Одоогоос долоон жилийн өмнө буюу 2006 онд 26 Хадгаламж зээлийн хоршоо дампуурч, найман мянга гаруй иргэний 72 тэрбум төгрөгийг хэдхэн хүмүүс хуваагаад авчихсан хэрэг одоог хүртэл үргэлжилж байгаа.
Монгол Улсын Засгийн газар 2007 оны дөрөвдүгээр сард 22 хоршооны 815 нэр төрлийн 43 тэрбум 600 сая төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, 20-иод үнэлэгдээгүй газар, таван лиценз 14 тэрбумын авлагатайгаар хүлээн авсан баримт бий.
Энэ үед хохирол барагдуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд мөн оны наймдугаар сард 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлөөр олгохоор уг хууль батлагдсан юм. Тухайн үед дээрх хоршоодод холбогдох 8301 иргэний 72,4 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэн байлаа.
Долоон жилийн хооронд цагдаагаас ШШЕГ-т хадгаламж зээлийн хоршоодын 14 тэрбум төгрөгийн хөрөнгийг дутуу хүлээлгэж өгсөн буюу нэг үгээр хэлбэл дунд нь шамшигдуулсан нь тодорхой байдаг. Одоогоор ШШГЕГ үлдсэн 29 тэрбумаас 10 гаруй тэрбумыг барагдуулжээ.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд 7784 хохирогчид 35.9 тэрбум төгрөгийг "Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай" хуулийн дагуу улсын төсвөөс олгожээ. Хохирогчдын үлдсэн мөнгийг ХЗХ-дын нэр дээр бүртгэгдсэн эд хөрөнгүүдийг борлуулсан орлогоос төлж барагдуулах ёстой байсан ч энэ ажлыг хэрэгжүүлэх явцад өмч хөрөнгийг зориудаар үнэгүйдүүлж, шамшигдуулах явдал газар авсан байна.
Энэ хэрэгт МАН-ын нэр бүхий гишүүд холбогдсон байдаг. Өнөөдрийн байдлаар төрийн хамгаалалтанд авсан өмч хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулсан орлого болон зээлдэгчдээс орж ирсэн авлага гээд нийт 20,2 тэрбум төгрөгийг Төрийн санд тушаагаад байна.
Гэтэл цаана нь ердөө таван тэрбум төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, гурван тэрбум төгрөгийн зээлдэгчийн авлага, мөнөөх хэдэн лиценз төрийн мэдэлд үлдээд байгаа аж. Эндээс 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө хаачив гэдэг асуудал урган гарна.
Үүнд өмч хөрөнгийг бүртгэж, хамгаалж, борлуулах, хохирлыг барагдуулах үүрэг хүлээсэн төрийн ажилтнууд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцдаа хөрөнгийг давхардуулж бүртгэсэн болон үрэгдүүлсэн, зориудаар шамшигдуулсан хэмээн хохирогчид үзэж байгаа юм.
Одоо үлдсэн 36 тэрбум төгрөгийн хохирлыг хэн барагдуулах вэ гэсэн асуулт урган гараад байгаа. Хадгаламж зээлийн хоршоодын эд, материал, бичиг баримтыг битүүмжлэх үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, албан тушаалтнууд хамтран өнөөдөр 36 тэрбум төгрөгт хүрч болохоор үнэ бүхий зүйлүүдийг тухайн үед замаас нь зувчуулан, үнэгүйдүүлж, өөрсдөө баяжсан хэрэг илэрсэн юм.
7-8 жилийн өмнөөс мөрдөн байцаалт нь эхэлсэн тус хэргийн баримтуудыг төрд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө устгасан байх магадлалтай. Нотлох баримт, зээлийн түүх, эд хөрөнгөтэй холбоотой материалууд алга болсон нь хэргийг илрүүлэхэд багагүй түвэг удаж байгааг хуулийнхан ч хэлж байсан.
2013 оны тавдугаар сарын байдлаар барагдуулаагүй хохирлын үлдэгдэл 31,6 тэрбум төгрөг. Гэтэл хоршоодоос хурааж авсан хөрөнгийн үлдэгдэл, зээлдэгчийн авлагын үлдэгдэл, өмнө борлуулсан 20,2 тэрбум төгрөгийг нийлүүлээд ч төрд эргүүлэн төлөх 50 хувь болон хохирогчдын хохирлын үлдэгдлийг барагдуулахад хүрэлцэхгүй тул зөрүү мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг асуудал тавигдаж байгаа юм.
Энэхүү зөрүү мөнгийг төрийн албан дахь буруутай этгээдүүдээс гаргуулах ёстой гэдгийг хохирогчид хэлж байгаа. Энэ хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Х.Тэмүүжин сайд ажиллаж байгаа юм. Түүний хэлснээр энэ хэрэг эхлэнгүүт холбогдох баримтуудыг Шүүхийн шийдвэрийн хэн устгаж эхэлсэн нь мөрдөн байцаалтыг удаашруулжээ.
Шүүхийн шийдвэрээр 30.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас цагдаагийн байгууллагаас 29.2 тэрбум төгрөгийг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хүлээлгэж өгсөн бөгөөд 1.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрт илүү бичигдсэн, итгэмжлэгдсэн хариуцагч нь үрэгдүүлсэн, тоо данс нь давхардаж бичигдсэн гэх үндэслэлээр хүлээлцээгүй аж.
Нийт 26 хадгаламж зээлийн хоршооноос "Нэмэгдэх Ундарга", "Ти-Эс-Би" хадгаламж зээлийн хоршоо нь хохирлоо 100 хувь барагдуулж, "Гэр хорооллын барилгажилт", "Цэн-Алт", "Үйлс vржхvй", "Европын хөгжил", "Си Эм Си", "Севен бойз" зэрэг хадгаламж зээлийн хоршоо нь төрд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг барагдуулж дууссан байна.
Ажлын хэсэг ХЗХ-ны хэргээр ял эдэлж буй хүмүүстэй уулзан, хураагдсан хөрөнгө хэрхэн алга болсон, ямар үнээр үнэлэгдсэн, хэрхэн зарагдсантай танилцжээ. ХЗХ-дыг хоморголон дампууруулж, эд хөрөнгийг татсанаас хохирлоо барагдуулах боломжтой байсан ХЗХ-ны хадгаламж эзэмшигчид хохирч үлдсэн.
Түүнчлэн эд хөрөнгийг татан төвлөрүүлэх явцад үнэ хүрэх эд зүйлсийг үрэгдүүлсэн, хураагдсан зүйлсийн жагсаалтаас хассанаас болоод хуулийн байгууллагад бүрэн бүтнээрээ ирээгүй. Мөн үнэ хүрэхээргүй зүйлийг өндрөөр бүртгэсэн зөрчил ч олон байгаа юм.
Хураагдсан хөрөнгийг хадгалах, бүртгэх үүрэгтэй төрийн албан хаагчид үүргээ гүйцэтгээгүй. Үнэ хүрэх зүйлсийг үнэгүйдүүлэн борлуулж, танил талаараа шамшигдуулсан явдал ч олон гарчээ.
Төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болоод асуудал ийм дээрээ тулсан болохоор төр хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн шаардлагыг хохирогчид тавьж байгаа ажээ.
Их хэмжээний мөнгө оруулан, өндөр хүү аваад гарч одсон гээд байгаа хүмүүсийн заримынх нь нэрс тодорч байгаа ч баримт нь бүрэн гарч ирэхгүй байгаа. Учир нь, асуудал дэгдэх явцад баримтыг устгасан, засварласан учир нотлох баримт төдийлөн бүрдэхгүй байгааг хэлж байсан.
ХЗХ-ны тэрбум гаруй төгрөгийг сейфэндээ найман жил хадгалаад, асуудлыг гүнзгийрүүлэн шалгах үед гаргаж ирсэн албан тушаалтан ч байгаа билээ. ХЗХ-доос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт таван лиценз ирснээс лицензийн төлбөр төлөгдөөгүй гэсэн шалтгаанаар эрх нь цуцлагдсаныг эргүүлэн сэргээсэн юм байна. Хураагдсан хөрөнгийг ашигласан, шамшигдуулсан найман хэргийг шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлээд байгаа.
П.Дөлгөөн
Эх сурвалж: "Нийслэл таймс"
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
MONGOL-d sots-iin ued bsan TSAGAAN GARTAN ,TSAGAAN ZAHTAN-guud 90 onii huvsgaliin daraa aliigaa aldaj amidral ni tuiliin doroi amidrah chadvargui ,hamgiin archaagui humuus bolj huvirsan ter ued ...jiriin arduud jinhene amidarch gahai zooj ,solongos garch mongo olj 2000 gehed yaduu arduud jinhene holoo olj erh erh choloogoo edlej ehleh ued...NOGOO TSAGAAN ZAHTAN-guud darga, tushmel ,urlag, soyoliinhon ,tednii naiz nohod hamaatan sadan-guud tor-d torluudee chihej huuli guivuulj , ard tumnii mongiig HADGALAMJ ZEELIIN HORSHOO gedeg nereer bulaaj avaad ,... odoogiin ene mongotei tseej bayachuud ,..ULAAN HIVSEN DEEGUUR alhagsad BII BOLSON shuu dee..URLAG SOYOL-iinhon uchirgui zindaatai amidardag bolj ,... SOYOL URLAG, GADAAD ,DOTOOD gej ih yaridag bolj ,.. tord nasaaraa ajillasan bj TERBUMTAN boldog ene gajig uzegdel bol mongolchuudiin torolh hulhi, hudalch ,hulgaich zan ni ADRCHILAL neriin dor GEMGUI tsarailj huruugaa ch hodolgolgui bj bgaad ...ARD TUMNII HUUHDUUDIIN GADAAD-aas guivuulsan ter ih mongiig l idchihsen humuus mongol-oor duuren bna...teriigee nuuh gants garts ni SONGUULI -gej 4 jil tutamd hudlaa yarij hulgaigaa nuudag sistem-d durtai humuus mongoliin ard tumnii talaas iluu huviig ezelj bgaa.YADUU huniig tooj uzehgui , CHADUU negend bol tal zasahdaa GARGUUN hunii orontsoguud , tednii ur sad , ah duu, hamaatan sadan TANII, MINII derged hudlaa tsarailaad l yavj bna shuu dee
Ene hereg bol erdoosool tor n irgedee deeremdsen hereg gej helj bolno . Zugeer shudragaar ajillaj baisan ajillaj baigaad hadgalamj ezemshigch nolon zeeldegchidiinhee hen hend ashigtaigaar heviin ajillaj baisan HZHorshoodiig hurtel ter ueiin shuuh tsagdaagiinhan hucheer dampuuruulj ezdiig n barag shaltgaanguigeet horij tsagdsan yvdal garsan ter humuus bol dandaa bor zurheeree ajillaj hodolmorloj yamar negen toriin ondor alban tushaaltnii demjlegguigeer ajillaj baisan HZH diin ezdiig bol unendee ter ueiin tor denduulsen yum shuu ! Uunees bolj HZH diin ezedees gadna HZH nd mongoo hadgaluulsan irged bolon bair oron suuts ul hodloh horongoo baritsaand tavin zeel avsan jiriin irged hamgiin iheer hohirch uunees bolj olonch hun setgel sanaagaar unan horvoog orhison ovchin tussan medeelel baidag ene hergiig ter ueiin toriin tomchuud ter dundaa ter ueiin MAXH odoogiin MAN - iin humuus hiisen gedegiig helmegdsen HZH diin ezed bolon hohirogchid argaa baran shorond bitgii hiigeechee naaduul chin tolno gej bainashdee geed baihadnl shorond hiichihsen yum shuu !? Hudlaa gevel Globiin Mendbayaraas avahuulaadl MAN d denduu deerelhuulsen denduu gomdson irged uneheer toriin helmegduuleltiin omno argaa barj yavsan yum shuu !?
Банкуудыг аврах гэж ХЗХ-г дампууруулсан шуу ээ.
Hoorhii doo ter ued solongost japand hunii gazar bool hiij hed tawan togrog olood eej aawdaa yawyylsniig ni osgodog hadgaldag hun bolh HZhorshoond hadgalsan bdag. 10 gariu jil ajilaad oron bair awah getel terni dampyyraad uilah hetsuu uheh hetsuu bolson hunii amidral zondooo zondoo shde. Ter ued Olon arawaaraa gadaada yawj monogliin zah zeeld tomoohon gadaad waliutiin ergelt hiij ediin zasagtaa nemer bolj bsan ter jiriin humuusiig yasan gej hohirooj bgaan be... Tor tolon yostoi humuuseerni toluuleech.. Temuujin Saidiig demjij bnaa..
Төр олон түмний эд хөрөнгө баялаг,ёс суртахуунаар хангалттай наадаж болсон биз феодалжсон ардчилагчид.Булавч бултайнаа гэж дотоодын дайснууд бидний ичдэг зүйлээс эсрэг харин бахдалтай байдаг гэж бодоорой.Сайн ухвал ертөнцийн булай бүхэн их гарана.Газрын баялага,хүмүүсийн эд хөрөнгийг завшиж чадаж байвал дээшээ явдаг,шудрага нэгэн газарт унадаг ийм л нийгэм байгуулаад байгаа улс,хятадын монголын иргэн гэж газрын баялгыг маань гадныханд зарж ард түмнээс хулгай хийсэн мөнгөө төрийн том түшээ нь гадаадад хадаглуулж байгаад гадаадынхан булайгий нь дэлгэж байдаг.Өөдөөс нь ийм байгуулалга байхгүй ийм их мөнгө надад байхгүй гэж мэдэгдэл хийж л байдаг,оюутолгой гэж бөөн ашиг,ашиггүй байсан ч ашиг ч гэх шиг яаж ичихгүй хунхуузддаг байнаа.Энэ бол одоогийн шуналтуудын жирийн жишээ,ийм балиарууд нь тэнэг ард түмнээ хулхидаад төрийн сэнтийд заларч дуртайгаа цөлмөж дууслаадаа чааваас!!!!
ter MAN n ner buhii gishuudiig ni ilchleed shalgaach medej bgaa um bol yu hiigeed baidiin....Nam ni unasan bhad odo ilchleechee...
БААГИЙ АВРАГА МААНЬ ЭНЭ ХЭРЭГТ АЙМААР хУТГААСТАЙ дАА
МАН-ын засаглалын уед унэхээр сэтэртэй бухэн бух салбарт сул ,хяналтгуй байсан ,хулгайлж болох бух л зуйлийг хулгайлсан даа,хоёр албан тушаалтан уулзаад-За юу байна даа,туусаар л байна уу ? гэхэд негее дэхь нь-Мэдээж ш дээ еер яах юм бэ гэж хариулсан гэж явган шог байдаг,энэ бол тэдний алтан уе байсан,АН гарч ирээд харин энэ хулгайчуудын уйлдлуудийг илруулж буйд талархаж явдгийм
sunald hurtle ug ni hizgaar gej baidag daa.huchneen olon mingan hunii ar geriig setgel zuitei ni hohirooson bol, bodohoos aimaar. shanaltanguudig hurdan ilruulj ard irgediig hohirolgui bolgoh heregtei.hereg huuchirdaggui gedeg, hezee negen tsagt naad hulgauchuud chin har gerluugee achigdah bolno. unen yalna gedegt urgelj itgej yavdag
МАН-ы нэр бүхий гишүүд гэвэл учир дутагдалтай тодорхойлолт болно. Харин "МАХН угшилтай, Энхбаяр багштай, нийтийн хөрөнгийг шамшигдуулж гаршисан этгээдүүд" гэвэл зохино.
Ардчилалын буянд ард түмэн бага ч гэсэн өмчтөй болж, гадаад, дотоодод чөлөөтөй явах зэрэг зарим эрх чөлөөгөөр хангагдсан ч ардчилсан хувьсгалын эхний үеээс л Прокурорын ерөнхий хяналт,Ардын хяналтын байгууллагыг татан буулгаж, улсын өмчийг хяналтгүйгээр хувьчлал нэрийн дор идэх нүхээ малтаж хэрэгжүүлсэн. МАН-ынханч шинэ хуучин нэрээрээ идсэн. АН-ынхан ч зүгээр суугаагүй мөн л идсэн. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Баярцогт, Алтанхяг нарын үйлдэл тодорхой харуулж байна. Энхсайхан ерөнхийлөгчид нэр дэвших гэж байснаа их хэмжээний төсөл удирдахаар наймаалцлаа энд эрхэм ерөнхийлөгчийн нэр гараад байгааг юу гэж ойлгох вэ? Айдаа хэнд итгэх болж байна. АН-ынхан сүүлийн үед шүүхээр бамбай хийж ард түмний хаан сонголтыг булшилах боллоо. Ингээд үзэхээр ард түмэн газар шорооныхоо төлөө шударгаар дуугарч чаддаг Бат-Эрдэнэ аваргыгаа дэмжихээс өөр арга алга. Аварга маань гарсан тохиолдолд МАН-ын ашиг сонирхолд биш эх орон ард түмнийхээ ашиг сонирхолын төлөө ажиллана гэж найдаж байна.
АН МАН хувааж идсэн шүү дээ.
сефэндээ 8 жил тэрбум төгрөг хадаглана гэж байдаг юм уу, 8 жил тэрбум төрөгийг банк-д байрлуулбал хүү нь хэдэн төгрөг болох вэ, хэн гэдэг цагдаа энэ мөнгийг идэж баяжсан бэ
Àíõ áàéãóóëààã¿é áàéõàä íü àðãà õýìæýý àâàõã¿é ÿàñàí þì áý? Áàíêóóäàà àâðàõ ãýñýí þì áîë? Àðä íü óëñ òºð÷èäèéí ñîíèðõîë áàéãàà áîëîîä ë ººãø¿¿ëñýí áàéíà ø äýý. Òýð Áîëîðìàà ýä íàðûã ÷èíü Ãýð õîðîîëîëûí Áàðèëãàæèë"-ä ºíäºð ¿íýòýé îáüåêòýý øàõäàã ýíý òýð ãýýä ÿðèàä ë áàéñàí ø äýý.
тэр үед хөрөнгө хурааж, үнэлж, худалдаж тараасан, хариуцаж ажилласан төрийн хүмүүс нь тодорхой л байгаа шдээ. тэднийг одоо эргүүлээд барьж хорьж мэдүүлэг авах хэрэгтэй дээ. Бүгд өөхөлчихсөн амьсгаадаад явж байгаа. Маш тодорхой хэрэг! Тэмүүжинг дэмжиж байна! Сайн ажиллаарай! Энэ нийгэмд үнэгүй юм гэж байхгүй, харин төрийн албаныханд үнэгүй юм их олддог юм шиг байгаа юм!
АН МАН хоёр л хувааж цохисон шүүдээ энхбаярын дараа элбэгээгийн ивээлд багтсан хуулийнхан уриа хашгарч дайрсан биздээ. заримаас нь тэр бумаар төгрөг гарч ирлээ гээ биздээ. нийтийн эрх ашгаас дээгүүр өөрсдийн эрх ашгийг өндөрт тавсан дүр эсгэсэн ардчлалын луйварчид МАН тай нийлж монголыг мөн ч баллав ХЗХ-ноос хэдэн төгрөг зохисон луйварчидаа бүү хэл эх орныхоо эрх ашгаас урвагчдаа хариуцлага тооцохгүй л байгаа шүүдээ АН МАН-ны удирдлагад сэлэм гялс гээд толгой нь бөндгөс хиймээр олон хүн байгаадаа
TEMUUJIN SAIDAA HULEEJ BN ZOW SHIIDVER GARGAASAI GEJ BODOJ BN ARD OLON CHIN HOHIRSON BHAD OLON HUN OROH ORONGUI BOLSON ZARIM N UHEJ UREGDSEN HULEEJ TESEHGUI HURDAN SHIIDEED OGOOCH SAIDAA