Эрх баригчидтай хийсэн Н.Энхбаярын нууц гэрээ ил боллоо. Н.Удвалыг МАН-ын эсрэг хана болгож зогсоосон нь Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын үйлчлэгчээр ажиллахаа илэрхийлсэнтэй ижил үйл явдал болсон юм.
Наранд биш нарсанд байлгаж, амьдаар нь тарчлааж байхад экс ийм шийдвэр гаргахгүй, Н.Удвал нэрээ удахгүй татна гэх яриа улс төрийн хүрээнийхний амнаас цухалзаж, тэр даруйдаа нийгэмд түгсэн. Гэвч нөхцөл байдал урьдынхаасаа өөрчлөгдсөнгүй.
Ах намынхан Н.Удвалыг нэрээ татаж, өөрсдийг нь дэмжинэ гэх мэдэгдлийг хийх болов уу гэх хүлээлттэйгээр өдөр хоногийг өнгөрөөсөн ч нэмэр болсонгүй. Өөрөөр хэлбэл, экс шийдвэрээсээ эргэж буцаагүй юм.
Ингэснээр Ц.Элбэгдорж, Н.Энхбаяртай том тохироо хийжээ гэх аман яриа өвсөнд ассан түймэр шиг дүрэлзэв. Олны үг ортой гэгчээр ойрын өдрүүдэд болж байгаа үйл явдал энэ бүхнийг баталгаажуулж байна.
Н.Энхбаярт зориулсан Өршөөлийн хуулийн төслийг боловсруулсан тухай намынх нь гишүүд мэдэгдэж байна. Тэр ч бүү хэл, "Н.Энхбаяр гэдэг хүн яагаад Өршөөлийн хуулиар суллагдаж болохгүй гэж" хэмээн "улаан хамгаалагч" З.Баянсэлэнгэ ил тод яриад эхэллээ.
Үнэхээр ч яагаад болохгүй гэж. Одоогийн Төрийн тэргүүн Эбэ-д зориулсан сонгуулийн хууль боловсруулж болоод байхад. Экс Ерөнхийлөгчид зориулсан хууль яагаад байж болдоггүй юм. МАХН-ынхан ингэж барьцах нь зөв биз дээ, эрх баригчид аа.
Шударга байцгаая л даа. Адилхан л Төрийн тэргүүний сэнтийд дөрвөн жил суусан нөхдүүд юм чинь. Гагцхүү өнөөдрийн хувьд амьдарч байгаа орчин нөхцөл нь л ялгаатай байгаа байх. Дээр нь өндөр, намаар нь ялгаварлахгүй л юм бол адилхан л дөрвөн жил энэ суудалд суусан үе үеийн Ерөнхийлөгчид.
Нэг нь өөхөлж, нөгөө нь хорчийж эцснийг эс тооцвол тэдэнд олноос онцгойрох юм алга, энүүхэндээ л гэхэд. Уг нь авлигын хэргээр аавын хаалга татсан бол Өршөөлгүй гэж тайлбарлаад байгаа юм. Гэсэн атлаа Н.Энхбаяр яагаад тэр Өршөөлийн хуульд хамрагдаж болохгүй гэж.
Хачин биш үү. Шоронжсон улсад ус агаар шиг үгүйлэгдэж буй гэгдээд буй энэ хуулийн төслийн талаар З.Баянсэлэнгэ гишүүн "Н.Энхбаяр гэдэг хүн чинь Монгол Улсын иргэн. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Н.Энхбаяр дарга энэ хуульд хамрагдаж байвал сайн л байна.
Тэр хүн өнөөдөр авлигын хэрэгт орооцолдоогүй. Тэр хүнийг нэр нөлөөгөө ашигласан гэдэг зүйлээр ялласан боловч энэ нь эргээд учир дутагдалтай. Хаа хамаагүй хүний хийсэн, холбогдсон хэрэгт тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан гэдгээр нь харж болохгүй.
Зарим улстөрчид "Миний насанд хүрсэн хамаатны хүүхэд хэнтэй зугаалж ямар юм хийх нь надад хамаагүй" гэж ярьж байсан" хэмээн ярьжээ. Тэгэхээр Н.Энхбаярын ялын зүйлчлэл авлига биш учраас энэхүү хуульд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Дээр нь анх удаа гэмт хэрэг хийсэн гэх заалт түүнд хамаарна. Мэдээж энэ хуулийг ганцхан МАХН-ын гишүүд өргөн бариагүй. Гарын үсэг зурсан, дэмжиж байгаа гишүүдийг харахад бүх л намын төлөөлөл багтсан гэнэ. Тэр дундаа эрх баригчдын цөөнгүй гишүүн мутраа хайрлажээ.
Улстөрчдийн ярьдаг Ц.Нямдоржийн "Хар хууль"-аас болж олон аавын хүүхдүүд ял авсан учраас дэмжиж байгаа гэж жигтэйхэн юм байх. Ингэж хэлсэн хэлээгүй энэ хууль батлагдана. Сөрөг хүчнийхнээс үл хамааралтай олонх гишүүдийн долоовор хурууны ачаар "мэндэлнэ".
Шулуухан хэлэхэд, улс төрийн намуудын дунд хийгдсэн наймаа учраас "асуудал" гарахгүй. Гэхдээ сөрөг хүчнийхэн янз бүрийн юм ярьж, шүүмжилнэ биз. Тэглээ гээд газар авах биш, хэнд хамаатай юм. Ингээд хууль ч батлагдана. Н.Энхбаяр ч өршөөгдөнө. Ц.Элбэгдоржийн нэр ч "цагаадна".
Сайхан наймаа байгаа биз. Гэхдээ сануулж хэлэхэд, АН-ынхан хэлсэндээ хүрдэггүйг нэр дэвшигч С.Чинзориг сайн мэднэ. Тиймээс МАХН-ынхан минь гарын үсгийг нь зуруулж, тамга тэмдгийг нь даруулж байж дараагийн асуудалдаа орохгүй бол ах намынхан шиг хулхидуулж, С.Чинзориг шиг хашааны гаднаас хашгирав даа.
Л.Нинж
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Удвал нэрээ татна гэсэн юм байхгүй ш дээ 5-22нд албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхэлнэ гэсэн ийм тохироо ёстой байхгүй
enhbayariig tsagaatgah yostoi
Мэдээж хулхидана, хулхидахгүй бол ямар улс төрч байдаг юм.Улс төрчдийн үндсэн араншин бол хулхидах.
EB tegej Enkhbayartai geree baiguulah hyn bish Ninj ene udaa dahiad l EB-g gytgej bna
Muu omhii Elbegdorjiin hoshgiruulalt ehellee gej! Odoo ene hujaag neeree hen tooj songoh ve dee? Oyutnuudad mongo taraana gedeg chin odoo yu ve? Moriin hotolbor ni iim hogiin baisan yumuu? Avarga maani nutag usaa hairlah saihan setgeltei, ondor bolovsroltoi hun. Yamar hujaa Elbegdorj shig ahan duusee oruulj iruulj mongoliig hujaagiin dagaar uls bolgoh gej baigaa bish. Unen heregtee Enkhbayaraas suns ni zailtal aij hoorhii min argaa baraad hudlaa hils hergeer shorond hiisen omhii hujaa. Tiim shudraga yum bol adilhan idej uusan ter baga yastan Altanhuyag, selengiin hujaa Bayartsogtoo bas shorond hiigeecheee omhii hujaagiin zulbasaga Hudalchdorjoo! Ene elbegdorj bol songuuli budliantuulna daa, balair muu huur uhej daldarval taarna.
Elbegdorj Enhbayriig sullahgyi bol songuulid ylagdsaniihaa daraa aluulna shyy.tiim bolohoor shorongoos gargaad haluunhool tsai bariad gyih n ulziitei shyy
Иш чааваас! Энхбаяр ингэж ч доош орох гэж! Эр хун шиг гурийж байгаад Баагий аваргаа дэмжсэн бол сонгуулийн маргааш л суллагдах байлаа. Хулхи Эбээн угэнд орж байдаг! Угуйдээ шоронг гурийгээд даваад гараад ирэхэд Ундэсний баатар болох байсан юм! Одоо хэн ч биш болчихлоо!
энхбаяр элбэгдорж хоёр одоо монголдын төрд хэрэггүй ХУЛХИ ХҮН БОЛ ХУЛХИ БАЙДАГ ЮМ БАТЭРДЭНЭ ТАВИН ГУРВАН ХУВИАР ЯЛНА
ungas ald
6 дахь Ерөнхийлөгч гарна. Энэ бол ард түмний хүлээлт бас мэргэн сонголт
ene 2 e estoi hereggui dee !!! bei beinee hulhudaad shorondoo hevtetsgeej baig. evdreegui mongol setgeltei aaviin huu ard tumend heregtei
Удвал өөрийгөө Энхбаярын өмнөөс золиослохгүй байлгүй дээ.
Shouchin hulgidagch gar oilgomjtoi shuu dee ard tumen mini avargaa songoe
MAN bol avilgald avtsan humuusiin uur ni yumshuu dee. Yagaad S.Batyar, Su. Batbold, Nyamdorj, tsetsiin Sugar, Badamjunai geed oorsdiigoo naminhaa lider geed garuud yoronhiilogchid ner devsheegui ve? Hariult ni todorhoi hahuulid avtsan eh ornoo hudaldsan uchraas. Tiim uchraas 1-han ner tsever uldsen boh Bat-Erdeneer tug tahij Enkhbayar-iin hoinoos shorond orchihgui gej uhen hatan temtsej baigaa yum.
Udval egchee neree tataa.Enkhbayariig Avarga maani free bolgono shuu dee xerev yalval.Xarin ta shudraga esiig erxemelj uuriiguu bas xundlex xeregtei shuu.manai avarga shudragaar ursuldnuu.xarin Elbegee bux muu argiig xergelen zutgej bn.gev ch ard tumen songoltoo xiix bolnoo.Udval egch ta xarin nugel xiix gej bn daa atd tumniixee esreg.tanii sanliig Elbegee uur deeree nemex esvel avargiin sanaliig l xuvaaj baigaa shuu dee.nugel nudeeree gardag yum shuu
Удвал аа! Чамаар улс тур оролдоод удлаа. Чи хамаг зовлонгоо эдлэж байна. Чамайг улс турчид янхан авгай шиг ээлжлэн хэрэглэхийг оролдож байна. МАХН гэдэг чинь унэндээ тоглоомын нам, эрх ашиг булаацалдсан урвагчдын нам. Чамд улс турийн гэх язгуур эрх ашиг байгаагуй. Чадалтай жирийн л сайхан эмч бусгуй байсан шуудээ. Харин одоо чиний зурхэнд албан тушаалын дон шуглэж эхэллээ. Зовлонд унахын л эхлэл. МОНГОЛ АРДЫН ХУЛХИ НАМ аасаа гарч Хоер Э - гийн хоргомчлол дарамтаас ангижирахыг бодвол улзийтэй байх шуу. Сайн санааны ууднээс уунийг хэлэв.
sine erenhiilegch heregtei bna?yynd abraga maani yag taarna daa!!!!elbegdorj sig hybalj dahin terd gargah saardagagyi ee!!!
65 kg bolson bol harii l daa enhbayriig
udbal mini emch hun baina daa bie bodooroi. uls turiin togloom hatuug enhee darga uzej zuderch baina. jaahan sanal huraaj yabaad uurinhuu zurh setgeliig sonsood shiidee gargaarai. cchi bidend heregtei shud ee. chuhal salbar shantraaguid tani baharhaj bgaa.
МАХН-ыг үзэл бодлоороо биш албан тушаал,ашиг хонжоо харж дагаж байгаа хүмүүс ихэнх нь байгаа.Тийм учраас дээрхи хүмүүс Удвалийн төлөө өгнө гэж хэнч батлахгүй.Тэд өөр хүмүүсийг тухайлбал Элбэгдоржийг эсвэл Бат-Эрдэнэ аваргийг дэмжиж санал өгч болно.Учир нь МАХН нам биш.
Орон нутагт МАХН-ыг төлөөлж байгаа хүмүүс гэхэд байгаа газартаа нэр хүндгүй,боловсрол мэдлэггүй,дандаа хувийн эсвэл бүлгийн эрх ашгийн төлөө хоорондоо хэрэлдсэн муудсан,улс төрийн соелын тухай ямарч мэдлэггүй хүмүүс байх ба энэ намын нэрийг баастаж тарж бутрааж байна.
4 дэх 3 дахиа өршөөх гээд л. Ер нь заваарч байна даа. 4 дэх нь дахин сонгогдох гээд л үхэх нь дээ. гэхдээ 3 дахь нь 4 дэхдээ муруйлах магдал ч бас өндөр. 4 ч хулхидаж сурсан товарищ биздээ
Ene sonin.mn dandaa l AN ruu dairsan zuil bichij baih yum.Heterhii il tsagaan dairch chichleed baihaar tanai site deer songuuliin uer garsan yumnuudad itgeh itgel turuhgui bnshd.
Sonin. mn yaaj il tod dairch bainaa?? Chi unen moniig salgaj chaddaggui mal bolohoor chamd tegej sanagdaad baigaa yum. Muu omhii Elbegdorjiin hoshgiruulalt ehellee gej! Odoo ene hujaag neeree hen tooj songoh ve dee? Oyutnuudad mongo taraana gedeg chin odoo yu ve? Moriin hotolbor ni iim hogiin baisan yumuu? Avarga maani nutag usaa hairlah saihan setgeltei, ondor bolovsroltoi hun. Yamar hujaa Elbegdorj shig ahan duusee oruulj iruulj mongoliig hujaagiin dagaar uls bolgoh gej baigaa bish. Unen heregtee Enkhbayaraas suns ni zailtal aij hoorhii min argaa baraad hudlaa hils hergeer shorond hiisen omhii hujaa. Tiim shudraga yum bol adilhan idej uusan ter baga yastan Altanhuyag, selengiin hujaa Bayartsogtoo bas shorond hiigeecheee omhii hujaagiin zulbasaga Hudalchdorjoo! Ene elbegdorj bol songuuli budliantuulna daa, balair muu huur uhej daldarval taarna.
Энэ сайт чинь нэг иймэрхүү сонин хүмүүсийн сайт шүү дээ. Нэг их олон хүн ордоггүй юм.Бид хэд энүүхэндээ болоод байдаг юм. Чи яагаад халитраад орчихвоо.
tohiroo mohiroo geed oi gutaachih yumaa .Herev Elbegdorj tohiroo hiih l yum bol ed nar bugdeeree novshiin novsh !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Энэ бол худлаа Ээлжит хошигоруулалт, Сонгуулийн өмнө хүмүүсийн бодол санааг үймүүлэхэд чиглэсэн үлэг гүрвүүлийн яс шиг арга мэх, сурталчилгааны нэг хэлбэр төдий жиргээ байхаа."Өршөөл"гэдэг чинь буруутай хүнд үзүүлдэг эрх мэдэлтний ажиллагаа байдаг учир Элбэгдоржийн өршөөлөөр Энхбаярыг эмчилгээнд явуулж суллах ньЭлбэгдоржийн саналын хувьд нөлөөлнө гэж үзэж байгаа бол одоо өршөөчихсөн байхад болохгүй гэх газаргүй шүүдээ. тэртээ тэргүй "ял эдэлсэн хүн" ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүйн дээр хуулийн хугацаа нь өнгөрсөн байгаа.Иймээс хулихдаж байж тун магадгүй юм Тэхээр энэ талаар ерөнхийлөгчид хүн дэвшүүлсэн МАН,МАХН-ууд л дээрээ ухаантай дороо суурьтай хандаж өөр арга зам хайсан нь гэмгүй байхдаа.
Elbegee Enhbayar 2-iig 2-uulag ni huuj zailuulah heregtei! Mongol yamar togloomiin talbaruu? Baagii avargaa demjinee!
Enhbayariin nuudluud unen alsiin haraatai, mergen umaa. Odoo ene 3 ner devshigchiin Ali ni ch garsan tuund ashigtai bolloo. Uls turiig ingej hiideg bhgui yu.
Narsad buh erhee hyazgaarluulsan hun mongoliin uls turiig udirdaad bhad hamag erh medliig atgachihaad ene hunii chigchii huruund ch hurch setgej chadahgui bgaa ene uls turchid geed bgaa humuus huurhiiduu.
Элбэгдоржид итгэхээр эрхий хуруундаа итгөвэл дээр. Яаж байж ч магадгүй аймшигийн хүн шүү дээ. Үхчихгүй бол болох нэг өдөр ирнэ дээ. Санаа нь зөв байсан юм чинь заяа нь түшэх байлгүй дээ.
Элбэгдорж даанч муухай хүн шүү. Монгол хүн бол хатуутай зөөлөнтэй л явна даа. Нэгэндээ ингэж хүн мөсгүй байж болох уу даанч увайгүй хүн шүү. Аврагаа дэмжнээ.
Баярцогтыг хардаа ингэж алагчилж болохгүй биз дээ. Алтанхуяг яаж хууль зөрчиж байна нэг биш шүү бүр. Ийм байхад Элбэгдоржийн нэр хүнд өснө гэж юу байхав дээ. Нөгөө айхтар ШУДРАГА БАЙЦГААЯ гээд байсан чинь юу болсон бэ. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш байх юу болсон бэ? Хариулаад өгөөч би буруу ойлгоод байна уу.
Яг үнэн шударга л байцгаая л даа гээд байсан өөрсдөө тийм байгаа нь хаана бган, би лав шударга амьдрах гээ л яваад байсан чинь өлсөж үхлээ, одоо хулгайгаа буцаж хийхээс
Ungurchdee E nuud zailuul mongolin turuur olon jl togloj bainada odoo boloo uursund ni ugaasaa ichih bulchirhai ogt algadaa
за даа батэрдэнэ аваргаа л дэмжих хэрэгтэй юм байна. энэ хулгайч нар чинь бүгд хуйвалдаад явчлаа.
Энэ сайт чинь нэг иймэрхүү сонин хүмүүсийн сайт шүү дээ. Нэг их олон хүн ордоггүй юм.Бид хэд энүүхэндээ болоод байдаг юм. Чи яагаад халитраад орчихвоо.
Idej uuj bgaad l barigdaj shorond oroxooroo zovlon toochood bx ym a,
Yambig ni edelbel yalig ni edleh yostoi gesen saihan ug baidag yalaa edleh heregtei shuu dee
Idej uusan munguuruu emchilgee huch awah energie urdchilaad awch bai
Баярцогтыг хардаа ингэж алагчилж болохгүй биз дээ. Алтанхуяг яаж хууль зөрчиж байна нэг биш шүү бүр. Ийм байхад Элбэгдоржийн нэр хүнд өснө гэж юу байхав дээ. Нөгөө айхтар ШУДРАГА БАЙЦГААЯ гээд байсан чинь юу болсон бэ. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш байх юу болсон бэ? Хариулаад өгөөч би буруу ойлгоод байна уу.
Баярцогтыг хардаа ингэж алагчилж болохгүй биз дээ. Алтанхуяг яаж хууль зөрчиж байна нэг биш шүү бүр. Ийм байхад Элбэгдоржийн нэр хүнд өснө гэж юу байхав дээ. Нөгөө айхтар ШУДРАГА БАЙЦГААЯ гээд байсан чинь юу болсон бэ. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш байх юу болсон бэ? Хариулаад өгөөч би буруу ойлгоод байна уу.
Элбэгдорж ерөнхийлөгч ялах нь гарцаагүй. Амжилт хүсье
60 жил биднийг бага ястан удирдлаа. Одоо нэг халх хүнээ сонгоно байгаа.