Эрчим хүчний сайд М.Сономпил ихээхэн гүйж амьсгаа өндөртэй явах болжээ. Учир нь шинэчлэлийн Засгийн газрын яамдаас түүний хариуцсан салбар л өнөөдөр хамгийн хүндхэн байдалтай байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын нэг өдрийн эрчим хүчний нийт хэрэглээ 571 мянган киловатт болсон ажээ. Өвлийн оргил ачааллын үе буюу 12, нэгдүгээр саруудад энэ хэрэглээ огцом буюу гурав дахин өсч 1.5 сая киловатт болдог байна.
Энэ өвлийн тухайд асар их алдагдалд орж болзошгүй болоод байгаа сурагтай. Иргэдийг тог, цахилгаан дулаанаар таслахгүйн тулд эрчим хүчний салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Хамгийн гол нь энэ салбарт хөрөнгө оруулалт ихээхэн дутагдалтай байгаа ажээ.
Монгол Улс эрчим хүчнийхээ 91.4 хувийг дулааны станцаар, 7.6 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортоор, 1.6 хувийг сэргээгдэх эрчим хүчээр бүрэлдүүлж байгаа гэнэ.
Иргэдийн нуруун дээр цахилгааны үнийн дарамт үүсгэхгүй гэсэн зорилтыг М.Сономпил сайд барьж байгаа учир ОХУ-аас 106 төгрөгөөр авч байгаа нэг киловатт цахилгааныг айл өрхөд 80 төгрөгөөр, албан газруудад 100 төгрөгөөр борлуулж байгаа нь алдагдал үүсэх томоохон шалтгаан болж байгаа ажээ.
Мөн өмнөд хөршөөс нэг киловаттыг нь 165 төгрөгөөр авч байгаа цахилгаанаа иймэрхүү байдлаар ашиглаж байгаагаас алдагдалд орж улсаас 39.8 тэрбум төгрөгийн татаас авч, жилдээ 56 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа учир ойрдоо М.Сономпил сайд их л цухалдуу явах болжээ.
Саяхны Засгийн газрын хуралдаан дээр Эрчим хүчний салбарыг бүхэлд нь шинэчлэхийн тулд 10 тэрбум ам. доллар шаардлагатай байгаа тухай ярьж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нүдийг орой дээр нь гаргажээ.
Гэхдээ л М.Сономпил сайд бууж өгөхийг хүссэнгүй ойрын хоёр жилд 3-4 тэрбум ам. долларын санхүүжилт зайлшгүй авна гэдэг байр суурин дээрээ бат зогсож хэрэв нэн яаралтай технологийн шинэчлэл хийгүй бол энэ өвөл ч гэсэн Улаанбаатар хот хөлдөж болзошгүй байгааг хатуухан сануулжээ.
Ерөнхий сайдынх нь байдал ч тийм сайн биш байгааг ойлгосон Эрчим хүчний сайд М.Сономпил гадны хөрөнгө оруулагчдыг монголын эрчим хүчний салбар руу анхаарал хандуулахын тулд салбарынхаа гайгүй гэсэн мэргэжилтнүүдийг БНСУ, Япон, Герман, Турк гээд арай жаахан найдвартай санагдсан газрууд руу яаравчлан мордуулсан сурагтай.
Энэ өвөл ч янз нь ширүүхэн болох нь дээ.
Д.Түвшин
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Хятадуудтай гэрээ хийсэн гээд байсан яасан юм бол доо.
Энэ ардчилсан, ардын хоёр нам өөрсдийнхөө сонирхлыг нэгдүгээрт тавьж улс эх орны эсрэг ажиллаж байгаа улс. 5-р цахилгаан станц барих асуудал 10-аад жилийн өмнөөс яригдсан. Асуудал шийдэгдэх дээрээ тулахаар зэрэг нэг нь нөгөөдөө дэгээ тавьж хойшлуулсаар өдий хүрсэн. Энэ хоёр намынхан эрчим хүч, төмөр зам,засмал зам, уул уурхай гэх мэт улс орны амин чухал асуудлыг урагш явуулах биш хойш татаж, хэн нэг гадныхны дохио зангаагаар ажиллаж байгаа юм шиг загнадаг улс.Хоюуланг нь Монголын улс төрийн хөрснөөс зайлуулах хэрэгтэй.
Uul n Shivee Ovoo deer tushiglej Hyataduudtai 5 tom tsahilgaan stants hamtarch barih gej baisan. Ene stantsyg barisnaar Mongol baitugai Hyatadyn hoid mujuudyg buren hangah hemjeenii tsahilgaa uildverlej boloh baisan. manaih n muu sanasaar baigaa lav 7-8 jil yuch hiisengui.
chi boovniihoo erchiig changalchihaad erchim huch gej yrij bai. deerees ni chiiden yaj asj untardagiig ch medehgui, barag 4 argiin too medehgui dunchuu suu dee chi.
chinii avgainhaa amerik yvahad gertee daguulj honoson huuhen chini chinii boov bosdogguig yriad uhtlee ineej bsn schuu
yun boov shoov beeeeee
эрчим хүч бол үйлдвэр үйлдвэрийг эдийн засгаар удирддаг болохоос улс төрөөр удирддаггүй батхүү сайд байхаас эхлээд эрчим хүчний салбар буруу замаар будаа тээж эхлэсэн. дулааны цахилгаан станцыг 40 жилийн настай байдаг гэж шинжлэх ухааныг дээдэлдэг орнууд бичиж тэмдэглэсэн байдаг. 40 жил ажилласан станц өөрөөсөө багагүй чадалтай станцыг барьж байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг хуримтдуулсан байх ардчлал, социализмаас хамаарахгүй үйлчилдэг эдийн засгийн хууль байдаг ардчлал шинжлэх ухаанд үнэхээр дургүй бололтой. монголын цахилгаан станцууд дөрөвдүгээр станцаас бусад нь 40 өөс цааш настай хуримтлал нь ардчлал нэр зүүсэн МАНАН л цуслаж орхиогүй бол байх л ёстой. хот хөлдөх,цахилгааны сааталын зовлонг АН монголд эдлүүлэхээр зэхэж байгаа бололтой шүү.
Хотоо хөлдөөвөл АН тэр чигтээ хөлдөөд дахиж монголын улстөрд хөл тавих эрхгүй болно.
Үнэхээр хөрхий Сономпил шиг хоосон толгой удирдаж байхад энэ салбар яаж өөдлөх вэ дэ? тэгээд ч Ардчилсан намын луйварчдыг засгийн эрхнээс холдуулагүй цагт төр ч өөдлөхгүЙ, ард олон ч дээш нар үзэхгүй шүү, олон ард аа%%%%%,,,,,?????
uneen deerh hunii helsen unen. sonompil mini ehleed boovniihoo erchiig changal.daraa ni chiiden yaj asdagiig medchih tegeed erchim huch ene ter gej gui !!!!