Архины шошгон дээр согтууруулах ундааны хор хөнөөлийг таниулсан зураг, сэрэмжлүүлэг байршуулахыг “Энхтайван ирээдүйн хөгжил” ТББ, Архи мансуурлын эсрэг үндэсний ассоциаци болон “Гээкс тайм” байгууллагаас уриаллаа.
Манай улсын архины хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж жилд нэг хүнд 42 литр архи ноогдож байна. Аливаа улс орны хувьд нэг хүнд 8-9 литр архи ногдож байвал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэж үздэг бол манай улсын хувьд энэ хэмжээ аль хэдийнэ тав дахин нэмэгджээ.
Архины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн дундах архитай холбоотой суурь өвчлөл, нас баралтын түвшин жилээс жилд өсч, архитай холбоотой гэмт хэргийн гаралт нийт гэмт хэргийн 22-27 хувийг эзэлж байна.
Тиймээс “Архи битгий уу” гэхээсээ илүү архины хэрэглээг бууруулах дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулах зайлшгүй шаардлагатай байгааг “Энхтайван ирээдүйн хөгжил” ТББ-ын тэргүүн Г.Мөнхбаяр хэлж байлаа.
Тэрбээр “Одоогийн байдлаар борлуулагдаж буй согтууруулах ундааны сав баглаа бараг л урлагийн бүтээл болж хувираад байна. Архийг жигшээж, хэрэглээг нь багасгахын оронд хүнийг татахуйц сав баглаа боодол илүү ашиглаж байгаа нь харамсалтай юм.
Тамхины хайрцаг дээр тамхины хор хөнөөлийг харуулсан зураг байршуулдаг болсноос хойш тамхи татдаг иргэдийн тоо 12-15 хувь буурсан мэдээлэл байдаг. Үүнтэй адил архины шилний гадна архины хор хөнөөлийг агуулсан статистик, эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийг агуулсан зураг байршуулах зайлшгүй шаардлагатай” гэв.
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Тамхины хуулийн хэрэгжилт сайн явагдаж байна. Хувьдаа би дэмжиж байдаг хүмүүсийн нэг л дээ.Гэхдээ тамхи татаад нэгнээ алчихлаа,тамхи татсан жолооч ийм осол гараглаа хамт тамхи татаж байгаад эхнэр нь нөхрөө алчихлаа гэж дуулаагүй харин архи гээч хамгийн хөнөөлтэй хамгийн аюултай монгол хүмүүсийг устгаад байгаа шилтэй хорыг хязгаарлах бүр хаах хүртэл арга хэмжээ яагаад авахгүй байгаа юмбэ?гэж төрийн томчууд гээд байгаа нөхдөөс асуумаар санагддаг.Би бодохдоо ард түмнийг устгах энэ хэрэгсэлыг яавч зогсоож болохгүй гэсэн хатуу даалагвартай хүмүүс төрд нэлээн дээгүүр шургалсан байна гэж ойлогдог.Архи нэг бүтэн үеийг устгаж дараагийн үедээ нэлээд лав орчихсон байгааг хувалзнууд мэдхийн дээдээр мэдэж байгаа ч хувийн эрх ашигаа бодоод илүү мөнгө өөрсдөд нь унахгүй болхоор тоодоггүй биздээ.Эвдэрсэн зам засхаар байсан бол дээрэмдээд ч болтугай эрхийг нь авч хийсэн болоод бөөн мөнгө хувьдаа завишдаг завшигч нар гудман дахь хогноос их болжээ.Архи бол тавин наснаас дооших хүмүүсд хэрэглхийг хориглох хорин наснаас доош худалан авхыг хориглох хэрэгтэй баймаар...