БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүстэй байгуулах Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай болон Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээрийн анхны хэлэлцээ энэ сарын 13-15-нд Хонгконгт амжилттай хийгдлээ.
Энэхүү хэлэлцээг хийх Монголын талын багт Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газар, Хууль зүйн яам, Монголбанк болон бусад холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Хэлэлцээг манай талаас Монгол Улсаас БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүсэд суугаа Ерөнхий консул ахалж Ерөнхий консулын газрын холбогдох ажилтнууд мөн оролцлоо.
Хонконгийн талаас уг хэлэлцээг Хонконгийн Хууль зүйн департаментын олон улсын хуулийн хэлтсийн орлогч, ноён Вэйн Волш ахлан ажиллалаа.
Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр нь эрүүгийн гэмт хэрэгт холбоотой харилцан мэдээлэл солилцох болон эрүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаах шатанд шаардлагатай бусад хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх юм.
Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээр нь ял эдэлж буй иргэдийг шилжүүлэн авах эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм.Хэлэлцээ амжилтай болж, талууд хэлэлцээний протокол үйлдэн гарын үсэг зурлаа.
Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай болон Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээрүүдийг Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар эцэслэн гарын үсэг зурсны дараа талуудын хууль тогтоох байгууллагууд соёрхон батлах юм.
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Хонконгийн хүн ирж манайд гэмт хэрэг хийх нь ховор байх.Харин манай хүмүүсийг хуурч Хонконгд аваачиж золиослоод дараа нь солилцсон болж улс төр хийх гэж байгаа байлгүй дээ.
ÖÖRCDÖÖ XUNII NUTAGT XULGAI XIIXGUI XORIOTOI BARAA ZÖÖXGUI BOL XEREGTEN BOLOXGUI BIZDEE MONGOLCHUUDA EREGTEI EMEGETEIGUI XAR TAMXI ZÖÖDÖG MONGOLCHUUDIG BOL TENDN SCOROND BAILGAX XEREGTEI ÖÖRCDIXOO BURUUGAC BOLCON BOL ÖÖRCDIXÖÖ TABILINGA EDLEX BURUU BISC XELC XERGEER ORCON UED BOL ÖÖR BOLUU!!!
Кон конгод монголын хар тамхи зөөгөөд баригдаж шоронд орсон 40 ГАРУЙ БҮСГҮЙ БИЙ өнгөрсөн намар Дорлигжав очоод эргээд ирсэн тэр хүмүүсээ энэ гэрээний дагуу зармыг нь суллах, зармын монголын шоронд хорих нэртэй суллаж сонгуулийн сурталчилгаа хийнэ ардчилсан нэртэй фашистүүд ИЙМЭХРҮҮ ЛУЙВАР Хиихдээ гаршсан хулгайч , авигачид , улс төрийн янхан хэлмэгдүүлэгчид шүү дээ