Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй хоёр дахь удаагаа уулзаж, сонирхсон асуултад хариулт өглөө. Энэ удаагийн уулзалт бонд болоод бүтээн байгуулалтын хүрээнд өрнөсөн юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн тодорхой төсөл хөтөлбөрүүдийг Хөгжлийн банк хяналтын бүтцээрээ хянаж үзээд, мөнгөө гаргаж байгаа.
Үүнд дээр бусад хөдөлмөрийн хяналтын байгууллага ажиллах шаардлагатай. Одоогоор бондоос 400 орчим сая ам.доллар үлдсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Үлдэгдлийн тухай үг хэлэх бүртээ тодотгож байгаа сайд маань эргэн төлөлтийн талаар ганц ч өгүүлбэр унагасангүй.
Орж ирснийг нь үрж дуусаагүй байхад юу эргэн төлөлт гэж мунгинаж мэдэх л юм. Гэхдээ ярихгүй байхын арга алга, Н.Алтанхуяг сайд аа. Нэг л мэдэхэд нэг жил нь өнгөрөх гэж байна.
Өнгөрсөн долоон хоногт Н.Алтанхуяг сайд бондын асуудлаар гишүүдэд мэдээлэл хийхдээ ч зарцуулалт болоод үлдэгдлийн талаар танилцуулсан билээ. Зарцуулалт нь бүтээн байгуулалтад төлөвлөж байгаа нь дэвшилттэй ч бондын эргэн төлөгдөх нөхцөлийг нь авч үзэхгүй бол горьгүй гэдгийг эдийн засагчид тодотгож байна.
Хамгийн чухал нь бондоос үүдэн гарах сайн, муу бүхнийг Монголын ард түмэн л үүрнэ. Энэ үгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Засгийн газрын цагаар хэлсэн юм. Бондыг амжилттай арилжиж, өрийн тоолуур гүйж эхлэхэд үг, үйлдэл бүрээ цэгнэж байхыг Ерөнхийлөгч сануулж байсан.
Түүнтэй адил өдгөө эдийн засагчид болоод сөрөг хүчнийхэн үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс болгоомжлохыг ам нээх бүртээ онцолж байна. Магадгүй дахин нэг уурхайгаа бондын төлбөрт өгөөд тавьчих юм биш биз. Тэгэхгүй гэх баталгаа бий бил үү бидэнд.
Ах намынхны хэлснээр өвлийн улиралд ямар ч үр ашиггүй арилжсан үнэт цаасны төлбөрийг 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр төлнө. Хүүг хагас жил тутамд нэг удаа төлж, барагдуулах учиртай. Харин 500 сая ам.долларын үнэт цаасны төлбөрийг энэ өдөр төлж барагдуулахаар тохиролцож, улсаа "ломбардсан" юм.
Сонгуулиас сонгуулийн хооронд өртөөлж амьдардаг монголчуудад хүнд "даалгавар". Өр хүн бүхэнд хамаатай. Энэ үгийг эрх баригчид энгийн бөгөөд тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр та ч, би ч, тэд ч өртэй. Бүр таны хүүхэд, аав, ээж гээд гэр бүлийнхэн чинь хүртэл өртэй.
Гар дээрээ барьж, халаасандаа хийгээгүй ч та бондын өрнөөс төлөх учиртай гэдгийг H.Алтанхуяг сайдаас эхлээд хэлээд өгнө, цаана чинь. Монгол Улс 1990 оноос өмнөх 70 гаруй жилийн хугацаанд 11 тэрбум ам.долларын зээлийг Орос ах нараас авсан байдаг.
Энэ мөнгөөрөө нийт 330 суманд сургууль, цэцэрлэг барьж, сумдыг хөгжүүлэн, Багануур, Дархан, Эрдэнэт гэх мэт томоохон хотуудыг байгуулж, I,3,4,10-р хорооллууд сүндэрлэн, Эрдэнэт гэх мэт үр өгөөжөө өгсөн томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулсан.
Үүний талтай тэнцэх хэмжээний таван тэрбум ам.долларын бондыг гаргахаар болж 1.5 тэрбум долларын бондыг гаргасан нь энэ. Энэхүү бондын хүүнд бид өдөртөө нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө буюу 270 орчим сая төгрөг гэдгийг МАН-аас томилогдсон ажлын хэсгийнхэн тооцож гаргасан байдаг.
Цаашид таван тэрбум ам.долларын бондоо бүрэн гаргавал өдөрт нэг тэрбум төгрөгийн хүү төлөхөөр харагдаж байгаа юм. Үүний ачаар зургаан аймгийг нийслэлтэй авто замаар холбож, хөрөнгө мөнгөгүйгээсээ болж зогсолтод ороод байсан цахилгаан станц ашиглалтад орох нь.
Шинэ төмөр зам тавьж, ноос ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэмжиж, дэлхийн брэнд болгох нь сайхан мэдээ. Чихэнд чимэгтэй энэ мэдээллийг хэн ч үгүйсгэхгүй. Гол нь энэ мөнгийг, энэ бондын хүүг хэн төлөв вэ, Н.Алтанхуяг сайд аа. Мэдээж Монголын ард түмэн, эгэл жирийн татвар төлөгчид төлнө.
Мэдээж, Монголын газар шороо, баялгаас олсон орлогоос төлнө. Иймээс зарцуулалттайгаа зэрэгцээд эргэн төлөлтөө ярьж, бас төлөвлөж явахгүй бол ирэх өдрүүдэд юу болохыг таамаглахаас зүрхшээж байна, эрх баригчид аа.
Алт нэг ордоо харийнханд өгөх үү, аль эсвэл улсаараа "колончлогдох" уу гэх сонголтын өмнө зогсч байх вий. Азаар бидэнд байгалийн баялаг байдаг нь, яамай даа.
Л.Нинж
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Ерөнхий сайд өөрөө боолын сэтгэлгээтэй учраас колоничлогдохыг нь сонгох байх даа.Баярцогтоос айгаад үхэх гэж байгаа амьтан шүү дээ.
Монголчууд зөвхөн тавантолгойгоо ашиглаад хувьцаагаа хүртээд ямарч ажил хийлгүйгээр арабууд шиг амьдрах боломж дээр өмнөх засгийн газар авч ирсэн юм, Гэтэл энэ засгийн газар маш их мөнгө зээлээр аваад барьцаанд нь өгчихлөө, Ломбарданд юмаа тавиад алддагтай адил
udahgui mongol ulsiig gadaadiin ornuud hed huvaagaad avchihsan.....ard tumen ali ulsiig songoj hutagshihaa uursduu med....ene bol shudarga ardchilal gej heleed suuj baih biz...