sonin.mn

 

Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын зочид буудлуудын холбоо, Бэст Вестернпример, Туушин зочид буудал хамтран “Хүний нөөц бүрдүүлэх өдөрлөг”өнөөдөр  10-16 цагт Нутгийн захиргааны 4-р байр /хуучнаар Улаанбаатар банк/-д болж байна.
 
 
Өдөрлөгт 6 дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, 20 гаруй зочид буудал, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, 1000 гаруй ажлын байрны захиалгатай оролцож, ажилд орох хүсэлтэй болон ажилд ороход тавигдсан шаардлагыг хангасан иргэдтэй ярилцлага хийж, ажлын байраар хангах юм.
 
 
Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай орлоготой Монгол” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, иргэдийн ажилд зуучлах ажлуудыг хийж байна.
 
 
Энэ сарын байдлаарнийслэлийн хэмжээнд 6255 ажлын байр шинээр бүртгэгдэж, 15355 ажлын байрны захиалга авч, 8969 ажилгүй иргэнийг бүртгэж, нийт бүртгэлтэй иргэдийн 5748 нь буюу 64 хувь нь зуучлалаар ажилд орсон байна.
 
 
Нийт бүртгэлтэй иргэдийн 3,6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байгаагаас 30 хувийг нь тохирох ажилд зуучилсан байна.
 
 
Хөдөлмөрийн газарт ирсэн ажил олгогчийн ажлын байрны судалгааг авч үзэхэд Зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын захиалга 40 гаруй хувийг эзэлж байгаа тул энэ өдөрлөгийг  зохион байгуулахаар болсон байна.