Төрийн сэнтийд тухалчихаад агаар дээр жингүүдэн амьдрал дунд буухгүй яваа төмөр нүүр, төмөр зүстэй төмөр нударга, төмөр зүрх сэтгэлтэй 76-н аав, ээжид гомдоод болдоггүй ээ.
Бүжин борхон гараараа цэцгийн толгой ч тасдаж үзээгүй тэнтэр, тунтар алхахсадыг минь тэнгэр биш адгуус шиг авиртай аав, ээжүүд нь ниргэх боллоо. Уншигч авхай та бодоод үз дээ. Эхийн ариун орноос нарыг үзэхээр яаран байж хүн болсон нярай эндсэн хэрэг өнгөрөгч сарын сүүлээр гарч байлаа.
Ээж нь хүүгээ өөрийн гараар үхлийн үүд рүү түлхчихсэн байсныг хэрэг гарсан даруйд мэдсэн олон ээж сэрдхийн хүлээж авсан, хэдэнтээ шаналсан. Тохойн чинээхэн тэр амьтны мөөмөө эрсэн хошуу руу нь ялгадасаа арчидаг цаас чихээд алчихсан байсныг та одоо санаж байна уу.
Ямар хэргийн талаар ийн сөхөж юутай хатуу, хэтэрхий зайдгай эхэлсэнийг анзаарав уу. Тэгвэл амьдралд таарсан үнэн гэгч ийм хатуу эхлэлээр үр хүүхдийг минь тосдог аж. Хэчнээн метр цаас багтаа бол, тэр өмөлзсөн хошуунд нь.
Хэчнээн хором амьсгалж болохгүй тарчлаа бол. Бүхий л бие нь усан хулгана болтлоо хөлөрч, үгүй бол цэв цэлдэн мөс шиг болж хөхөрсөн байх даа. Аврал эрж дэмий л бүлтэгнэн байж нулимстай тунгалаг нүдээ аниад чив чимээгүй болчихсон байх. Мөөмөө үмхэж, сүүгээ залгилмаар л байсан байх даа, тэр жаахан амьтан.
Нэгэнтээ яруу найрагч Б.Лхагвасүрэн "Аманд багтдаг байсан тэр жаахан хөл..." хэмээсэн нь бий. Ивий минь, аманд л багтах тийм жаахан хөл, гараар өлгий бүсэндээ тонгочиж байх л нялххан амьтан байх байлаа.
Ээжийнхээ элгэнд наалдаж энгэрт нь тэврүүлэхийг хүсэх тийм л үед тээгч гэх эм амыг нь барьчихжээ. Нярайн аманд үнэг хайчлах хэмжээний цаас ч багтаагүй дээ гэж бодох тусам хамрын самсай шархираад болдоггүй ээ. Ээж гэх эрхэм нэр тэр араатанд тохирох уу.
Тавдугаар сарын 10 буюу "хар" баасан гараг
Дахиад л өр өвдөв. Одоо хэндээ хандах вэ. Мал заазлахдаа хүртэл зүрх нь чичирдэг тийм л арчаагүй эр сүвтэн тавхан настай балчир үрээ заазуурдчихсан хэрэг олныг сэрдхийлгэж байна. Р үсэг ч зөв хэлж чадахгүй миний, таны бяцхан үр шиг тийм л сөөвгөр хүүгий минь доош нь харуулчихжээ.
Тэгээд амыг нь алгаараа таглаж байгаад ар нуруун дээр нь өвдөглөж суугаад хэрчиж эхэлсэн гэнэ, тэр араатан. Зургаан настай ахаар нь хутга авахуулж дүүг нь нүднийх нь өмнө хэрчиж байхдаа ээжийг нь хэлэхгүй муухай үгээр дайрсан тэр араатан адуу шиг шүдээрээ цус шүүртэл хаздаг гэнэ.
Хутга барьж хүүгийн арьсийг сийчиж байхдаа тэр бах таваа хангаж жаргалтай инээж байсан байх гэсэн адын бодол төрөөд болдоггүй ээ. Тэр ерөөсөө л адгууснаас ч дор амьтан байна. Яргачинд дэндүү зөөлдөх манай улсын хуулийн дагуу цагдаа нар хүүгийн эцгийг 72 цаг хорьсон нь дахиад аюул дагуулав.
Хүүгийн арьсан дээрх хутганы ором аньж амжаагүй, хазаж тарчлаасан цус хатаж амжаагүй байтал түүнийг сулласан нь тэр гэрт толгой хоргодох хоёр настай охиныг харгис эцгийнхээ зодуурын амтыг дахин мэдрэхэд нь "туслаадхав".
Хүүгийн амийг ч егүүтгэж чадах байсан тэр аймшигт зандалчинг яагаад тиймхэн хугацаанд саатуулав. Хүний арьс бүү хэл малын мах ч зөв төхөөрч чадахгүй байх даа, тэр аав. Хамаг чадлаараа биеэ хураахдаа бахь шиг хатуу гараас нь алдуурах гэж зүтгээд ч турьхан мөч нь дийлээгүй гэнэм.
Хутганы ир, аавын харц хоёр яасан ижлийг хүйтэн мэс нурууг нь хэрчих тэр үед л сэхээрсэн байх даа, хөөрхий. Архинд хөлчүү бүхний гарт шүүслэгдэж бүлтгэнэх бяцхан үрсээ яах вэ, хаана нуух вэ. Тэгэхээр надад хэлэх үг байна. Энгэртээ цагаан сүүтэй ээжүүдэд дайх санал байна.
Хүсэлтийг минь үзэглэх эрх мэдэлд хамгийн ойрхон нь төрийн түшээ ээжүүд гэж харагдаад байгаа учраас хандъя. Бяцхан үрсээ насанд хүртэл нь нууя. Үрийнхээ өөдөөс гартаа хутга атгаж сэтгэлдээ өш тээсэн бүхнийг цаазаар авъя.
Тийм хүнийг орчлон даах учиргүй. Үрээ даахгүй алчихаад өөрөө амьд явдаг үнэн хийгээд хүний ёс байж болох уу. Балчир үрсийн минь амь насны үнэ цэнэ томчуудынхтай дүйдэггүй юм гэж үү. Тэд хүн биш юм уу. Хүүхдийн бие сэтгэл, амь нас, эрх ашгийг хөндсөн энэ мэт хэрэг ингээд дуусаагүй.
Өөрөөр хэлбэл тавдугаар cap гарсаар хүүхэд томчуудын гарт ямар нэгэн хэлбэрээр өртөж, гэмтэж бэртсэн тохиолдол өдөр болгон шахуу тэмдэглэгдэж байгаа нь эмгэнэн гашуудмаар үзэгдэл болж байна.
Эрэмбэлэвэл, эхнэрээ сүхдэж дөрвөн сартай үрийнхээ толгой руу модоор цохьсон хэрэг хоёрхон өдрийн өмнө гарсан бол Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16 настай өргөмөл хүүгээ харанхуй пинд гурван жил хорьсон аймшигг эцгийн хийсэн хэрэг илрэв.
Тэгвэл манай сонины "Тэвдэж явахад тэвнээр туслая" булангийн баатар 15 настай Э.Алтангэрэл хүү ч мөн ийм л хэргийн золиос. Тэрбээр нэг дүүтэй. Дорноговь аймгийн Зүлэгт сумд энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр гэртэйгээ шатаж тэр өдрөө сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн.
Улмаар мөн сарынхаа 18-нд нийслэлд "Мөнгөн гүүр" эмнэлэгт хүргэгдэн ирснээр тэрбээр үхэлтэй тэмцэж байгааг бид харж сууна. Хүүг ээж нь гэгдэх Эрдэнэчимэг хаячихсан.
Алтангэрэлтэй ижил хувь тавилангийн золиос болсон 18 настай Э.Мөнхбаатар ч мөн архичин аавынхаа балагаар галд өртчихөөд байгааг уншигч авхай санаж суугаа байлгүй. Бусдын сэтгэлийн хороор биеийнхээ нэлээд хэсгийг галд "өргөчихөөд" байгаа эдгээр хүүдүүд сайн санаатай залуусын ачаар амьдралтай тэмцэн байна.
Зүрх ухааныг минь сэмлэн тарчлаах нялх үрсийн минь энэ мэт зовлонгийн тухай бараан мэдээллүүд цаг мөч бүрт сэтгэл ээрээд болдоггүй ээ. Хэрхэх вэ, хэндээ гэж хүүхдүүдээ өмөөрөх вэ. Хундага харшуулж, хугас шил "юм" эрж хутга барьж хүүхдийнхээ арьсийг сийчих яргачдын гарт үрсээ даатгасаар байх уу?
...Амь оруулсан миний багын зураг мэт
Алив хүү минь ижийдээ иp
Алдар хүнд, үс зүс минь гундахын цагт
Амьтныг дагаж урвахгүй ганцхан эр хүн чи минь дээ...
гэж халаглах ээжүүд, эхнэрүүд хаана байна вэ. Төрийн сэнтийд гарсан нь ч тээж төрүүлж жаргал мэдэрсэн нь ч хайхрахаа больсон хүүхдүүдийнхээ нулимсанд цадах болоогүй гэж үү. Тэдний чарлан, тарчлаж нулисаа залгих анир, чимээ сонсогдохгүй байна гэж үү, "олуулаа" болчихсон түшээ ээжүүд ээ.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Munhtungalagt setgekiin ugee huvaaltssand bayarlalaa. Saalyg tani demjij bna. Ingehed munuuh heden hurlynavgaichuul maani ene talaar neg vh duugaaraagui yum uu? Yamar shivshigtei yum be?? Erchuudee hairlah tuhai lektsi unshaad yavj bna gejaagaa.... Buzruud uyumaa
ААЛЬГYЙТАЦГААГААД Л НYYР АМАА ЯНЗ БYР БОЛГООД Л АЯТАЙХАН БАЙЦГААГААРАЙ НӨГӨӨ МАЙКЛ ЖЕКСОН ЯАЛАА
turiin erhem gishuud maani iim asuudald anhaaral handuuldgui .....zuvhun erh medel alban tushaal huutsulduh ni tednii ajil um bailgui dee....
Minii Manai enhabayr geed l guigeed bh yum chin yaj ch huniig orowdoh wee de.. Ter omoorod hamgaalad guiged bga hunii chin achaar ene yls niigem buheldee byzarlagdsanii har gai odoo garch yawna da.. Hogjuulj tsetsegluulj boloogui yumaa gehed yadaj awka bariulahgui niigemiig min eruul mendiin salbariig min joohonch gesen deerduulj halamj tawij bj boloogui yumuu gej gomddog..Enhbayar chinii niigemiig yamar bolgosnooo har shorond syyhch bagadnaaaa
Хуулиа чангатгах хэрэгтэй байна Мөн архидалтыг багасгаж ,ажилгүй хүн болгоныг ажилтай болгож хүмүүсийг нийгэмшүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Хүүхэд залуусыг багаас эхлээд соц нийгмийн үед хэрэглэж байсан пионер, эвлэлийн гишүүн болгож хүмүүжүүлдэг байсан тэр аргыг буцааж сэргээх хэрэгтэй байна шүү дээ Сайн юмаа үгүй хийж саар юмтай зууралдсаар байтал болохгүй бүтэхгүй зүйл олонтой гарах болжээ
zow. mergjiliin tuwshind europ shig temtseh hergetei...setgelzuich niigmiin ajiltan tsagdaa, undesnii ayulgui bdaliinhan geed. hoorondoo hamtarch ajillaj arhidalttaigaa temtseech. Setegl owdoj bn shde
mongold ene met xargis etgeeduuded xuil uilchildeggui yum bol ard tumen bid oorsdoo arga xemjee abch zoxix shiitgel onooj bdag ARDIIN SHUUX baiguulii tegeed yargachidad yag adilaar tamlii
дэмжиж байна. хууль цааз хэрэгтэй газраа олигтойхон үйлчлэхгүй болохоор ялтай вэ. ялангуяа хүүхдүүдтэй холбоотой хэргийг түргэн шийдэж хүмүүст түргэн мэдээллэдэг бол
hujaagin bodlogo. mongolg ustgah gesen ajillagaa heregjij bgaan. eh hurald garsan avgai nar hujaa nart hudaldagdsan tednees mongo avch gersan bolohoor estoi toohgui ineed n hurch suugaa bugd uheesei
zaluuchuudg arhiar ugjij,ehchuudg yanhan bolgoj, huuhduudg yargalj bgaa hyatadin gar hol torin 3 ondorlog 3 atigarig tsag aldalgui mongoloos zailuulah heregtei huchirhiileld daramtluulj baigaa mongolin buh ehchuud emegteichuuddee urialj ba
zaaa. \Enhabayriin 15 jiliin zasaglaliin har lai shdee. Awka Awka hend ogohuu yaj bayjihuu gej bodood ter hun niigemiig min martaad ylandaa gishgechihsen shdee
huuhediin ard 1 emegteichuud baidaggui amidraliig n businuulsan er hun bgaa gedgiig sanatsgaa
enhbaer l geed uzen edaj bichih em elbegdorj tiim sain em bol odoo shorond hiilee uuruu buhniig medegch bolloo ter hun niigmiig tungalag bolgoh chini eagaab niigem ter aeaaraa obchilchihloo hen emchleh be emegtei hun l emchilne er hun nuuts huuhduud l hiine zoboono etseggui huuhduud olshrnoo huulind changa zaalt oruul etseg togtooj tulbur tuluul
Arhidaltiig bagasgah arga zam hai.ene heterlee.tamhinii huuli 3 honogiin nastai b.jee.hvvhdee yrgalsan nuhert yaraltai ervvgiin hariutslaga hvleelge
Ene olon hel am ni guitsegdedgui gishuud maani yasan be bugd iim yuman deer tag baih yumaa naana chini huuhduud suid bolloo gishuun huuhnuudee
дүр эсгэсэн ардчлалыг монголд импортлож нийтийн эрх ашгаас өөрийн эрх ашгийг түрүүнд тавьсан мөнгөний шуналтангууд намыг дэмжиж байна, хандивлаж байна гэдэг нэрээр МАН, АН-н удирдлагад гарч өмч хувьчлал гэдэгээр ажилгүйдэлд живүүлж архидан согтуурал, хүмүүнлэг бус үйлдэлд нийтийг түлхсан бишүү. монголчууд намд хуваагдаж хийрхэх зугаацалтай үлдсэн шүү. монголчуудаа намчирхалаасаа салж МАН, АН-ын удирдлагыг буруу замаар булаан авсан луйварчдаас салахын тулд МАН, АН-аас дэвшсэн болон энэ хоёр гажуудсан намын төлөө санал өгөхгүй байж луйварчдаас салцгая
Ene huuhnuud hurliin tanhimd ihenh n gar utsaaraa oroldood l suuj bdiin sh de yum uzeegui gehed haashaien tegeed bodohoor teneg l yumnuud huraltai uedee untraagaad oroh tiim setgelgui bol hezee ch ard tumnee bodohgui ee
ENE HUUHDUUDIIN EEJ NAR HAMGIIN BURUUTAI!!! HUUHDEE UMUURCH TEMTSEH YOSTOI BAISAN. AJILGUI MUNGUGUI GEED TENEG NUHURUUSUU CALAAGUI EEJUUDIIN BURUU. HUUHUD CHIN ERUUL SARUUL BAIH L HAMGIIN GOL N SHUUDEE.
өмнөговьд болсон уулзалт дээр элбэгээ маань хэлсэн оюутолгойгоор бүү оролд аманд чинь мөнгө чихээд алж ч мэднэ гэсэн манай эмэгтэй гишүүд архины томчууд аманд нь мөнгө чихээд алчихна гэсэн юм уу? таг дуугай архидан согтууралтай тэмцэл хийх гэж архины үнийг тувт нэмж байсан үр дүн нь архидалт улам нэмэгдэж, залуужиж байсныг мартах ёсгүй. архины үнийг нэмэх биш архинаас олох ашгийг навс буулгах хэрэгтэй. баар рестранд нэг шил архи 3 дахин үнэ нь нугарч байгаа энэ өндөр ашигтай бизнесээ алдахгүйн тулд уушийн газрууд монгол улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж байгааг анхаараасай архидалт монголд гэмт хэрэг, харгис үйлдэлийн гол нөхцөл болж байгааг авч үзэх нь эмэгтэй гишүүдийн эн тэргүүнд хийх байх гэж нийгэм хүлээж байна.
Odoo baigaa ene heden emegtei darga naraas uo goridoh ve ooroo oorsdiigoo yaaj neg ajiltai bailgaj yavah ve gej huvia hicheej yavaa uls um bish uu? Buh umiig erchuud shiidej baigaa ulsad.
Emegteichuudiin uhamsar oorchlogdoogui niigemd uo ch oorchlogdohgui ee, deer baigaa heden emegteichuud ne erchuudiin gariin dor erh medel yaaj olhoo yamar negen argaar olson uls baidag bolood oorsdiin gesen temtsel husel baihgui um chin shuumjleed heleh ch erhgui um baigaa biz, esvel oorsdoo erchuudiin muu muuhai bolgontoi ne zohitsood sursan um biz ee