Сүүлийн 15 жилд манай улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул, уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөөр байна. Энэ нь улсын эдийн засгийн хөгжилд ахиц авчирч байгаа ч хор хөнөөл нь түүнээс ч дутахгүй байгаа зүйлийн нэг нь ирээдүйд ундны усгүй болох аюулыг даллаж буй.
Учир нь уул уурхайн салбарын үйлдвэрлэл технологийн процесс асар их хэмжээний ус хэрэглэж эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг. Харин үйлдвэрлэлийн дамжлагад ашигласан усыг дахин байгалийн эргэлтэд оруулдаг учраас тодорхой хэмжээний түүхий эд, химийн элемент агуулсан ус хүрээлэн байгаа орчинд гаж нөлөө үзүүлдэг.
Үүний улмаас жижиг гол, горхи ширгэж, томоохон голуудын урсгал татарч, бохирдож байгааг хэн хүнгүй дуншиж үглэдэг. Гэвч мөнгийг уснаас илүүд үзэж үр хойчдоо өвлүүлэх зүйлгүй амьдарч байгаа хүмүүс авдаг хэдэн төгрөгөөрөө амны хаалт хийгээд сурчихсан.
Цэвэр усны нөөц багатай Өмнөговь аймаг гэхэд л усны хомсдолд орчихсон гэдгээ аль эрт зарласан. Өдгөө үлдсэн хэдэн дусал нь усны стандарт хангахгүй байна гэнэ. Тиймээс өрх, албан байгууллага бүр ус цэвэршүүлэгч авч гүний цэнэг усаа давхар шүүж хэрэглэх болж.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хэд хэдэн багт усны чанар, эрүүл ахуйн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гүний уснаас дээж авч химийн лабораторт шинжилжээ.
Улмаар Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлт гарч "шинжилгээний дүнгээр тус гүний худгийн ус нь "Ундны усны эрүүл ахуйн шаардлага түүнд тавих хяналт", "MNS-0900-2005" стандартын шаардлага хангахгүй байна. Цаашид ус цэвэршүүлэх төхөөрөмж тавьж ашиглах шаардлагатай" гэжээ.
Энэ нь Өмнийн говийг өөрийн юм шиг сэндийчиж буй уул уурхайн компаниудтай салшгүй холбоотой гэхэд буруудахгүй. Учир нь олборлолт, хайгуул, малтлага хийдэггүй байхад ундны ус нь ховордож, мал элдэв янзын өвчнөөр үхдэггүй байж.
Тэр дундаа гар аргаар малтдаг гүний усыг рашаан хэмээн дээдлэн өдийг хүртэл ундны усандаа хэрэглэсээр ирсэн. Гэсэн ч олборлолт хийх он жил өнгөрөх тусам элдэв янзын өвчлөлд иргэд нэрвэгдсээр байна. Ялангуяа, Өмнийн говийн усыг асар их хороож буй компани нь Оюутолгой.
Тус компани нь ганцхан секундэд 870 литр ус залгилж, галбын говийг хатсан тал болгох ажлаа үргэлжлүүлсээр буй. Тодруулбал, Оюутолгойн баяжуулах үйлдвэр, хүн ам болон бусад хэрэглээнд ашиглах боломжит усны хэмжээг секундэд 870 литр, хоногт 75 мянга 168 шоометр, жилд 27,4 сая байна хэмээн Усны газраас баталсан.
Энэ нь байгальд тогтоогдсон 35,4 шоометр усны нөөцийн 77 хувийг ашиглана гэсэн үг. Түүнчлэн Оюутолгойн усны эх үүсвэр нь газрын доорх ус бөгөөд усны нөөц нь хязгаарлагдмал, дээр нь байгалийн нөхөн сэргэлт байхгүй нь зовлон нэмэрлэж буй.
Тиймээс Оюутолгойн олборлолтын гэрээний явцад буюу 30 жилийн дараа говь нутаг хатсан тал болохгүй гэх баталгаа алга. Хэдийгээр Оюутолгой сүүлийн үеийн дэвшилтэд технологи ашиглаж усыг эргэлтэд оруулж байгаа хэмээн өөрсдийгөө төвийпгөж байгаа ч эргээд үйлдвэрлэлд ашигладаг нь ойлгомжгүй байна.
30 жил, цаашилбал 40 жил сунгах хугацааг бодвол Оюутолгой компани говь нутагт 70 жил эзэн суух нь. Хар ухаанаар бодоод үзвэл нэг секундэд 870 литр ус ашигладаг компани 70 жил үйл ажиллагаа явуулбал говь байтугай ойр хавийн Орхон, Хэрлэн гол сайр болж үлдэх хувь заяа харагдаж байна.
Дээр хэлсэн шиг уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн технологийн процесс асар их хэмжээний усыг хэрэглэж эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг. Тиймээс Оюутолгойн төсөл цаашид хэрэгжих үгүй нь усны нөөцөөс шууд хамаарна.
Ийм байдалд 70 жилийн гэрээ хийсэн нь тэд усны өөр гарц буюу ойролцоо нутгийн усыг шавхах бодлого санаачилсан байж болзошгүй юм.
Б.Ширнэн
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Говь усгүй болж, хүн ард нь нүүх үү, хаачих вэ гэдэг асуудал 2-3 жилийн дараа тулгарна. Мянга мйнган жилийн настай газар доорх усыг Оюутолгой ашиглаж байгаа, энэ ус хэзээ ч дахин сэргэхгүй. Мөнхийн хатсан, ангасан, хагарсан нутаг үлдэнэ. Ийм хувь заяа Монголын гоюийг хүлээж байна.
gadnii xynii xalaasiig tyntiilgex gej bid oorsdiinxoo ami amidraliig syitgyylex estoi yum yy ,
bayartsogt p...a haana bn shond duujileechee
s.bayaryg mon adil
odoo boli doo. Yum l bol Oyu Tolgoi ruu dairah yum shaltaan n zugeer l mungu salgah gesen arga shd ee. Bas jaahan jidagtai baitsgaal daa. Ekh oron ch ulzee jinhene yosoor n gargaach. Ene bichij baigaa zuil chin eh ornoor turee barij mungu saah gesen l arga baina
End comment bichij bgaa humuus govid amidardag humuus bish l bh, ene usiig ashiglahgui uldeen gej bhgui l bolov uu hezee negen tsagt ashiglaj l taaraa,