МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ СОНГУУЛЬД МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ БАДМААНЯМБУУГИЙН БАТ-ЭРДЭНИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Уриа: Эвийг эрхэмлэнэ
Зөвийг дэмжинэ
Монгол Ардын Нам гишүүдийнхээ төдийгүй нийт ард түмний дунд “Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” хэлэлцүүлэг өрнүүлж, олон түмний санаа бодлыг тодорхой асуудлуудаар тандан судлах замаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ тодруулж, миний нэрийг дэвшүүллээ. Миний бие үүнийг надад хүлээлгэж буй өндөр итгэл найдвар хэмээн хүлээн авч байна.
Ерөнхийлөгчид нэр дэвшсэний дараа улс төрийн зарим нам, иргэний нийгмийн олон байгууллага, түүний дотор ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагууд намайг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсээр байгаад би урамтай байна.
Улс орон, ард түмэн Ерөнхийлөгчөөсөө юу хүсч, хүлээж байгаа, энэ бүхнийг хийхэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээ, хуулиар олгосон боломж, хувь хүний давуу талыг хэрхэн бүрэн ашиглаж болох талаар нийгмийн олон давхаргын янз бүрийн хүмүүстэй уулзаж санаа бодлоо солилцож, нягтлан тунгааж ажиллалаа.
Өнөөдөр манай улсад дэвжин дээшилж, болж бүтэж байгаа зүйл олон байгааг үгүйсгэх учиргүй. Үүний нөгөө талд цаг алдалгүй засч залруулан зөв болгох зүйл ч зэгсэн байна. Сайн нь ч, муу нь ч монголчууд бидний хамтын ололт амжилт, хамтын алдаа дутагдал юм.
Ард түмний сэтгэл санааг илүү зовоож, улс орны хөгжил, хүн ардын амьдралд саад учруулж байгаа буруу зүйлүүд гэвэл:
-Улс төрийн талцал хуваагдал даамжирч, үндэсний эв нэгдлийг хангах зарчмын хэрэгжилт өнөөгийн шаардлагаас хоцорч, ард түмэн үүнд эмзэглэж байгаа;
-Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, эх орныхоо онгон сайхан байгальд хайр гамгүй хандан доройтуулж байгаа;
-Цалин тэтгэвэр өсөхгүй атлаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тариф өссөөр байгаа;
-“Оюутолгой” зэрэг томоохон төслөөс Монгол Улсад ногдох хувь багасч, үүний улмаас ард түмэн баялгийнхаа үр шимийг жигд, хүртээмжтэй хүртэж чадахгүй байгаа;
-Хуулийг хэрэгжүүлэх шүүх, хууль, хяналтын байгууллагууд хүн бүрт тэгш шударга үйлчлэхгүй байгаа;
-Төрийн албан хаагчдын төрд тууштай ажиллах баталгаа үгүй болж байна.
Энэ бүгдийг зөв болгохын төлөө зүтгэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүний эрхэм үүрэг хэмээн ухаарч, “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” уриатайгаар сонгуульд оролцож байна.
“Эх орон бол газар нутаг, ард түмэн хоёр юм. Эх орноо бүрэн бүтэн, ард түмнээ амгалан жаргалантай амьдруулах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм зорилго, улс орон хөгжин мандахын үндэс юм” гэсэн өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан, улс үндэстнийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ард түмнийхээ ахуй амьдралыг сайжруулан, эх орныхоо хөгжил дэвшлийг хурдасгахад чиглэсэн мөрийн хөтөлбөрөө өргөн олон сонгогчдодоо толилуулж байна.
Нэг.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн
• Улс төрийн тогтвортой байдал, ард түмний хүсэл сонирхол, эв нэгдлийг хангах үүднээс улс төрийн хүчнүүдийн хоорондын саналын зөрүү, маргааныг зөвхөн хуулийн хүрээнд харилцан ойлголцол, зөвшилцлөөр шийдвэрлэдэг байх зарчмыг төрийн удирдлагын бүх төвшинд удирдамж болгон ажиллана.
• Улс төр, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд газар аваад байгаа үгүйсгэх, гүтгэх гажуудлыг залруулан, бие биеийнхээ ололт, амжилтыг хүлээн зөвшөөрч, дэмжин урамшуулж, хамтран ажилладаг үзэл санааг төлөвшүүлнэ.
• Шударга байх, шударга амьдрах, шударга ёсыг тогтоох чиглэлээр хүн амын дунд соён гэгээрүүлэх ажлыг улс орон даяар явуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
• Хүүхэд, залуучуудыг бага балчраас нь эх орон, аугаа түүх, ард түмнээрээ бахархдаг, монгол ёс жудгаа дээдэлдэг, үндэсний уламжлалт зан заншлаа дагадаг, мэргэжлээ зөв сонгодог, халуун дулаан сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх зорилтыг боловсролын агуулгад тусган, ирээдүйн иргэдийг бэлтгэх ажилд анхаарал хандуулна.
• Хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангана. Нийгэмд тогтвортой байдал бий болгох, хүмүүсийн харилцан ойлголцол бие биедээ хүндэтгэл найртай хандах үзлийг төлөвшүүлэхэд ёс зүйтэй сэтгүүл зүй шийдвэрлэх үүрэгтэй гэж үзэн бүх талаар дэмжинэ.
• Үндсэн хуулиар тогтоосон засаглал хуваарилалтын зааг ялгааг хатуу баримталж, хэрэгжилтийг хангуулан, хууль, ёс зүйг дээдэлнэ.
• Төрөөс төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгж байгууллагад ялгаваргүй хандах үзлийг нийгэмд төлөвшүүлнэ.
Хоёр. Ард түмнээ сэтгэл амгалан, тэгш дүүрэн амьдралд хөтлөх нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн
• Баялгийн хуваарилалтыг тэгш, шударга болгоно.
• Эх орон, ард иргэдээ өрийн хүлээсэнд оруулахгүй байх бүх талын боломжийг дайчлан ажиллана.
• Хүн амын өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн зохиомол хөөрөгдөл гаргуулахгүй байхад хяналт тавьж, иргэдийнхээ
амьжиргааны төвшинг бууруулахгүй байх, эрсдэлээс хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.
• Мал аж ахуй, газар тариаланг аливаа эрсдэлээс хамгаалах, малчид, тариаланчид, ногоочдыг дэмжих бодлого явуулна.
• Багш, эмчийн ажлын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай хууль тогтоомж санаачлан ажиллана.
• Оюутнуудын сургалтын төлбөр, хөнгөлөлтийн асуудлыг суралцагчдын сурлагын амжилттай уялдуулан шийдвэрлэх боломжийг судална.
• Цэрэг дайчид, төрийн тусгай албадад ажиллагсдын ахуй байдлыг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, цэрэгт иргэний боловсрол олгох, эх орны бүтээн байгуулалтад идэвхтэй оролцуулах арга, боломжийг судлан хэрэгжүүлнэ.
• Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын төвийн оюутан залууст эх орноо батлан хамгаалах боловсрол олгож, цэргийн алба хаасанд тооцох боломжийг судлан шийдвэрлэнэ.
• Ядуу өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны төвшинг дээшлүүлэх замаар нийгмийн дундаж давхрааг өргөжүүлэхийг бодлогоор дэмжинэ.
• Ахмад настныг төрийн ивээлд байлгах бодлогыг үргэлжлүүлэх, хүүхэд нялхсыг төрийн хамгаалалтад байлгах тухай хууль санаачилна.
• Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ахуй амьжиргааг дэмжих, тэдэнд туслах тусгайлсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн зүгээс эерэгээр хүлээн авах хүмүүнлэг хандлагыг бий болгон, тэднийг нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулах бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.
• Нийтийн биеийн тамирыг хүн амыг чийрэгжүүлэх арга, спортыг бие хүний авьяас чадварыг нээн хөгжүүлэх боломж, Монгол Улсаа дэлхийд таниулан сурталчлах гарц гэж үзэн тал бүрээр дэмжинэ.
• Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, олон улсын жишигт ойртуулна.
• Нийслэл хотод нийтийн тээврийн автобус, троллейбусаар иргэдийн зорчих төлбөр, үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох асуудлыг судалж шийдвэрлэнэ.
• Нийтээрээ цэвэр цэмцгэр орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Соёлтой амьдралын хууль” санаачилж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
• Хүүхдийн ясли, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга байгууламжийг одоогийн шаардлагыг хангах хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ.
• Нийслэл хотыг утаагүй болгох, гэр хорооллыг барилгажуулах, соёлтой үйлчилгээ бүхий иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдсэн орчин үеийн хот болгох бодлогыг дэмжинэ.
Гурав. Эдийн засгийн хөгжлийн зөв бодлогыг дэмжих нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн
• Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчноо хамгаалах бодлогыг тэнцвэртэй байлгахад бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
• Уул уурхай, материал баялагт шүтсэн өрөөсгөл эдийн засгийг уламжлалт мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэл, мэдлэгт суурилсан, байгальд ээлтэй эдийн засагтай хослуулах зохистой бодлогыг дэмжинэ.
• Төрийн оролцоотой малчдын хувь нийлүүлсэн хоршоог баг, суманд байгуулан бэхжүүлж, мал аж ахуйн түүхий эдийг худалдан авах, анхан шатны боловсруулалт хийх, савлах, борлуулах, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр шат дамжлагагүй хангах улсын хэмжээний сүлжээ байгуулахыг дэмжинэ.
• Боловсрол, шинжлэх ухааныг нийгмийн тэргүүлэх чиглэл болгон, монгол эрдэмтдийн шинэ бүтээл туурвилын үр дүнг үйлдвэрлэл, амьдралд хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, урамшууллын тогтолцоо бий болгоно.
• Эрчим хүч, шатахууны хараат байдлыг багасгах, үнийг зохистой хэмжээнд барих зорилгоор газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр байгуулахыг чухалд үзнэ.
• Жижиг, дунд үйлдвэр, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр орлогын хуваарилалт, дахин хуваарилалт, татварын тогтолцоог боловсронгуй болгох бодлого явуулна.
• Баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжинэ.
Дөрөв.Газар нутаг, онгон байгалиа хайрлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, эх орныхоо баялгийн үр шимийг ард түмэндээ тэгш, шударга хүртээх нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн
• Улс орноо хөгжүүлэх нэгдсэн, урт хугацааны, тогтвортой, ногоон эдийн засгийн бодлоготой болох асуудлыг эрх зүйн хувьд баталгаажуулна.
• Эх байгалиа хайрлан хамгаалах чиглэлээр гарч буй иргэдийн бүхий л үүсгэл санаачилгыг дэмжинэ.
• Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа иргэний нийгэм, ТББ-ын төлөөллийг оролцуулсан “Ногоон эдийн засаг” Үндэсний хороог Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулан, үйл ажиллагааг нь бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлнэ.
• Ашигт малтмалын нийт лицензийг дахин шалган магадлаж, зөвхөн улс, орон нутгийн хөгжлийн эрх ашигт нийцсэн орд газруудыг ашиглах эрх зүйн орчин бий болгож, төрөөс хатуу хяналт тавьж хэвшүүлнэ.
• Эрдэс баялгийг түүхийгээр нь бус боловсруулалт хийж бүтээгдэхүүн болгон гадагш гаргах бодлогыг дэмжинэ.
• Үндэсний баялаг, ашигт малтмалыг судалгаа тооцоотой, үндэслэл төлөвлөлттэй ашиглан, хойч үедээ өвлүүлэн үлдээх бодлогыг баримтална.
• Байгалийн баялаг, ашигт малтмалын салбарын компаниудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх бодлого баримтална.
• Ашигт малтмалын орд газруудыг ард түмэнд өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй байх зарчмаар ашиглах бодлогыг дэмжинэ.
• Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлнэ.
• Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг харилцан ашигтай, тэнцвэртэй байх нөхцөлөөр сайжруулна.
Тав. Хууль, шүүхийг хүн бүрт тэгш, шударга үйлчилдэг байлгах нь иргэдээ хайрлах Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн
• Иргэдээ аюулгүй, амгалан тайван орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулна.
• Шударга шүүхийг төлөвшүүлэх ажлыг бүх талаар дэмжин, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхэд мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс жудагтай, шударга хүмүүс ажилладаг байх зарчмыг баримтална.
• Дэг журамгүй байдал, хүн амыг айдаст автуулсан аливаа сөрөг үзэгдэлтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ.
• Архидалттай тэмцэх ажлыг бүх нийтийн үйлс болгож, амьдралын архигүй орчныг шинээр бий болгох эрх зүйн үндэс бүрдүүлнэ.
• Хүн амын дунд дургүйцэл, бухимдал үүсгэж буй асуудал, хүчин зүйлүүдийн
судалгаа гаргаж, хүнийг сэтгэл санааны дарамтад орохоос сэргийлэх нөхцөлүүдийг бүрдүүлэх арга хэмжээ авна.
• Авлигатай шийдвэртэй тэмцэнэ, авлигыг арилгахад ард иргэдийг идэвх санаачилгатай оролцдог хөшүүргийг бий болгоно.
Зургаа.Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн үйлчилгээг ард иргэддээ шударга, тэгш, чанартай хүргэх нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн
• Төрийн албаны нэр хүндийг өргөж, төрийн албанд ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг хэрэгжүүлнэ.
• Төрийн албыг мэргэжлийн чадвар, дадлага сайтай, иргэдэд хүндэтгэлтэй ханддаг, ёс зүйн зөв төлөвшилтэй ажилтнуудаар бэхжүүлэх бодлогыг дэмжинэ.
• Ерөнхийлөгчийн хууль ёсны бүрэн эрхийн дагуу төрийн өндөр албан тушаалтныг санал болгон нэр дэвшүүлэх, зөвшилцөхдөө гагцхүү хууль, шударга зарчмыг баримтална.
• Төрийн албан дахь авлига, хүнд суртлыг арилгах тэмцлийг бүх талаар дэмжинэ.
Долоо.Гадаад харилцааг тэнцвэртэй, найрсаг байлгах нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн
• Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг үргэлжлүүлэн, төрийн бодлогын залгамж чанарыг ханган ажиллана.
• Дэлхийн хамтын нийгэмлэгийн дунд Монгол Улсын эзлэх байр суурь, нэр хүндийг улам бэхжүүлнэ.
• Хөрш орнуудын харилцааг гадаад бодлогын тэнцвэртэй байдлыг хадгалах гол хүчин зүйл гэж үзэж, ОХУ, БНХАУ-тай адил тэгш, стратегийн түншлэлийн төвшинд хамтарч ажиллана.
• “Гурав дахь хөрш” орнуудтай хамтын ажиллагааны түншлэлийг улам хөгжүүлнэ.
• Төрийн гадаад харилцаанд нэг санаа, нэгдмэл бодлого баримтлах чиг шугамыг гол зарчим болгон, чанд мөрдүүлнэ.
• Гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдийн эрх ашгийг хамгаална. Нарийн мэргэжил, өндөр чадвар эзэмшсэн иргэдийг эх орондоо ирж ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
Найм.Ардчиллыг бэхжүүлэх, үндэсний онцлогоо дээдлэх нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн
• Ардчилал бол нэг нам хүчин, бүлэг, хэсгийн өмч биш. Ардчиллын үзэл санаа үнэт зүйлсийг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд баттайгаар дэлгэрүүлэн бэхжүүлэхийг Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгоно.
• Монгол хүний эв эеийг хичээдэг хүлээцтэй уужуу тайван ухаан, бие биеэ хайрлан элгэмсдэг халуун сэтгэл, шударга үнэнийг дээдэлдэг ёс жудгийг хөхиүлэн дэлгэрүүлнэ.
• Монголчуудынхаа эх оронч сэтгэлгээ, эх орноо хайрлах, эх орноороо бахархах үзлийг сэргээн бадруулахыг эрхэм чухалд үзнэ.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Та бүхэндээ танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол хэмээх их айлын тэргүүн юм. Энэ айлд ахмад настан, хүүхэд багачууд, идэр залуус, оюутан сурагч, малчин тариачин, бизнес эрхлэгч, сэхээтэн албан хаагч, эрдэмтэн мэргэд, эмч багш, цэрэг цагдаа зэрэг бүгд бий.
Хүний эцэг үр хүүхдээ алагчилдаггүй шиг Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдээ алагчлах учиргүй. Иймээс би ард түмнийхээ эс бүхэнд тэгш сэтгэлээр хандан хайрлана.
Монгол хэмээх энэ их айлд бас төлөвшил хүмүүжил сайтай, ёс жудагтай, сахилга журамтай хэсэг, эрх танхи, дураараа авирлах зантай, үзэл бодлын зөрүүтэй хэсэг ч бий.
Хүний эцэг хүүхдүүдийнхээ болж байгааг нь дэмжин урамшуулж, болохгүйг нь зэмлэж тэгшитгэдгийн адил энэ их айлын олон иргэн, нам, бүлэг, хэсгийн сонирхол, үйл ажиллагааны зөвийг нь дэмжиж, зөрүү бурууг нь засч залруулна, загнана бас аргадна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь тухайн Ерөнхийлөгчийн хувь хүний онцлог, нэр хүнд, ёс суртахууны төлөв байдал, мэдлэг чадвар, бусдыг засан залах арга ухаан, эв дүй, дагуулан манлайлах үлгэр дууриалал, далайцаас хамаарна.
Би хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ залуучуудад найдаж, ахмад үеийнхнээс арга ухаан авч, өөрийн үеийнхэнтэй зөвлөж зөвшилцөж ажиллана.
Миний бие эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ.
Улаанбаатар хот
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
hun bur l iim yum yarij l baidag engiin uzegdel shine sanaa terguun turshlaga n haaachivaaaaa
ene teneg zadarsan baahan buduun oohtei kommunizm bat-erdene yum yumand shunaltaad yawj baih gej dee... ii chaawaasdaa chaawaas....
Ene mahan tolgoigoos yu yu muriin hutulburt n bgaa gej asuusan ch ene medehgui bhaa kkk, tsaana n baigaa heden avilgagch nar l hiij bgaa gehdee uursdiiguu l avrahiin tuluu hiij bgaa, tsoriin gants songolt uldsun bolohoor kkk gehdee butehgui l dee Eebee dahin garch uldegdliig bugdiig n barina harj bgaarai
Аваргаа та Спортод л аврага шүү харин улс төрд арай л биш ингэж нэрэндээ сэв суулгаад яахав хэн хүнгүй мэдэж байгаа Аврага бол Энхбаяраар овоглодсон гэдэгийг чинь
улс төрийн хүчнүүдийн хоорондын саналын зөрүү, маргааныг зөвхөн хуулийн хүрээнд харилцан ойлголцол, зөвшилцлөөр шийдвэрлэдэг байх зарчмыг төрийн удирдлагын бүх төвшинд удирдамж болгон ажиллана гэдэг хууль хэрэггүй гэсэн үг үү?
Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжинэ.Аврага олон түмэнд их нэр хүндтэй, энэ олон жилд аврагын талаар муу үг бараг сонссонгүй.Төрөлхөөс заяасан ухаантай монгол эр хүний ёс жудагийг сайн сахидаг бусад эрчүүдэд үлгэр болж ирсэн хүн. Бизнест орохдоо Архи зарж ард түмнээ хордуулахгүй, Алт ухаж байгаль дэлхийгээ сүйтгэхгүй, Амьтан алж нүгэл хийхгүй гэж тангараг тавьсан гэдэг. Жинхэнэ эх оронч хүн.УИХ-д ороод ч нэр хүндтэй явж ирлээ.Бас чиг үнэн гэсэн юман дээрээ эргэж хөрвөөд байдаггүй туйлбартай зогсч чаддаг бололтой. Ер. болбол нэг их улс төржиж, туйлширч ард түмнээ хооронд нь мөргөлдүүлэхгүй байх.Мэдлэг боловсролын хувьд бусдаас дутах юм байхгүй,Цагдаагийн Академи төгссөнхуульч,УИХ-ын хууль зүйн байнгын хорооны даргар ажиллаж олон асуудлыг оновчтой шийдвэрлэж байсан, бас багш сурган хүмүүжүүлэгч гээд яривал их юм бий.Харин Элбэгээ маань Львовын цэргийн дунд сургуулиас өөр сургууль төгссөн юм уу. Аа тийм Харвардад нэг улс төрийн курст сонсогч байх хугацаандаа Монголчуудыг хагарган бутаргах үзэл бодолд нэвт автагдах болсон.Хятадаас орж ирсэн энэ цагаачийн цаад санааг мэдэхэд бэрх.
Ишшшшш... Энэ нэг учраа ч олохгүй баярлаж, хөөрсөн амьтныг харахаар өрөвдөх шиг болох юм... Хэний зараал хийж яваа, цаашид юу болохоо төсөөлж ч байгаа шинж алга даа зайлуул... НЭГ Л ИХ САРХАЛЗСАН АМЬТАН дэвээд л ХУРАЙ ХУРАЙ баргилтуулаад явах юм... Монголын ард түмний САРУУЛ УХААНЫ ШҮҮЛТҮҮР дундуур гарах ч үгүй байх л даа... Зааа бүр гарлаа гээд төсөөлье... Ажлын өрөөнд ороход шийдлээ хүлээсэн хэдэн мянган асуудал овоолоостой... ЭНД Л ЖИНХЭНЭ АЙМШИГ ЭХЭЛНЭ ДЭЭ... Алдаг оног, орон гаран явж болдог байсан ИХ-ын гишүүнтэй ч адилгүй шүү дээ... Эргүүлж тойруулж яаж ч хараад учир нь олддоггүй ээ... Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу... Гарцаагүй өөр хүмүүст хандана... Өөр хүмүүст толгойгоо мэдүүлнэ... Дуртай ч, дургүй ч АВИЛГАЧ, ХУЛГАЙЧДЫН БОХИР ГАРЫН БЭЭЛИЙ өөрийн эрхгүй болно... Цаадуул чинь үүнийг маш сайн мэдэж байгаа, тооцоолчихсон ч байгаа... ЮМНЫ УЧИР ОЙЛГОДОГ, ХЭР ХЭМЖЭЭГЭЭ МЭДДЭГ Ч БОЛООСОЙ... Эцсийн хариуцлага цаад хулгайчууд дээр чинь биш чиний наад махан толгой дээр ирдэг юм... Тархи толгойгоо бага зэрэг ажиллуулсан бол намын даргадаа зайгаа тавиад НЭРЭЭ ТАТАХ байсан юм даа уг нь.
ЭНЭ ХҮНИЙ АРД МАН -Н НҮҮРЭЭ НУУСАН БАГ ӨМССӨН ЛУЙВАРЧИД БАЙГАА.ӨӨРСДӨӨ ХҮНИЙ ӨМНӨ ГАРААД ЭГЦ ХАРАХ Ч ЭРХГҮЙ ХҮМҮҮС МАН-ХАН. БАТ-ЭРДЭНЭ АВАРГА МИНЬ ДЭ ТА МИНЬ ИЙМ ХҮМҮҮСИЙН БАМБАЙ БОЛОХ Ч ГЭЖ ДЭ. ТА БОЛ ХҮҮХЭЛДЭЙ БОЛЛОО ДОО.ГЭХДЭЭ ТА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЙ ДЭ
Elbegdorjiin ard AN-iin nuuree nuusan bag umssun umsuugui zunduu humuus bas baigaa. Zahaas ni avhuulaa Bayrtsogt geed luivarchinguud....
Baterdene yaj barilddag baisniig Mongolchuud sanaj baigaa.Hamgiin yadarsan negniig amalj avaad eruu ruu ni tolgoigooroo murgej tulhen zogson zalhaaj davsan boldog baisan.Baterdeniig uls turd Enhbayar zasaj oruulj irsen ch yadrahad ni mani hun hichneen duudsan ch tag bolon hun chanaraa haruulsan.Hayasan ehner huuhed ni Baterdeniin ene tongoroo mehnii bas neg batalgaa.Baterdene eh ornii tuluu helgui dulii Korolla shig suuj temtssen.Uguiee zugeer suugaagui.Medeej Govid nooluuriig Gonchigootoi tsug niiluulj bailaa.Horshoolol Chandaganiin SAA-g avav.Erdeneted gan bumbeleg eldev hog bugdiig shahaj baiv.Tumer zamd huuchin zutguur hurtel budaad 7 saya dollaraar shahaj uuriiguu borluulj baisan yum.Baterdene zadgai mungiig ni tuugch nereer olond aldarshsan Erdenebataar Badmaanyambuu aavtai gej duu duuluulan setgel tuvdelgui sonsoj suusan.Yamar ichdeggui ulaan nuur ve?Yaj neg ni ichihgui duulj nuguu ni sonsood suuj chadaj bainaa? Tsagdaad barildaj sursan tuunii hurandaa tsol belegdliinh bolhoos Badmaanyambuugiin helgui umhii sanaatai huu bolovsrolgui. Ter angliar baitugai orosoor sain baina uu geed helchihej hezee ch chadahgui hun.Olon hun Baterdene shig uuriiguu tsever hun gej ulaan tsagaan magtaj chadahgui.Ter arilchihsan dotortoi,yalzarsan yos surtahuuntai shunalandaa huun delberch baigaa mantuu.Hun uuriiguu golohgui gej unen yum daa.
baterdene abraga sai hun l dee danch ard chini olon daisan baigaa bolohoor bid songohgui ee
БАЯРЦОГТ, АЛТАНХУЯГ нарын ЛУЙВАР бол хамгийн сүүлийн тод баримттай жишээ!! Түүний өмнөхөн, БАТҮҮЛИЙН ГАЗАРЫН ЛУЙВАР гээд маш олон ИЛ ТОД ЛУЙВАР байхад тоодоггүй ЭЛБЭГ ДОРЖ, шал ХУДЛАА ШУДАРГА ЁС гэж хашгираад!!! ИНГээд цаашаа хөөвөл МАШ ОЛОН ЖИШЭЭ БАЙНА!! ШУДАРГА БАЙЯАА ЭБЭГДОРЖОО!! ШУДАРГА БАЙЯАА ЭБЭГДОРЖОО!!
harin tiimee neree bodohgui ta bol biden dundaa zunduu saihan ner hundtei shuu dee teriigee hamgaalaad hundhen suuj bhgui dee avgai huuhdee daguulaad l yugaan hiij hundee hungunuus ognovdee
Хөөрхий барилдаж ноцолдхоос өөр юм мэдэхгүй энэ амьтанд хэн нэг ийм юм сараачиж өгөө бол.
Bat-Erdene avarga bol turiinhuu naadamd 12 turuulsun shigee tur udirdahad bas 12 jil zutgej baigaa mergejliin uls turch hun za yu malaa! Setguulch Elbegdorj-iig Harvard tugssun angli heltei geed shuteed baina uu chi? Ter chini yaduu buurai ornuudad zoriulagdsan tetgelgeer helnii kurs tugssun yum za yu!
Chi ur xuuxed xoich ue ee bodooroi.Uvgud maani amia ugch baisan Xalx goliig Korea nart ugsun.oyu tolgoig Canad nart gutaliig in unseed ugsun.Bao Bayartcogtiig tevreed l baij baigaa.teriig barchixval Uuruu bas baridaxgeed baigaa Elbegeeg chi shuteed baival teriigee songo.Xarin ur xuuxed chine bool bolj.Oxin urs chine yanxan bolox eud chinii songolt buruu baisaniig chi uxaarax bizee.
Yag UNEN Elbegdorj tenseness shuu dee
Tegsen shuu dee
elbegeegiin hiij chadaagyi avilgaltai temtseh ajliig hiij chadah yum uu esvel garch ireed ardchilsan namiig namnaad h biz des tegvel elbegeegiin hul gozolzoh yum bna daa
Монголчуудын байлдан дагуулахад гол үүрэг гүйцэтгэсэн 3 хүчин зүйл бол яах аргагүй эрч хүчтэй эр хүн,морь, нум сум 3 билээ. Үүнийгээ бахархал билэгдэл болгон эрийн 3 наадам хийдэг. Гэтэл эрийн 3 наадамд нь түрүүлчих бөх өөрт нь байсангүй, бас морь шиг худалдаад авчихаж болдоггүй байснаас “ бөх хүн бүдүүн өвсөнд, ухаан муутай гүжирмэг мангар амьтас байдаг гэдэг ойлголтыг тараасан байдаг нь судалгаагаар нотлогдсон зүйл. Хамгийн харамсалтай нь манжуудын энэ бодлогыг нь манай зарим хүмүүс одоо болтол үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх юм.Манай алдарт аврагууд Лувсанжамбаа, Вандан,Жамъян за тэгээд одоо байгаа Мөнхбат,Баянмөнх, Сүхбат нар мөн Түвшинбаяр, Цагаанбаатар нар чинь тэнэгүүд гэжүү? Бөх судлаачид, дасгалжуулагчдын дурсамж ярианаас харвал зарим үед хоромын эгшинд хэд хэдэн мэхийн хувилбарыг бодож түүнээсээ сонголт хийгээд , сонгосон мэхээ хийж өрсөлдөгчөө давах тохиолдолч байдаг,торгон мэдрэмж ,уран ухаан шаардсан спорт гэдэг юм билээ. Арай бүгд худлаа хэлдэггүй байлгүйдээ. Харин бөхчүүдээ биеийн хүч хар тэнхээнээс өөр юмгүй мангар амьтас гээд байдаг хүмүүс өөрсдөө амь хир ухаан, мэдрэмжтэй хүмүүс юм болдоо. Холос биш, ойроосхаръялдаа. Мөнхбат-Шатарын спортйн мастер, Баянмөнх-Доктор,проф,Бат-Эрдэнэ-Цагдагийн академи,уд.академи төгссөн,одоо үргэлжлүүлэн эрдмийн ажил хийж байгаа, Сумъабазар-ШУТИС-ийн компютер мененжментийн анги сайн төгссөн, байгалаас заяасан төрөлхийн ухаантай сайхан хүмүүс шүүдээ.Ер нь тэгээд урлаг, спортоор хичээллэдэг хүмүүс яагаад улс төрд орж болохгүй гэж.АНУ-ын ер.асан Р.Рейганаас эхлээд бусад оронд урлаг,спортын өдий төдий зүтгэлтнүүд улс төрийн өндөр алба хашиж байна шүү дээ.Зүгээрэл өнөө тамын тогооны үлгэр байхгүй юудаа.Саваагүй нохой саранд хуцна гэж өөрөө чадахгүй болохоор өрөөлийг муулж кайф авдаг хүмүүс байдаг шүүдээ.f
Хөөрхий барилдаж ноцолдхоос өөр юм мэдэхгүй энэ амьтанд хэн нэг ийм юм сараачиж өгөө бол.
Chi tegeed ter Eba gaa songooch ee.Bid dordono gexee s deeshilexgui ee.
Өмнөговийн засаг дарга Бадраа Элбэгээд 700 гаруй сая төгрөгний үнэтэй алтан аяга бэлэглээд бүх гэм буруугаа цайруулчихсан одоо ч Таван толгойгоос гувшаад хөхөж хэвтэнэ. Энэ шудрага ёс уу. Үүнийг копидоод олон газар тавьж олон түмнээрээ асуух хэрэгтэй.
Хөөрхий барилдаж ноцолдхоос өөр юм мэдэхгүй энэ амьтанд хэн нэг ийм юм сараачиж өгөө бол.
Barildax bol mash ix uxaan buir suur baidag.Chi .bas ter Elbeg chine 12 daraal ulsad turuul j chadaxgui shuu dee.Tegeed ch ter Elbeg chini gar in tsustai,ner in boxir
Монголчуудын байлдан дагуулахад гол үүрэг гүйцэтгэсэн 3 хүчин зүйл бол яах аргагүй эрч хүчтэй эр хүн,морь, нум сум 3 билээ. Үүнийгээ бахархал билэгдэл болгон эрийн 3 наадам хийдэг. Гэтэл эрийн 3 наадамд нь түрүүлчих бөх өөрт нь байсангүй, бас морь шиг худалдаад авчихаж болдоггүй байснаас “ бөх хүн бүдүүн өвсөнд, ухаан муутай гүжирмэг мангар амьтас байдаг гэдэг ойлголтыг тараасан байдаг нь судалгаагаар нотлогдсон зүйл. Хамгийн харамсалтай нь манжуудын энэ бодлогыг нь манай зарим хүмүүс одоо болтол үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх юм.Манай алдарт аврагууд Лувсанжамбаа, Вандан,Жамъян за тэгээд одоо байгаа Мөнхбат,Баянмөнх, Сүхбат нар мөн Түвшинбаяр, Цагаанбаатар нар чинь тэнэгүүд гэжүү? Бөх судлаачид, дасгалжуулагчдын дурсамж ярианаас харвал зарим үед хоромын эгшинд хэд хэдэн мэхийн хувилбарыг бодож түүнээсээ сонголт хийгээд , сонгосон мэхээ хийж өрсөлдөгчөө давах тохиолдолч байдаг,торгон мэдрэмж ,уран ухаан шаардсан спорт гэдэг юм билээ. Арай бүгд худлаа хэлдэггүй байлгүйдээ. Харин бөхчүүдээ биеийн хүч хар тэнхээнээс өөр юмгүй мангар амьтас гээд байдаг хүмүүс өөрсдөө амь хир ухаан, мэдрэмжтэй хүмүүс юм болдоо. Холос биш, ойроосхаръялдаа. Мөнхбат-Шатарын спортйн мастер, Баянмөнх-Доктор,проф,Бат-Эрдэнэ-Цагдагийн академи,уд.академи төгссөн,одоо үргэлжлүүлэн эрдмийн ажил хийж байгаа, Сумъабазар-ШУТИС-ийн компютер мененжментийн анги сайн төгссөн, байгалаас заяасан төрөлхийн ухаантай сайхан хүмүүс шүүдээ.Ер нь тэгээд урлаг, спортоор хичээллэдэг хүмүүс яагаад улс төрд орж болохгүй гэж.АНУ-ын ер.асан Р.Рейганаас эхлээд бусад оронд урлаг,спортын өдий төдий зүтгэлтнүүд улс төрийн өндөр алба хашиж байна шүү дээ.Зүгээрэл өнөө тамын тогооны үлгэр байхгүй юудаа.Саваагүй нохой саранд хуцна гэж өөрөө чадахгүй болохоор өрөөлийг муулж кайф авдаг хүмүүс байдаг шүүдээ.f
Gan bumbuguuruu toglood l suuj bhguigeee
Өмнөговийн засаг дарга Бадраа Элбэгээд 700 гаруй сая төгрөгний үнэтэй алтан аяга бэлэглээд бүх гэм буруугаа цайруулчихсан одоо ч Таван толгойгоос гувшаад хөхөж хэвтэнэ. Энэ шудрага ёс уу. Үүнийг копидоод олон газар тавьж олон түмнээрээ асуух хэрэгтэй.
Mongolchuudaa !!! bid ulsiinhaa erunhiilugchiig songoh chuhal hariutslagatai ene muchid shudraga baitsagaaya !! huuliar batlagdaagui hudal unen yumaar negiig in ch gutgen gujirdehgui hudalaa yarij uzsen harsan yumshig barin tavin yarih bichihee boliyo bas het negiig in zusardan byalduuchilahaa bolitsogooyo (( Uvug deedsiinhee surgasan HUNII HORVOOD HAMGIIN BUZAR YUM BOL HUDLAA YARIH ZUSARDAN BYALDUUCHLAH 2 YUM SHUU)) geseniig bainga sanaj ner devshigchidee uursdiin bodloor songotsogooyo Nemj helehed yamarch hun hulgaich bur aluurchin ch bsan zasardag yum gene lee harin hudalch hun zusarch hun 2 l zasardaggui yum gesen dee!!!
Ер нь дэмижнэ шүү. Ноён нуруу хамгийн гол нь. Ерөнхийлөгч байхад Батэрдэнэ сайхан таарна.
Юугаараа таарна гэж?зүгээр л нүд дүүрэн гэдгээр үү? Ухаанаар нь хэмждэг баймаар
БАЯРЦОГТ, АЛТАНХУЯГ нарын ЛУЙВАР бол хамгийн сүүлийн тод баримттай жишээ!! Түүний өмнөхөн, БАТҮҮЛИЙН ГАЗАРЫН ЛУЙВАР гээд маш олон ИЛ ТОД ЛУЙВАР байхад тоодоггүй ЭЛБЭГ ДОРЖ, шал ХУДЛАА ШУДАРГА ЁС гэж хашгираад!!! ИНГээд цаашаа хөөвөл МАШ ОЛОН ЖИШЭЭ БАЙНА!! ШУДАРГА БАЙЯАА ЭБЭГДОРЖОО!! ШУДАРГА БАЙЯАА ЭБЭГДОРЖОО!!
Би МАХН-д гишүүнчлэлээ сэргээсэн жирийн нэгэн гишүүн билээ. Монгол орныхоо баялагыг харийнханд найр тавин өгсөн олигархуудын төрийг ард түмний төр болгохын төлөө, олигархуудыг төрөөс зайлуулж, төр болж тоглохыг нь зогсоохын тулд, улсынхаа баялагыг ард түмэндээ зориулж, ядуурал, гуйланчлалыг зогсоохын төлөө, сонгуулийг мөнгөний сонгууль биш, жинхэнэ ард түмний сонгууль, ардчилалыг цөөхөн олигархуудын өмч болгохгүй төлөө, улс төрийн хэлмэгдлийг зогсоохын төлөө би энэ намыг дэмжиж хуучин намын нөхдөө ятган байж бид энэ намыг сонгосон юм. Гэтэл одоо нам маань юу болж байгааг ойлгохоо байлаа. Удвал дарга энэ хэрэгт тэмцэж явсан шилдэг тэмцэгчийн нэг. Гэвч ерөнхийлөгч болчих нь юу л бол? Өнгөрсөн жил өөрийнхөө аймагт гарч чадаагүй юм чинь улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялж гарч ирнэ гэж хэн хэлээд байгаа юм бэ? МАХН үнэхээр газар нутгаа хүртэл гадаадынханд өгч эхэлж байгаа, байгал орчноо хордуулах, урьд хөршийнхнийгөө улс орноороо дүүргэхийг дэмжиж байгаа нам, түүний жолоодогчийг дэмжих гээд хуйвалдаад, ганц хоёр хувь ч болов санал тэдэнд авч өгөх гээд байгаа юмуу? Удвал дарга ерөнхийлөгчийн сонгуульд ялчихсан вм шиг малилзаад, намын дарга нар маань итгэл хүлээлгэж байсан олон түмнээ хуураад давхиад байгааг юу гэж ойлгох вэ? Улсын ерөнхийлөгч маань ам ажил нь зөрдөггүй, эх оронч, буурьтай суурьтай хүн байх ёстой. МАХН нэрээ татах байх гэж хүлээсэн үгүй бололтой юм. Манай намыг дэмжигч ард түмэн хуурталгүй энэ удаа МАН-аас нэр дэвшигч тулхтай Монгол хүнээ сонгоорой гэж уриалмаар байна.
Mongol orondoo xaitai Baterdene avragdaa ugnuu.tanii zuv Udval Elbegeed l sanlaa uguud Enkhbayariig free bolgox gej l baigaa.elbegee estoi muuxai aragtai xun yumaa.
Xaxaxaxaxaxa eniiig hen bugai ni siirvvlj ogsiiiin boldoooo enhtvbshin bichij ogood ooriiinh ni bolon man iiin deeremchdiiiin omnoh jild hiij irsen nvgelvvdeee esergeeer ni urlaad bichchihsen bn shdee xaxaxa tegeed baterdniiii tsaana nvtsgen chotgorvvvd oorsdiiigoooo onglon daldlaad 3 nastai hvvhed nvdeee aniad nuugdaj setgedeg shig ard tvmniiig huurtchihna gej endvrseeer bgaaa yum bish bizdee
MAN burmesen unahaar shiidej iim alham hiiv shiv dee. MAHN, AN hoyort huvaagdaj negdvel iluu hund oilgomjtoi uil yavdal boloh baih.
Энэ сэтгэгдэл бичсэн хөлсний хоёр нөхөрт толгой ухамсар ёс зүй үнэр ч алга. Ийм л юмнуул бусдыгаа гутаадаг юм. Алга устгана хараарай ч гэх шиг арай дэндэж байна Энэ хүмүүсийг баривчлаачээ. Ямар цадиггүй архичид вэ.
Батэрдэнэ аваргыг монголчууд ихэнх олонхоороо дэмжинэ дээ. Тэглээ гээд монголчуудыг хохироох хэрэг үү. Ухаан байна уу. Заавал Элбэгдоржийг дахин гарга. Заавал сонго. Тэхгүй бол бүгдийг чинь ална гээд л бичсэн байх вм. Шудрага соёлтой өрсөлдөж сурах хэрэгтэй байна. Өөрсдийгөө хэн болохоо харуулаад байгаагаа ойлгооч.
Монголчуудын байлдан дагуулахад гол үүрэг гүйцэтгэсэн 3 хүчин зүйл бол яах аргагүй эрч хүчтэй эр хүн,морь, нум сум 3 билээ. Үүнийгээ бахархал билэгдэл болгон эрийн 3 наадам хийдэг. Гэтэл эрийн 3 наадамд нь түрүүлчих бөх өөрт нь байсангүй, бас морь шиг худалдаад авчихаж болдоггүй байснаас “ бөх хүн бүдүүн өвсөнд, ухаан муутай гүжирмэг мангар амьтас байдаг гэдэг ойлголтыг тараасан байдаг нь судалгаагаар нотлогдсон зүйл. Хамгийн харамсалтай нь манжуудын энэ бодлогыг нь манай зарим хүмүүс одоо болтол үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх юм.Манай алдарт аврагууд Лувсанжамбаа, Вандан,Жамъян за тэгээд одоо байгаа Мөнхбат,Баянмөнх, Сүхбат нар мөн Түвшинбаяр, Цагаанбаатар нар чинь тэнэгүүд гэжүү? Бөх судлаачид, дасгалжуулагчдын дурсамж ярианаас харвал зарим үед хоромын эгшинд хэд хэдэн мэхийн хувилбарыг бодож түүнээсээ сонголт хийгээд , сонгосон мэхээ хийж өрсөлдөгчөө давах тохиолдолч байдаг,торгон мэдрэмж ,уран ухаан шаардсан спорт гэдэг юм билээ. Арай бүгд худлаа хэлдэггүй байлгүйдээ. Харин бөхчүүдээ биеийн хүч хар тэнхээнээс өөр юмгүй мангар амьтас гээд байдаг хүмүүс өөрсдөө амь хир ухаан, мэдрэмжтэй хүмүүс юм болдоо. Холос биш, ойроосхаръялдаа. Мөнхбат-Шатарын спортйн мастер, Баянмөнх-Доктор,проф,Бат-Эрдэнэ-Цагдагийн академи,уд.академи төгссөн,одоо үргэлжлүүлэн эрдмийн ажил хийж байгаа, Сумъабазар-ШУТИС-ийн компютер мененжментийн анги сайн төгссөн, байгалаас заяасан төрөлхийн ухаантай сайхан хүмүүс шүүдээ.Ер нь тэгээд урлаг, спортоор хичээллэдэг хүмүүс яагаад улс төрд орж болохгүй гэж.АНУ-ын ер.асан Р.Рейганаас эхлээд бусад оронд урлаг,спортын өдий төдий зүтгэлтнүүд улс төрийн өндөр алба хашиж байна шүү дээ.Зүгээрэл өнөө тамын тогооны үлгэр байхгүй юудаа.Саваагүй нохой саранд хуцна гэж өөрөө чадахгүй болохоор өрөөлийг муулж кайф авдаг хүмүүс байдаг шүүдээ.f
Өмнөговийн засаг дарга Бадраа Элбэгээд 700 гаруй сая төгрөгний үнэтэй алтан аяга бэлэглээд бүх гэм буруугаа цайруулчихсан одоо ч Таван толгойгоос гувшаад хөхөж хэвтэнэ. Энэ шудрага ёс уу. Үүнийг копидоод олон газар тавьж олон түмнээрээ асуух хэрэгтэй.
БАЯРЦОГТ, АЛТАНХУЯГ нарын ЛУЙВАР бол хамгийн сүүлийн тод баримттай жишээ!! Түүний өмнөхөн, БАТҮҮЛИЙН ГАЗАРЫН ЛУЙВАР гээд маш олон ИЛ ТОД ЛУЙВАР байхад тоодоггүй ЭЛБЭГ ДОРЖ, шал ХУДЛАА ШУДАРГА ЁС гэж хашгираад!!! ИНГээд цаашаа хөөвөл МАШ ОЛОН ЖИШЭЭ БАЙНА!! ШУДАРГА БАЙЯАА ЭБЭГДОРЖОО!! ШУДАРГА БАЙЯАА ЭБЭГДОРЖОО!!
Ишшшшш... Энэ нэг учраа ч олохгүй баярлаж, хөөрсөн амьтныг харахаар өрөвдөх шиг болох юм... Хэний зараал хийж яваа, цаашид юу болохоо төсөөлж ч байгаа шинж алга даа зайлуул... НЭГ Л ИХ САРХАЛЗСАН АМЬТАН дэвээд л ХУРАЙ ХУРАЙ баргилтуулаад явах юм... Монголын ард түмний САРУУЛ УХААНЫ ШҮҮЛТҮҮР дундуур гарах ч үгүй байх л даа... Зааа бүр гарлаа гээд төсөөлье... Ажлын өрөөнд ороход шийдлээ хүлээсэн хэдэн мянган асуудал овоолоостой... ЭНД Л ЖИНХЭНЭ АЙМШИГ ЭХЭЛНЭ ДЭЭ... Алдаг оног, орон гаран явж болдог байсан ИХ-ын гишүүнтэй ч адилгүй шүү дээ... Эргүүлж тойруулж яаж ч хараад учир нь олддоггүй ээ... Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу... Гарцаагүй өөр хүмүүст хандана... Өөр хүмүүст толгойгоо мэдүүлнэ... Дуртай ч, дургүй ч АВИЛГАЧ, ХУЛГАЙЧДЫН БОХИР ГАРЫН БЭЭЛИЙ өөрийн эрхгүй болно... Цаадуул чинь үүнийг маш сайн мэдэж байгаа, тооцоолчихсон ч байгаа... ЮМНЫ УЧИР ОЙЛГОДОГ, ХЭР ХЭМЖЭЭГЭЭ МЭДДЭГ Ч БОЛООСОЙ... Эцсийн хариуцлага цаад хулгайчууд дээр чинь биш чиний наад махан толгой дээр ирдэг юм... Тархи толгойгоо бага зэрэг ажиллуулсан бол намын даргадаа зайгаа тавиад НЭРЭЭ ТАТАХ байсан юм даа уг нь.
МАН бол өдрөөс өдөрт унан доройтож байгаа улс төрийн хүчин. Бат-Эрдэний ард нүүрээ нуусан олон луйварчид, хулгайч нар, эх орныхоо газар шороог харийханд худалдсан олон хүн байгаа гэдгийг ард түмэн мэдэж байгаа.
Би аль намын хүн биш билээ. Гэхдээ Бат-эрдэнэ аваргыг дэмжинэ. Өнөөдөр хамгийн гол нь жинхэнэ монгол хүн монгол оронд хэрэгтэй. Язгуурын монгол угсаатан. Өнөөдөр Монгол улс 3 сая хүнтэй, улсын бодлого энэ 3 сая хүнийг эхний ээлжинд бодох ёстой. Байшин барилга барьсан ч энэ л 3 сая хүнд, хоол хүнс бэлдсэн ч энэ л 3 сая хүнд. Монгол улс өнөөдөр хэдэн өрхтэй билээ. 100 мянган барилга бариад хэд нь монгол хүн орж байна. Яг өнөөдөр 100 мянган монгол өрхөд байр хэрэгтэй байна уу. 100 мянган 70 хувь нь хятад солонгосуудад зориулагдаад байгаа юм биш үү. Яаж эхний ээлжинд зөвхөн монгол хүнд эдгээрийг олгох вэ гэдэг дээр Язгуурын монгол угсаатан монгол Ерөнхийлөгч л ажиллаж чадна. Солонгосод очиж алга ташуулж Элбогдурж Элбогдурж гэдэг хүн, гадаадынхныг хэт шүтсэн монголчуудаа дорж үзсэн хүн өнөөдөр бүр хэзээ ч Монголд хэрэггүй. Элбэгдоржийг дэмжиж Бат-Эрдэнэ аваргыг зүхэж байгаа хүмүүс толгойгоо эхлээд бодоод үз дээ. Захын жишээ авахад Нарантуулын орчмын Нарны зам дагуу засмал замаас 1 метрт хятад солонгосууд газар авч үйлчилгээний төв барьж байна, тэгэхэд монгол хүнд ингэж олгох уу. Сайтар бод.
Би МАХН-д гишүүнчлэлээ сэргээсэн жирийн нэгэн гишүүн билээ. Монгол орныхоо баялагыг харийнханд найр тавин өгсөн олигархуудын төрийг ард түмний төр болгохын төлөө, олигархуудыг төрөөс зайлуулж, төр болж тоглохыг нь зогсоохын тулд, улсынхаа баялагыг ард түмэндээ зориулж, ядуурал, гуйланчлалыг зогсоохын төлөө, сонгуулийг мөнгөний сонгууль биш, жинхэнэ ард түмний сонгууль, ардчилалыг цөөхөн олигархуудын өмч болгохгүй төлөө, улс төрийн хэлмэгдлийг зогсоохын төлөө энэ намын үйл ажиллагааг би дэмжиж хуучин намын нөхдөө ятган байж бид энэ намыг сонгосон юм. Гэтэл одоо нам маань юу болж байгааг ойлгохоо байлаа. Удвал дарга энэ хэрэгт тэмцэж явсан шилдэг тэмцэгчийн нэг. Гэвч ерөнхийлөгч болчих нь юу л бол? Өнгөрсөн жил өөрийнхөө аймагт гарч чадаагүй юм чинь улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялж гарч ирнэ гэж хэн хэлээд байгаа юм бэ? МАХН үнэхээр газар нутгаа хүртэл гадаадынханд өгч эхэлж байгаа, байгал орчноо хордуулах, урьд хөршийнхнийгөө улс орноороо дүүргэхийг дэмжиж байгаа нам, түүний жолоодогчийг дэмжих гээд хуйвалдаад, ганц хоёр хувь ч болов санал тэдэнд авч өгөх гээд байгаа юмуу? Удвал дарга ерөнхийлөгчийн сонгуульд ялчихсан юм шиг малилзаад, намын дарга нар маань итгэл хүлээлгэж байсан олон түмнээ хуураад давхиад байгааг юу гэж ойлгох вэ? Улсын ерөнхийлөгч маань ам ажил нь зөрдөггүй, эх оронч, буурьтай суурьтай хүн байх ёстой. МАХН нэрээ татах байх гэж хүлээсэн үгүй бололтой юм. Манай намыг дэмжигч ард түмэн хуурталгүй энэ удаа МАН-аас нэр дэвшигч тулхтай Монгол хүнээ сонгоорой гэж уриалмаар байна.
Шүлсэн пулемётын сум шудрага гээч нь байндаа тусахгүй баахан хий шүршээд дууссан. Одоо сумгүй шүлсэн пулемётоор юу хийхэв дээ.
Aварга л гэнэ тийм сvрхий байсын бол ядаж л намынхаа даргаар нэг удаа ч болтугай сонгохгvй яасийм . Чадваргvйгий нь мэдээд л сонгоогvй биз дээ энэнээс еер илvv дутуу тайлбараар яахав.Би Элбэгдорж еренхиийлегчее дэмжинэ ээ дэмжээрэй гэж уриалж байна.
тэр намдаа ямар албатай юм? мань эрд нам нь итгэдэг юм уу? намын дарга нь дэмждэг юм бол яагаад өрсөлдөөд байв даа? тэгээд ч согнгуулийн сурталчилгааг нь олигтойхон эхлүүлчихгүй яаж гутааж байгаа юм бэ, энхтүвшин? арай нөгөө урьдын нөхрийн хэлдгээр эсрэг талынхаа бөхийн засуул болчихсон юм биш үү? хэн нэг икс зохиолч хожим нь тэгж хэлэх вий дээ, та минь? Сайн, ил тод, дөмөгхөн өрсөлдөөсэй гэж бодож байна, Би Цахиагийн Элбэгдоржийг дэмжинэ ээ, тийм эрхтэй.
Элбэгдорж авилгалд алтан аяга л авдаг мундаг хүн дээ. АН-н хулгайч луйварчид төрд дураараа тарвалзаж байнаа. Баярцогт Алтанхуяг нарынхаа хөлийг гозгонуулаагүй цагт Энхбаяр даргыг цагаатгаж суллаагүй тохиолдолд монголын ард түмнээс намайг сонгооч гэж хэлэх нүүр байхгүй. Чам шиг алагчилсан фашист дарангуйлагчыг дахин сонгоно гэж бүү горьд. Хурдан ЗАЙЛААРАЙ.
БАЯРЦОГТ, АЛТАНХУЯГ нарын ЛУЙВАР бол хамгийн сүүлийн тод баримттай жишээ!! Түүний өмнөхөн, БАТҮҮЛИЙН ГАЗАРЫН ЛУЙВАР гээд маш олон ИЛ ТОД ЛУЙВАР байхад тоодоггүй ЭЛБЭГ ДОРЖ, шал ХУДЛАА ШУДАРГА ЁС гэж хашгираад!!! ИНГээд цаашаа хөөвөл МАШ ОЛОН ЖИШЭЭ БАЙНА!! ШУДАРГА БАЙЯАА ЭБЭГДОРЖОО!! ШУДАРГА БАЙЯАА ЭБЭГДОРЖОО!!
awarga min taniar shou hiij bna taniig garaghgui bl manai namaas msh olon hun horih ruu yawah geed ban usnii undarga deer barisan zaisangiin buh barilga uud manai namiihnii huwi hurtej olgoson zowshoorolgui gazruud bgaa bi ooroo bs tend amidarch bgaa sh us maani bainga zewtei uuliin bulgaas bugd l oochirloh awah yum daa awarga min ta bolowsrol nimgedne shuudee oor lider alguudaa manai namd bi namaasaa mongoldoo ochihoor garnaa emgenel tanii halhawchin door hamgiin turuund nyamdorj ortoh geed ortwol engeriin dewteree neeh tugshuurtei zagt songuuli ehelchihlee haramsaltai ban daa bi olon jil nyamdorjtoi horsh amidarsan sain medne dee
awarga min dee boh ul tor 2oo yalgaachee tanii uhaan nimgedneee tanii ard bgaa humuus horih ruu yawah mash oirhon bgaa shuu dee