УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр гишүүн Ц.Нямдорж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг “Батбаяр аа чи битгий дандаа ингэж пол, пол хийж бай” гэсэн нь АН-ын сайдын эгдүүг хөдөлгөж хөөрхөн маргааны эхийг тавьчихдаг юм байна.
Ц.Нямдорж гишүүнийг Хууль зүйн сайд байх үед хэлэлцэгдэж эхлээд батлагдаж амжаагүй энэ хууль хоёрхон нэр томьёо солихоос шалтгаалан байнгын хороон дээр хариугүй унах шахаад 10, нэг гэсэн харьцаагаар дэмжигдсэн юм. Тэр гайтай хоёр үг нь “Хөрөнгийн бирж” гэснийг “Үнэт цаас арилжаалах зөвшөөрөл бүхий байгууллага” гэж солих тухай л байсан билээ.
Н.Батбаяр сайд “МАН-ынхан дандаа л муу тусмаа сайн” гэсэн байдлаар асуудалд хандахаа боль л доо гэсний хариуд Ц.Нямдорж гишүүнээс дээрх зэмлэлийг сонсож, С.Бямбацогт гишүүнээс ч зэмлэл хүлээгээд авсан юм.
Сайтар анзаарвал Н.Батбаяр сайд үг хэлэхдээ хааяа “пол, пол” гэх нь сонсогдох ажээ. Ингэхээр Ц.Нямдорж гишүүн бас л гярхай нэгэн юм аа.
Д.Түвшин
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Ямарч байсан Фортуна тагнуул хийж гэдсээ тэжээхгуй.
he he ner devshij chadahgui ni gej sharalhahdaa ardiin namiin hural ruu guij ochij manaraa biz dee neeree pol pol