Засгийн газраас V дулааны цахилгаан станцыг Хөлийн голд барих шийдвэр гаргаад байсан ч үүнийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
Тухайлбал УИХ-ын гишүүн Я.Содбаатар «Өмнөх Засгийн газрын үед III дулааны цахилгаан станцыг түшиглэн тус дулааны станцыг барих шийдвэр гаргасан байтал өөрчилж, Богдхан уул, Туул голын ай сав газарт хамаарах бүс рүү шилжүүлсэн нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, амьтан, ургамлын эко системд сөрөг нөлөө үзүүлэх вий гэж болгоомжилж байна» гэв.
Мөн санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан «Монгол Улсын өнөөдрийн эрчимтэй хөгжилд цахилгааны хомсдол ан, дулааны асуудлыг шийдвэрлэхдээ зөв шийдэлд хүрэх ёстой. Миний хувьд V цахилгаан станцын байршлыг буруу газарт шийдсэн гэж ойлгож байгаа.
Юуны өмнө усны нөөцийн асуудал маш хүндээр тусна. Хөлийн гол ширгэх асуудал энүүхэнд байна. Багануурын нүүрсийг ашиглана гэж байгаа. Цацраг идэвхт бодис тодорхой хэмжээгээр ялгарна.
Салхины зүг чигээр нүүрс, үнсний тоос улаанбаатарчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. БОНХЯ нарийвчилсан үнэлгээ хийхдээ мэргэжлийн байр сууринаас хандаасай гэж бодож байна. Уг нь өөр газар барих боломж бий» хэмээн сануулсан юм.
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Ерөөсөө больчих. Угаасаа л хэзээ ч барихгүй юм байна. Байгаа хэдэн станцаа ч гэсэн нураачих. Хүй нэгдэлдээ оръё. Бөөлж байхад ч амар биз.
Байршил нь буруу.
Улсын Шинжлэх ухааны Академийн Одон орныг судлах Оргил энэ төлөвлөөд байгаа дулааны станцын баруун дээд талд,салхины чиглэлээр утааны замд байгаа. Дурагуудыг бохирдлоос хамгаалж Хүрэлтогоотыг сонгон Энэ Оргилыгбайгуулсан түүхтэй. Дэлхийн шинжлэх ухаанд агаар мандал, од гарагыг судлахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг хувь нэмэр, ач холбогдлыг нь мэдэхгүй харанхуй хүмүүсийн уршгаар ООСО-ыг устгачих гээд байгаатай эвлэрч болохгүй.
Газраа буруу сонгосон. Одоо хотын иргэдээ зүүн талаас нь угаартуулах нь. Амьд хүн үлдэхгүй юм ба л даа
Hotoo toiruulaad zahilgaan stanz barih buruu Baruun taldaa l barih heregtei Tegeed huuchirsan negiig n buulgah heregtei
Содбаатараа ТЭЦ-3 Туул голын эрэг, Богд уулын ай савд байдаггүй гээд хэлээд байгаа юм уу. Эсвэл чиний зарахаар бодож байсан газарт сонголт хийсэн юм уу? Газрын хөрсөн дээрээ бууж ирээд ярья аа. Дандаа тэнгэрийн амьтан байна гэж бодоо юу. Эвсэл эсгий гэр, өөхөн дэнтэйгээ 22-р зуунд орох юм уу?
Багануурт барь л даа,,, Нүүрснийхээ дэргэд.