sonin.mn

 

Нийслэлийн булан тохой бүрт шамбааралдсан олон барилгууд хаа сайгүй босох болсон нь жирийн үзэгдэл болжээ. Уг нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлаа авсан өдрөөс хойш л их л сүр дуулиантайгаар хууль бусаар баригдаж буй барилгын бүх л ажлыг цуцлах болно гэж нэг хэсэгтээ л олны анхаарлыг татсан. 
 
 
Гэтэл өдгөө энэ нь амьдрал дээр хэрэгжиж байн уу гэвэл үгүй бололтой. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүний өмнө хүчин мөхөстөх болсон төрийн өмнөөс оршин суугчид л хохирдог.
 
 
Тухайлбал бидний сайн мэдэх Сансарын тунелийн орчим байрлах “Оргилуун” төвийн чанх ард өнгөрсөн жил “Нийслэл өргөө” ХХК ний­тийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга ба­рихаар нэлээд хэл ам дагуулж байгаад барилгын ажил нь зогсож байсан.
 
 
Гэтэл саяхнаас тус компанийг барилгын ажлаа эхлүүлж бай­на хэмээн оршин суугчид гомдол гаргах болсон юм. Уг барилга нь үйлчилгээний зориулалтаар баригдаж буй юм билээ.
 
 
Тус компанийг барилгын ажлаа эхлүүлж байхад нь мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ямар ч газрын захирамж байхгүй, мөн зөвшөөрөлгүй газарт барилга барьж байна гэдгийг нь тогтоосон байдаг.
 
 
Түүнчлэн Хотын захирагч Үүл дарга эл барилгын аж­лыг зогсоох шийдвэр гар­га­сан байна. Гэтэл энэ бүх захирамж шийдвэрийг үл огоор­дог эрх мэдэлтэн хэн бэ гэж хүмүүс гайхаж байна.
 
 
Ингээд бид уг барилга ямар зөвшөөрөлтэй эсэхийг Хот байгуулалт дэд бүт­цийн хяналтын албаны мэр­гэжилтэнгээс асуухад ““Оргилуун” төвийн ард баригдаж буй “Нийслэл өргөө” ХХК-ийн барилга ямар ч зөвшөөрөлгүй. Харин биднээс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар ирсэн.
 
 
Учир нь тус компани маш олон зөрчилтэй байсан учраас барилга эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй. Тэгээд ч уг компанийн барилга барихаар зэхэж байгаа газар нь маш олон хүний нэр дээр байдаг юм билээ.
 
 
Ер нь бол нийтийн эзэмшлийн талбайд баригдаж буй ихэнх барилгын хууль бус үйлдлийг зогсоох арга хэм­жээ явагдаж байгаа шүү дээ. “Нийслэл өргөө” зөрч­лөө арилгаад ирсэн ч гэсэн барилга эхлүүлэх зөв­шөөрлийг олгохгүй байх.
 
 
Нэгэнт Хотын даргын хууль бус гэж нэрлэсэн захирамжид нэр нь орсон л бол хууль бус барилга гэсэн үг” гэв . Ямартай ч албаныхан тус компанийн барилгыг хууль бус маш их газар эзэмшигчтэй юм билээ. Бид ч сүүлдээ эл компанийн учрыг олохоо байсан гэж аргаа баран сууж байв.
 
 
Уг нь “Нийслэл өргөө” ХХК өөрсдийгөө нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага өндөртэй компани гэж ярьдаг. Тэгвэл ийм зүйл дээр тэдний ухамсартай эсэх нь харагдмаар юм. Ер нь мөнгө л олж байвал оршин суугчид тэдэнд хамаагүй бололтой. 
 
 
Эл барилгыг барихад эсэргүүцэж буй оршин сууг­чид хэлэхдээ “Энд ямар ч үйлчилгээний зориулалтай байр сав хэрэггүй. Энүүгээр дүүрэн худалдааны төвүүд хаа сайгүй байхад яах гэж оршин суугчдын нар салхийг хаасан барилга барих гээд байгаа юм бол гэж байв. 
 
 
Өнгөрсөн жилээс эхэлж оршин суугчид бидний тав тухыг их алагдууллаа шүү дээ. Хэрвээ энд үйл­чил­гээний зориулалттай обьект босох юм бол үүгээр явах архичдын тоо ихэсэх юм байна гэж ярьж байсан. Тэгэхээр хууль бусаар бариг­даж байгаа барилгын аж­луудад яаралтай арга хэмжээ авахгүй бол нүд ирмэхийн зуур л сүндэрлэн босох нь байна шүү. 
 
 
Р.Саруул
 
Эх сурвалж: