Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр лхагва гарагийн сэтгүүлчидтэй уулзах цагаар боловсролын системд хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн ажлаа тайлагнасан юм.
Сайдын ярианаас монголын боловсролын салбарын ирээдүйг өөдрөгөөр харж болох гэрэл гэгээ мэдрэгдэж байлаа. Түүний яриа, сэтгүүлчдийн асуултад хариулсан хариултыг тоймлон хүргэж байна.
-Боловсролын системд хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн ажил нүсэр томын хэрээр цаг хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Яг өнөөдрийн байдлаар их ажлынхаа хэдэн хувийн ард гараад байна?
-“Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөрийг 2012 оны УИХ-ын сонгуулиар санал болгож, түүнийгээ шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулан ид ажил хэрэг болгоод явж байна. Боловсролын салбарын шинэчлэлийн үндсэн бодлогоо ерөөсөө л хүүхэд нэг бүрийн хөгжил дээр суурилуулсан.
Уламжлалаа эргээд харвал мэдлэг дамжуулах, мэдээллийг хүүхдэд хүчээр тулгах оролдлогыг өнөөдрийг хүртэл хийж ирсэн байна. Үүнийгээ их системтэй хийж ирсэн байгаа юм.
Харин бидний барьж байгаа бодлого бол эхлээд зөв Монгол хүнээ бүтээхэд оршиж байна. Хүүхдийн зан төлөв, хандлагыг эхлээд энэ талд тогтвортой төлөвшүүлэх ёстой.
Хоёрдугаарт чадварыг нь хөгжүүлэх зорилт тавьсан. Мэдлэг дээр нь суурилсан чадварыг олгох нь эн тэргүүний зорилт байх юм. Унших, бодох, өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах, сэтгэн бодох чадваруудыг нь амьралаас олж авсан мэдлэг дээр нь түшиглэн хөгжүүлэх нь ХХI зууны өндөр боловсролтой, зөв монгол иргэнийг төлөвшүүлэх гол хөшүүрэг болох юм.
Гуравдугаарт энэ бүхнээ базаад мэдлэг болгох юм. Хуучин системийн үед мэдлэг, сурах арга барил хоёр нь нэгдүгээр ангиасаа цуг яваад байсан. Ингэхээр яах аргагүй ихэнх хүүхдүүд 3-4 дүгээр ангиасаа хоцроод эхэлдэг. Тэр хоцорч яваа хүүхдүүдийг дараагийн мэдлэгээр шахаад бүрмөсөн орхиод яваад байдаг.
Тэндээс л бидний яриад байдаг “Эх орны алтан гурав”-ын бүхэл бүтэн арми төрөн гарч, цөөхөн тооны онцчууд буюу элитүүд төрөн гардаг байсан системийг ойрын гурван жилд үндсээр нь өөрчилнө.
-Энэ өөрчлөлтийг ямар арга замаар хэрэгжүүлэх нь сонирхолтойгоос гадна зайлшгүй тохиолдох бэрхшээл, хүндрэлүүд нь юу байж болох вэ.
-Бага ангиас нь сурах арга барил олгохоос бүх ажил эхэлнэ. Энэ бол хамгийн чухал. Чадвараа хөгжүүлээд, сурах арга барилаа олчихсон хүүхдэд дунд ангиас нь мэдлэгийг нь түлхүү өгөөд явах боломж бүрдэх юм.
Чадвартай, зохих мэдлэгтэй болсон ахлах ангийн хүүхдүүд бол бие даан суралцагч, цаашлаад асуудлын араас явдаг, аливааг гүнзгийрүүлэн судлаач болох зам нь нээлттэй болно гэсэн үг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй. Монгол Улс маш түргэн хөгжье гэвэл хүмүүс нь сайн байх шаардлагатай. Хүмүүс сайн байна гэдэг нь цөөхөн хүн сайн байх тухай асуудал биш юм.
Хүн нэг бүр нь боловсролтой, мэдлэгтэй байхын тулд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шаардлагатай. Бүр нэг ч хүүхэд боловсролын шинэчлэлийн гадна үлдэх ёсгүй. Энэ ч зорилгоор “Авьяас, ном, багш” хөтөлбөрүүд ажил хэрэг болоод явж байна.
“Авьяас” хөтөлбөрийнхөө тайланг гаргахад нийт суралцаж байгаа 504 мянган хүүхдээс 180 гаруй мянга нь шинээр энэ хөтөлбөрт хамрагдсан байх жишээтэй. Энэ нь нийт суралцагч хүүхдүүдийн 60 хувь нь ямар нэгэн дугуйлан, секцэнд хамрагдсан гэсэн үг.
Авьяас бол тухайн хүүхдэд итгэл өгдөг хамгийн том хөшүүрэг. Өөрийгөө нээснээр бусад бүх зүйлийг “би чадна” гэсэн асар том итгэл, найдварыг олж авч байгаа юм. Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр 2450 клуб, дугуйлан шинээр нээгдсэн байгаа.
Орон нутагт 800 гаруй ардын авьяастан хүүхдүүдтэй ажиллаж, багшилж байна. Бэрхшээл гэвэл хамгийн гол нь хөрөнгө, санхүүгийн зарим нэг хүндрэл байгаа нь ойлгомжтой.
-Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаа гэсэн. Энэ ажил юу болж байгаа вэ?
-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилготой сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн ажил дээр олон улсын байгууллага, манай 130 гаруй эрдэмтэн, дунд сургуулийн 600 гаруй багш нар ажиллаж байна. Сургалтын шинэ хөтөлбөрөө энэ онд багтаагаад дуусгана. Энэ хөтөлбөрийг эхлээд жишиг байдлаар хэрэгжүүлнэ.
Боловсролын системийн шинэчлэлд “юу сурах вэ, яаж заах вэ, хэрхэн үнэлэх вэ” гэдэг гурван үндсэн өгөгдөл хамгийн чухал. “Багш” хөтөлбөрийн хүрээнд 13 мянган багшийг дахин сургалтанд хамруулсан. Гурван мянган багш долоо хоногийн сургалт, лекцэнд хамрагдаад одоо ажлынхаа байранд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлээд явж байна.
Энэ намраас багш нар конспект бичиж, үндсэн ажлаа цаасаар үнэлүүлдэг явдлыг бүрмөсөн үгүй болгоно. Хоёр жилийн дотор 27 мянган багшийг дахин сургалтанд хамруулна. Ингэснээр багшид итгэх итгэл үндсээрээ өөрчлөгдөнө. Боловсролын системийн шинэчлэлд энэ хамгийн чухал. Ерөнхийдөө боловсролын системийг итгэлцлийн тогтолцоо руу оруулах нь манай шинэчлэлийн гол зорилго юм.
-Сургуулиуд дээр тодорхой хийгдэж байгаа ажлаас танилцуулахгүй юу?
-Видео, цахим контент хэлбэрийн хичээлд зориулж 2013 онд нэг тэрбум төгрөг зарцуулна. Энэ жил 100 сургуулийг хамгийн орчин үеийн физикийн лаборторитой болгоно. Мөн 30-100 сургуульд хамгийн дэвшилтэт технологитой хөдөлмөрийн лабортори байгуулна.
Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 200 гаруй сургуулийн физик, химийн лабораторийг шинэчлэх төсөл Засгийн газар дээр дэмжигдээд материал нь Хятадын Засгийн газар руу явчихсан байгаа. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл манай ахлах ангийн хүүхдүүд бүгдээрээ тохилог лабораториор хангагдах юм.
Ингэснээр монголын хүүхдүүд илүү шинжлэх ухаанч болон төлөвшинө. Сурагчдын үдийн цайны мөнгийг хоёр дахин, дотуур байрны хоолны мөнгийг бас л хоёр дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр өнгөрсөн өвөл дотуур байрны хүүхэд өлссөн тухай асуудал гараагүй.
Ерөнхий боловсролын сурагчид ирэх хичээлийн жилээс үндэсний үйлдвэрүүдэд оёсон маш сайн чанартай дүрэмт хувцасаар 100 хувь хангагдана. Өнөөдөр дунд сургуульд 17 хичээл орж байгаа нь хүүхдүүдэд ахдаж байгаа.
Агуулга, чиглэлээр нь нэгтгээд 12-13 хичээлтэй болгох зорилго тавьсан. Үүнийгээ ч хэрэгжүүлнэ. “Авьяас” хөтөлбөрийг санхүүжүүлэх чиглэлээр нэг сургуульд 10 сая төгрөг олгож байгаа.
-Шинээр хэчнээн сургууль, цэцэрлэг баригдах вэ?
-Дөрвөн жилийн хугацаанд 1100 гаруй барилга барих шаардлагатай байгаа. 11.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Улсын төсөв, концессын гэрээ, хувийн хэвшил зэргээс эдгээрийг санхүүжүүлэх зорилт тавьсан.
Улаанбаатар хотод 80-90 бага сургууль, цэцэрлэгийн комплекс барьж ашиглалтад оруулна. Одоогоор 83 байршил дээр шийдвэр гарснаас 20 гаруйгийнх нь газрын зөвшөөрөл гарчихаад зураг, төсвөө хийж байна. Үүний дараа Эдийн засгийн яамтай хамтраад хөрөнгийг нь шийднэ.
Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болохоор архитектурынх нь ажил ид хийгдээд явж байна. Нэгдсэн сүлжээтэй болсноор боловсролын үйлчилгээ ил тод, хурдан шуурхай болж багш нар цахим конспект ашиглан хүүхэд нэг бүрийг хөгжүүлээд явах маш их боломж нээгдэх юм.
-Багш бэлтгэж байгаа одоогийн тогтолцоо боловсролын салбарын шинэчлэлтэй тохирч байгаа юу?
-Багш бэлтгэх тогтолцоог олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай. “2+2” хөтөлбөрийг Боловсролын их сургуульд хэрэгжүүлнэ. Энэ нь хоёр жил монголдоо сураад үлдсэн хоёр жилийг гадаадад сурах хөтөлбөр юм.
Гадаадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээг яг одоо хийж байна. Хөдөө орон нутгийн сургуульд дадлага хийх оюутнуудын зардлыг Засгийн газраас даахаар болсон. Мөн 6000 багшийг дээд курсээр дахин сургана.
-Багануурт баригдах оюутны хотхоны асуудал юу болсон бэ?
-ТЭЗҮ нь бэлэн болж байгаа. Ерөнхий төлөвлөгөөгөө энэ зургаадугаар сард багтаагаад батлах гэж байна. Багануурын оюутны хотхоны санхүүжилтэд 13 их наяд төгрөг буюу Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй мөнгө хэрэгтэй байгаа. Ер нь Дархан хотыг шинээр барих хэмжээний санхүүжилт хэрэгтэй гээд л бодчих. Энэ бол аварга том төсөл. Ингэхээр анхнаас нь үе шатыг нь маш зөв гаргах хэрэгтэй.
-Хэд хэдэн сургуулийн барилгыг нураах шийдвэр гарсан. Энэ ажил ямар шатанд явна?
-3,11 дүгээр сургуулиудыг нийслэлээс хөрөнгийг нь гаргаад нураахаар болсон. Зургаадугаар сарын эхний 10 хоногт багтаад энэ ажил хийгдчихнэ. 2013 оны Улсын төсвөөс Боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт 234 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр 189.1 тэрбум төгрөг суулгасан.
Энэ оны эцэс гэхэд 30 сургууль буюу 26296 сурагчийн суудал, 5530 ор буюу 40 цэцэрлэг шинээр барьж, ашиглалтад хүлээн авна. Дотуур байр 19 буюу 2940 ор хөдөөгийн сургуулиудад нэмэгдэнэ. Шинээр есөн спорт заал баригдаж ашиглалтад орно. Эдгээр дөрвөн төрөлд нийтдээ 100 гаруй барилга, байгууламж багтаж байгаа юм.
Ерөнхийдөө ойрын дөрвөн жилд монголын боловсролын салбар бүхэлдээ шинэчлэл, өөрчлөлт, шинэ бүтээн байгуулалтын амжилт бүтээлээр буцална гэж ойлгоход болно.
Д.Түвшин
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Сайдаа энэ салбарт АРХИДАЛТ АВИЛГА АРЫН ХААЛГА огт байхгүй ш дээ, Зүүдлээгүй биз Харин өөрийг чинь сайд болсноос хойш ийм юм мэр сэр цэцэглээд тордоод ургуулаад байгаа юм биш үү
203.91.117.4 chi dutaj uzeech
Ер нь ардчилалынхан арай л дэндүү хамаагүй хүмүүсийг хурган дарга нараар томилоод тэд нь ажлаа мэдэхгүй их пээдгэр улс байна лээ
Ovoo demjdeg baisan yumaa ene shaimiisan shaariig. Tegsen hudlaa hutsahaas uur yu hiideggui gar baina. Deer showdaj baahan turiin umchiin mashiniig hyamdhan luivardah ajil hiisen. Hudlaa showdahaas uur yum ene shaimangaas haragdahgui baihiin.
Õàðèí òèéì ýý, õóðãàí äàðãà íàð íü òýð òåíäåð øàëãàðóóëæ áàéíà ãýýä ýíý ÿàìàíä òºñºë èäýýä ìºíãºòýé ÷ áîëîîä, ººðñ人ñºº èë¿¿ õ¿ì¿¿ñèéã òºðèéí íýðýýð äýãëýýä òààøààë ÷ àâààä áàéíà. ¯çýýã¿é þìàà ¿çäýã þì áèëýý,ñàãñóó äàðãàíöàðóóäààñ ýíý ÿàìíû.
Увсынхан арын хаалга устгаж харагдаач.Нямдоржийнхоо хошногыг долоодог биз дээ.
No 1 шоучин. Юун Элбгэээ. Багш нар шоуны ажилд дарагдалгүй хичээлээ заамаар байх юм.
АН-хан салбар болгоны сайд болсноор шалтаг хайн хоморголон халж байгаа нь нууц биш. Тэр тусмаа АН-н нэртэй захирал эрхлэгч нар дургүй хүнээ халаад байгаа. Ажил мэргэжилдээ чадвартай нь халагдаж байгаа шүү. Тэгээд ч захирал эрхлэгчид чинь жинхэнэ авилга хээл хахуулын үүр уурхай байдаг юм даа. Сайд аа бага тэнэгтээрэй.
Зуудаг нохойноос өөрийгөө хамгаалдаг "боловсролтой" иргэдийг бий болгох их ажилд нь та нар битгий саад бол.Одоо Монгол улсад боловсрол хэрэггүй болсон.АН-н сонгуулийн сурталчилгаанд дуулсан Никитоны батчулуун,-сургууль сөнөтүгэй гэж дуулаад Монгол улсын гавьяат жүжигчин гэдэг цолыг элбэгдоржоос гардсан даа.Энэ чинь АН-н боловсролын талаар явуулж байгаа бодлого биш гэж үү.Харанхуй мунхаг ард түмнийг дарлаж суухад амар гэдгийг АН мэдээд энэ бүхнийг хийж байна.
Боловсрол арай л дампуурч байна. Түр зуурын шоу хэрэггүй.
deerh setgegdel bichsen hun haranhui nuhend amidardag ardiin namiin hotsrogdson archaagui negen boltoi
Zovolgo: Saidaa, arhidalt heel hahuul manai bolovsrold baihgui shdee, Naadakh chin ta nariin hureend baigaa zuil shuu dee, tiim uchraas oorsdoosoo shinechlie gee gej jaril daa
Saidaa, Harin Bolovsroliin Jaamnii bairand suudag humuust deerkh zuil hamaarna daa!!!
Bi bieree amassan bagsh baigaa juum
Hervee ene zaluu Ubsiinh bol juum hiij chadahgui dee!!! Barag setgelgetei baidag
Ректоруудаа томилохгүй 5 сар боллоо. Багш нарыг амрахаар чимээгүйхэн томилохгээд байгаа юм уу?
tanai emch belddeg ih surguuliin chini zahiraluud ni ajil deeree arhiddag, oyutan ohidoo tataj changaadag buh oyutnaas ni asuugaarai, asuugaarai asuugaarai.
harj l baiya
Huuhdiigg buhel buten 3 jil horij, tarchilgadag bagsh bolovsroliin sistemd, ter tusmaa huuhded hicheel zaagaad yavj baina gej bodohoor aimshigtai baina. Salbariin shinechleld bagch surgan humuujuulegchidiin es zuin asuudliig ondor tuvshind avch uzne uu.
ШУТИС-г сүүлчийн замд нь үдэгчидийн загалмайлсан эцэг, .... is a lier, just an political showman ... expect the worst outcome from him for Mongolian higher education system ... feel sorry for failed nation
л.Гантөмөр өөрийнх нь шууд удирдлагад байдаг МУИС дээр хууль бус сонгон шалгууралалт, томилгоо газар аваад байхад нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж байгааг сайн ажиллаж байна гэж хэлэх үү? Одоо бүр байчихаад МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль, тухайлбал ОУХС-ийн захирлаар мэргэжлийн бус хүнийг томилж байхад салбарын сайд нь ямар ч арга хэмжээ авахгүй байгааг арын хаалга байхгүй боллоо гэж үзэх үү?
Ãàíòºìºðèéã àðä ò¿ìíèé ìºíãèéã õýìíýæ æèïèéã òºðèéí õýðýãëýýíýýñ õàñúÿ ãýõýä íü ÿìàð ñàéí çàëóó âý ãýæ áàõàðõàæ áàéñàí ñàí.Ãýòýë ìàíü õ¿í õóó÷èí æèïí¿¿äèéã àêòàëñàí íýðýýð òîíîîä îðîíä íü íºãºº æèïí¿¿äýýñýý 3 äàõèí èõ ¿íýòýé ëèìóçèíã¿¿ä øàõ÷èõñàí áàéãàà þì.¨ñòîé è÷èõ í¿¿ðã¿é õîãèéí øààð.×àì øèã èéì íîâøèéã íýã ºäºð ë ¿éëèéí ¿ðäýý ã¿éöýãäýõèéã àðä ò¿ìýí õàðíà.
Ариунсан гэдэг дээрэмчин этгээнд өмнөх засгийн үед яамны орлогч сайд байгаад АН засгаас гарахад нефтийн компанийнхныг үнээ нэм гэ ж ятгаад монголчуудыг тэр аяар нь хорлоод баярлаж суусан, одоо шагналаа авч байх шиг байна. Тэр үед хэн хохирлоо? Ард түмэн. Тэр гай одоо хүртэл арилаагүй, талх тарианаас эхлээд бараа товарын үнэ тэнгэрт хадсан хэвээр, хичнээн монгол айл хоолгүй хонож өлөн зэлмүүн аж төрж байна. Хамгийн гайтай, хар мөртөн этгээд энэ мөн, энгийн ард иргэд бүгд түүнийг харааж байна. Гэтэл хамтран зүтгэгч, өнгөрсөн жилийн гай гамшгийг хамтран зохион байгуулагч Алтанхуяк нь түүнийг тагнуулын орлогч дарга болгох гээд бүтэхгүй болохоор нь одоо бүр дарга болгон шагнах гэж байна. Ард түмнээ хорлосон нь багадаад улсын аюулгүй байдлыг ийм хар элэгтэнд итгэж болно гэж үү? Яавч үгүй, Хар элэгтэн, хар санаатны хэрэг дандаа хар байдаг, энэ этгээдээс хэзээ ч сайн юм гарахгүй. Ардчилсан нам гэгч ийм л нам, зүгээр хараад малилзаж суугаа ардчилсан ерөнхийлөгч гэгч ийм л этгээдүүд.
JADAMBAAG HURDAN SOLIOCH HAMAG HICHEELIIN BAIR ZARAAD DUUSLAA. ESVEL YRUNHII SAIDIIN BAGSH GEED BAIH YUM UU
Хятад улсийн буцалтгүй тусламж гэж ярих юм. Хятадууд монголд зүгээр л юм өгсөн, их сайн улс гэж байгаа юм шиг л сонсогдож байна. Хятадууд хэзээ ч юмаа зүгээр өгдөггүй л байхгүй юу даа. Хааяа ч гэсэн үнэнд ойрхон юм ярих хэрэгтэй ш дээ!
Бас энэ нөхөр нэг л худлаа царайтай нөхөр байх юм. Гэхдээ хүн гаднаасаа гялтайх биш дотроосоо гэрэлтвэл боллоо доо.
Бүгдээрээ хятад гаралтай юм чинь хятадаа магталгүй яахав дээ. Тийм ч учраас монголын залуучуудыг доош нь хийж бүтээн байгуулалт нэрээр сонгуулийн өмнө хэдэн зуу мянгаар нь оруулж ирж байна. Манайд ажилгүй хүн 35 мянгад хүрсэн гээд байгаа. Бүгдээрээ архичид хулгайчид баймааргүй юм. Ажилд орох хүсэлтэй хүмүүс зөндөө л байгаа даа. Түүнийг нь дэмжээд ажилд оруулах ухаантан хурган дарганцрууд болон манай дээдсүүдэд алга байна. Монголчуудыг хүн нэрнээс гаргаж байгаа увайгүй үзэл биш гэж үү.
Гантөмөр сайд аа захирал нь архичин авилгач АН-ийн хүн. Тэгсэн мөртлөө өөрөөсөө эхлэх хэрэгтэй байсаар байтал нэг ядарсан багшаа янз бүрийн өө шалтаг хайсаар байгаад ажлаас нь хөөгөөд явуулж чадаж байгаа захирлыг та юу гэж үзэх вэ. Зөв үү.
Насаараа боловсролын байгуулагат ажилчихаад 2-3 жил болоод тэтгэвэрт гарах багш нарыг ажлаас нь халж байна. Тэртэй тэргүй тэтгэвэрт гарах болсон ядарсан багш нарыг халаад байгаа нь нөгөө хүнлэг ардчилсан нийгэм мөн үү. Үүнийг хүнийг харах хэрэгтэйш дээ. Ингэж насны нь эцэст увайгүй зан гэргэж хаяж болохгүй. Үүнийг та мэдэж байна уу. Ингэж шинэчлэл хийнэ гэдэг туйлын буруу харамсаж байна.
Said aa. Jiliin daraa l ta bolon tanii yavuulj ilgeej bui khumuus chini MIAT-iin khergees notstoi zuild orootsoldokh ni ba shuu. End ankhaaraarai. SHUTIS-iin medliin gazruud khaana, khenii baiguulsan khuviin kompanid ochson ve? Yamar Bankaar SHUTIS-iin ouyutnii tulbur mungu yaaj damjikh gej baigaag ... gekh met shil shil ee darsan uyum bolood ba shuu. Nuguu tanii ilgeesen khumuus chini taniig sekhekh aragagui boltol chini segsrekh gej baigaag ankhaarai.
Хаа газар, сургуулийн үзэл бодол таарахгүй ил далд гоочилж байдаг захирал багш нарыг хөөх хэрэгтэй. Үнэндээ боловсролын салбарт диплом өвөртөлсөн төрөөс тэтгэлэг хүсэгч нар дүүрэн байна. хамгийн гол нь боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагаа хэтэрхий муу, зөвхөн төлбөрөө төлж байвал тэр багш болж түмний хүүхдийг хохироож сууна даа. худалч хүнд нэрээ бичихгүй 4 аргын тоо бодохгүй хүн багш байж таарах уу? Бас болоогүй ээ амьдрах ухаан гэвэл залилах гуйх залгихаас өөр мэдрэмжгүй шүү дээ. Энэ эмэгтэй захирлуудыг бүгдийг авч хая. архи ууж биеэ чимж, ашгийн бизнес хийхээс цаашгүй шүү дээ.
Сайд аа! . . . Энэ сургуулиар яваад үзээ. Тэгвэл аялдан дагагч нар, арсалдан тэрслэгч нар, айн хулчтйгч нар, архидан согтуурагч нар таныг угтах болно. Үүнийг зөвхөн эмэгтэй захирлуудтай холбон үзэх хэрэгтэй. Арсалдан тэрслэг нар, айн хулчийгч нар зөв хүмүүс шүү. Эд нартай тэмцэхгүй бол таны ажил ерөөс явахгүй ээ. Төрийн албыг төрлийн бизнес болгон хөгжүүлэгч нар боловсролын салбарт дүүрэн. Үдийн хоол, Байрны хүүхдийн хоолны зардал, Томилолтын зардал, Түлш халаалтын зардал гээд идэж уудаг сул зардлууд олоон олон . . . .
худал бурахаар ийм юмны засвар, тийм тохижилт гэж байнга мөнгө татаж ядарсан ард түмнийг шарлааж байдгийг л болиулчих
цалингаа олигтойхон шиг нэмчихээд хуцаач мэлгэр шараа