Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль нь эрх зүйн шинэ орчинд зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд гадаадад байгаа монгол иргэдийн санал авах, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг анх удаа хэрэгжүүлэх зэрэг олон онцлогтойг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн онцлон тэмдэглэв.
Тэрээр аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт-семинарыг нээж хэлсэн үгэндээ, Сонгуулийн Ерөнхий Хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах талаар хийж буй ажлынхаа талаар танилцуулаад, сонгуулийн хороод Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомж, Сонгуулийн Ерөнхий Хорооноос боловсруулж гаргасан дүрэм, журам, заавруудыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх нь энэ сургалт-семинарын гол зорилго хэмээн үзэж байгаагаа тэрээр цохон хэллээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо юуны өмнө сонгуулийн хорооны гишүүд үйл ажиллагаандаа ямар ёс зүйн зарчим баримталж ажиллах ёстой, хууль эрх зүйн ямар баталгаа байгаад сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандууллаа. Чухамхүү сонгуулийн хороодод ажиллагсдын хариуцлага, ёс зүйгээс сонгуулийн ажил ихээхэн хамааралтай, ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах нь нэн чухал гэж үзэж сургалт-семинараа энэ сэдвээр эхлүүлэв.
Дараа нь сургалт- семинарт оролцогсдод сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт, сонгуулийн баримт бичгийг бүртгэж, цэгцлэхэд юуг анхаарах, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан системийг ашиглахад юуг анхаарах талаар мэдээлэл хийлээ.
Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өмнөх сонгуулиар зарим тойргийн хороо дүнг ирүүлэхгүй улмаар ажлыг саатуулж байсныг шүүмжлээд сонгуулийн дүнг хороо бүр цаг алдалгүй шуурхай дамжуулах үүрэгтэй гэдгийг онцоллоо.
Сургалт-семинараар Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороо, санал авах байрыг хэрхэн бэлтгэх, сонгуулийн хороодод төсөв хэрхэн хуваарилж, зарцуулах, баримт бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих, саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах, зарцуулалтыг тайлагнах,
санал авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалт гаргах түүнд өөрчлөлт оруулах , сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлэхэд юунд анхаарах, сонгуулийн сурталчилгаа, санал авах, тоолох, дүнг нэгтгэн хүргүүлэх, сонгуулийн ажиглалт, сонгуулийн хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага,
сонгуультай холбоотой гомдол маргааныг хэрхэн хянан шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар мэдээлэл өгөхийн сацуу сургалт- семинарт оролцогсдын сонирхсон асуултад хариулах хэлбэрээр сургалт-семинарын ажлыг зохион байгуулж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
2013 оны 5 дугаар сарын 20
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
luibardana gedegtei itgeltei bna
ta ch songuuli amjilttai yavuulah ch yu l bol....umnuh songuuliin budlian odo boltol duusaagui bgaa shudee...
Тэртэй тэргүй ард түмний өгсөн саналыг хүндэтгэж үзэхээ больсноос хойш СЕХ-г татан буулгаад шүүхээр л УИХ-н гишүүдийг сонгодог/томилдог/ болъё.Төсвийн зардал ч хэмнэнэ.
elbegdorj luuhai songuuliig budliantuulna, balair har mortei muu lalar yumaa. Ter hujaa ruugaa zailaasai
ардчилсан нам дахь өвөрхангайн үнэгэн царайт луйвөрчин чи ард түмний санал луйвардаж хамаатан садан төрөл Батхүүгийн архины шавхруу долоон долоон байж энэ батхүү зоригт хоерыг гаргаг ирсэн луйварчин ХААН ДЭЭДИЙН ГУТАМШИГ БАЙСАН ЭТГЭЭД ЧАМД УДАХГҮЙ ТАХРХИ, ХОДООД ХОСОЛСОН ХАВДАРАРААР ХАРААЛГАНА УДАХГҮЙ ЧИ ҮР ХҮҮХЭД АХ ДҮҮГЭЭС САЛНА ХУПАД СУУХАЙ СОДНОМЦЭРЭН
Энэ нөхөр чинь цодойчихож Хүзүү нь лухайгаад алба сайн зохижээ, Мундаг байна шүү Дэрчийсэн шар юм байсан
энэ бол тун өөдшүй нөхөр мөн л БАЯРЦОГТЫН АДИЛ ТАТВАРЫН МӨНГӨӨР ГАДГАШАА ГАРГАЖ БАЯЖИНА СОНГУУЛИЙН 15 ТЭРБУМЫГ ИДНЭ ДЭЭ ЗАЛЬТ ШАР ҮНЭГ
ЭНЭ НӨХӨР СОНГУУЛЬ ЯАЖ Л БУДЛИАНТУУЛАХ БОЛ ХАРЖ БАЙЦГАА ЭНЭ ШАР ҮНЭГ ҮҮ
Энэ бол жинхэнэ холионо. Сая шууд л АН Элбэгдоржийн захиа даалгавараар ажиллаа шүү дээ. Тэнэг л биш бол ойлгоо биз дээ. Содном цэрэнд их юм амалсан болоод л улайраад байна даа. Тэгээд тэр санал тоолох хайрцагаа аль хэзээний Элбэгдоржийг ялуулахаар хийчихсэн. Тэгээд л бардам байгаа.