөр, Н.Гэрэл... зэрэг олон иргэн босч үг хэлэхдээ “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн үйл хэргийг ард түмэн мэдэж байгаа учраас хамгийн ил тод нэр дэвшигч гэж үзэж байна.
Таны эхлүүлсэн “Шууд ардчилал” бол Монголын ардчиллын хоёр дахь давалгаа гэж иргэд, олон түмэн үзэж байгаа. Анх удаа бид орон нутгийн мэдэлд ирж байгаа 9.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг иргэд бид өөрсдөө юунд хэрэглэхээ хэлэлцэж шийдэрлэх болж байна.

Урьд нь дарга нар бүх асуудлыг шийддэг байсан. Одоо иргэд өөрсдөө шийдэх болж байгаа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн “Шууд ардчилал”-ын шууд бидний амьдралд ирж байгаа үр дүн юм. Танаар эхлүүлсэн ажлыг чинь дуусгах бодолтой байна, сүхбаатарчууд бид” гэсэн юм.
Уулзалтын онцлог нь ямар нэг албаны хэв загваргүй, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг асуултад хариулж байхад иргэдийн дундаас хадаг сүү барьсан нэгэн шууд гарч ирээд ерөөлийн үг барьж байх жишээтэй.
Ерөнхийлөгч өөрийгөө танилцуулж үг хэлж, уулзалт эхэлдэг бол иргэд эхлээд л санаа бодлоо ярьж, асуултаа асуугаад явах жишээний амьд халуун уулзалт Баруун-Урт хотод өрнөлөө. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Сүхбаатарчууд та бүхний энэ их бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаа.

Сүүлийн 20 жилд орон нутагт өөрсдийн гараар, өөрсдийн санал санаачилгаар, өөрсдөө сэтгэж зүтгэж олсон мөнгөөр ингэж бүтээн байгуулалт хийж байгаа нь бусдад үлгэр жишээ болох ёстой. Би Сүхбаатар аймагт янз бүрийн нөхцөлд, олон удаа ирж байсан.
Энэ удаагийнх шиг ийм өөдрөг, та бүхний хөдөлмөр зүтгэлээр баярлаж бахархаж байсан нь цөөн юм. Сүхбаатар аймгийн Засаг дарга төрийн байгууллагын бүх хүмүүс дарга, цэрэггүй контортой ажлаа хийгээд өдрийг бардаггүй юм байна.
Өглөө ажилдаа ирээд Баруун-Урт хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажил дээр очдог нь иргэдтэйгээ ойр байгаагийн тод жишээ” гэсэн юм.
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
ok shuudee iim l engiin bval ard irged yum oilgoj oi toind n yu orj irnegee amjilt husie
Албан тушаалын төлөө Хүн ингээд улаандаа гарчих юм аа, Худлаа ярих бол юу ч биш, Дүрдээ бүр орчих юм аа, Энэ бол уг нь жүжигчин хүнд байх том чанар, Со энэ тэр гээд жүжигчний ямарч авяасгүй нөхөд суралцмаар юм, Улс төр эх орон ард түмэн бол уг нь "Хошин шогийн жүжиг" биш л баймаар юм,
elbegdorj erenhiilugchiig dahin songoh bolno demjdeg chuu taniig amjilt husie
Mash buruu alkham khiikh ny dee, oroitoogui, sariin khugatsaa bna, sain bod