1911 онд 12 дугаар сарын 29-нд Тусгаар Тогтнолоо тунхаглан зарлав. Богдыг хаан ширээнд залав. Богд хаан бол “шашин төрийг хослон барьсан” гээд бусад цол нь удаална. Харин төрийн хэлбэр нь шашинт төр. Ийм төр Монголын түүхэнд байсан уу ? Байгаагүй…
Энэ тухай эрэгцүүлэх гэсэн юм.
Өвөрмонголчуудын зарчмын асуулт
Монголчууд тусгаар тогтнолоо олмогцоо 1911 оны 12 дугаар сарын 1-нд Монголын газар бүхэнд тусгаар тогтносон тухайгаа тунхаглан зарлажээ. Үүнийг хүлээн авсан газар газрын монголчууд талархан хүлээн авсныг түүхчид олон удаа өгүүлсэн болохоор давтах нь илүүц.
Харин ямар ч асуудалгүй, түүхэн болон сэтгэл зүйн бэрхшээлгүй уухай хашгирсан уу гэвэл тийм биш. Тэгвэл тэд юунд санаа зовсон бэ ?!
Монгол туургатан нэгэн дээвэр дор нэгдэхийг эсэргүүцсэн монгол ганц ч байгаагүй. Мөн Богд хааны удирдлагын дор нэгдэхийг бас л дургүйцээгүй. Тэгвэл юунд санаа зовох гэж ?!
Өвөрмонголын Их Зуугийн чуулган дарга Арвинбаяр энэ Тунхаглалыг хүлээн аваад чуулганы бүх хошуудын засаг нарын цуглуулан хуралдаж, Халхын ван гүн, лам нарт хандаж 13 зүйлийн асуулга тавьжээ. Энэ асуулгыг Харагчин хулгана жилийн хаврын дунд сарын 15-ны өдөр буюу 1912 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Их Хүрээ рүү илгээжээ.
Энэ асуулгад монголчуудын санаа зовох асуудлыг нэн тодорхой дурдаж байгаа учраас сийрүүлье.
Нэгдүгээр зүйл. Богдын хувилгаан бие гэгээн таалалд зөвшөөрч гуйсан ёсоор хааны сууринд суух ба үгүй.
Хоёрдугаар зүйл. Үнэхээр гуйсан ёсоор нигүүлсэн өршөөж их сууринд сууваас түүний оронд хэнийг шашны эзэн болгож улсын эзэн болгож улсын багш болгон шүтэх.
Гуравдугаар зүйл. Хэрвээ Богдын гэгээн таалал шашнаа эрхэмлэж хааны сууринд суухгүйд хүрвээс нэгэнт өөртөө улс болмуй хэмээсний тул хэнийг хаан өргөмжлөх.
Дөрөвдүгээр зүйл. Улс болж мандмуй хэмээгч дэлхий дахин дотор чухам нэгэн зүйл их хэрэг мөн. Сонсвоос эртнээс янагш үе үеийн улс мандах сөнөхөд эрхгүй урьдчилан жороо зааж үзэгдмүй хэмээмүй. Эдүгээ улс мандах сайн жороо үзэгдсэн мэдэгдсэн зүйл буй үгүй.
Тавдугаар зүйл. Өөртөө улс болбаас эрхгүй газар орноо хамгаалах ба хязгаарыг сахин сэргийлэх цэргийн тоо хэдхэн түмний төдийгөөр хүрэлцэхгүй, цэргийн тоо хэд хэдэн арван түм хүрвээс түүний цалин хүнсийг аль юунаас шийтгэн гаргах бодлогыг урьдчилан шийдвэрлэхгүй бол болохгүй хэмээх ч байтугай тус улсын хэргийг ерөнхийлөн шийтгэх их бага олон бичиг цэргийн яам байгуулах ба жич эрдэмтэн сайдыг сонгон хэрэглэж их бага олон түшмэлийг байгуулахгүй байж үл болох тул эл олон яам ба эрдэмтэн сайд түшмэл нарын элдэв хэрэгсэх зардал ба цэрэгт хэрэгсэх элдэв зүйлийн сүйтгэлийн мөнгийг аль хаанаас шийтгэн гаргах…
Зургадугаар зүйл. Манай Юань Тайзу (Чингис хааныг хэлж байна-Х.Д.Г) тулгар төр мандуулахад дотоод газраас Елюй Чуцай, Го Юйбао хэмээх хоёр хүнийг урин авчирч…хэрэглэж ажээ…Эдүгээн манай Монголын дотор наян нэгэн шидтэн буй гэж сонссон…Монгол нийтийг алагчлалгүй хамгаалах ба эсэх.
Долдугаар зүйл. Ертөнцийн бичиг шашдирт маш мэргэшсэн дарь газрыг эелэх сэлгэн бурууг урьдаас мэдэх хүн хэрэглэж хүрэлцэхээр буй үгүй.
Наймдугаар зүйл. Эртний Хан ван, Вэй Баог юаньсюай болгосон ба Дундат Тан улс Сунь Дэсюг юаньсюай болгосон гэх мэт эрдэм эс нэвтэрсэн хүнийг хэрэглэхэд хүрээд мундашгүй их ихээр алдаш гаргуузай хэмээн аймшиглах.
Есдүгээр зүйл. Орос улс манай Монголыг найртайгаар хамгаалъя хэмээсэн нэгэн зүйл баясалтай явдал боловч тэдний цэргийн элдэв хэрэгсэх сүйтгэлийг хэрхэн хүрэлцүүлэн шийтгэх.
Аравдугаар зүйл. Тэрхүү сүйтгэл бүхнийг тэд өөрөө гаргаж туслах хамгаалах болбол тэр их ачийг хойч өдөр ямраар яахин хариулах.
Арван нэгдүгээр зүйл. Орос улс энэхүү Монголыг туслах хамгаалахаа бусад олон улсад нэвтрүүлэн хэлэлцсэн эсэх.
Арван хоёрдугаар зүйл. Бидний Монгол улс өөртөө улс болохоор тогтоосон. Гэвч аль жил сараас болох.
Арван гуравдугаар зүйл. Улсын эзэн аль газар нийслэх ба, улсын хамгаалах цэрэг нийслэлээс үүсгэн хамгаалах ба эсвээс тус улсын хязгаараас үүсгэж хамгаалах.
(Монгол Улсын Үндэсний Төв Архив. ФАЗ- Д1-ХН386-Н2.)
Төр улсынхаа төлөө санаа зовсон монголчуудын энэ агуу сэтгэлийг тайлбарлах нь илүү хэрэг юм. Харин энд нэг зүйл онцгой анхаарал татаж байгаа юм. Энэ бол төрийн хэлбэрийн асуудал.
Монголчуудын толгойд шашин төр хоёрыг хослон барина гэж огт буухгүй байна. Тэдний зөв. Яагаад гэвэл ийм төр Монголын түүхэнд байгаагүй учраас…
Төр ба шашин Энд ихээхэн гүн гүнзгий, зарчмын бөгөөд суурь асуудал гарч ирж байна. Төр шашны харьцааны тухай. Төр шашны харьцаа гэнгүүт л манайхан төрийг нь нэг яриад, шашныг нь нэг ярьдаг юм. Ийм утгагүй явсаар тун олон жил болж байна.
Уг нь төрийн институци, шашны институци хийгээд тэдгээрийн нийгэм доторх найрсал хийгээд зөрчлийг авч үзэх ёстой. Энэ өгүүлэлд онолын тайлбарлал хийх боломжгүй учраас би ойлгомжтой болгох үүднээс европоос жишээ авъя.
Ромын папын институтыг хүн болгон мэднэ. Тэр дундад зуунд нэн хүчирхэг болж европын хаант төрүүдийг бараг бүхэл нь захирч байсан. Үүнийг бас л бүгдээрээ мэднэ. Гэлээ гэхдээ төрийг бүхэлд нь орлож байгаагүй. Энэ бол олон зуун жил мөрдөж ирсэн зарчим.
Манайд түүхэн ч гэсэн адилхан бүхий л үеийн турш төрийн дэргэд ямар нэг шашин шүтлэг (институт маягийн) байсан нь эргэлзээгүй. Ухаандаа бөө мөргөл, тэнгэризм ч гэдэг юм уу, аль эсвэл хос ёсны үзэл зарчмаар Буддын шашин ч гэдэг юм уу, эцэст нь мэдээж Бурхны шашин.
Гэхдээ хэзээ ч төр шашин хоёр хэзээ ч нэг байгаагүй. Сүүлийн 400 орчим жилийн үйл явдлыг маш товчоор дүгнэвэл:
1. Их гүрний үеийн Монгол хос ёсны сургаалийн түвшинд Бурхны шашинтай харьцаж байж.
2. “Феодалын бутрал” болж төр улс олон задрахад шарын шашныг нэгтгэх үзэл суртал маягаар монголын хаад ноёд идэвхитэйгээр нэвтрүүлжээ.
3. Энэ үеэс Монголд шашин бие даасан институци болон төлөвшиж, Монгол шарын шашны төв болжээ.
4. Ингэснээрээ шарын шашин Монголын нийгмийн хамгийн хүчтэй, хамгийн нөлөө бүхий институти болон хувирсан байна.
5. Энэ нь монголын уламжлалт нийгмийн нийгмийн бүтэц хийгээд оюун санааны амьдралыг ихээхэн өөрчилсөн байна.
6. Манжийн дарангуйлалд орсон нь энэ үйл явцыг улам хурдасгаж өгчээ.
7. Хувьслын явцад шашны институти “угсаа залгамжлах төрөөсөө” илт давуу байдалтай болжээ.
8. Ийм учраас 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг Богд тэргүүлжээ.
Шашинт төрийн мөн чанар
Энэ нэр томъёог би эрдэм шинжилгээний хэллэгт анх удаа хэрэглэж байна. Төдийлөн оновчтой биш ч байж мэдэх юм. Асуудал үүнд байгаа юм биш. Монголын төрийн мөн чанарт байгаа юм. Манай тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид үүнийг огт мэдээгүй байсан хэрэг үү ?! Үгүй л дээ. Өөр арга байгаагүй юм.
Нарийн яривал Богд төр шашныг хослон барих ёсгүй байв. Тэр шашны тэргүүн. Хэрэв төр барих гэвэл шашны тэргүүнээ болих ёстой. Гэтэл тухайн үеийн гадаад дотоод нөхцөл байдал, хувь хүний цаглашгүй нэр хүнд, шийдвэр гаргах чадвар зэргээс шалтгаалж эх орончид цоо шинэ шашинт төр байгуулахаар шийдсэн байна.
Тэр үед яг “ном ёсоороо” бол Түшээт хан Дашням хаан болох ёстой байсан. Тэрээр согтуудаа үүнийгээ хэлж байсан удаатай. Гэхдээ тэр удалгүй үхсэн юм ???
Шинэ шашинт төрийн зовлон төр дороо л гарч ирсэн юм. Эхэн үедээ Богд “шар” талдаа хамаг эрх мэдлийг өгсөн юм.
Хар шар феодалын ялгаа юунд байгаа гэж залуучууд асууж магадгүй л юм. Хар феодал нь яг уламжлал ёсоор угсаа залгамжилсан “Чингисийн удмын” хаад ноёд юм. Нарийн яривал Гэрсэнзийн үеэс л тоолох байх. Хэрэв яг уламжлалт төрийг сэргээе гэвэл хар ноёдууд төр барих ёстой.
Шар феодал нь лам нар юм. Тэд бол нийгмийн ямар ч давхаргаас гарч болох байсан. Одооны хэллэгээр бол “шударга өрсөлдөөнөөр” ном эрдэм, хичээл зүтгэлээрээ. Гэхдээ төр барих ёсгүй. Харин тэд тоогоороо хараасаа хамаагүй олон байсан.
Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд феодал бол мэдээж европ ойлголт. Манайхан “хар шар” феодал гээд “хамтад” нь буруу ойлгоод сурчихсан юм. Хэрэв энэ нэр томъёог хэрэглэх гэвэл жинхэнэ феодал нь “хар” буюу угсаа залгамжилсан ноёд, ван гүн, тайж нар юм. Харин лам нар бол европ утгаар ч, монгол утгаар ч феодал биш. Яагаад гэвэл угсаа залгамжилдаггүй.
Дөнгөж Засгийн Газар байгуулагдмагц Богд хамаг эрх мэдлийг шар талдаа, тухайлбал Да лам Цэрэнчимэдэд нарт өгчихжээ. Харц ардын гэр төрсөн тэрбээр зөвхөн өөрийн авъяас зүтгэлээр өндөр зэрэгт хүрсэн юм. Дайчин хурц зантай түүнийг эх орон тусгаар тогтнолын төлөө тэмц гэж түүх бидэнд заяажээ.
Тэрээр тухайн үеийн нийгмийн оргилуун шинэ хувь хүний сод төлөөлөл мөн байлаа. Ийм агуу хувь хүмүүс үндэсний хувьсгалаар олон төрсөн.
Үүнийг бусад нь баярлан хүлээж авсан гэж бодож байна уу ? Үгүй л дээ.
Монголын бүх ван, гүнгүүд Да лам, Хайсан гүн хоёрыг үзэн ядаж байлаа гэж Коростовец тэмдэглэсэн нь бий. Язгуур угсаагүй “нөхдүүд” гэнэт гараад ирэхээр тэд яаж дуртай байх юм ?!
“Ховлоё” гэсэн чинь нөгөө Манж нь байдаггүй, ховлохгүй гэхээр нөгөөдүүл нь төр бариад байдаг. Гэхдээ хар феодалууд дотор тусгаар тогтнол, эрх чөлөө, шинэ тулгар төрийнхөө төлөө зүтгэсэн олон хүн байсныг би огт үгүйсгээгүй.
Шинэ хуучны зөрчил гарцаагүй байлаа. Монголын нийгмийн суурь зөрчил чухам үүгээр дамжин илрэн гарсан бөгөөд Эх орончид монголын нийгмийн дотоод, мөн чанарын шинжтэй зөрчлийн улмаас бие биенээ хөнөөх хүртлээ дайсагнасан юм.
Гэтэл одоо болтол энэ асуудлын мөн чанарыг огт судлалгүйгээр гадаадынхан алчихсан юм гэх мэт хачин утгагүй дүгнэлт хийсээр байна. Мэдээж өөрсдөө ийм их зөрчилтэй байвал гадаадынхан ашиглаж л таарна ш дээ. Гэхдээ миний бодлоор манай эх орончдыг дандаа ч гадаадынхан алаагүй байх. Сүүлдээ энэ зөрчил Богдод хор өгөх хүртэл зөрчил даамжирсан юм.
Ингээд нэлээд хожим бүр 1919 онд арай “төвч” Сайн ноён Намнансүрэнг Ерөнхий сайд болгож байж байдлыг арай гэж бага зэрэг намжаасан билээ.
Үүнийг манай түүхчид судалсан уу ?! Үгүй ш дээ…
Лам нар тооны хувьд ч, оюун санааны хувьд ч нийгмийн бүхэл бүтэн давхарга байлаа. Ард ангиас нэг их дутахгүй. Өөрөөр хэлбэл тухайн үеийн нийгмийн нэг гол хөдөлгөгч хүч байлаа.
Нийгмийн ийм нөхцөлд Үндэсний хувьсгал болжээ. Хэрэв төрийг хуучнаар нь байгуулъя гэсэн бол хар феодалуудад дангаар нь засгийн эрх өгөөд л асуудал дуусах байсан. Гэтэл Богд хаан шашинт төрийг байгуулснаараа монголын уламлалт төрийг эвдэн цоо шинэ төрийг байгуулжээ.
Энэхүү шашинт төр нь Монголд шарын шашны хэт тэлэлт болж, шарын шашны институт голлох нөлөөтэй болж, нийгмийн үндсэн институт болсон олон зуун жилийн хувьслын жам ёсны дүр дүн юм.
Манжид эзлэгдэхээс өмнө Монголд зөвхөн тусгай тусгай лам нар, шашны хэргэмтнүүд байсан бол XX зууны эхэнд сүм хийд-лам нарын бүхэл бүтэн систем, институт, нийгмийн бүхэл бүтэн анги давхраа болтлоо өргөжин томорсон асар том үйл явцыг бид харж байна.
Энэ бол “монголын нийгэм шашинжих”, эсвэл “шашны хэт тэлэлт” гэж нэрлэж болмоор түүхэн том зурвас үе юм. Багцаагаар 300 гаруй жил гэдэг бол бага үе биш л дээ. Энэ нь монголын нийгмийн уламжлалт бүтцэд гарсан асар их өөрчлөлтөөс тод харагдана.
Харамсалтай нь манай түүхчид энэ том үзэгдлийг Монголд “шарын шашин дэлгэрсэн” гэсэн ганцхан талаас нь харж хэдэн тоо баримт дурдах төдийгөөр өнгөрдөг бөгөөд энэ асуудлыг түүхэн социологийн талаас огт судлалгүй олон жил болж байна.
Энэхүү шашинт төр завсрын шинжтэй байсан юм. Яагаад гэвэл шашин төр хоёрыг зэрэг удирдах боломжгүй байсан ба “шинэ” төрийг удирдая гэвэл хар феодалуудын угсаа залгамжлах ёсыг устгах ёстой байсан. Манай Богд үүнийг эхлүүлсэн боловч “дуусгаж” амжаагүй. Яг энд өөрөө ч зөрчилд орсон байх…Угаасаа түүхэн нөхцөл, цаг хугацааны боломж ч түүнд байгаагүй.
Гэхдээ тэр асар их зүйл амжуулсан. Монголын нийгмийн хамгийн оргилуун хүмүүсийг тэр гарган ирж, лам хар гэж ялгахгүй шинэ шашинт төрдөө зүтгүүлж чадсан байна. Гэхдээ тэр “уламжлалт” зөрчлөөс зайлсхийж чадаагүй, ийм боломж ямар ч хүнд байхгүй.
Богд хаан уламжлалт төрийг эвдэж, цоо шинэ шашинт төр байгуулснаараа Монголд олон зуун жил ноёрхож ирсэн “феодалын байгууллыг” эвдэх эхлэлийг тавьжээ.
Гэтэл түүнийг магтдаг нь ч тэр, муулдаг нь ч тэр, өөрийг нь “феодал” гэж ойлгоод түүний түүхэн энэ гавъяаг огт мэдэхгүй явж иржээ. Түүх бичлэгийн энэ алдааг нэн даруй засах ёстой гэж бодож байна.
Богд хаан тусгаар тогтнол бидэнд олгож, үлэмж хоцрогдсон уламжлалт угсаа залгамжлах төрийг эвдэх эхлэлийг тавьж чадсанд түүний түүхэн гавъяа оршино.
Эрин үеэсээ үлэмж хоцрогдсон угсаа залгамжлах хуучин ёсыг 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал хийж халсан бөгөөд ингэснээрээ Монгол орон ардын шинэ төрөө байгуулж нийгмийн дэвшлийн замаар замнасан юм.
Эндээс 1911 болон 1921 оны хувьсгалууд хоёулаа уламжлалт нийгэм төрийг халах чиглэмжтэй байснаараа хүйн холбоотой гэсэн ямар ч маргаангүй дүгнэлт гарна.
Энэ дэлхийн аль ч том хувьсгал дараалсан хэд хэдэн хувьсгал, хувьсгалын эсрэг явдал, хувьсгалчдын алдаа төөрөгдөл, гавъяа зүтгэл дээр тогтдог.
Мөн хувьсгалчид зөрчилдөж төөрөлдөн, бие биенээ хөнөөж алдаж онох нь зүй тогтол. Эндээс бид сургамж авах ёстой болохоос буруу зөвийг тогтоох эрх байхгүй. Хэн ч биднийг түүхийн шүүгчээр томилоогүй.
Францын олон хувьсгалууд францыг цусан далайд живүүлсэн конвентын яг “үнэн мөнийг” олох гэж давхиад байгаа хэн байгаа юм ?! Агуу их хувьсгалынхаа галд өөрсдөө шатсан Марат, Данте, Робесьер нарын “буруу зөвийг” тогтоох гээд давхиад байгаа хэн байгаа юм ?!
Чан кай ши-г муулаад гүйгээд байгаа хятад Та нар хаана үзсэн юм ?! Оросууд Октябрийн хувьсгалыг муулахаа бүр больсон. Хааяа нэг тэнэг л тэгж байна. Тэгсэн чинь манайхан юу вэ ? Юу ч мэдэхгүй усан тэнэг байж хувьсгалуудын “үнэн мөнийг” олно гэнэ. Өөрийгөө ч зөв аваад явчихаж чадахгүй байж түүхэн зүтгэлтнүүдийн “буруу зөвийг” тогтооно гэнэ. Хуцваа л байхгүй юу, Та нар…
Төр гэж юу ч байдгийг мэдэхгүй хэвтэж ямар элэнцгээ хийж төрийн жолоон дээр гарсан юм. Төр барьж чадахгүй болохоороо “түүхээр” улс төр хийхээ татаж үзээрэй…
Иймээс 1911 болон 1921 оны хувьсгалыг зөрчилдүүлдэг маанаг тэнэг улс төр, мунхаг харанхуй түүх бичлэг, суртал нэвтрүүлгээ зогсоохыг шаардаж байна.
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
нэлээд хожим бүр 1919 онд арай “төвч” Сайн ноён Намнансүрэнг Ерөнхий сайд болгож байж байдлыг арай гэж бага зэрэг намжаасан билээ. Үүнийг манай түүхчид судалсан уу ?! Үгүй ш дээ…ta uuruu tuuhee sain sydalj on toolloo zuv bichij bval zugeer bnaa 1914 ond erunhii saidaar namnansuren tomilogdson bus uu
Үнэхээр он алдсан байна. Гэхдээ чи гэмт хэрэгтэн барьчихсан мэт онгироод хэрэггүй. Судлаач Х.Д.Ганхуяг.
1914 bish 1912 on
хахаха, забавный человек.
medrel muut mini on anduursan um bol hileen hojuu gedegee bas tailbarldaa
сайн ноён хан 1919 онд нас барсан.нас барсан оныг нь л андуурчиж л дээ.
araihiij bii bolson ulsiig ene heden malnuud gadaadad hudaldah erh bhgyi.Mongol ulaan bolchihloo shdee yahve gehed dilav hutagt za yahav ymar negen uls bolood togtson n ih yum gej bsan gedeg
ene Ganaa baabariig bodvol arai gaigui yum bichih yum
Ганхуяг ах зөв бөгөөд сонин юм хөндсөн байна.Энэ талаар манай түүхчид үндсэндээ хөндөж байгаагүй. Гэхдээ ийм нэг үзэл явдаг. Хэрвээ алтан ургийн ноёдоос сонгоно гэвэл нөгөө 4 аймгийн хан ноён чинь хоорондоо үзэж эхэлнэ. Ганц тухайн тэр үед ч биш ерөөсөө монголын түүх чинь хаан эзэн сонгохоос үүссэн алтан ургийнханы зөрчил тэмцлийн хөлд л хуваагдаж сүйрсэн түүх юм. Мотиваци нь амархан бөгөөд адилхан. Би ч гэсэн Чингис хааны удамш дэ. Яагаад заавал түшээт хан байдаг юм гээл үзнэ. Тэр битгий хэл халхын 4 хан өөрсдөө үүнийгээ мэдээд богдыг өөрсдөө дэмжиж байсан гэж зарим түүхчид үздэг. 2-рт наад өвөрмонгол ноёдын захиа бол бас түүхэнд ховор дурдагдсан баримт байна. Гэхдээ тэдний санаа бол хаан эзэнээр хэнийг сонгох юм, хаанаас сонгох юм гэсэн асуулт байна. Цаад санаа нь бол хаан эзэн бол өвөрмонголоос, тодруулбал цахараас сонгогдох ёстой бусуу гэсэн санаа юм. Хамгийн сүүлчийн их хаан бол Цахарын Лигдэн хаан байсныг бүгд мэднэ. Хорчин, халх, түмэд гээд бусад бүх монголчууд түүнд захирагдаж байсан түүхэн улбаагаа сануулж байгаа хэрэг.Лигдэн хааны удмын цахарын ноёдоос хаан эзэнийг сонгож бүх ар, өвөр, баруун монголчуудын эзэн болох ёстой, ингэвэл бүх монголчуудын хууль ёсны хаан мөн болохоос гадна монгол туургатан бүгд дагана гэсэн санаа байна. Хууль ёсны хувьд ингэх нь үндэслэлтэй мэт боловч халхын 4 хан дээр өөр хүчтэй өрсөлдөгч гарч ирж нэгдэх биш хагарах асуудал босч ирэх нь дамжиггүй . Тэгсэнд орвол түвд Богд маань шашин төрөө хамтад нь бариад хаан болсон нь дээр байж.
Баярлалаа. Ингээд санаа оноогоо хэлээд байвал би юу боллоо гэж уурладаг юм. Энд их учир байгаа юм аа. Ямар ч гэсэн шашин төрийг хослон барих дээр их том өрсөлдөөн болсон. Яах аргагүй "уламжлалт төрийг" эвдсэн юм. Үүнийг цааш нь үргэлжлүүлээд судлах л ёстой... Судлаач Х.Д.Ганхуяг.
Mиний бодлоор манай хэдэн сульдаж доройтсон хаад ноёд Богдыг урдаа бариж туршилтын туулай болгосон юм биш үү? Одоог хүртэл манай төрийн түшээд дандаа хулчийж аль нэг хүчтэйд нь долигнож газар нутгаараа найр тавиж аялдан дагалдаж өдөр хоногоо өнгөрөөсөн арчаагүй бодолтой мөхөж байгаа юм биш үү? Энэ байдлаараа явбал удахгүй Монгол гэдэг нэрнээсээ ичдэг болох биз. Учир нь Монгол гэж өвчтэй адилхан царайтай хүмүүс байдаг биз дээ. Оросууд саяхан хэдэн хэсэг задраад баларч байсан Путин гэж нөхөр гарч ирээд эргүүлээд шилдэг 20-ийн тоонд оруулчихлаа шт. Хэн нэгэн орос чинь цөмийн зэвсэгтэй шт гэж магадгүй л дээ тэгвэл манай олон цөмийн физикчид эрдэмтэд орсод одоог хүртэл ажиллаж байдаг юм штээ. Бидэнд уг нь чадахгүй юм байхгүйл юмсан даанч зориг зүрх дутаад л байна даа чаавас. 20-хон жилийн өмнө бид хоол хүнс хувцас хунараа дотооддоо бараг 100% хангадаг байсан юм сан одоо бараг 100% гадны хараат болж дээ хөөрхий.
Korostobetsiig 1912 ond Mongold irehed Namnansuren erunhii said baisan biz dee. Namnansuren anhnaasaa l erunhii said baisan bus uu? Da lam Tserenchimed Dotood nhergiin said, Hand van gadaad hergiin said baisan sh dee
Ямар зовлонтой юм бэ ?! Богд 1915 онд зарлиг буулгаж Намнансүрэнг Цэргийн яамны тэргүүн сайд, Ерөнхийлөн шийтгэх сайдаар хавсарган тавьсныг хэлж байна. Өө сэв хайгаад үхчих шахах юм аа. Наана чинь "зогсчихсон" түүхийг чинь концепцийн хувьд өөрчлөх гэж ядаж байна. Битгий өө сэв хайгаад солиороод бай л даа... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ganhuyagaa!!!chinii bicheed baigaa chini medlegeer homshon sine chagiin ludnuuded ikhe hereg boldog boltoi!!!enyynees chini heden yum ynsij interneeteer dairaad ikhe medlegten bolchihgyi ee!!!haralmar mini!!!harin edgeer internetiin daisanyyd aa!!!oboo hymyyjyylej baigaa yum bna!!!chamaig solioroh tysam oboo dongoddog hymyys ikha garah telebtei teheer yamar sedebeen bichehdee tyiliin anhaaraltai medlegtei hymyyst syyld ni tablyylahgyi tyld barimttai sain bichej bai!!!!!eneegiin yum meddeggyichyyded naad bicheed baigaa chini hereg bolj medne!ikhenh hymyys ynsaad bicheed baigaa zyiliig chini hyleen zebseerehgyi l bolob yy daa!!!
bogd haant ter yosnii tyyh tyyheeree l yldene?tyyniig zasaj yah gej?chamaas emne baisaar irsen eerchilegdesgyi tyyh yldsen bna?etgeed bolloo!!!21zyynd Ganhuyag gedeg hyn garch ireed zasbarlana gej tyyh yysdeggyi baih!!!!eneederiin bidnii bichej baigaach margaas bolohod zasah argagyi biz dee!!!
chi arhibt haaya syydag yum uu?oboo gar l daa!!!chamaig Mongol bichegt tailagdsaniig chini er medehgyi yum!!!ene ni magadgyi chamd hynd tys ch baij medne gehdee chamaig hyrzlaj magadgyi ee!!ergyy teneg Baabar ta nariin yed tyyh ylas teriig eeriinhee nydeer harj cheleetei bicheh saardlagtai sedeb bygd neelttei bolj dee!!gehdee zarimdaa jaahan hadyyraad yabchihgyi l bol Mongoliin tyyheer oroldood hereggyi ee!!tyyh tyyheeree l yldene!enyynd enee chagiin chini muihar oroldlogo nemer hachir bolj chadahgyi!!!chi ene sedebyydeer bicheed l bai l daa!!!orchin chag tenyylch yzeltei yum chini interneetiin bambaryyd chini ynsig l dee?heerhiis!!!!!
Шашин гэдэг яах аргагүй хүмүүсийн сэтгэл санаа итгэл үнэмшил дээр тулгуурласан үзэл санааны цуглуулга гэж боддог. Манжийн бодлогоор Монголыг арми байгуулж хүчирхэгжихээс эмээж нэг гэр бүлийн эрэгтэйчүүдээс ганцыг хар байлгаж бусдыг лам болгож гандан хийд байгуулан тэнд суулгаж байсан. Манай удамд хүртэл 5-н эрэгтэйчүүдээс 4 лам байсан. Мийний бодлоор энэ нь манжийн дарангулалд байх үед лам нарын тоог өсгөж нийгмийн асар хүчтэй шинэ давхарагыг бий болгосон ба өөрсдийн ашиг сонирхолыг хамгаалж байсан. Энэ байдал 1911 онд яах аргагүй шашины үйл ажиллагааг нэгтэгсэн хүнийг гаргаж ирэх шаардлагыг бий болгосон байх, Монголын угсаа залгамжилсан ноёдууд анхнаасаа манжийг дагаж ирсэн, Галданбошигтыг хүртэл хойноос цэрэглэж орж ирэхэд манжид дагаар орж галданбошигттой манжийн энх-амгалан хаан дайтаж байсан ,Миний бодлоор Монгоын тухай үеийн ноёдуудад нэгдсэн бодлого байхгүй хэн нь хэндээ итгэж чадахгүй хэн хэндээ захирагдах хүсэл байхгүй эцэст нь манжууд эзэлсэн гэж боддог, Тиймээс 1911 онд Манж улс устахад Монголд бас л хуваагдмал байдал бий болсон гэхдээ улсаа нэгтгэж тусгаар улс байгуулах хүсэл хүн болгонд байсан иймээс хоорондоо хагаралдахгүй мөн шашныг үзлийг бутрагахгүй гэсэндээ шашин төрийг хамтад нь барисан Богд хааныг гаргаж ирсэн болов уу. Ямар ч л байсан тухайн үед Монголын төлөө гэсэн хар ч тэр шар ч тэр хүмүүсийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Монгол улс тусгаар тогтнолоо олж авсан ба энийг нь бид бага багаар зарж идэж сууж байнадаа, тухайн үед хэлмэгдүүлэлтээр 30 гаруй мянган хүнийг алаагүй бол одоо Монгол орон шал өөр байх байсан байх одооны төр засагт байгаа нөхдүүд лав ингэж авирлаж чадахгүй хүчтэй эсэргүүцэх дундаж давхарага байх д байсан юм. ямарч байсан баяарлалаа гоё нийтлэл байна
Манж улс шарын шашныг Монголд тараасан гэдэгт итгэсээр яваа тэнэг үү чи.
Монгол хүмүүс зайлшгүй мэдэж байвал зохих түүхийн он тоолол гаргах хэрэгтэй юм байна гэж би ойлоглоо зөвүү?Судлаач Ганхуяг танд маш их баярлалаа.Оюуны хоосролд орцон одоо үед ус агаар шиг хэрэгтэй нийтлэл гаргаж байгаа нь тун таашаалтай.Нарийн учиртай үйл явдалуудыг төрийн томчуулаасаа эхлээд мэдэхгүйшдээ.Журамтай үед гурван үеийн түүх сөхөж байж амьдралаа шийдүүлдэг байлаа.Одоо цагт таван үеийг нь шүүж байж төрийн ажилд тэнцүүлмээр,тэгэж журмалмаар санагддаг шүү надад хүмүүсээ?????Үүнийг ямар хүмүүс эсэргүүцэх нь тодорхой хүчээр магтуулхыг,яс үндэсээ нуун төөрөгдүүлхыг хүсэгчид.......
Ãî¸ ñàíàà ãàðãàñàí ñóäëàà÷èä òàëàðõàÿ.Ìàíæèéí Èõ Äà÷èí ã¿ðýí "ò¿ìýí öýðýã òýæýýñíýýñ íýã ñ¿ì áàðü" ãýñýí ëîçóí ãàðãàæ ºâºð,àð ìîíãîëä ñ¿ì õèéäèéã îëíîîð áàéãóóëñàí íü òºðèéí áîäëîãî áàéñàí.Õýí ÷ áîäñîí çàðäëàà õýìíýõ ñàéõàí àðãà áèø ¿¿.Õýäèéãýýð ìîíãîë÷óóäòàé íàéðñàã õàðèëöààòàé áàéñàí ÷ ýðõ äóðààð ìîíãîë÷óóäûí äàéñàãíàñàí ñýòãýë ç¿éã íîìõîòãîõ íü õýðýãòýé ë áàéñàí áèç.Òýä õàðèí ëàì íàðûã íèéãìèéí èéì èäýâõòýé ìàíëàéëàã÷ õ¿÷ áîëæ òºëºâøèíº ãýæ òîîöîîã¿é áàéõ.Áóðõàíû íîìûã áÿñàëãàñàí áîäü ñýòãýëòí¿¿ä ë áèé áîëãîíî ãýñýí ÷èíü ëàì äýýëòýé õóëãàé÷ààñ ýõëýýä òºðä íºëººòýé òîéä òºðæ ãàðñàí áàéíà.Èíãýýä áîäîîä áàéâàë 1930 îíä áèäíèé àð ìîíãîë÷óóä åâðîï ðóó ÷èãëýñýí õàíäëàãà áèé áîëãîõîä õóó÷èí óëàìæëàëûã õàäãàëàã÷ îþóí ñàíààíû áîëîí õ¿íèé íººöèéí èõ õ¿÷ áîëñîí ëàì íàð õàìãèéí èõ ñààä áîëîõîîð áàéñàí íü ÷ áàñ ¿íýí þì.Òèéìýýñ ÷ òýäíèéã îëíîîð íü óñòãàæ áàéæ îäîîãèéí ìàíàéõíû èõ ë ìàãòààä áàéäàã "àçèéí åâðîïæñîí ìîíãîë"-í ýõèéã õàòãàñàí áàéíà.Õýðâýý 1930 ààä îíä ëàì íàð ìààíü "äèéëñýí" áîë ºäèéä áèä ò¿âäèéí õóóëáàð òºäèé ë áàéõ áàéñàí áîëîâ óó."Ìîíãîëûí äàéñíóóä" áîëîõ "êîììóíèñòóóä" ë òýäíèéã àë÷èõñàí þì áèø íèéãìèéí õºãæëèéí øààðäëàãà òèéì áàéñàí áàéæ áîëîõîîð õàðàãääàã.Îëíîî ªðãºãäñºí Ìîíãîë óëñûã áàéãóóëàõ ñàíààã Àð Õàëõàä ò¿ãýýí äýëãýð¿¿ëñýí õ¿í áîë îäîî áèäíèé áîäîîä áàéäàã øèã Áîãä ãýãýýí ÷ áóñ,Äàé÷èí âàí Õàíääîðæ ÷ áóñ,Äà ëàì Öýðýí÷èìýä ÷ áóñ õàðèí Õàð÷èíû Õàéñàí ã¿í,ñàõàëò ëàì íàð áàéñàí ãýäãèéã áèä õ¿ëýýí çºâøººðºõººñ "è÷ýýä" áàéäàã øèã ë ñàíàãääàã þì.Õîæèì Õè÷ýýíã¿é Öýðýíäîðæ ýíý òóõàéä ×åí È-ä èõ ë õàðàìñàí õýëæ,-Òýä áàéãààã¿é áîë áèä ºäèéä èíãýæ óëñ òóñãààðëàí áàéãóóëæ "í¿äíèé áóëàé" áîëîõã¿é áàéñàí ãýæ õýëñýí áàéäãèéã ìàíàé "ýõ îðîí÷" ò¿¿õ÷èä çîðèóä ë ìàðòààä áàéõ øèã áàéäàã þì.Õàéñàíãèéí àðä ìýäýýæ ªâºðìîíãîëûí Õàð÷èí õîøóóíû ýçýí,ßïîíä áîëîâñðîë ýçýìøñýí,òóõàéí ¿åèéí ìîíãîë ¿íäýñòíèé øèëäýã ãàðàìãàé ñî¸í ãýãýýð¿¿ëýã÷, ñýõýýòýí-ÿçãóóðòíóóäûí íýã Õàð÷èí âàí ÿíñýííîðîâ áàéñàí áàéæ òààðíà.Òèéìýýñ ÷ ò¿¿íèéã Áîãä ãýãýýí Ìîíãîë óëñûí åðºíõèé ñàéä áîëîõûã óðüñàí áîëîâ óó ãýæ ñàíàäàã.Áèä ò¿¿õýý îëîí òàëààñ íü ñóäàëæ ¿íýíä "õÿçãààðã¿é îéðòîõ" íü ¿íäýñíèé óõàìñàðò íýí òóñòàé ¿éë áîëîõ íü òîäîðõîé.Ñàéõàí íèéòëýë áè÷ñýí Ãàíõóÿã áàãøäàà áàÿðëàëàà.
Nadtai oiroltsoo bodoj yavdag hun baidag l yum baina.Bi Mongoliig Manj bish Tuvd Shariin shashin buhiilgusun gej boddog.Marshall Choig Mongoliig Tuvdiin oyun sanaanii boolchloloos chuluulsen gavyatai gej hundetgedeg.Jich shar malgaitan lam nariin Mongold uharsan tuuh barag ter chigeeree Hyatadad davtagdsan baidag yum bilee.Gantshan mal sum hiidiin hurengiig bish,gazar maliig ni tur ni huvichilj ehelsen baidag.Yag adil emch,bagsh,agronomchid irj lam nariin hooliig bulaasan baidag. Shashin buyu uzel sanaanii tulguur uzel deer undeslesen uls undestenguud yer ni huchirheg baidag gej evreichuud lav dugnedeg shig sanagddag yum.Iimees ted hamgiin turuun teocratic Iran,Kommunist Orosiig ursuldegchuu gej uzej baisan baih. Feu-gedeg ni latin angli garaltai daisagnah gesen utgatai ug baigaa yum.Mongolchuud herev Oros bish Latin bichgeer bichdeg baisan bol ene met olon ugiin utga undesiig medeh yostoi baidag.Yagaad gevel ner tomyo barag bugd ertnii latin grek ugen deer undeslegdej bii bolj baidag.
Лам нарыг хядах ажлыг Монголчууд өөрсдөө сэдэж хийгээгүй, Сталины шахалт, ЗХУ-н дарамтан дор КГБ-н удирдлагаар хийсэнийг мартагнуулах гээд хэрэггүй, Одоо байтлаа бид өөрсдөө өөрсдийгөө хядсан болгох улс төрийн сэдэл гаргаад эхлэх чинь ямар зорилго агуулж байгаа юм. 1932 оны бослого чинь лам нарын бослого байгаагүй түүнд ламаас гадна жирийн иргэд, цэргийн албат, тэр битгий хэл намын эвлэлийн ажилтнууд оролцсон юм. Өөрөөр хэлбэл нийт ард иргэд оролцсон эсэргүүцлийн бослого байса. Энд шинэ хуучны зөрчил гэхээсээ хэт хувьсгалчирхсан солиот бодлогын эсрэг бослого байсан нь илүү үнэнд нийцнэ. Заримдаа хэт нэг талыг барих нь өрөөсгөл шүү.
Робесьер? робеспьер биш үү? данте гэж алигьери дантег /1265-1321/ хэлээгүй биз дээ?
Минии бодлоор Дэлхийн хөгжлөөс хол хоцорсон Манжаас тусгаарлахад 1911 онд лам нар өндөр үүрэгтэй шинэчлэгч нар байж оролцжээ. ХАрин 1926 оноос үндсэн хууль батлагдаж дэлхиин хөгжилтэй хөл ниилүүлэн хөгжих гэхэд лам нар хоцрогдож хуучинсаг тал болсон байна.үнэхээр 1930-1932 оны лам нар оройлсон тэмцэл бол хуучин шинэ 2-ын сөргөлдөөн байсан гэж боддог. Шинэчлэгч тал нь диилжээ.Дахин ангийн шинжтэй тэмцэл гаргуулахгүйн тулд үлдэгдэл лам нарыг 1937 оноос устгасан.Энэ бол тухайн үедээ зөв байсан. Ингэж эсэргүүцэх хүчингүй болж аваад зөвхөн ниигмиин хөгжилд анхаарах боломжтой болсон байхаа.
Миний санахад анх Хубилай хаан төр шашнаар улсаа удирдаж эхэлснээс инагш Ардын засаг гарч ирхээс өмнө 800 жил тэр уламжлал тасраагүй бх аа.
Энэ бүр Нирун улсын үеэс улбаатай гэсэн. Шашин төр хослон барих нь ер нь бол дэвшилтэт үзэл. Гэвч аль алийг нь шинэчлэн хөгжүүлж, тэнцвэртэй авч явж чадалгүй байдаг нь гол асуудал. Ямар нэг байдлаар нь нэг нь нөгөөгөө тушчихаад байдаг нь өнгөрсөн түүхээр харагддаг.
Tuuhin sedeveer Ganaa bichih ni yamar ch bai ih ach holbogdoltoi unee ued. Hun gishgesen muree harj sonijij baij zugee zuv gargana. 11,21 on gedeg chine uchigderhenii tuuh neg talaas, nugee talaas ach holbogdol talaasaa unuugiin hyamralaas garan tulhuur rolitoi baigaa ni damjiggui. Bidnii mongolchuud hel soyol,tuuh gun uhaanii chadvaraa aldval muhene.
ЭНЭ ШИЗОТОЙ БААГИЙ ЭНЭ ТЭНДХИЙН ЛАВЛАХААС ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ЮМ ОРЧУУЛААД НИЙТЛЭЛ ГЭЭД ТАВЬЧИХ ЮМАА. ЭХНИЙ 2 ӨГҮҮЛБЭР УНШЛАА ОЙЛГОМЖТОЙ ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ОРЧУУЛГА Л БАЙНА ДАА.
Хоёрхон өгүүлбэр уншаад дүгнэлтээ гаргадаг хосгүй тэнэг гэдгээ бусдад зарладаг чи л харин шизотой гар уу.
1911 онд монгол тусгаар тогтнолоо тунхагласан нь үүлэн чөлөөний нар шиг ховор боломжийг олдсон дээр нь ашигласан юм.хэрвээ тэгэхэд шууд л манжид эзлэгдэхээс өмнөх хууч өвчнөөрөө би хаан болно чи хаан болно гээд булаалдаад эхэлсэн бол юун үндэсний хувьсгал,газар нутгаа чөлөөлөх,монгол үндэстнээ нэгтгэх манатай юм болох байсан байлгүй дээ.тэр үеийн хувьсгалын удирдагчид ч ухаантай хүмүүс байсан тулдаа түүхээс сургамж авч эрт урьдын алдаагаа аль болох давтахгүйг хичээн хэдийгээр төвд хүн ч монгол даяар хамгийн их нэр хүндтэйгээр нь богдыг хаан болгосон юм билээ.хэрвээ боржигоны түшээт ханыг хаан болгосон бол цорос овгийнхон удирддаг ойрадууд хүлээн зөвшөөрч дагах байсан эсэх нь эргэлзээтэй.монголчууд нийтээрээ буддын шашинтан.монголчуудыг нэгтгэх хамгийн боломжтой нь шашны тугийн доор байсан байх.нөгөөтэйгүүр анхдугаар богд жавзандамба түшээт ханы гэр бүлээс гаралтай түүнээс хойшхи богдууд ч занабазарын хойд дүр гэдгээрээ түшээт ханы хамаатан садан гэж тооцогдож явсан байдаг.Тэр үед яг “ном ёсоороо” бол Түшээт хан Дашням хаан болох ёстой байсан нь ч эргэлзээтэй.сүүлчийн хаан төрболдын удмын лигдэний хүү эжээ хонгор,нөгөө хүү нь абунай эжээгийн хүү бүрнэй лувсан тайж гээд үнэхээр удам угсаа нь тасарсан уу үгүй юу гээд маргаантай.за үнэхээр тасарсан гэхэд мандухайн нөгөө хүү барсболдын удмынханаас хүн байна уу тэгэж тэгэж үнэхээр байхгүй бол батмөнх даян хааны бага хатан жимсгэнээс төрсөн гэрсэнзийн удмынхан руу орно
1921 он Ардын хувьсгал гэдэг бол зүгээрОрсын чекистуудын зохион байгуулсан төрийн эргэлт гэж ойлгож болно. энэ бол монголын ард түмэнтэй ямарч падгүй. хүрээнд Сүхбаатар орж ирхэд ард нь хэдэн мянган орос цэрэг яввж байсныг мартаж болхгүй ээ:)
ГАДААДЫН ГЭГН СУДЛААЧ ТУХАЙН ҮЕДЭЭ АВТОНОМИТ МОНГОЛД ХААН ШИРЭЭ ЗАЛГАМЖЛАХ ЁС ЖУРАМ ОДОО БОЛТОЛ БАЙХГҮЙ ХЭРВЭЭ БОГД ҮХВЭЛ ХЭН ХААН БОЛОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ХААНЫ ХАТНЫГ ӨӨРИЙН ХҮҮХДҮҮДИНХЭЭ НЭГИЙГ ХААН БОЛГОХ ГЭЖ ХААН БОЛЖ МАГАДГҮЙ НЭР ХҮНДТЭЙ ЕРӨНХИЙ САЙДЫГ ХОРЛОСОН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭСЭН БАЙДАГ
Eh tuuhee unen zuv medej bh ni uneheer chuhal yum. Odoo uyed tuuhen aldartai humuusiin neriig barij tuuhiig guivuulsan nom zohiol, kinonuud ih hiigdeh boljee. Tedgeer nom zohiol, kinogoor zaluuchuud hoich uye maana eh tuuhee tusoolood bna. Tiimees sudlaach hunii huvid tedgeeriig sudalj, dugnelt, mergejliin shuumj bichvel mash heregtei yum bolovuu gej bodoj bna.
Õóáèëàé ñýöýí õààí áîë ººðºº òºðèéí õààíààðàà áàéæ,õàðèí Ò¿âäèéí Ñàæàãèéí èõ áàãø Ïàãâà ëàìûã óëñûí èõ áàãøèä ºðãºìæèëñºí ãýäýã.Òýð ¿åä Ò¿âä áîë Àçèä îþóí ñàíààíû áîëîí øèíæëýõ óõààíû õºãæëººðºº ýðòíèé Ýëëèí,Ðîì øèã ë òºâ íü áàéæ.Ãýâ÷ Ìîíãîëûí Ýçýíò ã¿ðýíä òºð íü òºðººðºº ,øàøèí íü øàøíààðàà áàéæýý.Õóáèëàé õààí ººðºº Õÿòàäûí òºðèéí ¸ñîíä òàëòàé ÷ õÿòàäûí óëàìæëàëò ø¿òëýãèéã òºðèéí øàøèí áîëãîîã¿é áàéäàã.Ìýäýýæ òºð çàñàõäàà Ê¿íçèéã áàðèõã¿é áîë áîëîõã¿é òóë òºðèéí àæèëä ò¿¿íèéã áàðüæ ë áàéñàí áàéæ òààðíà.Òýãýõýýð òýð óõààíò õààí íýãèéã áîäîæ õî¸ðûã ýðãýö¿¿ëýýä Ò¿âäýýð äàìæñàí Áóääûí ñóðãààëûã ñîíãîæýý.ßàãààä ÷ þì îäîî ìàíàé àðä÷èëàã÷èä Ò¿âä ãýõýýð ë äàéñàí àÿòàé àÿãëààä áàéäàã áîëñîí áàéíà.Ò¿âäèéí òàëààð ÁÍÕÀÓ-í àëáàí ¸ñíû áîäëîãî òîäîðõîé.Òýãýõýýð ìàíàé àðä÷èëàã÷èä Ò¿âäèéí òàëààð áàðüäàã Áýýæèíãèéí áîäëîãûã ë õàìãààëààä áàéãàà þì.ßâæ ÿâæ õ¿éí õîëáîîãîî èéì áàéäëààð õàðóóëäàã áàéæ ÷ ìàãàäã¿é þì.ßðüäàã ¿çýë íü àðä÷èëñàí áîëîâ÷ òºðñºí áèåñ íü íàíõèàä àæýý.
Buh huvisgal augaa
Лалар Ганаа ахдаа баярллаа.урьд энэ сэдвээр ямар ч лалрууд бичиж байсангуй. Ганаа лалрын мэдлэгийг улс торийн лалрууд хэрэглэвэл яасан юм бэ
Сайн уу, Ганхуягаа? СЁанаа бодол чинь тун сонин сайхан байна. ...Тийм шүү, чухам ийн өөрийн гэсэн начрыг/the point/ энэ сэдвээр хараахан олж уншиж дуулаагүй юм байна, ...магадгүй ээ, би хажуугаар нь өнгөрчихсөн байж ч болзошгүй. Төр гэдэг асар нарийн явдал хөдөлгөөн, тэр чигээрээ л амь амьдрал. Туулж өнгөрсөн явдлыг/түүх шастирыг/ шүүн тунгаах хэнд ч бэрх, ...тиймдээ ч шүүдэггүй гэхдээ, энхэл доголд орохвий, алдас гаргаж айхтар сүйрэлд нутаг орон, хүн ардаа автуулахвий гэсэндээ шастир түүхээ тунгааж явдлаа шинждэг маань л эдгээр асуулгуудад илэрсэн юм байнадаа хэмээн төрж байна. Харгалдаан, хагарал үүдэж улбаалаад дайн самуун алаан тулааны хөлд үрэгдэж нэвчихгүйг сэргийлж, Ахуй Засаг ч ядруу дорой, махалж булчин сууж чадал суугаагүйг сануулж, ийн нөхцөл байдалд бусдын аманд хожмоо орох хэрэг явдлыг ч сэцэлж харан, ямартаа ч Монгол хэмээн амьд мэнд тогтож бий байхынхаа зүйгээс "Шашинт Төр" хэлбэр яахын ч аргагүй буй болсон/болчихсон юм бишүү. Төр гэдэг ямар нарийн нандин эд болохын үзүүр сэжүүрийн талаарх санаа бодлыг чинь уншиж дуулаад төрсөн зүйл нэг иймэрхүү. "Юм гэдэг учиртай" гэж зүгээр ч нэг хэлж ярьдаг бусын "шидийг" харуулчихавуудаа, чи Ганхуягаа.
"СЁанаа"-Санаа.
энэ ганхуяг алдаа гаргасан байна чингис хааны алтан ургийн хүн төрийн толгойд байх ёстой гэж үзсэн байна ЭНЭ ЗӨВ харин богд жавзандамба хутагт нарын бүх дүр бол НЭГ ХҮН ГЭСЭН ҮГ харин ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР бол АЛТАН УРГИЙН ЦУСАН ТӨРӨЛ МӨН УЧРААС НАЙМДУГААР БОГД ЭЗЭН ХААН АЛТАН УРГИЙН ХҮН ХҮН ГЭДЭГ НЬ БАТЛАГДСАН ГЭСЭН ҮГ ТЭР ХҮН ИНГЭЖ ХЭЛСЭН ГЭДЭГ БИ ТӨВД ЦУСТАЙ ГЭХДЭЭ МИНИЙ ЗҮРХ МОНГОЛ ГЭЖ ЗАРЛАСАН ЮМ тйиим учраас 13 далай ЛАМЫГ ХҮРЭЭНД ИРЭХЭД УГТАЖ АВААГҮЙ ЁС ГАРГАСАН ЮМ ОДОО ТОДРОХ АРАВДУГААР БОГД БАС АЛТАН УРГИЙН ХҮН ГЭЖ ЗАРЛАГДАНА за ганхуяг ах гуай та даруухан бай битгий мэдэмхий зан гарга их хүн даруухан гэж үг бий шүү чойжамц хамба есдүгээр БОГДЫГ СУУДАЛД ЗАЛАХАД ИЙМ ЗАРЛИГ УНШААД БАЙСАН ЭНЭ САНААГ БИ БИЧСЭН ШҮҮ ГАНХУЯГ ГУАЙ
монголчууд эцгийн талыг ясан төрөл, эхийн талаа махан төрөл гэдг юм шүү. цусан төрөл гэж үгүй
Turd,shashin 2hamt bh esggui.shashin bol shushig bishrel bolohoos tur bish bizdee?ebropt romiin pap -batikan huchirheg bolobch tur barihad oroltddogui.gebch tend mash tom tuuhiin arhib,hunii niigmiin sydalgaani arhib bdagiig haryylsan barimtat kino uzej bsan! Shashin ni uuruu tuuhee sydlaj bgaa ni ter bh.Mongolchuud ue ued hoorondoo alaltsaj eb negdelgui bj gadniihnii idesh bolj yabsan ni unen. Gehdee bogdiin ner hund ard olond undur bsang tuhain ueiin uundesnii uzeltei olon humuus medej bsam tuuniig yaj ashiglahaa ch medej bsan.gehdee olon ergelzee bsan bn.tuhain ued temtseld zutgej bsan olon hunii neriig endt dyrdaagui bn!!!! Yagaad????ganhyag sydlaach ta yag yu notloh gej ortoldood yug dabhar uguisgeed bn!!!!tuuhiig sydladag bolohoos tylgaj ogt bolohgui gedeg ugendee ezen bolson chin deer bhaa
sohor bodgiin sheesiig adis abch baina gej uudag ue mon baina ,abgai baahgui banddag ue mon baina,tembuugeer uhdeg ue mon baina .monch aguu ard tumen dee.harbaas
1911 ond undesnii erkh chuluunii huvisgal l gej yarih yum, yag unendee ene ni uuruu Mongol ulsad maani gai l bolson tuuhtei yum shuu dee, ingesneeree bid uvur Mongoliig mun tsaashlaad tuva-g aldah undes suuriig tavisan yum, bi dahin helie, tuuh gedeg bol 100 % bodit unen gej bhgui, uuriin chin bichij bga bol zuvhun neg tal ni , ta 1-rt barimtaa garga, tuhain gargaj irsen barimtaa ta uur barimtaar notloh yostoi.
БЭСКА АЛДААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА харин монголд шарын шашин орж ирээгүй бол бөөгийн шашинтай хэвээр үлдсэн бол ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛС ЯМАР БАЙХ байсан бол ЭНЭ ТАЛААР ГАНХУЯГ ГУАЙ САНААГАА БИЧНЭ ҮҮ гэж хүсэлт тавьж байна БИ ЧИНГИСИЙН ЭЗЭНТ ГҮРЭН ЗАДАРСАН ШАЛТГААН НЬ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ ГЭЖ ОЙЛГОДОГ ЖИШЭЭ НЬ ХАСАРЫН УДАМ ТУЛУЙН УДАМ БАРУУН ЗҮҮН ГЭЖ ЦАХАР АР ӨВӨР ГЭЖ ХООРОНДОО АЛАЛЦААД МАНЖИЙН ХООЛ БОЛСОН ГЭЖ БОДДОГ ХАРИН ШАРЫН ШАШИН МОНГОЛЧУУДЫГ НЭГ ТОЛГОЙТОЙ БОЛГОСОН ГЭЖ ОЙЛГООД БАЙНА ТЭР НЬ ЧИНГИСИЙН АЛТАН УРГИЙН НАЙМДУГААР БОГД ЖАВЗАНДАМБА ЭЗЭН ХААН ЮМ МИНИЙ САНАА БОЛ БОГД ХААНЫГ ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН МӨН ҮҮ БИШ ҮҮ ГЭДЭГТ ТАЙЛБАР АВМААР БАЙНА ГАНХУЯГ ГУАЙ
монголчууд өнөөдөр хятад улс болон дэлхийн нууц засгийн газрын болон эдийн засгийн алуурчин компани нарын золиос улс орон болж хувираад байна даа хятадын түүхий эдийн бааз монгол орон барууны цөмийн хог булах цэг монгол орон бүр оросоос химийн хаягдал авчраад цэргийн агуулах дотроо хадгалдаг монгол орон болж байна ЕЕР НЬ МОНГОЛ УЛС ГЭЖ БАЙГАА ЮМ УУ хийдэг байнаө даа
OLON YUM YRIAD BAIHAAR HURDAN HUGJIH HEREGTEI.TEGED MONGOL UGSAATANUDAA TATAH HEREGTEI.ODOO DELHII BIDNII BAYALGIIG SONIRHOJ BNA UUNIIG ASHIGLAJ HUJG
sonirxoltoi sedev sanaa xondjee. Iim baidlaar xaraal tavilgui, busdiig xaraaxgui shinjlex uxaan talaas ni xandaj solyoltoi baidlaar bicheed baix xeregtei Ganxuyag aa, nervdex xereggui, Unen bogood gun uxaan folsofy zui togtol, unen bodit gargalgaa talaas ni xandaad ingeed bicheed baival ix sonirxoltoi, Chi uom unshdag,sudlagdaxuun talaas xanddagiig gadarlaj bainaa. xaraal zuxel bitgii tavi l daa. Engiin zov ug xelleg xereglej bicheed bai