Монгол улсын иргэн С.Гантуяа "Оюу Толгой" компани Монгол ажилчдын хөдөлмөрийн харилцаатай бэрхшээлийн талаа төрийн өндөрлөгүүдэд хандан нээлттэй ил захидал илгээснийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н. АЛТАНХУЯГ,
УИХ-ЫН ГИШҮҮН, УУЛ УУРХАЙН САЙД Д.ГАНХУЯГ,
ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц. СЭДВАНЧИГ ТАНАА
2012 оны 12 дугаар сард Хөдөлмөрийн яам Оюу Толгой компани дахь гадаад болон монгол ажилчдын цалингийн зөрүү, хөдөлмөрийн харилцааны зөрчлийн талаар хяналт шалгалт хийж маш шаргуу ажилласны үр дүнд нилээд тооны ноцтой бөгөөд давтан зөрчлүүд илэрсэн тул Хөдөлмөрийн яамнаас Уул уурхайн яам, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон бусад холбогдох байгууллагуудад хугацаа заасан зөвлөмж бүхий үүрэг даалгавар хүргүүлсэн. Гэвч уг асуудал замхран чимээгүй болж улмаар ямар арга хэмжээг хэдийд, хэн авсан, үр дүн нь ямар байгаа зэрэг асуудал далд үлдэж байгаа тул Та бүхнийг энэ асуудалд нухацтай хандаж ард түмэнд мэдээлэхийг хүсэж байна. С.Гантуяа миний бие 2013 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр энэ талаар анхаарч ажиллахыг Та бүхнээс хүсэж албан бичиг хүргүүлсэн. Та бүхэн энэхүү асуудалд анхаарлаа хандуулж Оюу Толгой компанид ажиллаж байгаа 8,000 /сүүлийн үед 11,000 гэсэн тоо цацагдсан/ монголчуудын хөдөлмөр эрхлэлт, улмаар амьжиргаа, нийгмийн сайн сайхны төлөө холбогдох арга хэмжээг авч өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна.
Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлүүдээс дурьдвал:
• Оюу Толгой ХХК дээр нарийн мэргэжлийн гэж заасан ажил, албан тушаал дээр уригдан ирж байгаа гадаад иргэдийн ихэнх нь боловсролын хувьд бакалавр болон түүнээс доош зэрэгтэй байна. Шинэчилэлийн Засгийн газар байгуулагдахаас өмнө Оюу Толгой ХХК нь урьж ажиллуулж буй гадаад иргэний талаар хуулинд заасан мэдээллийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт өгч байгаагүй байна
• Оюу Толгой ХХК ньХөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийг давтан зөрчсөн
• Оюу Толгой ХХК нь "Яамны эрх зүйн байдлын тухай" хуулийн 16.1.3, 17.2, 22.7 дахь заалтыг ноцтой зөрчсөн
• Монгол Улсын Засгийн газартай хийсэн Хөрөнгө Оруулалтын Гэрээний 8.1 буюу бусад хөдөлмөр эрхлэлтийн квотын талаарх заалтыг хэрэгжүүлэх ажил огт хийгдээгүй
• Гадаад болон Монгол ажилтнуудын цалин эрс ялгаатай олгогдож байна
• Оюу Толгой компани нь Засгийн газартай байгуулсан Гэрээний цалингийн талаар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна
• Ажиллах хүчний квотоос хэтэрсэн гадаад ажиллах хүчин авч ажилуулж байна
• Оюу Толгой ХХК нь санаатайгаар эсвэл хариуцлаггүйгаар Хөдөлмөрийн яам болон нийгмийн даатгалын ерөнхий газарт гадаад болон монгол ажилчдын тооны зөрүүтэй мэдээлэл өгдөг.
Хөдөлмөрийн яам уг зөрчил дутагдлыг арилгах ажлын хүрээнд холбогдох арга хэмжээ авч хэргжүүлэх хугацаа заасан зөвлөмж, үүрэг бүхий даалгавар хүргүүлсэн боловч үүнээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ нь олон мянган монгол ажилчид, тэдний ар гэрийнхэн болон монголчуудын амьдралд нөлөөлөх чухал ач холбогдолтой зүйл тул анхааралдаа авч уг хүргүүлсэн үүрэг бүхий зөвлөмж, даалгаварыг бодитойгоор, шуурхай биелүүлэх шаардлагатай байна.
Дээрх ажлыг хийх хүрээнд Хөдөлмөрийн яамны ажлын хэсэгт нилээдгүй саад бэрхшээл учирсан нь Оюу Толгой компанийн зүгээс бүдүүлгээр, санаатайгаар төрийн ажлыг цалгардуулах үйлдэл гэлтэй харагдаж байгаа бөгөөд үүнийг бид тэвчин мөхөс байх ёсгүй.
Монголчууд бид ажлаа сонгож, үнэлэмжээ шударгаар тогтоох, хүндлэлийг хүртэх, хуулиа дээдлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ асуудлыг анхааралдаа авч Оюу Толгой компани дээр хийсэн хяналт шалгалтын хүрээнд илэрсэн дээрх ноцтой зөрчлүүдийг арилгаж өгөхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
2013 оны 5 дүгээр сарын 16
Иргэн С. Гантуяа
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Наадуул чинь РИО ТИНТО гийн боолууд шдээ
Нөгөө ерөнхийдөгч нь УИХ дээр суучихаад одоо бид Оюутолгойн тал дээр бодлогоо нэгтгэлээ гээд байсан яасан бэ. Одоо Засгийн газар Оюутолгойг шууд хүлээн аваад байна. Нөгөө гэрээний өөрчлөлт, Монголын эрх ашиг яасан бэ.
sain bna Gantuya , OYUTOLGOIN asyydal tag chig bolchixod gaixaad baisan yum . Ard tymend amlalt ogch ix xyrald syysan MAXN iin gishyyd yagaad tag chig bainaa , bid martaagyi l baigaa shyy ta nariin amlaltiig
Muu Bayartsogt boon holion bantan hiij hayachaad odoo chimeegui nuugdaad bgaa yum daa. Ichih ch ugui odoo boltol Ih hurald suugaad baihdaa yahav dee. Arai denduu yum.
ene selengiin hujaa Bayartsogtiig shuuh tsag ni bolson. Ochnoon terbum togrog gadaadiin dans ruu shiljuulsen geluu? Barivchilj nasaar ni maanitiin shorond horih heregtei. Hund heregten baina
Монгол одоо колони улс болсон удахгуй албан захирагчаа сонгох ээлжит жужигт автомат машин бэлэн жагссаныг илтгэе гэдэг рапортаа Рио Тинтод явуулчихсан.
Garaa muu bol baria muu gedeg.
naaduul chin ter asuudald anhaaral handuulah honshoor ni dutna daa....
rio mongold zunduu khurungu oruul bna kharin mongoliin khuviig rio tintod zaraad tatwaraa l aw zasgiin gazar biznes hiine gej yu bgiin awilgaldaad taraagaad duusna
tur muu manager ni uneen gehdee mal mini tsalingiin asuudal devshuuleed baina yu bodoj yavdag nuhur uu Mongol hunee deesh ni tataach malaa
Gantuyad bayar hurgeye. Oyutolgoid ajillaj baigaa mongol ajilchdiinhaa tsalin hols niigmiin asuudliin toloo sanaa tavij hootsoldoj temtsej baigaad chin bayarlaj baina. Mongoliin zasgiin gazar shuurhai ajillaj shaardlagatai arga hemjee avj hariug olon niited heleh heregtei gedgiig shaardaj baina.
Ah n bgaa tuldaa l zorigtoi duugarch bn. Gantsaaraa bol ali hediin Dashdalbar Zenee Zorig nariin araas yavsan.
Оюу толгойн дарга дарганцруудыг бүгдийг толгой дараалан солих хэрэгтэй. Бүгд дээдсүүдийн бууны ноход хөлсний дарангуйлагчид ашиг сонирхолын эзэд байдаг.
Mongol ulsyn 70%hyaatad,5%n kazakh,uldsen 25%n tahir dutuu,arhchin banzal yanhan,huuhdee zaazuurdaad suuj bdag,odoo yaah uu taminee?
Ene zurag bol luivarchid Mongol Ekh orniig maan hedhen nogoonoor negen gadaadiin kompanid zarj baigaa "tyyhen" muchiig haruuljee...
ene Bayartsogt muu omhii hujaagaas yaliig ni asuugaachee! Elbegdorj hujaagaa omoorno doo, Enkhbayaraas uhtlee aij zugeer l hils hergeer shorond hiilee. Enkhbayariin hajuud ene selengiin hujaa bayartsogt chin zuunii ulaan hulgaich, luivarchin yum bishuu??? Bayartsogtiig shuuh tsag ni bolson, shorond nasaar ni horij ed horongiig ni ulsiin horongo bolgoh heregtei.
Гантуяа холын зорилготойгоор улс төр хийж, нэр хүнд олохын зорьж байгаа юм биш биз? Учир нь: одоохондоо гадаадаас уригдаж ирсэн мэргэжилтнүүд болоод зарим нэгэн, техник, технологийн мэдлэг олгох нь байтугай эх хэлээр нь зөв бичиж сургалгүй төгсгөөд байгаа "ИХ", "ДЭЭД" сургуулиудын ГОЛОГДОЛ мэргэжилтнүүдийн цалинг хооронд нь жиших нь арай эрт байна. Тэгээд ч бүтээгдэхүүнээ борлуулж орлого олоогүй байхад нь ийм шаардлага тавих нь янаглан хорлох үйлдэл гэмээр. Цагийн юм цагтаа сайхан. Гантуяа өөрөө нэг үйлдвэр бариад тэндээ хэнийг ч хамаагүй ажилд авч, чинээнд нь тултал цалин өгөөд, дампуурал руу шумбаад орчихно гэж санаанд буухгүй байна. Монгол улс, хүдэр доторхи алт, мөнгө зэргийн агуулгыг нарийн тодорхойлоод, зохих өндөр татвар авах, мөн зэс боловсруулан хайлах үйлдвэр бариулах зэргээр ашиг аа нэмэх аргууд байна. Мэдээж бидний Монголчуудаас гадныхнаас хамаагүй илүү ур чадвар, ухаан гарах нь зайлшгүй. Тэр цагт нь тийм хүмүүст өндөр цалин нэхэхээс биш, хавтгайруулаад, юу ч хийхгүй, хийхийг ч эрмэлзэхгүй байгаа лазангуудыг даврааж болохгүй. Эцсийн эцэст энэ нь эх оронч санаа биш, харин ч зүгээр байж байгаад их мөнгө олох дээрэмчин сэтгэхүйг хөхүүлэх сэжим болох вий?
Ner hundtei bhiig husehgui hun gej bdgiimuu. Asuudliin gol ni hiim helj bui zuil ni shudarga unenii tuluu bh heregtei bhdaa. Henbugai ch gesen negen amidrah Nasaa ner hundtei hiisen buteesen umtai unguruuhiig husne dee.
засаг төрийг хахуулдчисан юм чинь муу монголчуудад яаж ч хандсан болно биз.
Mongolchuudad baga tsalin ugoh ni doromjlol
Gantuya odoo bolvol yasan yum be? 1. ene uildveriig bosgoh chadaltai mongol bolovson huchin alga baina. Uuniii tuld undur tsalintai mergejiltnuudiig ajiluulahaas uur argaggui 2. Ekh oronch bolokh geed undur tsalin tegshtgeed ugue. Ene uildver iin hetereed baigaa zardal, tusuv taliij uguud hariutslagiig n hen huleeh be 3. OT tsalingaa tegshtgeed nembel busad Mongoliin company d ajillah hun oldoh bolov uu? Mongol uls l mash hecuu baidalald orno Odoo bolivol taarna
Yamar sanaatai iim yum bicheed yavdag yum bol,lav ard tumniig bodson gehed ergelzeetei.Heden humuus gadaad yavalgui ajil hiij bolomjiin mungu olj baigaan n boloo yum bish uu
Àðä íü áàÿðöîãòîîð óäèðäóóëñàí ýðõ áàðèã÷ àðä÷èëñàí íàì õàìãààëæ áàéõàä Ðèî Òèíòî äàðàãäàõ óó.áàÿðöîãòûí ÿëò ¿éëäëèéã îäîî ìàíàéõàí áàðàã ìàðòàæ ýõýëæ áàéõ øèã áàéíà.Îäîî ìàíàéõàí õ¿¿õäýý õàçäàã ýöýãòýé òóëæ àæèëëààä çàâã¿é áàéíà.Ýðõ áàðèã÷èä èéì ìàÿãààð ìàðòàãíóóëäàã îíîëòîé þì.
Сайн явахад чөтгөр хүртэл долигононо Саар явахад бурхан хүртэл дээрэлхэнэ гэж нэг үг байдаг даа , яг л тийм байна даа. Цаст уулийн цагаан арслан Цагаа болохоор шоргоолжинд баригдана ч гэж байдаг. Энэ ТАВИЛАН ч бас Элбэгдөржийг тойрохгүй дайрах вий, Баярцогттойгоо хамт хөтлөлцөөд Авилгалийнхаа хэргээр аавийнхруугаа явах цаг ирэх вий дээ гэж бодогдож байна. Оюу-Толгой Халх-Гол 2-оос Элбэгээ хэдийг хармаалсан бэ? Их л олон тэгтэй Доллор гараж байхдаа!
монголд АНУ гийн ивээлд багтсан роберт ноёны амбан захирагчийн сонгуулийг канадын тулгасан программаар явагдах юм гэлүү?