sonin.mn

Өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж АН-ын гишүүн боллоо.
Түүнийг Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд, МоАХ-ы дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга дагуулан, АН-ын төв байран дээр ирж, тус намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь батлахыг нь гардуулсан юм.


Энэ үеэр Д.Дагвадорж:
" Сумогоор барилдсанаас хойш би Монголын  олон улс төрчидтэй найзалж, нөхөрлөж ирсэн. Өнөөдөр би хоёр дахь түүхэн сонголтоо хийлээ.Би ухаан орсон цагаасаа ардчиллыг дэмжиж ирсэн. 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ардчиллын үйл хэрэг, Ардчилсан намын бодлогыг хувь хүнийхээ хувьд идэвхитэй дэмжиж ирсэн" хэмээн өгүүлжээ.


Ийн нэг жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг  баривчлах үед хамгаална хэмээн ирж байсан Д.Дагвадорж, өнөөдөр АН-ын гишүүн боллоо.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Д.Дагвадорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сурталчилгаанд ажиллах гэнэ.

М.Гал