Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчидтай холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа хөврөх боллоо. Бид өмнөх дугаартаа тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахмадын тухай мэдээлж байсан. Харин энэ удаа аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Ц.Энхбаярын тухай дурдах болно.
Тэрбээр тус аймгийн цагдаагийн газарт ажиллаад дөрвөн жил болж байгаа ч асар хурдан хугацаанд хөрөнгөжиж бэлжсэн тухай эх сурвалжууд өгүүлсэн.
Түүнийг тус аймгийнхан ч маш овжин нэгэн хэмээн тодотгодог юм билээ. Ингэж тодотгосны учир нь түүнийг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хэргийг авч шалгаад хэрэгсэхгүй болгож, өөртөө ашигтайгаар зохицуулдаг гэж байсан юм.
Тухайлбал 2011 онд хууль бусаар мод бэлтгэж байсан тус аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Түвшинбаярын хэргийг шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон байна. Хэргийг нь шалгах явцдаа өөртөө хууль бусаар дүнз бэлдүүлж байшин бариулж байжээ. Үүнийгээ хэрэгсэхгүй болгохын тулд “Шинэ-бадрах” компанийн захирал Д.Бадрахын компанийн нэр дээр мод бэлдүүлсэн хэмээн хэргийг нь хааж байсан аж. Сэлэнгийнхэндээ “Баян” Баатар хэмээх хочтой “Шинэ-бадрах” ХХК-ийн захирал Д.Бадрахыг гартаа оруулсан Ц.Энхбаяр дарга мөн л түүний хэргийг хааж өөртөө ашигтайгаар олон зүйлийг хийж байжээ. Тодруулбал “Баян” Баатар гэгч нь Сэлэнгэ аймгийг тэр чигт нь атгаж, бараг л тус аймгийн “Хаан” гэж нэрлэгдэх болсон нэгэн аж.
Учир нь өнгөрсөн оны аравдугаар сард “Баян” Д.Бадрахыг хууль бусаар алт олборлож, ой мод сүйтгэсэн хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэсэн ч бас л хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Ц.Энхбаярыг машины ченж хийдгийг аймгийнх нь сайн мэддэг юм билээ. Ингэхдээ тэрбээр “Баян” Д.Бадрахад өөрийн зарж байсан автомашинуудаас хоёр ширхэг “Приус”-ыг зах зээлээс өндөр үнээр шахаж байсан гэнэ. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард Д.Бадрахыг уулнаас нойтон мод бэлтгэсэн хэмээн хавтаст хэрэг нээсэн хэрнээ удалгүй хэргийг хаасан аж. Үүнээс гадна Ц.Энхбаяр өөрийнхөө хувийн байшин руу халаалтын шугам татах зорилгоор Олон улсын чанартай авто замыг хүртэл эвдэж байжээ. Ц.Энхбаяр ингэж мөнгэтэй хүмүүсийн хэргийг авч шалгаад өөртөө ашиг гаргаад хэргийг хэрэгсэхгүй болгож байсан нь олон хүний дургүйцлийг хүргэх болсон учраас түүнтэй холбоотой олон санал гомдол ЦЕГ-т ирж байжээ. Тиймээс өнөөдөр Ц.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан шалгахаар болсон байна. Товчхондоо Ц.Энхбаярын хөрөнгийн эх үүсвэр, мөн түүний мөрдөн шалгасан бүх хэргийг нэг бүрчлэн шалгана гэсэн үг.
Хэрвээ Ц.Энхбаярын буруутай үйлдэл илэрвэл Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт хэргийг нь шилжүүлэх, аль эсвэл түүнийг албан тушаал бууруулах хүртэл арга хэмжээ авах юм билээ.
Сэлэнгийн иргэд бидэнд мэдээлэхдээ “Ц.Энхбаяр манай аймагт ирээд дөрвөн жил болох хугацаандаа асар хурдан баяжсан. Хэн нэгэн мөнгөгүй иргэн хэрэг хийвэл шууд л хорьж, зохих ялыг нь өгөөд явуулдаг. Харин мөнгөтэй хүмүүс хэрэг хийсэн тохиолдолд тэднээс өөрт хэрэгтэй зүйлээ авсны дараа хэргийг нь хэрэгсэхгүй болгодог хоёр нүүртэй хүн дээ. Уг нь залуу хүн юманд хянамгай хандахын оронд “Би яаж энэ хэргийг өөрт ашигтайгаар шийдэх вэ” гэсэн үзэл бодлоор ажлаа хийдэгт нь бид их харамсдаг. Нэгэн жишээ дурдахад өнгөрсөн бямба гарагийн үдээс хойш 13:00 цагийн үед манай аймгийн “Баян” Баатар замын асуудлаас болж зүгээр явж байсан Батмагнай гэгч иргэнийг нүүр нүдгүй зодсон хэрэг гарсан. Энэ үеэр Ц.Энхбаяр ирээд “Юун сүртэй юм бэ. Энийг ямар танхайн хэрэг гэдэг юм бэ. Хоёр хүн хоорондоо зодолдоо л биз” гээд зогсож байх жишээтэй. Уг нь хүнийг ямар ч хэл үггүйгээр зодсон бол шууд л танхайн хэрэг болдог биз дээ.
Гэтэл Мөрдөн байцаах тасгийн дарга нь зодуулсан хүнийг өмөөрөх биш, зодсоныг нь өөгшүүлээд зогсож байгааг юу гэж ойлгох вэ гэдэг асуулт гарч ирж байна. Иймэрхүү янзаар Ц.Энхбаяр мөнгөтэй хүмүүсийн олон хэргийг хааж байсныг манай аймгийн иргэд гэрчилнэ. Тэгээд ч түүний өмгөөлж хамгаалаад байгаа “Шинэ-бадрах” ХХК-ийн захирал “Баян” Баатар хочтой Д.Бадрал нь Ц.Энхбаяраар олон удаа хийсэн хэргээ хамгаалуулж, түүнээс өндөр үнээр машин хүртэл авч байсныг бид мэднэ.
Сэлэнгэ аймаг чинь жижигхэн газар шүү дээ. Бүх л юм алган дээр тавьсан юм шиг л харагддаг. Энэ мэтчилэн Ц.Энхбаярын тухай яриад байвал их урт түүх болно. Хуулийнхнаас бид асуумаар байна. Ямар ч зөвшөөрөлгүйгээр, ойгоос нойтон мод бэлтгэсэн, мөн алт олборлосон хэргийг хааж болох уу. Тэгвэл Ц.Энхбаяр иймэрхүү хэрэг олныг хааж байсан шүү гэдгийг онцолмоор байна” гэв. Ямартай ч Ц.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан нь хачирхалтай.
Тэгээд ч тус аймгийн цагдаагийн газар хэдхэн хүний гарт орсноос болж хэргийг хэрэг биш болгодог нь үнэний ортой. Өмнө нь ч тус аймгийн цагдаатай холбоотой таагүй мэдээллүүд олон гарч байсан. Ямартай ч бид Ц.Энхбаяр хэрэг шалгаж байх явцдаа бусдын хэргийг хэрэгсэхгүй болгосныхоо шанд ямар байшин авч байсныг нь уг зураг өгүүлнэ.
Мөн ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан Ц.Энхбаяртай холбоотой хэргийг хэрхэн яаж шалгасан, болон түүнтэй холбоотой олон но-той ноцтой үйлдлүүдийн тухай дараагийн дугаарууддаа үргэлжлүүлэн хүргэх болно.
Үргэлжлэл бий...
Р.Саруул
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Ñýëýíãèéíõýí ÷èíü óóë íü øóäàðãà õ¿ì¿¿ñ ø äýý. Ýíý àðûí õààëãààð ãàäíààñ õ¿ì¿¿ñ òàâèàä òýä íü áóæèãíóóëààä áàéõ þì. Õýí òýð õ¿íèéã òîìèëñîíòîé íü õàðèóöëàãà òîîöîæ áàé. Òýð Íýã ýõèéã 6 öàã õ¿¿õýäòýé íü õ¿éòýí óñàíä áàéëãàæ áàéãààä óðñãàñàí áàéãàà þì. Òýð Àâäàé, Îòãîíáàÿð 2 îäîî þó ÷ ìýäýõã¿é òàã äóóã¿é ñóóñàí íýãýíäýý õ¿íèé 40 æèëèéí õºäºëìºðèéã îäîî èõ ë øàíàëãààòàé áóëààæ àâààä ºã÷èõ þì. Åð íü ýíý àëáàí òóøààëä äóðòàé çàðèì õ¿ì¿¿ñèéã ñýòãýöèéí øàëãàëòàíä îðóóëæ áàéìààð áàéíà. Òýð Ñ¿õáààòàð ÷ ãýíý ¿¿ íýã òºñºë øàëãàðóóëäàã ãýýä 50 áàãûã 5 ìèí-ä óðäàà çîãñîîæ áàëàéðäàã íýã ãàæèãòàé ÷ þì øèã õ¿í áàéíà.
Энэ хулгайчидийг өөхшүүлдэг Эрдэнэбат
tushig,tagaannur,zuunburen sumig hariutsan avtin baitsaagch hench bilee dee ter nuhur 2008 ond alban tushaalaa ashiglaj tushig sumaas dunz avaad aimagt baishin bariulsan l baisan shdee ter nuhriig shalgval bas ih yum garna daa neriig ni martchihaj odooch 3sumiig hariutsan avtiin baitsaagchaa hiij baij magadgui dee
Ter bayan geed baigaa Baatar n bas AN-s irgediin hurald songogddog geed baigaa, hogiin deeremchin baij uls turch bolchihood yavj l baidag.
Сэлэнгийнхэн хэзээнээсээ дарга цэргийнхээ бөгсийг ухдаг гэсэн үнэн юм байна даа. Энхбаяр цагдаад нэр хүндтэй сайн залуу. Хүний нэрийг ингэж хугалж болохгүй ээ. Мөрдөн байцаах тасгийн дарга ганцаараа шийдээд ямар ч хэргийг хэрэгсэхгүй болгодог юм биш ээ. Доор нь мөрдөн байцаагч, дээр нь прокурор гэж хүмүүс байгаа ш дээ. Ул үндэстэй юм бичих хэрэгтэй ш дээ. Наад Энхбаяр чинь Сэлэнгэд 2 жил гаруй хүний байранд мөнгө төлөөд сууж байсныг Сэлэнгийнхэн мэдэх байлгүй дээ. Яахав нэг төрийн албан хаагч мод ихтэй Сэлэнгэд модоор байшин бариа л биз. Хүн өөрийнхөө амьдрах орчин нөхцлийг өөрөө л бий болгохгүй бол хэн тэнгэрээс бууж ирээд байр орон сууц өгөх юм бэ? Авлигаар байшин бариулсан гэхэд итгэхгүй байна. Сэлэнгийнхний дийлэнх нь угаасаа л хөвчийнхөө модыг хот руу зөөж амьжиргаагаа залгуулж байгаа биз дээ. Энхбаяр наад байшинг чинь Сэлэнгэд нь үлдээгээд л явна ш даа. Ачаад явахгүй шүү дээ. Сайн яваа нэгэндээ бүү атаарх
Chi ene enhbayar gedeg bitch ass motherfucker n uu... ooriigoo hamgaalaad vhehnee
шүүхэд ийм явдал дэлгэрч шинэчлэлийн үед улам эрчээ авч байгаа. халагдах хөөгдөхөд хэрэг болно гээд улам эрчимжиж байгаа.
DARGA TSEREGTEE TAALAGDAAGUI UCHIRAAS BOGSOO UHUULSAN HUN BH, UNENDEE SELENGCHUUD BOL AIMAR MUUHAI HOV JIVTEI, HUNII MUUG UZEH DURTAI HUMUUS, TER DUNDAA SELENGIIN TSAGDAA BOL BHGUI NEGNEE MUULAYA, SAIN NEGNEE HUGALAYA GESEN ULAAN TSAIM URIATAI GAZAR SHYY, BI TEND UURUU AJILLAJ BSAN UM GEHDEE UNENDEE MINII BOGSIIG UHAJ CHADAAGUI
UUGUUL SELENGIIN TSAGDAA NARN BOL UNENDEE AIMSHIGTAI HUMUUS, GADNAAS IRSEN HUMUUSIIG BNGA GADYYRHAJ MUUGN UZDEG, UURSDUU MASH IH AVILGALD IDEGDSEN HUMUUS BDAG SHYY, BILEGT ENE AIMGIIN TSAGDAAGIIN GAZRIIG UNDSEERN OORCHLOH HEREGTEI, DANDAA HOTIIN HUMUUSIIG TAVIJ BAI
Ñýëýíãý ÷èíü õàðèí óóë íü ãàäíûõàíä ýýëòýé þì áèø ¿¿ óóë íü. Ãàäíààñ èðñýí õ¿ì¿¿ñ ë ãîëäóó áàéäàã ø äýý. Îðîñ, õÿòàä, 18 àéìãààñ áàéõã¿é õ¿í ë áàéäàãã¿é áàéñàí ø äýý. Íóòãàðàõ íü ãýäãèéã ÷ õàðèí ÷ íýã ìýäýõã¿é ø äýý.
Сэлэнгэд олон жил атман хийлээ залуудаа Ээ Сэлэнгэ сайхан нутаг минь Соц үед аймгийн даргыг шанаадаж явлаа Дарга нарч эр хүн шиг байсан шүү Одоо ч цаг өөр болжээ Матаад л
ataman aldar xen be nadiig arai martaagyi biz byrtgelgyi ataman bish biz nadaas ekhleed viz abch boldog um shyy dee
Ugaasaa tob aimagt mordon tasgiin darga hiij bhdaa xuuli bus xergiig tsabchij mongotei bolson. Selenged ochood yaj zasrax bilee. Abilgatai temtseh gazar yaj ch chadahgui. Bas ter tsagdaag shalgadag gazar. Bugd bie bienee tanidag suljeend ortson. Nogooduuldee 1 zuslangiin baishin barij ogood l xergee nam daruulnaa gej