Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Яармаг эх үүсвэр” төслийн ажилтай танилцлаа. Төсөл хэрэгжсэнээр Яармагт шинээр баригдах орон сууцны хотхон, гэр хорооллын 120 мянган өрх цэвэр усаар хангагдах юм.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Койка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Яармагийн цэвэр усны шинэ эх үүсвэр” төсөл нь 22.6 сая ам.долларын өртөгтэй. 2011-2013 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжих юм.
Төслөөр, 2 гүний худаг, насосны станц, 2 усан сан, 5.3 км урт дамжуулах шугам хоолой тоноглох ажлуудыг хийнэ. Хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангаж, хот төлөвлөлт, инженерийн дэд бүтцийг шийдэх нь маш чухал бөгөөд цаашид ч ард иргэдээ ундны усаар хангахад хамтран ажиллах болно гэдгийг Улаанбаатар хотын менежер онцоллоо гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Баянхошуунд 2 уурын пийшин 500 сая доллараар барьна гэсэн Бусд мөнгийг нь хэн идэж байгаа юм менежерээ