Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн албан ёсны сурталчилгаагаа өчигдөр Дорнод аймгаас эхлүүллээ. Төрийн тэргүүний иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтыг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав нээхдээ “Дарийн утаа үнэрлэсэн Чойбалсан хотыг баатар хотын хэмжээнд үнэлж, улаан тугийн одонгоор шагнасан анхны Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж юм” хэмээн үнэлсэн юм.
Үүний дараа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ц.Элбэгдорж бол энэ цаг үеийн зөвшилцөл, хэлцэл, ойлголцлолын эцэг мөн” гэж хэллээ. Харин УИХ, Засгийн газрын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун “2009 онд Ц.Элбэгдорж даргыг дэмжсэн нь зөв байсан нь өнгөрсөн дөрвөн жилд батлагдлаа.
Тэрээр сайн засаглал, шүүхийн хараат бус байдал авлигын эсрэг эр зоригтой, тууштай тэмцэж ирлээ. Энэ үйл хэргийг нь бид цааш үргэлжлүүлэхийн төлөө байгаа” гэв.
Нэр дэвшигчийн багийн бүрэлдэхүүнд яваа “Сонгодо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан “Монгол Улс төрт ёсны 2200 жилийн түүхэндээ гурван том хувьсгалыг хийсэн.
XIII зууны Чингэсийн үе, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1990 оны цагаан морин жилийн хувьсгалууд юм. Энэхүү хувьсгалыг эхлүүлсэн, энэ цаг үеийн удирдагч Ц.Элбэгдоржийн үйл хэргийг нь үргэлжлүүлэхийн төлөө дахин сонгох ёстой гэж нам бус миний хувьд үзэж, дэмжиж байгаа. Надтай адил нам бусчууд ч дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг “Хүн бүхэнд хийж чадах боломжийг нь олгоё. Нэг нь Монгол түмнийхээ Төрийн тэргүүн нь байг. Нэг нь Монгол төрийн наадмынхаа тэргүүн нь байг. Бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ үед бидэнд тогтвортой төр хэрэгтэй. Дэмжиж, тусалдаг Ерөнхийлөгч хэрэгтэй.
Эхэлж сонгогдсон Ерөнхийлөгч иргэд түмнээ гэдэг. Эргэн сонгогдсон Ерөнхийлөгч эх орноо боддог. Анх сонгогдсон Ерөнхийлөгч амлалт ярьдаг бол ахиад сонгогдсон Ерөнхийлөгч ард түмнээ ярьдаг юм” гэж Дорнодчуудтай нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хийсэн уулзалтын салхийг хагалсан юм.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр “Дорнодод энэ жил 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ирнэ. Үүний 10 тэрбумыг ард түмэн та бүхэн мэдэж, шийдэх болсон. Ийм эрх мэдлийг та бүхэнд олгохын төлөө Ерөнхийлөгч миний бие өнгөрсөн дөрвөн жил ажиллалаа. Өнөөдөр УИХ-ын чуулганаас илүүтэй Иргэдийн нийтийн хурал сонирхолтой болдог болсон. Цаашид ашигт малтмалыг ашиглах, ашиглахгүй эрхийг иргэдийн их хурлаараа та нар шийддэг болохын төлөө би ажиллана.
Мөн гаднаас ажиллах хүч авдаг байдлыг зогсоож, дотоодоосоо бүрэн хангахын төлөө би ажиллах болно. Миний бас нэг хэлэх зүйл бол монголчууд олуулаа болох хэрэгтэй. Залуу ээжүүдэд сар бүр цалингийн доод хэмжээтэй тэнцэх цалинг хоёр жилийн турш олгоно.
Цэцэрлэгийг гэрт нь, ажил дээр нь бий болгоно. Таван хүүхэд гаргасан эхэд ийм тооны хүүхдүүдийг харж, асарч байгаа ээжүүдэд нэг хүүхдийн хувьсах зардлаар тооцож, жилд нэг сая төгрөгийн цалин өгнө. Ингэж эцэг, эхчүүдийн зовлонг нимгэлнэ.
Нөгөө талаас тэтгэврийн сангаа сайн бүрдүүлье. Монголын байгалийн баялгаас орж ирж буй хөрөнгөөр тэтгэврийн сангаа баталгаажуулна. Ийм тогтолцоо руу шилжихийн төлөө би ажиллана. Байгалийн баялгаас орж ирж буй хөрөнгө нэг компани, нэг гэр бүлийн хөрөнгө бус дор хаяж 40 мянган иргэнд очих тогтолцооны эхлэл энэ юм.
Би авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ гэж дөрвөн жилийн өмнө хэлж байсан. Энэ амлалт хэрхэн биелж байгааг та бүхэн харж байгаа байх. Өнөөдөр шоронд сууж байгаа МИАТ-ийн дэд захирал нэгний та бидний хөрөнгөөс завшсан мөнгөөр 40 цэцэрлэг барихаар байна.
Авлигачдын нуруу бөхийж байгаа нь энэ. Авлигатай тэмцэнэ гэдэг бол миний мөрийн хөтөлбөр биш, миний араншин юм. Би хоёр удаа Ерөнхий сайдаас огцрохдоо авлигачидтай тэмцэж байж огцорсон.
Харин намайг ард түмэн дэмжиж ирсэн. Би одоо хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байж Монгол орноо авлигачидаас цэвэрлэх болно. Энэ ажил ид эхэлж, хүчээ авч байна. Дунд нь хаяж болохгүй.
Шүүхээс гарч буй бүх шийдвэр нээлттэй болсон. Миний зүтгэж байж батлуулсан Эвлэрүүлэн зуучлах хууль хэрэгжиж эхлээд удаагүй байна. Шүүх дээр очсон хэргийн ихэнх нь шоронд явдаг байсан бол энэ хууль хэрэгжиж эхэлсэнээр эвлэрүүлэн зуучилж, гэр рүүгээ нь буцаж байна.
Ингэснээр шоронд явагдсадын тоо 40 хувиар буурах тооцоо гарч байна” хэмээн өнгөрысөн сонгуулиар амалсан амлалт, мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг нэр дэвшигч Ц.Элбэгдорж дорнодчуудад танилцууллаа.
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Eba yalah ni gartsaagui.Amjilt husie
muu gemt heregten! yag yalj haragdaach! avargad nuruugaaraa tsever daruulah gej baij. Hurdan neree tatmaar daa ene muu huzuugui atiisan hulgaich!
Tiimee yalna gj bodoj bn. Ursulduj baigaa 2 hun yoronhiilogchiin bair suurind tohirhoor humuus bish !!!
elbegdorj garzaagyi gej gene!!!terbeer harinch zail aa!!!hereggyi yumiig nydeer yzeh yzel chin i baragdaj bolohgyi hend tys biolson gej heregtei gej elbegdorj dahih bilee!!!ard tymen olon melmiigeer harsan derben jil yzlee!!!bolloo!!!!tegslee!!!dahin byy gorid!!!!luibarchaan!!!!!!het ikhe targalaj bayjbal!!!tegeed chag ni bolj zuil dyysna syy!!!!zail elbegdorj!!!!
Chi yadaj zuv bich ldee. Bichsen bdlaas harahad mongol hun munuu esvel eh helendee tiim muu yumuu? Tgd yamar buduuleg haritsaanii soyolgui yum bee! Zugeer neg gudamjnii yu ch medhgui bolovsrolgui hunii ugeer ug hsn l sanagdlaa
ZASS HARIN MENENGIIN TAL MINI YU BOLSON BE ? EBI
Yoronhiilogch gheer l ter jijig togui buh ajliig hh ystoi yumuu? Jhn bodoltoi yum bichij baigaachdee. Zam taviagui, tsetserleg bairsangui, yu hiisiin l gd bhiin tiim ih sonirhood sudlaad bgaa yum bol sudalchaad undesleltei yum yariachdee. En hun hiih yuma hgd l yavj baigaaa 4hun jiliin dotor ers shinechleel uurchilj hugjuunu gj yu baihav. Higeel yavad bn shuude. Buhel buten ulsiinhaa yoronhiilogchiig hundleh heregtei.
Элбэгээ 4 жилд Дорнод руу автозамыг 1 см ахиулаагуй шуу дээ.Ямар нуурээрээ ирж марзагнаж байнаа. Дорнодод нефть боловсруулах уйлдвэр барина ч гэх шиг орон гаран юм их ярьлаа даа.
Элбэгдорж ерөнхийлөгч хүнийг хамаагүй худлаа элдвээр хэлж болохгүй хүндлэх хэрэгтэй. Нүдэнд заавал харагдах төдийхнөөр хийсэн ажлыг үнэлж болохгүй шүү дээ. Мэдээж юм хийсэн.
худлаа хошгируулагч
Яаж хошгоруулаад байна???? Олны цуу үгээр битгий үг хийж бай
chimeeguihen garaad yavchihaachdee ELBEGEE MINI. yu dutlaa geed ingeed bdagiin be. Odoo ard tumnii eelj irsen.
Ямар утгагүй юм ярьдаг юм бээ. Яасан гэж хаашаа гаргах ээд байгаан. Юм дутаад байна. Эх орныхоо төлөө дахиад илүү ихийг хийж бүтээх ажил дуусаагүй байна.Тийм байхад яалаа гэж нэрэ татах юм. Түүний зүрхэнд эх орноо гэсэн сэтгэл байдаг юм байна лээ. Тэр эх орноо Энхбаяр шиг зараад идээгүй. Өнгөрсөн 4 жилд эх орон минь харин ч илүү их хөгжиж дэвшиж байгаа шүү.
atigar chotgor, elbegdorj aluurchin, ene shaar mongol hun, mongol nutgaar tsogloj baina
Чи яасан бүдүүлэг юм бэ! Хүнийг гаднах төрхөөр нь дүгнэж доромжилж болдог юмуу? Худлаа юм бичихээ больмоор юм. Ерөнхийлөлч харин ч эх орныхо төлөө зүтгэж хөдөлмөрлөж яваа. Бодитой Идсэн уусан гэсэн юм хаана байна???? Жинхэнэ луйварчин эх орноо зар идсэн хүн бол Энхбаяр байсан шүү дээ хамаг булхай нь дараа илэрсэн биздээ.Энэ хүнийг ялан дийлж эх орноо аварсан хүн
Сайхан авч байна даа. Баахан мөнгө амлаадхав. Одоо л эхлэж ерөнхийлагч болсон ажлаа хийх юм гэнэ дээ. 4 жилд хийхгүй яасан юм бэ. Элбэгдорж бусдыг үгээр үхүүлж амаар алдаг үнэнийг хөөс болгож хошгоруулдаг уран донгодогч билээ. Иргэнлэг ухаарал даанч байхгүй муу хүн.
Элбэгдорж ерөнхйилөгч боловсролтой үзэл бодлоо хэнээс айхгүй үнэн зөвөөр ойлгомжтой илэрхийлж чаддаг. Энийг нь цөхөн хэдэн хүмүүс худлаа хошгорууллаа гэх юм энэ чинь сайн тал. Сонгуулийн үеэр бүгд л орон утгаар явжажлаа танилцуулж үгийг нь сонсдог бичигдээгүй хуультай. Гол юу хэлж байгаа юу хйиж чадах эх орноо гэсэн сэтгэл яг байна уу гэдэг чухал. Миний хувьд Ерөнхийлөгчөө л 100 хувь дэмжмж байгаа.
4 жилийн хугацаанд юу хийснийг ард түмэн мэднэ. Үнэнийг хэлэхэд зарим нь бүүр чиний миний ойлгох ч гүй зүйлс байгаа бизээ. Шууд тэр дороо ид шид шиг сайхан болсон зүйл цөөхөн байж болно. Ирээдүйн үнэ цэнэтэй шийдвэрүүд олон гаргасан гэж бодож байна. Угаасаа хийсэн зүйлгүй хүнд л ямар ч шүүмжлэл ирдэггүй.
ямарч сонгуулиар нэр дэвшигт орон нутагт очихдоо жинхэн ард түмнээсээ айгаад зөвхөн намын гишүүд тэдний гэр бүлийхэнтэй уулзалт хийгээд л явдаг тэрийг нь мөнгө авсан телевизүүд хүмүүсийг хоосон заалны нэг тал руу шахаж суулгаад л их хүн цугласан болгоод худлаа цацдаг шүү дээ, ЦААЗ-ын ялыг чөлөөлснөөр ноцтой гэмт хэргүүд хичнээн гарч АФ-гааны дайнаас илүү монгол хүн гэмт хэргийн золиос болон хорвоог орхиж байн даа ЯАНА-даа МОНГОЛ ХҮМҮҮСЭЭ
Миний бодлоор энэ удаагийн сонгуульд Элбэгдорж ерөнхийлөгч ялах болно. Өрсөлдөж байгаа 2 хүнээсээ хавьгүй илүү чадалтай мэдлэгтэй боловсролтой монголоо нээн сэтгэлтэй хүн. Аварга бол үнэндээ л энэ байр сууринд байх чадал байхгүй ээ. Аваргыг бөхөө барилдал явж байсан бол илүү их хүндэлнэ. Хүн чаддаг чаддаг юмаа л хийх хэрэгтэй. Олон жилд улс төрд зүтгэсэн хүнийг олон жил бөх барилдаж ирсэн хүнтэй харьцуулж болохгүй ээ. Аваргыг ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдэг чинь Элбэгдорж ерөнхийлөгч 4 жил бөхөөр хичээллээд аваргатай барилдюал ялна гэдэгтэй тун ойрхон дөхж очно. Ерөнхийлөгчийг хэн дуртай нэр цэвэр цус цэвэр гэсэн жижигхэн шалгуураар хйидгүй л байх.