-Дэлхийд гайхмаар "ид шидтэнүүд" зөвхөн Монголоос л үе үе гарчих гээд байдаг болчихжээ. Биенээсээ гал гаргадаг Өнөрмаагаас эхлээд хэдхэн сарын өмнө шуугиан тарьсан, бурхнаар бөөлждөг хэн ч билээ...
Өнгөрсөн хориод жилийн дотор Монголд ийм олон "шидтэн" төрсний нэг нь яах аргагүй Баабар болой. Хэдэн жилийн өмнө дөө, "нүүрс бол үнс" гэх жигтэй суртал ухуулга зурагтын дэлгэцээр хөвөрч байсныг манай үзэгчид мартаагүй байх.
Нүүрсийг үнc болгосны зургаан жилийн ойдоо зориулж Буаабар саяхан бас нэг бичвэр гаргаж "Таван-толгойн нүүрсний намтар" хэмээжээ. 6-7 жилийн өмнөх үйл явдлыг эргэн санавал, Тавантолгойг олигархиудын гараас салгах, Оюутолгойн алт, зэсийн баялгийг асар их эрэлттэй зах зээл рүу зуучилж ашиг олох гэсэн харийнхны шуналыг хазаарлаж хязгаарлах гэсэн монголчууд хүчээ нэгтгэн тэмцэж байсан үе.
Баабар ба түүний үзэл нэгтнүүд ч сүрхий зохион байгуулалтад орж, мөнгөөр сагаж, ид хүчээ авч байсан тэр үед "нүүрс бол үнс" гэх тархи угаалгыг Баабартангууд идэвхтэй хийхийн зэрэгцээ эх орончдыг рекэтлэгчид хэмээн гүтгэн доромжилж байсан юм.
Нүүрсийг үнс болгогч Баабарын шинэхэн бичвэрт одоо бяцхан анализ хийе. Эхлээд ордын нөөцийн талаарх түүний мэдээлэл үндэслэл муутай байгаа нь анхаарал татна. " Ер нь Тавантолгой олон улсын Жоркийн үнэлгээгээр 7,6 тэрбумын нөөцтэй" гэж тэрээр ихэд мэдэмхийрэн хадуурчээ.
Мэддэг юмаа л ярь, мэддэггүй юмаа битгий хөнд. Та бол геологи, уурхайн мэргэжилтэн ч биш, бүхнийг мэдэгч бүр ч биш гэдгийг хэвлэлээр өмнө нь нэг бус удаа сануулж байсныг энэ хүн одоо хүртэл ойлгоогүй л яваа аж. Тавантолгой ордын ил аргаар ашиглах нөөц хоёр тэрбум орчим тонн гэдгийг хэлэх хэрэгтэй.
Жоркоос дутахааргүй аргачлалаар олон орны эрдэмтэд, түүний дотор Монголын эрдэмтэн, судлаачид олон жилийн хөдөлмөрөөрөө энэ тоог гаргасан байдаг. Энэ тоо одоо хэр маргаан дагуулж буй ч цаашид төдийлөн өсөхгүй байх өвдөр магадлалтайхэвээр байгаа.
Баабарын өрөөсөн дугуйнууд нэг жилийн өмнө Монгол Улсын нүүрсний нийт нөөц 173 тэрбум гэж дэлхий дахинаа зарлаж бас хадуурсан юмдаг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө бидний хэсэг эрдэмтэн ,мэргэжилтнүүд энэ тоог нягталж үзэхэд, ашиглахад бэлтгэсэн ордуудын нөөц ердөө хорь гаруй тэрбум болж гарсан.
БНХАУ-ын нүүрсний хэрэгцээ 2011 онд 3,75 тэрбум тонн байжээ. Тэгэхээр өмнөд хөршийн маань хэрэгцээг Монголын нүүрсний бүх нөөц зургаан жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд, Таван-толгойн нөөц ердөө хагас жил л хангаж чадахаар байгаа юм.
Харьцуулж ярихад ийм "бага" хэмжээний нөөц бидэнд заяагдсан байгаа юм. Үүнийг монголчууд бид хойч үеэ ямагт бодолцон эзний ёсоор арвич хямгач, аль болох өндөр үнэ цэнэ хүргэж ашиглах ёстой билээ.
Гэтэл Баабартангууд Монголын нүүрсний нөөцийг олон зуун жил ухахад хүрэлцээтэй, олзворлоод (уг нь олз биш л дээ) бай, зөөж гаргаад бай гэж сурталдсаар байна. Тэгээд бас дээр нь нүүрс үнс болно, бараг шороо шиг элбэг, хог хаягдал шиг юм гэх нь холгүй ухуулаад байгааг юу гэж ойлговол зохилтой вэ.
"Би сүрхий үзмэрч учраас "нүүрс үнс болно" гэж 6-7 жилийн өмнө хэлээгүй юм шүү. Нүүрс хэзээ ч үнэ цэнэтэй ашигт малтмал байгаагүй. Элбэг учраас" гэж Баабар айлджээ.
Дэлхий дээр элбэг ашигт малтмалыг кларк хэмээх хэмжигдэхүүнээр хэмждэг бөгөөд кларкаараа хамгийн их тархсан нь, хэрэв би андуураагүй бол, хөнгөн цагаан, цахиур байдаг санагдаж байна. Харин бүх төрлийн ашигт малтмал дотроос нүүрс, алт хоёр л шууд бүтээгдэхүүн болж хэрэглэгчдээ очдог ховор баялаг юм.
Нүүрсээр баян орон тийм ч олон биш. "Нүүрс хэзээ ч үнэ цэнэтэй ашигт малтмал байгаагүй" гэдгийн тухайд бол дэндүү цадиггүй яриа,зүгээр л хоосон буралт гэж хэлэх ёстой.
Улс, нийгмүүд үйлдвэржиж эхэлсэн тэр үеэс өнөөг хүртэл дэлхий даяар түүний дотор энэ элий балай юм эрээчигчийн боловсрол олсон гэх Польш улсад хүртэл, чулуун ба хүрэн нүүрс маш чухал үнэ цэнэтэй бөгөөд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байсаар байгаа билээ.
Цаашид ч ойрын олон арван жилдээ ийм байх бодит төлөв, хандлага бий. Дэлхийн түүхээр бүрэн нотлогдчихсон, өнөөгийн бодит амьдралд ил тод байгаа мэдээжийн зүйлийг хүртэл ингэж эрээ цээргүй мушгин гуйвуулж, санааныхаа зоргоор баримжаа, замбараагүй залж бурж байгаа нь үнэхээр өмнөөс нь зовмоор, ичмээр.
Баабар хоосон мэдэмхийрэгч төдийгүй, "даварсан худалч" гэдгээ өөрийнхөө бичвэрээр ийнхүү дахин харуулчихлаа. Нүүрсийг үнс болгосон шалтгаанаа Баабар тун хялбар тайлбарлажээ. Нэг салхин сэнс 10 мега-ваттын цахилгаан үүсгэдэг болсон гэнэ.
Занар гэдэг эрчим хүчний гайхамшигт эх үүсвэр олдоод нүүрс хэрэггүй, тэгээд үнс болж буй юм гэнэ. Хэтэрхий болхи гаргалгаа, сэтгэлгээ гэж үүнийг л хэлдэг байх.
Баримт дурдвал, Монголын эрдэмтэн, судлаачид занарын тухай хэдэн арван жилийн өмнөөс мэддэг байсан төдийгүй нарийвчилсан судалгаа хүртэл хийсэн байдаг.
Доктор Дэлэгийн Бат-Эрдэнэ асан Монголын 70-аад занарын орд, объектын судалгааг хийгээд нөөц баялаг нь хэдэн арван тэрбумаас хэдэн зуун тэрбум болох тухай дүгнэлт гаргачихсан.
Одоо харин Баабартангууд ба тэдний хамсаатнууд тэр их баялагт шүлэнгэтэж Оюутолгой, Тавантолгойн хойноос оруулах гэж байгааг бид гадарлаж байна. Нүүрс бол маш өргөн хэрэглээтэй баялаг.
Нэгд, эрчим хүч гаргах түүхий эд, хоёрт, төмөрлөгийн үйлдвэрт өндөр илчлэгтэй хольц байдлаар хэрэглэнэ, гуравт, нүүрснээс химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, дөрөвт, шингэн түлш, хий гаргаж авч болно. Баабар зөвхөн нэг хэрэглээг нь өрөөсгөлөөр хараад нүүрсийг үнс болгоод байх шиг.
Тэгэхээр нүүрс хэзээ ч үнс шиг хэрэгцээгүй хог, хаягдал болохгүй нь тодорхой. Баабар гуайн сэтгэлгээ нь ихээхэн зөрчилтэй авцалдаа муутай дүгнэлт, гаргалгаатай, заримдаа бүр орон гаран юм уу гэмээр байдгийг энд онцлон хэлбэл зохино.
Нүүрсийг үнс гэж адласан атлаа түүнийг хэрэглэгчдийн дунд өрсөлдөөн их байдаг тухай бичсэн байх жишээтэй. Япон, Солонгос Тавантолгойн нүүрсний 10 хувийн төлөө тэмцэж байгаа бол Орос, Хятад өрсөлдөгчгүйгээр Монголын нүүрсийг авах санаатай юм гэнэ.
Нүүрс үнс юм бол тэд ямар учраас ингэж өрсөлдөөд байна вэ гэх асуулт аяндаа гарна. Энэ энгийн асуултын хариултыг Баабарын холион бантан шиг бичвэрээс олж харах ямар ч боломжгүй. Хар ухаанаар бодсон ч үнс, хог шиг хэрэгцээгүй юмны төлөө эдгээр улс гүрнүүд тэмцэлдэнэ гэж ер байх уу.
Мэдээж үнэ цэнэтэй, чухал хэрэгцээтэй зүйл учраас л сонирхоод байгаа хэрэг. Гэтэл Баабар гуай ийм энгийн уялдаа холбоог үгүйсгэх хэрнээ үнэ цэнэгүй үнсний төлөө улс гүрнүүд өрсөлдөөд, манай хоёр хөрш бүр булаацалдаад байгаа мэтээр ухуулах нь тун хачирхалтай.
Эрүүл ухаантай хүн ойлгоход бэрх авцалдаагүй,зөрчилтэй юмыг энэ мэтээр эрээчээд байгаа нь цаанаа учир шалтгаантай байдаг биз гэж бодно. Тэр нь юу вэ гэвэл, иймэрхүү утга учир багатай, хүний тархи толгойг "угааж" эргүүтүүлсэн зүйлсийг монголчуудын дунд санаатайгаар, бүр цаашилбал захиалгатайгаар тараадаг байх гэх хардалт түүний логик муутай олон бичвэрээс өөрийн эрхгүй төрдөг юм.
Бас нэг жишээ. "Засгийн газар хэрэг эрхлэхийн даргаараа толгойлуулан сонирхогч бүх компаниудтай гурван жил хэлцэл хийжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс дуудаж авчирчихаад "зав алга дараа уулзая" гэж буцааж байсан ч тохиолдол хэд хэд бий" гэж бичжээ.
Эндээс дэлхийн өнцөг булан бүрээс манай нүүрсийг сонирхоод байгаа юм байна гэж хэнд ч ойлгогдохоор. Бодит байдал дээр ч тийм байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр нүүрс үнс биш, үнэт баялаг болж таарч байгаа нь дахиад л илэрхий харагдана.
Баабар Монголын нүүрсийг үнс болгочихоод, тэгээд яах гээд байгаа юм бол гэх асуулт бас гарч байгаа. Түүний цаад санаа дараах өгүүлбэрээс цухалзаад байх шиг. Тэр: "Харин АНУ-ын "Пибоди" бол улсынх биш, бирж дээр гарсан олон нийтийн хувьцаат компани.
АНУ-ын хамгийн том нүүрс олборлогч (энд харин жинхэнэ олз хайгч гэх санаа гарч байна. Уг нь олборлогч гэж зуршсаныг Баабар одоо хүртэл мэддэгүй бололтой). 130 жилийн туршлагатай. Тэд хэрэгцээ нь асар их нэмэгдэж байгаа Хятадын зах зээлд нэлээд хэдэн жил ажиллан ахиц олжээ" гэсэн байна.
Эндээс ургуулан бодвол манай нүүрсний ордуудыг яг Оюутолгой шиг гадаадын бирж дээр гаргаж, гадаадын иргэд, компаниудад дийлэнх ашгийг хүртээхээр тооцоолж, мөнөөх гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлж, бүр тодорхой хэлвэл Сэм ахдаа аль болох илүү хишиг хүртээж, Хятадын зах зээлд гаргахад зуучлуулах санаа агуулж байгаа юм болов уу гэмээр.
Монголын нүүрс, Тавантолгойн нүүрс үнс болоогүй, Баабар гуай, бүү тэгж мөрөөд, бүү муу ёрло, бүү нүгэл хий гэж энд дахин хэлмээр байна. Эрдэнэс Тавантолгой компани олон зуун сая долларын өрөнд унаад хүнд байдалд ороод буй талаар бичвэртээ дурджээ.
Гэхдээ энэ нь хэний буруугаас болсон бэ гэж асуух ёстой юм. Баабарын найз С.Баяр 2008 оны сонгуулиар хүн бүрт 1,5 сая төгрөг амлаж өр зээлийн эхлэлийг тавьсан байдаг. Баабарын сүрхий дэмждэг Сү.Батболд 2012 оны сонгуулийн өмнө Тавантолгойг "ломбард"-ад тавьж хэдэн зуун саяыг зээлсэн.
Энэ мэт ноцтой алдаатай бодлого, үйлдлийн угшил нь Баабараас өөрөөс нь эхлэлтэй байдаг нь нууц биш. Баримт түшье. 1998 онд тэрээр Сангийн сайдын албыг гурван cap хашихдаа Тогтвортой байдлын гэрээнүүд байгуулж Сү.Батболдын "Алтай трэйдинг" компанид Бороогийн алтыг, БНХАУ-тай хамтарсан компанид Темартийн Овоогийн цайрын ордыг ашиглах эрхийг хөнгөлөлттэй нөхцлөөр (тодорхой хугацаанд татвараас чөлөөлөн) олгосон байдаг.
Сү.Батболд ордыг гадаадын компанид "худалдаж" том луйврын эхийг тавьсан. "Алт" хөтөлбөрөөр 20-иод жил ашиглахаар төлөвлөж байсан энэ орд 4-5 жилийн дотор хуу хамагдаж,нийт 60-аад тонн алтнаас ердөө арваад хувь нь монголчуудад үлдэж, баялгийн 90-ээд хувь нь далайн чанад руу зөөгдчихсөн.
Одоо тэнд онгойсон нүх, овоолсон шороо л үлджээ. Ингэж манай асар их баялгийг хулгай хийх, луйвардах боломжийг олгосон. Үүнийг, гадаадад эхийг нь бэлдсэн 1997 оны Ашигт малтмалын хуулиар төрийн бодлого болгож баталгаажуулсан билээ.
Хэдхэн жилийн дотор зэс, алт, мөнгө, төмөр, холимог ба ховор металл, хайлуур жоншны гэх мэт хэдэн зуун тэрбум доллароор үнэлэгдэх баялгийг "лиценз" нэртэй цаасаар бусдын, үндсэндээ гаднынхны эзэмшилд шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Одоо Монгол төрийн, Монголын ард олны мэдэлд цөөн тооны нүүрсний орд, түүний дотор аз болж Тавантолгойн орд үлдсэн байна. Өндөр үнэ цэнэ бүхий олон том объект гадаадын биржүүд дээр хөрөнгө, санхүүжилт босгох нэрийн дор арилжаалагдаж байна.
Тэр нь хувьцаа хэмээх "шидэт" цаасаар гадаад этгээдүүдийн ашиг болон шилжиж байна. Үүний тод жишээ бол Оюутолгойн луйврын гэрээ бөгөөд түүний уршгаар энэ гайхамшигт баялгийн 66 хувь гаднынхны гарт орж, бид 34 хувиа эзэмшихийн тулд бөөн өрөнд орж байна.
Асуудлыг хариуцаж байсан албан тушаалтнууд болон судлаачдын тооцоогоор 2033 оноос нааш олигтой ашиг хүртэж чадахгүй нь. Оюутолгойн хөрөнгө оруулалт хэдхэн жилийн өмнө 2,4 тэрбум доллар байснаа одоо 7,2 тэрбум болж, бүр цаашлаад 14, тэр ч байтугай 24 тэрбум болох тухай мэдээлэл цацагдаж байна.
Энэ хэмжээгээр бид өрөнд орж байна. Энэ эмгэнэлт байдлыг үүсгэхэд Баабарын оролцоо, идэвх зүтгэл маш их, тэр энэ үйлсэд оройлон зүтгэж "гавъяа" байгуулсан нэгэн. Энэ тухай, хээрийн боохойтой нийлсэн хотны нохдын тухай, Баабарын бүлэглэлийн тухай хангалттай материал бий.
Баабартангууд Монгол Улсын, монголчуудын асар их баялгийг үрэн таран хийгээд, дааж давшгүй өрөнд оруулах бодит нөхцлийг бүрдүүлээд, үүнийгээ бүр өргөжүүлэн лавшруулах гэж оролдож байна. Үүний нэг бодит жишээ бол Тавантолгойг "үнс" болгох гэсэн санаархал юм.
Түүний бичвэрт "Стратегийн орд газар гээч хууль гаргаж Таван-толгойг улсын мэдэлд хурааж авлаа. Тэгснээ 2012 оны хөрөнгө оруулалтын тухай аймаар хуулиар гадаадынханд хөл хорио тавиадахлаа", "Эх орны баялгийг харамлан хамгаалж цээжээ цөмөртөл дэлдсэн шудрага иргэд олон төрсөн нь л өнгөрсөн таван жилийн цор ганц бодит амжилт юм биз дээ!" гэхчлэн бичсэн хэдхэн мөрөөс Баабарын үнэн нүүр царай харагдаад байна гэлтэй.
Тавантолгойн ордыг хураагаад авсан юм үнэндээ байхгүй билээ. Тавантолгойн нэг хэсэг Ухаа Худагт үндэсний хувийн компани хөрөнгө оруулаад жинхэнэ бүтээн байгуулалт тэнд өрнөж буй. Мөн бусад компаниуд ч ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр хуулиар хөрөнгө оруулалтад зохицуулалт хийгээгүй бол Монголын нүүрсний нэг том орд гадаад улсын мэдэлд шууд очих байв. Эх орны нүүрсний баялгийг үнс болгон үнэгүйдүүлж үрэн таран хийх гэсэн. Баабарын хорон санаанд бид саад болоод байгаа нь үнээн.
Зөвхөн бид ч биш, УИХ-ын олон гишүүн, Монголын ард түмэн тэр аяараа Баабартангуудын зорилго санаархлын эсрэг байгаа. Салхины өөдөөс нулимах хэрэггүй биз гэж л хэлмээр байна. Монголд одоо МИАТ-ын 10-аад тэрбум төгрөгийн, татварын Гансүхийн 20-иод тэрбумын хэрэг шуугиан дэгдээгээд байгаа.
Мөн рекэтлэгчдийн 50 сая доллар (70-аад тэрбум төгрөг!!!)-ын тухай, Тавантолгойг ашиглалтад оруулахыг саатуулсан этгээдүүд 50 саяар тохиролцсон тухай Баабар нэг бус удаа бичлээ. Энэ бүхнээ нэртэй устай нь, тоотой баримттай нь гаргаж тавих цаг болжээ.
Эс тэгвээс Баабар гуай луйвар,авилгын хэргийг нуун дарагдуулагч, худалч, гүтгэгч болж таарах нь. Баабар ингэхэд хэний төлөө, юуны төлөө зүтгээд байна вэ? Хоёр жил гаруйн өмнө өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Баабар бол яахав дээ, хөлс аваад ажлаа хийж буй хүн.
Баабар гэдэг хүнд хувь хүний үзэл бодол байхгүй шүү дээ. Хамтарсан Засгийн газрыг хамгаална гээд цалин авч ажиллаж байгаа "пи ар"-чин. Баабар бол ардчилал гэдэг зарчмаа худалдчихсан хүн. Үүнийгээ зарчихсан учраас тогтвортой Засгийн газрын төлөө гэдэг юм зохиочихоод явж байна.
Яг үнэндээ муу ажил хийвэл Засгийн газар огцордог, хууль ёс үйлчилдэг байх нь өөрөө тогтвортой байдал. Баабар одоо мөнгө л өгвөл юу ч гэж бичиж мэднэ. "ОюуТолгой"-гоос мөнгө авч "пи ар"-ыг нь хийсэн. Тавантолгойгоос мөнгө авсан. "Захиалгат сэтгүүл зүй"-н ажлаа л хийж байгаа хүн.
Баабар хүн муулснаар кайф авч, баярладаг хүн... МАН-ын болоод гадаадын уул уурхайн компанийн "хөлсний бичээч...." хэмээн нухацтай дүгнэж хэлсэн байдаг. Баабарын тухай ярихаар энэ ишлэл дандаа санаанд ороод болдоггүй юм. Энэ дүгнэлт миний асуултын хамгийн бодит хариултын нэг юм болов уу гэж бодогдоно. Тун онож хэлсэн байгаа биз.
Уурхайн инженер-эдийн засагч, доктор С.Авирмэд
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Minii oilgosnoor bol avirmed guai jinhneesee uns bolohod oroltson humuusiin neg um bishuu Uun guy gedeg shag l um bilk bnadaaa hahaha
Үнс болдогоо болцоон зөнөсөн өвгөн минь дэлхий даяар хорт утаа ихтэй ашиг багатай нүүрснээс байгалийн хий занар луу шилжиж байна Нүүрсгүй улс дэлхийд байхгүй ээ
Нүүрс бол бензин байгалийн хий шиг шууд хэрэглээ биш хаа сайгүй д байдаг
baabar, elbegdorj, bayartsogt nartanguud bol bugd hujaa garaltai bogood mongolchuudiig hooornd ni hagalj baih uuregtei humuus. tednees salah tsag hediin bolson
182.160.47.238d Japan nuurstei yu USA bol ugaasaa uuriin bayalgaa odoohondoo zadlahgui Italy, France nurstei gej sonsoogui yum yamar saindaa ytsumiin erchim huch ashigladag uls nuursgui Solongos uls gadnaas avah uu tegeed ch nuurs uns boldoggui yum minii duu hund uildver gangiin uildver chini tsever nuurseer ajilladag sh dee chinii unaj baigaa mashiniig hiihiin tuld shuu dee malaa
67.166.132.70d chi anduuraad baina harin ch Baabariig nileen shuumjilsen hun shuu
Huush. Neft baihgui bol mashin yavahgui, nuurs baihgui bol tsahilgaan garahgui gej boddog uy olon jiliin umnu ungursun. Odoo tsahgaan hudulguurtei mashin, bio tulsh, nar, salhinii sergeegdeh erchim huchnii uildverlel asar hurdan nemegdej baina. Arabuud neftiinh ni une unah vii gedgees uhtlee aij, bodlogoo zuulruulsen.
108.240.184.47d wahahaha tsahilgaan hudulguuriin tejeeliig medeej tsahilgaan stants nursnees tulj gargaj avch baigaa sh dee bio tulsh nar salhinii erchim huch tsuuhun hedhen orond heregjij baigaa sh dee uuruu jaahan sudalgaa unsh ddaa tegeed surguutsuld
Нүүрс үнс болохын тухайд бол угаасаа хэдэн 10, 100 сая жил бидэнгүйгээр байсаар байсан эд үнс болохгүй байж л байна. Өнөөдрийн шатаах утаа гаргадаг технологийн хувьд хоцрогдож нүүрс хэрэглэх нь багасах утгаараа байж болох ч нүүрс химийн чухал түүхий эд хэвээрээ л үлдэнэ, тэгээд бас төмрийн хүдрийн өөр зүйлээр хайлуулдаг болбол гэх мэт, тэр болтол хүний хэдэн үе ч өнгөрч мэднэ, тийм технологи гарч ирвэл сайн л биз дээ. Байгаль маань амар амгалан байхгүй юу хэ хэ
67.166.132.70d maniigaa yum medehgui teneg gej bodoogui biz dee
өөрөө оюутолгойн ТЭЗҮ-г авч чадаагүйдээ өнөөдөр хүртэл гомдол гаргаад өшөө авах гээд яваад байдаг.та настай хүн сайхайн намбатай тэтгэвэртээ суул даа
Malchin setguulch/uls tur sonirhogch bichij dee hoorhii.
kkkkk naadah hun chini setguulch bish uul uurhain hun bichsen sh dee
www.Elbegdorj2013.com - Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжигчдийн албан ёсны вебсайт. Орж дэмжээрэй хүмүүсээ!
hydal medyyllegeeree aldarssan Baabar hemeeh ene heneet ard tymenii tolgoi ergyyldegeer aldarsij Elbegdorj teriin sagnal hemeeh togloomiin sagnalaan egsen!!!ene teneg hyrdan daldarbal Mongol neg myangyyjingaasaa salj baigaa ni ter!!!yamar ikhe gai zoblongoor ene metiin lydnyydeer tolgoigoon ygaalgah bolob oo!!!bid ch az muutai hymyys yum daaa!!!!!ardchilsan heneetnyyd zalarzgaa!!!!
Elbegdorjiig demjeeree gene yy?yamar tarhi ni gasilsan amitan demjih bol?harj l suuya!!!!!
eniih unshihad l Baabar yaah geed baigaa ni todorhoi bolno http://ubman.mn/documentary-films/40-discovery/306-stealingafrica
Ene uvgun yag yu hyseed baidag yum bol, bas neg reketchin aan, OT-d ajild oroh geed avahgyi bolohoor ni ingeed baidag yum bolov uu
Yu ch huseegui bhaa. Undesnii meregjilten, olon jiliin tutshlagatai huni huvid eh ornii bayalgiig tuiveej bgaa nuhdiig haraad tesch chadahgui ugee helj bh shig bna gej oilgoloo. Undesnii meregjilten, erdemted, Ahmad ueiinhniihee ugiig sonsoh seheetei hun bnuu. Mungunii hoinoos uraldaad uhaan alga bh shig bna daa erhem "deedsuud" hn
Авирмэд гуай уг нь уул уурхайн салбарын хүн байх. тодорхой мэдээлэлтэй ч биз. гэхдээ бичсэн логик талаас нь харвал Баабарыг гүйцэхгүй л байна даа. энд бичсэн зүйлүүд нь ч гэсэн оочин цоочин хүний бичсэн юмыг аваад тэгсэн байна ингэсэн байна, ямар ч логик алга тэгээд хардаад явчихаж байгаа юм. Юутай ч Баабартай өрсөлдөх гэж буй бол үндэслэл логикоо маш сайн гаргаад бичих байж дээ.
UHSENII CHIN LOGIC IIM YUM OILGOHGUI DURAKT YAMAR LOGICOOR N OILGUULAH BOLJ BNA ? NAAD BAABARYG CHIN GADNY LUIVARCHDYN GAR HOL BOLJ MONGOLCHUUDYN TARHIIG ZAILJ HALTAR HEDEN TSAAS OLDOG ARILSAN DOTORTOI AMISGAA GEED HELJ BNA
harin ch zob vndeseltei bichsen bnaa?? obgonii zoboo?? baabar bol dendvv bie vnelsen hvn dee, gadaadiin baruuniig magtaj zulguidaj dolingohiig harahaas booljis zutagmaar l? vnendee baruunhan bol yduu buurai oronuudiin baylagiig huurch deeremdej abaad sursan hvmvvs shuu dee?? mongo ashig honjoo harsan l hvmvvs dee?
ЭНЭ БААВАР ГЭГЧ ЭРҮҮЛ ӨВЧТЭЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХҮНИЙ ЭДИЙН ЗАСАГ,МОНГОЛ УЛСЫН ТҮҮХИЙГ ӨӨРИЙН САНААГААР ЗОХИОМЖИЛЖ МЭДРЭЛТЭСНИЙГ НЬ УНШИХАД ИЧИХ БУЛЧИРХАЙ НЬ ОЛИГТОЙ АЖИЛДАГГҮЙ БОЛЧИХСОН ДАМШИГУУДАА? ГЭХ БОДОЛ ТӨРДӨГ ЮМ.
Мэдээж Баабартангууд бол харийнхнаас хэдэн цаас авч эх орноо доромжилж, байгалийн баялагаа хямд өгөх хүсэлтэй янханууд юм.
Ene neg teneg zonog ni niilsen ovgon ooriigoo yu gej boddog yum uul uurxaig zui zoxistoi xogjuulexed jinxene gai bolj xorongo oruulaltiig urgeexed uurgee guitsetgej bgaa noxor dee bolivol taarn ashde ooriigoo uxaantai geed bodchixson mongolchuud danrgaaraa uul uurxaig xugjuuleed bgaa ni xaana bgaam be neg muu shoroon ord uxdagaa yu gej bodood bgaam Busad ni dandaa turiin umch nertei boon luivariin gazruudl bgaa biz dee
Авирмэдийн бичсэнчлэн аль нэг ордыг ашиглаж байгаа компанийн 34 ч бай 51 бай хувийг эзэмшихээр л Монгол хожоод байгаа юм огт биш. Монгол тийм компанийн хувь эзэмшснээрээ өөрөө хөрөнгө оруулалтаа хийж чадах мөнгөгүйн улмаас өр шир тавина, дээр нь уг компанийн удирдлагад орж эрх ашгаа суулгах гэсэн улс төрчдийн хошгируулах талбар болно, мөн эрх мэдэлтнүүдийн шахаа, луйвар хийх диваажин л болдог гэдгийг бид харсаар байна. Комданид нь хувь эзэмших биш тухайн орд нь Монголын өмч гэдэг утгаараа өмчөө ашиглуулсныхаа төлөө ямар ч өр шир тавилгүй татвар, хураамж зэргээр нийт ашгийнх 60-аас дээш хувийг авч үлдэх бодлоготой л байвал болох юм ш дээ, түүн дээрээ ашиглах технологи, байгаль орчноо хамгаалах нөхөн сэргээх зэрэг улсдаа хэрэгтэй бүхнээ нэмж шаардаж, хэрэгжүүлж л байвал болоо юм биш үү, ямар хүнд дифференциал тэгшитгэл бодох гэж байгаа биш дээ бөөн юм болох юм аа. Нүүрс үнс болохын тухайд бол угаасаа хэдэн 10, 100 сая жил бидэнгүйгээр байсаар байсан эд үнс болохгүй байж л байна. Өнөөдрийн шатаах утаа гаргадаг технологийн хувьд хоцрогдож нүүрс хэрэглэх нь багасах утгаараа байж болох ч нүүрс химийн чухал түүхий эд хэвээрээ л үлдэнэ, тэгээд бас төмрийн хүдрийн өөр зүйлээр хайлуулдаг болбол гэх мэт, тэр болтол хүний хэдэн үе ч өнгөрч мэднэ, тийм технологи гарч ирвэл сайн л биз дээ. Байгаль маань амар амгалан байхгүй юу хэ хэ
Mal min chi uuruu xuvi avax estoi gej barxirsaar bgaad l orond oruulaa biz de
jinhene reketchin uvgun chini ene biz dee?hehe
Авирмэдийн бичсэнчлэн аль нэг ордыг ашиглаж байгаа компанийн 34 ч бай 51 бай хувийг эзэмшихээр л Монгол хожоод байгаа юм огт биш. Монгол тийм компанийн хувь эзэмшснээрээ өөрөө хөрөнгө оруулалтаа хийж чадах мөнгөгүйн улмаас өр шир тавина, дээр нь уг компанийн удирдлагад орж эрх ашгаа суулгах гэсэн улс төрчдийн хошгируулах талбар болно, мөн эрх мэдэлтнүүдийн шахаа, луйвар хийх диваажин л болдог гэдгийг бид харсаар байна. Комданид нь хувь эзэмших биш тухайн орд нь Монголын өмч гэдэг утгаараа өмчөө ашиглуулсныхаа төлөө ямар ч өр шир тавилгүй татвар, хураамж зэргээр нийт ашгийнх 60-аас дээш хувийг авч үлдэх бодлоготой л байвал болох юм ш дээ, түүн дээрээ ашиглах технологи, байгаль орчноо хамгаалах нөхөн сэргээх зэрэг улсдаа хэрэгтэй бүхнээ нэмж шаардаж, хэрэгжүүлж л байвал болоо юм биш үү, ямар хүнд дифференциал тэгшитгэл бодох гэж байгаа биш дээ бөөн юм болох юм аа. Нүүрс үнс болохын тухайд бол угаасаа хэдэн 10, 100 сая жил бидэнгүйгээр байсаар байсан эд үнс болохгүй байж л байна. Өнөөдрийн шатаах утаа гаргадаг технологийн хувьд хоцрогдож нүүрс хэрэглэх нь багасах утгаараа байж болох ч нүүрс химийн чухал түүхий эд хэвээрээ л үлдэнэ, тэгээд бас төмрийн хүдрийн өөр зүйлээр хайлуулдаг болбол гэх мэт, тэр болтол хүний хэдэн үе ч өнгөрч мэднэ, тийм технологи гарч ирвэл сайн л биз дээ. Байгаль маань амар амгалан байхгүй юу хэ хэ
100 huvi zuv setgedeg hun ene horvood bdag um boluudaa. Shuumjleh geed tenegtev
Baabariig goe helj. Elii balai ereechigch gej ha ha. Baabart ene 3 n ug l hangaltta.
ugshirsan ulaan komunist lalar ovgon bolidoo tanii geologchiig estoi medehgui yum bn bitgii ingej ard tumend gai bol za yu manai aav taniig sain medne dee hurts guaig dagaj bogsiig ni dolooj alban tushaal goridson hun matsan l gar baisan gej yaridag yum bilee huts guai ch bas tiim lag geologi ch bish orosuudiig oruulj irj hotsorson tehnologior gazar sendiichej alt uhaj bdag l gar shdee
wahahaha uuruu ulaan kommunist arga barilaar bichsen naasan ene huniig sain medehgui gehdee Baabariin nuurs uns bolno geed baisan boloogui l baigaa biz dee chi enend uheh geed yahav dee
Aav Tani huuhduuddee yamar evgui um yaridgiim be. Ene huniig muulah geed aaviigaa...
mongol ulsaa l hurdan hugjuulmeer bna daa. Baabar, Avirmed 2iin heruul ard tumend sonin bish, mash hurdan l ulsaa hugjuulmeer bna. Tegehiin tuld baigaliin bayalgaa daraad hevteed baih bish, ali boloh ih hemjeegeer export hiij hurungiin eh uusvertei bolj, uls ornoo hugjingui ornuudiin jishigt hurdan hurgevel ter chin uuruu ulsiinhaa ireeduid tom hurungu oruulalt hiij bga hereg. Hugjiltei, mungutei orond busad ornuudad, irgeded ni busad ornuud yamar baidlaar haritsdagiig bid bugd medne. Buurai manaih shig ornuudiin irgeded, zasgiin gazart yamar deerengui, doromjilson baidlaar handdagiig bid bas bugd meddeg.
chaavaas daa huurhii Avirmed guai yaj shuu erdemten bolson yum boldoo. Ingej setgej bodoj baigaa hun erdemten baihaar yaj ene uls uragshaa yavna aa. Uurtuu heden tsaas hulgailchih geed bolohgui bolohoor buhimdaad baigaa yum baih daa
tegeed chiniiheer OT tugs geree bolson uu uuruu jinhene chaavaas daa yum bish uu malaa nuguu Bayartsogt ni ongirood shaagaad baisan baahan nuuts danstai shaasan icheech ta nar
баабартан гэж гой үг бна. надад бааврын хэлсэн үг ортой шиг санагддаг юм. би баабартан боллоо:)
huurhii zailuul uurtuu taarsan setgehuitei mal ve dee gantshan tuiliin unen Baabar geed orchlon horvoog barj dee hun tugs bish shuu dee
Монголчуудаа ,нэг юм анхааруулья ,Монгол улсын язгуур эрх ашгийн төлөө,гадны гар хөлөгчдийг илчилж нийт монголчуудын эрх ашгийн төлөө дуугарч байгаа,монголын уул уурхайн мэргэжилтнүүдийн сор болсон хүнийг үнэн зүйл бичиж байхад ийм эсрэг, монголчуудыг хагалан бутаргах,хооронд нь муудалцуулах комент бичиж байгаа энэ хүмүүс бүгдээрээ хятадын тагнуул,туршуулууд юм биш үү,энэ хүмүүс хаана л бол хаана байж байх юм ,дандаа унтраасан,доошоо хийсэн зүйл бичиж байгаагаас хархад өөрийн эрхгүй ингэж бодогдмоор юм,үнэхээр монгол хүн бол ийм зүйл бичихгүй дээ,ха ха ха гээд их бах тав нь ханасан шинжтэй юм бичиж байгаа нөхдүүд зориудаар биднийг хүлээгээд ийм зүйл бичих гээд нэтэд сууж байдаг юм биш үү,бүх сайтуудыг үзээрэй, дандаа монголчуудын эв эеийг эвдэрлцүүлэх комент бичиж байгаа энэ улсууд.Та нар чадахгүй,санаа чинь хүрэхгүй ээ муусайн новшнуудаа.Сэрэмжлэгтүн монголчуудаа...
Муусайн эрлийз, хурлийзуудаа та нар монголчуудыг хооронд алалцуулна гэж бодож байгаа бол санасны гарз за юу, Баабар бол угаасаа Рио Тинтогоос санхүүждэг,тэднийг магтан дуулагч,гарал үүсэл нь туйлын эргэлзээтэй,хаанаас нь ч харсан дотроосоо ч гаднаасаа ч монгол хүн биш шүү дээ.Авирмэд гуайг ард түмэн мэднэ,улс орныхоо эрх ашгийн төлөө цогтой тэмцэгч,энэ хүнд цаг үед бидний монголчуудынхаа төлөө үгээ хэлж тэмцэж байгаа цөөн хүний нэг шүү дээ,танд эрүүл энх байж эх орныхоо төлөө улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.
LOL. Bitgii bachimd l daa Baabar unen ym bichsen bna ee
uuruu bachimdsan yum bish uu bid nar bachimdsan yum alga shig baih yum odoo zunduu uurhaigaa buruu zamaar oruullaa odoo harin ugui shuu dandaa ta nariin ugeer baina gej baihgui shuu
Nursen zarait uns bolohod amarhan!
Odoo AREVA-gaas huls avaad uran horgui, mal uranaas bolj uheegui gej bichij baigaa. labortoriin shinjilgee garahaas umnu Baabar mal uranaas bolj uheegui gesen dun gargasan.
Гадаадын эдийн засгийн алуурчин Баабарын үнэн төрхийг илчилсэн байна. Илчилсэн ч гэж дэ хүмүүс 20 жил тархиа угаалгасаны дараа одооноос л мэддэг болж бга. Нүүрс бол үнс гэж зүйл бүрээр баталчихаад АНУ,Хятад, Баруун чухам энэ нүүрсний буюу эрчим хүчний эх үүсвэрт хяналтаа тогтоохын тулд геополитикоо явуулж байгаа тухай задлан шинжилгээ хийгээд яриад байдаг. Баабараа та одоо болио. Үр хойч чинь нүглийг чинь даахгүй болсоон Нүүрс бол эрчим хүчний гол түүхий эд хэвээрээ байгаа. Цөмийн станцаас татгалзаж байгаа одоо үед бүр үнэ цэнэтэй болж байгаа. Бензин ч гаргадаг зүйл. Стратегийн бүтээгдэхүүн. Үхсэний чинь үнс. Та өөрөө үнс бол. Бас нэг юм хэлье. Хойд солонгос улс бол хими маш өндөр хөгжсөн өндөр хөгжилтэй улс. Яагаад ингэж хэлж байна гэвэл хэрэгцээний бүх даавуун болон хуванцар эдлэлээ нүүрснээс гаргаж байгаа гэвэл үнс гэж ярьж байгаа та итгэхгүй л дэ. Нүүрс бол үнс биш хөвөн даавуу мэдэвүү. Таны амнаасаа хөөс цахруулан муулдаг Хойд Солонгос улсад нүүрс бол даавуу болж байна.Даавуунаас гадна бүх юмаа гаргаж авч байна мэдэвүү.
90-д оны эхээр баабар хэмээх "Одой" байсан.Одоо бол тэр одой нөхөрт өөрийн гэсэн үзэл бодлын шавхруу ч алга. ХҮҮХЭД БАЙХДАА НИЙТЛЭЛҮҮДИЙГ НЬ УНШДАГ Л БАЙВ. Одоо эргээд ганц нэг нийтлэл номыг нь уншихад энд тэндээс хамж шимж бөөгнөрүүлсэн элий балай, "Олигархууд"-н үзэл сурталч захиалгат эрээчигч гэдэг нь улам л тодрох юм. Үзэл бодол нь төлөвшөөгүй залуус минь түүнд нухацтай хандаарай. Долоон уулын цаагуур далд ормор.
Луухаанууд л нүүрсийг үнс болгох биз.төрий өндөр алба хашиж байхдаа хуулирхуу юм гаргаад эх орноо гардан худалдсан нөхдүүд хэзээч олны нүдэн дээр ил байгаа,цаг нь ирхээр хэцүү л асуудалд орох байхөө
Одоо бол БААВАР мөнгөний тулам, анх солиорч байснаа одоо уже мартсан. Мөнгөний үнэрт орсон хүн (архинд орсон гэдэг шиг)юу ч хийхээс буцахгүй. Тэр өдрийн сонинд бичдэг бол нэг том мөнгөний урсгал. Бааварыг ядарсан нэгэнд 5 төгрөг өгсөн гэж дуулаагүй юм байна. А харин хүний толгой угаах ухаанд бол яах аргагүй ГИТЛЕР шиг суралцсан хүн
avirmed ta odoo bolildoo.Ta bol unendee yu ch medehgui amitanshuu dee.yamar saindaal hamt ajildag bagsh nar chin taniig bushuuhan tetgevretee garaasai gehev dee.Baabariin bichsen yumiig gutaah gej oroldihiin orond undesleltei logig avtsaldaatai baidlaar buruushaaval yadaj taniig hun oilgoh gej oroldono shuudee kommunistaa.
kkkk logic tailbarlalaa chi uuruu oilgoogui baij hun muulah yahav dee
er ni bol avirmed gej dandaa turhirsan horolson iim yum yarij yadag hun ih surguulid oyutanuudad hicheel zaadag geheer oi gutah yum.Harah tsarainaas ni todorhoi oodgiu hun dee
tegvel hicheelee zaalgahaa bolichihooch doo yamar hucheer zaa gesen bish hun muulah geed uzchih yumaa daa
дүр эсгэсэн ардчлал дарангуйлалаас аюултай гэдгийг ардчилсан орнуудын сайд нарын уулзалтаас монголчуудад анхааруулав. ерээд оноос монголд ардчлал эхлэв. дүр эсгэсэн ардчлалын онолч, мэргэн гүүшээр баабар тодров. аюултай дүр эсгэсэн ардчлалын тархи угаагч уран илтгэгчээр элбэгээ тодров. дүр эсгэсэн ардчлалын балгыг монголчууд ажилгүйдэл, архидан согтуурал, харигслал, ДОХ, биеэ үнэлэлт, хүний наймаа, хар тамхи, хувиа бодсон үзэл, нийтийн эрх ашгаас өөрийн эрх ашгийг өндөрт тавих сонирхол, төр нь ард түмэндээ ад үзэгдэхэд хүрсэн удирдлагатай болж хоцров.
Tegeed 2 terbum umuu 7 terbum umuu?
Авирмэд гуайд итгэж байна.Үнхээр энэ салбарыг мэднэ шүү дээ.Үнэнийг ингэж хэлж л байх хэрэгтэй.Баабар бол цөөхөн жил улсад ажилласан бусад үед нь ном уншиж,интернет ухаж юм бичсэн нэртэй амьдралаа өнгөрөөж буй хүн.Энд тэндээс санаа хулгайлж л амьдарч байдгийг нь ойрынх нь бүгд мэднэ
Baabar bol hulsnii bicheech Outolgoigoos 5 saya dollor Tavan tolgoigoos heden zuun saya tugrig avch tarhi ugaaj baigaa amitan shdee
Har talaas n' betgii har l daa. Hoorondoo yariltsaj garts haij bolno sh de. Ololttoi tal baigaash de te.
Avirmid taniig demjij bna. Hgriin hulsnii nohoineuudiig Bayartsogtiiig ilruuldeg baigeellgug7 esnel Wheecleseet salguulya bugdiig ni shuu
Монгол хүнийг хөсөр хаядаг Батбаярын үлгэр хэзээ дуусахаар вэ. Дуусаж л таарна.
chaaawaas daaa. Yaasn ih baabaraas uu haidag ym bee. Booj uheh ni dee
baabar nuursiig uns bolchihloo geegui novshiin luivarchidaas bolj nuurs maani uns bolchihloo gej bna erguu ovgon kommunist um unshaad oilgodoggui umuu
uuruu yum unshaachee ug guivuulahdaa aldarshchih yumaa tegeed hun gutge baabariin uguulel unshij chadahgui bol tegeed duugai bai l daa
naadhaa shorond ni hurdan hiij hurungiin ni huraa!!!!!!!!!!!!!!!!!!!
wahahah Bayartsogtoo ehleed hiichihee malaa daraa ni harin bolno shuu
Tegeed busad S. Bayar Gansukh, Saikhanbileg, Zorigt geed tuhain ued gereeg baiguulahad oroltsson malnuudaa shorondoo hiichih tegvel harin bolno sh dee
Ene neg nuhur bna.Uwgun shantaajchin.
uuruu jinhene shantaajchin yum bish uu OT gereeg nuun daldlah geed
1 Dashbalbar > 1000 Baabar
нголчуудаа ,нэг юм анхааруулья ,Монгол улсын язгуур эрх ашгийн төлөө,гадны гар хөлөгчдийг илчилж нийт монголчуудын эрх ашгийн төлөө дуугарч байгаа,монголын уул уурхайн мэргэжилтнүүдийн сор болсон хүнийг үнэн зүйл бичиж байхад ийм эсрэг, монголчуудыг хагалан бутаргах,хооронд нь муудалцуулах комент бичиж байгаа энэ хүмүүс бүгдээрээ хятадын тагнуул,туршуулууд юм биш үү,энэ хүмүүс хаана л бол хаана байж байх юм ,дандаа унтраасан,доошоо хийсэн зүйл бичиж байгаагаас хархад өөрийн эрхгүй ингэж бодогдмоор юм,үнэхээр монгол хүн бол ийм зүйл бичихгүй дээ,ха ха ха гээд их бах тав нь ханасан шинжтэй юм бичиж байгаа нөхдүүд зориудаар биднийг хүлээгээд ийм зүйл бичих гээд нэтэд сууж байдаг юм биш үү,бүх сайтуудыг үзээрэй, дандаа монголчуудын эв эеийг эвдэрлцүүлэх комент бичиж байгаа энэ улсууд.Та нар чадахгүй,санаа чинь хүрэхгүй ээ муусайн новшнуудаа.Сэрэмжлэгтүн монголчуудаа... Дээр нь хэлэхэд БААВАР монгол улсыг гадаадынхан тэр тусмаа хятадуудад худалдсан эрлийз хурлийз шүү.
Одоо бол БААВАР мөнгөний тулам, анх солиорч байснаа одоо уже мартсан. Мөнгөний үнэрт орсон хүн (архинд орсон гэдэг шиг)юу ч хийхээс буцахгүй. Тэр өдрийн сонинд бичдэг бол нэг том мөнгөний урсгал. Бааварыг ядарсан нэгэнд 5 төгрөг өгсөн гэж дуулаагүй юм байна. А харин хүний толгой угаах ухаанд бол яах аргагүй ГИТЛЕР шиг суралцсан хүн
Нөгөөтэйгүүр хуулиар хөрөнгө оруулалтад зохицуулалт хийгээгүй бол Монголын нүүрсний нэг том орд гадаад улсын мэдэлд шууд очих байв. Эх орны нүүрсний баялгийг үнс болгон үнэгүйдүүлж үрэн таран хийх гэсэн. Баабарын хорон санаанд бид саад болоод байгаа нь үнээн.
Мөн рекэтлэгчдийн 50 сая доллар (70-аад тэрбум төгрөг!!!)-ын тухай, Тавантолгойг ашиглалтад оруулахыг саатуулсан этгээдүүд 50 саяар тохиролцсон тухай Баабар нэг бус удаа бичлээ. Энэ бүхнээ нэртэй устай нь, тоотой баримттай нь гаргаж тавих цаг болжээ. Эс тэгвээс Баабар гуай луйвар,авилгын хэргийг нуун дарагдуулагч, худалч, гүтгэгч болж таарах нь. Баабар ингэхэд хэний төлөө, юуны төлөө зүтгээд байна вэ? Хоёр жил гаруйн өмнө өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Баабар бол яахав дээ, хөлс аваад ажлаа хийж буй хүн. Баабар гэдэг хүнд хувь хүний үзэл бодол байхгүй шүү дээ. Хамтарсан Засгийн газрыг хамгаална гээд цалин авч ажиллаж байгаа "пи ар"-чин. Баабар бол ардчилал гэдэг зарчмаа худалдчихсан хүн. Үүнийгээ зарчихсан учраас тогтвортой Засгийн газрын төлөө гэдэг юм зохиочихоод явж байна. Яг үнэндээ муу ажил хийвэл Засгийн газар огцордог, хууль ёс үйлчилдэг байх нь өөрөө тогтвортой байдал. Баабар одоо мөнгө л өгвөл юу ч гэж бичиж мэднэ. "ОюуТолгой"-гоос мөнгө авч "пи ар"-ыг нь хийсэн. Тавантолгойгоос мөнгө авсан. "Захиалгат сэтгүүл зүй"-н ажлаа л хийж байгаа хүн. Баабар хүн муулснаар кайф авч, баярладаг хүн... МАН-ын болоод гадаадын уул уурхайн компанийн "хөлсний бичээч...." хэмээн нухацтай дүгнэж хэлсэн байдаг. Баабарын тухай ярихаар энэ ишлэл дандаа санаанд ороод болдоггүй юм. Энэ дүгнэлт миний асуултын хамгийн бодит хариултын нэг юм болов уу гэж бодогдоно. Тун онож хэлсэн байгаа биз.
Анх бааварын нийтлэлийг уншдаг байлаа. Одоо уншихаар уур хүрэх юм. Болгоомжтой бай Монголчуудаа.