“Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” уриатай Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа Монгол Ардын Намын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ төрөлх нутагтаа ажиллаж байна.
Домогт Хэрлэн мөрнийхөө уснаас магнайдаа хүргэж сүсэглэсэн түүнийг нутагтаа хөл тавих мөчид сум сумын төлөөллөөс бүрдсэн малчин, ажилчин, оюутан залуус бүхий 100 гаруй иргэн алд цэнхэр хадаг барин угтлаа.
Нэр дэвшигчийг ирэх сургаар зам тосч уулзахыг хүссэн иргэд морь, мотоцикл хөлөглөн иржээ. Нутгийнх нь зон олон түүнд чин сэтгэлээсээ ханддаг учраас л төрөө түшүүлэхээр УИХ-д гурвантаа сонгосон биз ээ.
Нутгийн хүүгийнхээ сонгуулийн ажилд амжилт хүсэхээр хуран цугларсан олонд хандан тэрбээр “Та бүхний халуун сэтгэл, уухайн дуу намайг улам хүч оруулж, урам зориг өгч байна.
Та бүхний энэхүү халуун сэтгэл спортын салбарт ч, улстөрийн тогоонд ч намайг өдий зэрэгт хүргэсэн. Тийм болохоор Та бүхэндээ баярлалаа” гэж хэлсэн юм. Цэнхэрмандал сумын малчин залуус, ард иргэд юу юунаас илүү шударга улс төрчтэй, эрүүл саруул улс төртэй байхыг хүсдэг аж.
Тиймээс үндэсний баялгаа хамгаалж чадах эх оронч, нэр цэвэр, шударга, түшигтэй унаган нутгийнхаа хүүг дэмжихээ илэрхийлэв. Ийм л халуун дулаан сэтгэлээр мөн л Өлзийт, Жаргалтхаан сумын иргэд, сонгогчид түүнийг угтан авсан юм.
Их Монгол Улсын голомтыг тулсан, Их эзэн Чингис хааны мэндэлсэн газраас Монгол төрийн тэргүүн тодорно гэдэгт тэд итгэлтэй байна. Үүний дараа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Өмнөдэлгэр суманд хүрэлцэн ирлээ.
Монгол Ардын Намаас орон даяар явуулсан ард нийтийн санал асуулгад хамгийн өндөр санал авсанд сумынхан нь ихэд баярлажээ. “Бид ард түмний эв нэгдлийг ирэлхийлэгч Ерөнхийлөгчтэй байхыг хүснэ”, “Хэлдэг биш хийдэг хүнийг дэмжиж байна” гэсэн уриа лоозон барьсан өмнөдэлгэрчүүд түүнийг 100 хувь дэмжихээ илэрхийлж байсан.
Сонирхуулахад, энэ нутгийн түүхт 90 жилийн ой энэ онд тохиох аж. Тиймээс түүхэн ойн баярын ёслолын ажиллагааг төрийн тэргүүнээрээ нээлгэнэ гэж бэлгэшээж яваагаа иргэд энэ үеэр дуулгав. Тэрбээр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ“Тогтвортой хөгжил бол бидний баримтлах хамгийн зөв замнал.
Энэ нь эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх нэрийдлээр байгалиа устгаж болохгүй гэсэн үг. Энэ бол эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчноо хамгаалах бодлогыг хамтад нь тэнцвэртэй явуулна гэсэн зарчим юм” гэв.
Түүний баримталж буй бодлого, тэмүүлж буй зорилтынх нь нэгэн хэсэг нь энэ юм. Үнэндээ төрсөн нутаг, унасан газар гэдэг өөр ажээ. Түүнийг Өндөрхаан хотод уулзалт хийхээр товлосон “Спортцогцолбор”-ын босгыг алхахад танхим дүүрэн хүмүүс уухайн дуу хадааж, алга нижигнүүлэн ташиж угтлаа.
Энэ аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрийн зорилго, зорилтыг нутгийн зон олонд нь сурталчлан таниулахаар Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нар хамт яваа юм.
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Монголчууд нэг л өөдрөг болоод байгаа юм биш үү? Хаана ч очсон Батэрдэнэ аврагаа дэмжнээ гээд гадаадад байгаа бид нарт Батэрдэнэ аврагаа дэмжээрээ гээд аав ээж өвөө эмээ маань их л баярлаад ярьж байх юм.
Gahh gahhh chi hoorhii naad IP gee neg harchihdaa esvel chi emee ovoodoo helj bichuuldeg yumuu gadaadad bgaa hun guai ha ha ha ha ha Bas gadaadad bgaa bid nart gej ireed l ain !? esvel chinii huvid Ulaanbaatart bgaa n estoil onooh uzeegui ymaan uzej uher tsamaan haraij gadaadad garaad irchihsen met setgegdel torood l bnuu !? erhem hodoonii baaagiiiiiiiii guai !
Mongolchuud neg l oodrog bolood bgaa n bol harin unen ! shinechleliin zasgiin gazar garch irsneer gazar saigui buteen baiguulalt ornoj ajiltai orlogotoi hogjiltei devshiltei baij boloh ym bna Avilgiig taslan zogsooj boldog yum bna gedegiig oilgoson Mongol irged maani harinch neg oodrogch bolj bna Elbegeed ch itgej baina
man garuud maanagaa demjine
Удвал нээнэ шүү дээ. Эмэгтэйчүүд шударга, хахуульд автахгүй ш хө. Энэд тэнд сэлбэг бараа шахахгүй, худлаа ярихгүй.
Аваргаа халх монгол хүн бүр дэмжээрэй. Наран ургах зүгээс төрийн тэргүүнээ сонгоцгооё. Баруун аймгийн бага ястангууд хангалттай төрийн тэргүүнд заларсан.
Бат-Эрдпэнэ аврага ямарч байсан Мянгуужин цолгүй,худлаа чалчихгүй.Халх голын газрыг буцааж авах сэтгэлтэй хүн.Авдаран дээр гарч мориндоо мордохгүй.Монгол хүн дээ
Aay, yasan goyo helev de chi. Demjij baina Avaragaa.
saihan zuud bn
үхэрнүүдийг манай хэнтийн аварга зөв тийш нь туунаа
Энэ увайгүй муухай талцаан хэрүүлээс энэ архичдаас салж амар тайван амьдрах юмсан Үүнийг тэр сайхан түвшин нуруутай ухаалаг ёс зүйтэй Батэрдэнэ адрага л чадна. Аваргаа дэмжинэ дээ.
gadaadad bj nud neegdeegui 1 nuhur bnaa bas bid nart gechihjee n bi ch gesen gadaadad bn lav minii ergen toirond bgaa buh hun hezee ch kommunistuudiig demjihgui gej yarij bna.heden jil gadaadad amidaraad bgaa heden on be ain.