Мэдээлэл технологи, Шуудан харилцаа холбооны газраас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулж буй “КАНСАТ” хиймэл дагуул бүтээж, хөөргөх Үндэсний анхдугаар уралдаан яармагийн “Морин уралдааны төв”-д боллоо.
Манай залуу инженерүүд Монголын нэрийг дэлхийн тавцанд оюун ухаанаараа гаргана. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ арга хэмжээ ихээхэн ач холбогдолтой гэж Ерөнхий сайд тэмцээний нээлтийн ёслолд оролцохдоо хэллээ.
“Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн хүрээнд харилцаа холбооны болон тандан судалгааны хоёр хиймэл дагуул хөөргөж 2015 онд Монгол Улс Үндэсний хиймэл дагуул ашиглагч орон болох юм.
Кансат гэдэг нь Can-лааз, Sat(satellite)-хиймэл дагуул гэсэн үгний нийлбэр бөгөөд бага оврын лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул юм. Уг хиймэл дагуул байршил тодорхойлогч GPS, даралт, температур мэдрэгч, зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг бүхий л төхөөрөмж нь 350 грамм жинтэйгээр лаазанд багтахаар байдаг.
Кансатаа агаарын бөмбөлөг эсвэл пуужин ашиглан хөөргөх бөгөөд тодорхой өндөрт хүрээд шүхрээ задалж аажмаар буух явцдаа зураг авч, мэдээлэл дамжуулдаг. Уг мэдээлэл, дүрсээ ашиглан үнэлэлт, дүгнэлт гаргана.
Өртөг багатай хиймэл дагуулын энэ төрлийг их, дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон эрдэм шинжилгээний туршилтын зорилгоор өргөнөөр зохион бүтээж хөөргөн ашиглаж байгаа юм.
Хэмжээний хувьд бага энэхүү кансат нь сансрын уудамд ашиглагдах бүхий л хиймэл дагуулын бүтцийг ерөнхийд нь агуулсан байдаг тул сансрын технологийн чиглэлээр сургалт судалгаа хийдэг их дээд сургуулиудын хүрээнд оюутан сурагчид ихээр судалж, сургалтын бааз, материал болгон ашигладагаараа ач холбогдолтой.
Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын түвшинд нийцсэн үндэсний сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж ашиглах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэн бэхжүүлэхэд энэ уралдаан ач холбогдолтой юм.
Тэмцээнд их, дээд сургуулиудын зургаан баг өрсөдлөө. Оролцогч багуудыг “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨК, “Монголын Цахилгаан Холбоо” ХК, Мобиком корпораци, Орбитнэт компани, Инкомнэт компани болон Жи Мобайл зэрэг мэдээлэл холбооны тэргүүлэгч компаниуд ивээн тэтгэж оролцосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Өө хөөрхий ерөнхий сайдыг загвар зохион бүтээгч хүүхдүүдийн хийсэн Нисэх загвараар хуурчихсан зогсож байна ш дээ, Одоо Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд цаасан пуужин хийгээд хуурчихаач Ямар дэлбэлж үзье гэх биш, Гэхдээ дэлбэлж харна ч гэж мэднэ шүү
xa xa NORTH KOREA bolchih ium bainaa .uher mongolooo gej........
ENE ALTANHUYAG GEJ BAS NEG DALDAGANASAN SHOUCHIN BOLJ BNA AA..XUURXII GENEN XONGOR AYAGYI XIIMEL DAGUUL MAGUUL GEED MURUUDCHIXSUN XEDEN BATSAAN TOIRUULCHIXSAN SAIXAN MURUUDUL YARIJ BXSHIV DEE