sonin.mn

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад айлчлахаар Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын маршал ноён Богдан Борусевич тэргүүтэй тус улсын парламентын төлөөлөгчид өнөө өглөө Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна.
 
 
БНПУ-ын Сенатын маршал Богдан Борусевичийн товч намтар
 
 
Төрсөн огноо:       1949 оны 1 дүгээр сарын 11
 
Төрсөн газар:        Вармийн Лизбарк хот
 
Гэр бүл:                  2 хүүхэдтэй
 
Боловсрол:
 
     1970    Гдыня хотын Дүрслэх урлагийн лицей
 
     1975    Любелскийн Католик Их сургууль, түүхч
 
 
Улс төрийн үйл ажиллагаа:
 
1976    Радомын ажилчдад туслах хөдөлгөөний Ажилчдад туслах Хорооны гишүүн
 
1977-1978  Далайн эргийн чөлөөт Үйлдвэрчний эвлэлийг үүсгэн байгуулагч, “Ажилчин” сонины  эрхлэн гаргах хэсгийн гишүүн
 
1980   Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн Наймдугаар сарын бослогыг зохион байгуулагч, бослогын шаардах бичгийг боловсруулагчдын нэг, “Эв санааны нэгдэл”-ийг үүсгэн байгуулагчдын нэг, Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн хоёр дахь бослогыг зохион байгуулагч, удирдагч
 
1982-1986    Эрх баригчдаас нуугдаж, “Эв санааны нэгдэл”-ийн нууц үйл ажиллагааг зохион байгуулалцаж байсан
 
1986-1988    Улс төрийн хэргээр баривчлагдаж ял эдэлжээ
 
1988       Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн бослогуудын оролцогч
 
1989-1991 “Эв санааны нэгдэл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Улсын комиссын орлогч дарга
 
1991-2001        Сеймийн гишүүн
 
1997-2000        Дотоод хэрэг, засаг захиргааны дэд сайд
 
2001-2005        Поморск мужийн Засаг даргын орлогч
 
2005-                Сенатын Маршал
 
 
Хобби:
 
Уулаар аялах дуртай. Явган болон үүргэвчтэй аяллуудад оролцож байжээ.