БНПУ-ын Сенатын Маршал Б.Борусевичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 4 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол ГХЯ-нд боллоо.
Нийт 66 мянга орчим еврогийн өртөгтэй энэхүү төслүүдийн гэрэээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд,
Монголын Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн тэргүүн хатагтай С.Оюун, БНПУ-ын Сенатын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга хатагтай Ядвига Ротницка болон БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тадэуш Хомицки нар оролцлоо.
Энэ үеэр, Монголын Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сантай Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэр дундаа хромосомын өөрчлөлттэй хүүхэдтэй гэр бүлд мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх, “Зориг” сантай Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээлтийн төвийг контенерийн байгууламж ашиглан барих,
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийг хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратаар хангах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэтгэхүйн хөгжлийг дэмжих зэрэг төслүүдийн гэрээнд тус тус гарын үсэг зурсан юм.
БНПУ-ын ГХЯ-ны Хөгжлийн тусламжийн санхүүжүүлэлтээр “Жижиг хэмжээний буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих эдгээр төслүүд нь бүхэлдээ монгол хүүхдийн эрүүл мэнд, амьдрах орчинг сайжруулахад чиглэгдэж байгаа аж.
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
66000 euro bish 660000 bailguidee.herev 66000 bol naad zochdod zoriulsan zarlagand ch barag hurehgyishdee.
hehe 100say tugruguuur 4 tusul, hehe
Төсөл гэдэг чинь зальтай луйварчдын ганц иддэг л мөнгө шүү дээ. Хийсэн дүр эсгээд л ихэнхийг нь хувийн банкандаа хийдэг юм байна лээ.
Уг нь Польш жижиг ч гэсэн суурь шинжлэх ухаан хөгжсөн орон шүү. Тэнд биологоор төгссөн Баабар худлаа нээрээ бүх салбараар юм бичээд л байгаа...
Chamlahaar changa atga gedeg Heregtei tusul heregjij baigaa bol sain baina Yalangya uvchtei hyyhdyyded tulalj chadvar