УИХ, Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олон түмэнд ил болсноор зарим улстөрчдийн нууцхан хобби, сонгогчдын огт дуулаагүй сонирхолтой хөрөнгө орлого хөшигний араас гарч эзнийхээ нэрийн өмнө бичигдэх болсон билээ.
Бийлэгжүү улстөрчдөөс нэгэн эрхмийн сонирхолтой хөрөнгө олон хүний анхаарал татаж, эзэндээ нэг жаахан онцгүй алдар хайрлаад байгаа сурагтай. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ёстой л туг ч барьж, тугал ч хариулж явсан нэгэн.
Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт эхнээс нь идэвхийлэн зүтгэж явсан гавьяагаа үнэлүүлж, өнөөдөр хэнээс ч дутуугүй сайн сайхан л амьдарч яваа. Тэглээ гээд салбархай хадаг, сэтэрхий тэвнэ ч зарим үед хэрэг болдог хорвоод Ш.Түвдэндорж гишүүн “Хөрст дэлхийг сэндийчээд байдаг хөндлөн соёотой гахай”-н ашиг тусыг онцгойлон үзэж гахай өсгөсөн нь өнөөдөр 245 толгойд хүрч эрхэм гишүүнд “Гахайчин” алдрыг сэмхэн авч ирээд байгаа ажээ.
Ямар сайндаа л наргианч нэгэн нь “Гахай, шувууны асуудлыг Түвдэндорж энэ тэрээс асуугаарай. Би бол тиймэрхүү асуудлаас хол хөндий хүн шүү” хэмээн тоглоом, шоглоом хийж байх вэ дээ. Өнөөдөртөө УИХ-ын гишүүдийн дунд 245 толгой гахайтай Ш.Түвдэндорж гишүүн аргагүй толгой цохиж өрсөлдөгчгүй шахам тодроод байгаа гэнэ.
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
өөрөө гахай юм чинь арга байжуу.түнтүү гахай гэж.
Энэ бол хэн хүний хийгээд бариад авах ажил биш.Би хувьдаа зөв гэж үзнэ. Ямар улсын төсөв хөрөнгөнөөс тэрубм тэрбумаар нь аваад баянаа гайхуулж байгаа биш. Жинэхэнэ хөдөлмөр л энэ бүхнийг бий болгож амьдралыг дээшлүүлж байгаа хойно амттай, таатай сайхан байлгүй яахав. АНУ-ын парламентын гишүүд болон ерөнхийлөгч нар чинь хугацаагаа дуусгаад өөрийн эдлэн газартаа фермер хийгээд л нохойныхоо баасыг түүгээд л олон түмэнтэйгээ их энгийн байдаг үзэгдэл шүү дээ. Манайхан ямар байснаа мэдэхгүй, дандаа л үүлэн дээр хөвөөд байх юм. Үүл яадаг билээ дээ, нэг бол салхинд туугдаад үгүй бол...
bayar hurgie.hodolmoriin ach tus shuu
Тэгээд юу гээд байгаа юм Хөдөлмөрч арвич хямгач шуналтай л хүн байна ш дээ, Муу нь юу байна Гахайтай юм чинь гахайчин гэхгүй малчин гэх юм уу, Заримдаа бүр гахайгүй, архитай хүнийг хүртэл Гахай Тэр гээд халуурдаг биз дээ
Улсынхаа баялгыг хулгайлж гадагшаа зарж хагарч үхэх шахтлаа баяжаад байгаа дотоодын дайснуудын дэргэд баатар байлтай.Ер нь иймэрхүү зөв талын хүмүүсээ доош хийхгүй бол хулгайчууд байдалд орно гэдгээ мэдэж байгаадөө.Хулгайчуудын нүдэнд хулгай хийгээгүй хүмүүс хог мэт харагддаг ардчилсан хулгайч нийгэм...