"Баялгийн хараал" хэмээх нэр томьёо одоогоос 30 жилийн тэртээгээс сонсогдох болсон. Энэ хугацаанд хэдий газрын тосны үнэ, байгалийн нөөцийн үнэ 50 дахин өссөн ч жирийн иргэдэд наалдах юм нь бараг өссөнгүй.
Учир нь ихэнх байгалийн нөөцтэй орнууд баялгаа хэрхэн зохицуулж ирснийг нь харвал гунигтай, гутранги байдал ажиглагддаг. Жишээ нь, Папуа Шинэ Гвинэй улс, Индонез, Бирм, Африкийн орнууд гээд үргэлжлэх болно. Үүнд, Монгол Улс маань бүү багтаасай гэсэндээ энэхүү нийтлэлийг бичлээ.
Мэдээж хөрөнгө оруулагч нар бүгдийг сайн мэдэх тул аман дээрээ гоё сайхан хөгжил, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, Дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт жирийн иргэдэд наалдацгүй, худлаа зүйлс ярьж харин цаанаа хөх инээд нь хүрч байгалийн баялагтай ядуу буурай орнуудыг улам бүр ядууруулж гарахаа бодон сууж байгаа. Иймд байгалийн нөөцтэй орнуудад нийтлэг ажиглагддаг дараах байдлуудыг цухас дурьдмаар байна.
Сул дорой эдийн засгийн өсөлт
Ихэнх судалгаанаас харахад, байгалийн нөөцгүй орнууд байгалийн нөөцтэй орнуудаас хавьгүй өндөр эдийн засгийн үзүүлэлттэй байдаг. Тэдгээр улсын нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр байж улмаар иргэдийн амьжиргаа, орлого байгалийн нөөцтэй орны иргэдээс өндөр байгаа нь тогтоогдсон.
Жишээ нь, 1960 - 1990 оны явцад байгалийн нөөцгүй орнуудын эдийн засгийн хөгжил байгалийн нөөцтэй орнуудаас даруй 2 -3 дахин их байна. Хамгийн сонирхолтой нь 1970 , оноос газрын тосны үнэ нэг баррел нь 3-30 ам. доллар болж өсөхөд энэхүү эдийн засгийн өсөлтийн ялгаа байгалийн нөөцтэй болон нөөцгүй , орны хооронд улам бүр ихэссэн байдаг.
Тэгэхээр Монголчууд бид зэсийн үнэ дэлхийн хэмжээнд өссөн нь шууд утгаараа манай эдийн засагт сайнаар нөлөөлж ард түмний амьдрал дээшилнэ гэж харж хүлээх нь утга авцалдаагүй болж байна. Үүнийг дэлхийн хэмжээнд сүүлийн 30 жилийн үүх түүх тодоор харуулж байна.
Хүний хөгжлийн доройтол
Байгалийн баялагтай орнуудын түүхээс харахад тэд баялгаас орж ирэх орлогыг хүний хөгжилд зарцуулах ,байдал нь их сул дорой байдаг. Түүний тод жишээг бид өнөөдөр Монголдоо амсаад явж байна.
Нийт экспортынх нь 30 гаран хувийг газрын тос эзэлдэг байгалийн баялагтай 48 орны талаас дээш хувь нь 2002 оны Нэгдсэн үндэстний хүний хөгжлийн , индексээр сүүлийн гуравт бичигдэж байх жишээтэй.
Энэ юу өгүүлнэ вэ. Нэг бол бэлэн биш байхдаа байгалийн нөөцөө ашиглаж байна, нэг бол авлига их байна гэсэн үг үү. Хүний хөгжлийг авч үзэхдээ тухайн орны ядуурал, боловсрол, эрүүл мэнд, иргэдийн чанартай амьжиргаа зэргийг чухалчилдаг.
Гэтэл энэ бүгдийг өнөөгийн Монголын нөхцөлд хэрхэн чанаржуулж, сайжруулж байгааг жирийн иргэд бидний амьдралд тэр болгон харагдахгүй, мэдрэгдэхгүй байна. Стратегийн чухал орд болох Тавантолгой, Оюутолгойгоос орж ирэх орлогыг залуучуудын боловсрол, эрүүл мэндэд хэрхэн зарцуулах, хойч ирээдүйгээ хэрхэн хөгжүүлэх асуудал өнөөдөр яригдахгүй хаягдсаар байна.
Бидэнд энэ асуудал руу орох ч боломжийг Оюутолгой өгөхгүй, өсөн нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалтын зардал мэтээр биднийг хуурч, бухимдуулж хамаг цагийг минь үрдэг.
Ганцхан өсөн нэмэгдсэн зардлыг ярьж зохицуулах гэж бүхэл бүтэн гурван сарыг ардаа өнгөрөөсөн ч шийдэлд хүрээгүй байгаа нь цаашид дахиад хэдэн cap үргэлжлэх, ер нь шийдэлд хүрэх эсэх нь бүрхэг болж улмаар бүх ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлөх хор уршигтай үйлдэл болохоор харагдана.
Үүнийг салбар хариуцсан сайд нар тунгааж нэг үзэх нь зүйтэй. Хүний хөгжлийн индексээр Норвеги болон Канад улс эхний гуравт багтаж байгааг хөрөнгө оруулагч нар жишээгээр дурьдаж бидэнд сайхан үлгэр ярьж өгч болох юм.
Гэтэл эдгээр орнууд нь байгалийн нөөцөө ашиглаж эхлэхээс олон жилийн өмнө хөгжилд хүрсэн байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв Монгол Улс аль хэдий нь хөгжсөн орны жагсаалтад зүй ёсоор багтаж байсан бол сая нэг Оюутолгой болон Тавантолгойгоо олборлож болох байлаа.
Энэ бүхэн юу хэлээд байна вэ гэхээр бид өнөөдөр байгалийн нөөцөө ашиглахад бэлэн биш байна. Өнөөдөр бүгдийг түр хаагаад хүний хөгжил болон бусад салбарын хөгжилдөө анхаарвал эргээд 30 жилийн дараа Оюутолгой орд нь дор хаяж долоо дахин өндөр үнэлэмжтэй болж Монголчууд бид хэрхэн шударга, сайн итгэлцлийн зарчим дээр тулгуурлаж Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, түүнийгээ хянах, уул уурхайн орлогыг хөгжилд, хүндээ хэрхэн наах гээд олон чухал асуудлыг зөв зохистой шийдвэрлэж чадах хэмжээнд хүрсэн байх болно.
Английн Оксфам байгууллагын хийсэн судалгаагаар байгалийн нөөцтэй орнуудын ядуурал буурах биш харин ч эсрэгээрээ ихэсдэг хэмээжээ. Түүнчлэн хамгийн ноцтой нь уул уурхайн экспортын орлого дээр тулгуурласан эдийн засагтай орны нялхсын эндэгдэл болон хүүхэд багачуудын тэжээлийн дутагдал, тураал зэрэг нь ихэсч, улмаар сургуульд хамрагдах байдал буурдаг байна.
Муу засаглал
Байгалийн нөөцтэй орнуудын эдийн засгийн хөгжил дорой байхаас гадна сайн засаглал гэгч нь үгүй болдог нь олон улсын туршлагаас харагдаж байна. Тэгэхээр Рио Тинтогийн бидэнд хэлээд байгаа ДНБ-ийн 30 хувийг бүрдүүлнэ гээд байгааг Монголын эдийн засагчид тооцож батлах нь чухал.
Олон улсын Валютын сан "Сайн засаглалыг" томьёолохдоо "Олон нийтийн нөөц баялгийг үр дүнтэйгээр, ил тодоор зохицуулахыг хэлнэ" хэмээжээ. Харин Дэлхийн банк Сайн засаглалыг томьёолохдоо "Иргэд сонгуульд оролцох, хэвлэлийн эрх чөлөөт байдал, төр засгийн тогтвортой байдал, хэрэгжүүлж болохуйц гэрээ" гэх мэтээр тодорхойлжээ.
Гэтэл судалгаагаар, байгалийн баялагтай ихэнх орнууд Дэлхийн банкны засаглалын индексийн доод хавиар шамбааралдан жагсдагбайна. Эндээс бид өнөөдөр байгалийн нөөцөө буруу зөв олборлож байгаа Монгол Улс ч гэсэн хаахна жагсч байхыг харж болно.
Тэгэхээр эртхэн дээр нь алдаагаа засч, бодит нөхцөл байдлыг ухамсарлаж байгалийн нөөцөө ингэж гадныхны үгэнд итгэн замбараагүй олборлохоо зогсоох нь зүйтэй. Мөн нилээд хэдэн судалгаагаар Оюутолгой шиг зардал ихтэй төсөл нь авлига, хээл хахуулийг ихэсгэдэг гэжээ.
Зөрчилдөөн ба хүний эрх
Муу засаглалтай байхаас гадна байгалийн баялагтай орнууд ширүүхэн дайн, тулаантай тулгарч байдаг. Ихэнх судалгаанаас үзвэл, энэ нь иргэний дайныг өдөөсөн байдаг аж.
Түүнчлэн дайн, зөрчилдөөн их гардагаас улбаалан байгалийн нөөцтэй орнууд нийгэм, эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийхийн оронд цэрэг хүчний байгууллагад хөрнгө оруулалт хийх замаар хүний хөгжилд бага анхаарах хэрэгцээтэй болдог.
Бирм, Судан болон Нигерт эдгээр асуудпууд хурцаар тавигддаг байна. Монголын нөхцөлд хөрөнгө оруулагч нар хүний эрхийг дээд зэрэгт зөрчиж, орон нутгийн иргэдийг хохироох, Монгол ажилтнаа хохироох, төрийн эрх бүхий байгууллагуудыг уландаа гишгэх, Монгол Улсын хууль тогтоомжыг үл дагах, шударга бусаар үйл ажиллагаагаа эрхлэх гэх мэт олон зөрчлүүдийг гаргасаар байна. Энэ бүхнийг эргэж харж ухаарах цаг нь болсон.
С.Гантуяагийн тэмцэл

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Оюутолгой бол колоничлолын гэрээ шүү.Энэ гэрээнээс хойш тусгаар тогтнол,ардчилал бүгд устсан.сонгууль ч автомат машиных болсон.Ерөнхийлөгч нь хүүхэлдэй болсон.Батхүү мэт нь Элбэгээг шүүхтэй нь хамт басамжлаж мөнгө өгч сонгууль луйвардаж тоглож байна.
Zugeer l ta nar GOK iin buh orlogo Mongoliin tord oruul ymar bh be ? Buh ajilchid n orosuud shig tsalin abbal ymar bh be ? Geed bodood uzdee... Tegeheer oorsddoo itgeh Mongol hundee itgeh heregtei..Gadaad hun ashig olj bhaar Mongol hun ashig olog l dee...
ДНБ өсөлт гэдгээр ядуу орныг хуурдаг аргыг монголд хэрэглэж улс төрч нэртэй шуналын туламнуудыг хахуулиар, иргэдийг ДНБ өсөлт гэдгээр тархийг нь угааж байна. ДНБ-нээс олсон ашгийн хэдэн хувь нь тухайн оронд ноогдож байгаагаас шалтгаалж хөгжил бараг ирдэггүй бололтой. эдийн засгийн алуурчид монголд улс төрч нэртэй шуналын туламуудыг ашиглан татвар хураамжийн хуульд эхлээд өөрчлөлт хийлгэж авсан. дараа нь улс төрчдийн тэнэглэлийг ашиглан монголд өндөр хүүтэй зээл олгож монголыг ирээдүйд өрд унагаж дараагийн баялагыг нь үнэгүй авах нөхцлийг бүрдүүлсэн. монголын улс төрч нэртэй шуналтангууд бороогийн алтыг алдах үед сургамж авахын оронд тэндээс авсан хахуулдаа урамшиж оюутолгой, таван толгойн гэрээг мөн энэ замаараа оруулж эхлэсэн. оюутолгой, таван толгой бол монголд байтугай дэлхийд байхгүй дахиад ч илрэхгүй том орд энэ ордуудыг монгол өөртөө ашигтайгаар ашиглахгүй бол монголын эдийн засгийн тусгаар тогтнолын талаар бодох ч хэрэггүй болно. өндөр технолог орж ирж байгаа гэж улс төрч нэртэй бэртэгчингүүд ярьдаг. монголчуудаа эрдэнэтээс хаягдаж байгаа зэсийн хувь, оюутолгойгоос хаягдах зэсийн хувийг харьцуулж үзээрэй эрдэнэтээс хаягдаж байгаа зэснээс бага байвал дэвшилттэй гэж үз хэрэв их байвал сорчлон авах гэсэн шунал явж байна гэж ойлгоорой. гадны эдийн засгийн алуурчдын хийж өгсөн ашигт малтмалын хуулийг харилцан ашигтай байх нөхцлийг бүрдүүлэхээр өөрчлөлт оруулах ямарч чадваргүй зөвхөн өөртөө юу унах бол гэсэн бодолтой улс төрч нэртэй луйварчид ард түмний итгэлээ өгсөн АН МАН-ыг ашиглан төрийн толгойд гарч намаар халхавчласан МАНАН хэмээх мафийг үүсгээд харилцан тохиролцож монголыг завхаруулах засаглалыг буй болгосоныг ойлгооч. МАН АН-н нэр барьсан луйварчдаас салахын тулд энэ хоёр намын төлөө санал өгөхгүй байгаасай. гэвч гадны эдийн засгийн алуурчид саналыг луйварддаг програмчилсан тоолох машиныг ирүүлж программ зохиогчийг ерөнхийлөгчийн сонгуулын үеээр ажиллуулах болсныг хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр хэлээд байгаа шүү. эрчүүд нь бүгдээрээ батэрдэнэд эмэгтэйчүүд нь бүгдээрээ удвалд санал өгсөнч элбэгээ гарч ирнэ гэсэн сэтгэгдэл оргүй биш байх шүү.
Эдийн засгийн алуурчин Баабар нар өмнө нь М.Зэнээ,О.Дашбалбар,О.Энхсайхан нарыг улайран эсэргүүцэж байж зүрх рүү зүү шивсээр байгаад санасандаа хүрсэн.Одоо ч Баабар,Баярцогтонгууд дараагийн захиалгаа авчихсан л байгаа.
Oyutolgoid TS.Elbegdorj heden zuun sayiin niiluulelt hiideg tediigui huuhdiin zuugiin tend baidag oron suutsaa under uneer tureesluuldeg yum.
"Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс Монголын Ардчилсан Холбоонд 1996 он хүртэл өгсөн 450 мянган ам. доллар маш чухал ач холбогдолтой байсан нь лавтай" гэж Америкийн судлаач Моррис Россабигийн "Орчин үеийн Монгол" номонд бичжээ. Уг нь АНУ-ын Бүгд Найрамдахчуудын тайланг нийтэд зориулан хоёр ч удаа хэвлэсэн боловч олонд хүргэлгүй хаа нэгтээ аваачиж далдалсан төдийгүй уг үйл ажиллагааг илчлэн бичсэн Моррис Россабийн номыг бөөнөөр нь устгаж, зохиогчийг мэдлэг муутай амьтан гэж доромжилсон байх жишээтэй. Тэгвэл түүний тэрхүү номд юу өгүүлсэн болоод ингэж нууцлах болсныг сонирхоцгооё. Энэхүү номын нэгдүгээр хэсэг тун саяхан "ГАДААД ХАНДИВЛАГЧДЫН ХАЙРТАЙ ХОНГОР" нэртэйгээр орчуулагдан гарчээ. Түүний номонд дурдсанаар 1990 он гараад өрнөдийн олон байгууллагууд Ардчилсан холбооныхныг дэмжих болсон бөгөөд ОУВС, Азийн сан, Аденаурын сан, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ) зэргийг нэрлэж болно. Эднээс БНОУХ онцгой нөлөөтэй байсан гэж бичжээ. БНОУХ нь АНУ-аар ивээн тэтгэгдсэн байгууллага бөгөөд гэхдээ Америкийн Бүгд найрамдах намтай холбоогүй. Харин Бүгд найрамдах намын алдартай сенатын гишүүн Жон Маккайн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөгч Брент Сковкрофт нар уг байгууллагын зөвлөлд байдаг аж. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкэр 1990 оны 8-р сард айлчилж байсан ч төд удалгүй 1991 оны эхээр дахин Монголд ирж тусламж амласнаар Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн өөрийн хүмүүсээ Монгол руу явуулахад түлхэц болсон гэдэг. Ингээд энэ үеэс БНОУХ нь Германы Аденаурын сангийн адилаар МАХН-ын эсрэг намуудад тусладаг байжээ. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн 450 мянган америк доллараар ажлын бие бүрэлдэхүүн болон зөвлөхүүдийг Монголд 20 удаагийн аяллаар илгээж байсны эцэст албан газраа Улаанбаатарт нээж компьютер зэрэг багаж төхөөрөмжөөр хангаж, ардчилсан эсэргүүцэл гэгчид техникийн зөвлөмжийг өгч байв. 1992 оны сонгуульд МАХН үнэмлэхгүй ялалт байгуулсан бол 1996 оны сонгуульд ардчилсан хүчнийхэн ялалт байгуулахад БНОУХ голлох үүргийг гүйцэтгэжээ. Энэ үед МҮАН-ын дарга байсан Д.Ганболд "Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн тасралтгүй дэмжлэг нь 1996 оны сонгуульд парламентыг хяналтандаа авах боломжийг бидэнд олгов" гэж хэлж байсан нь тун сонирхолтой. Ингэхэд БНОУХ энэ сонгуульд ямар байдлаар тусалсан юм бол? 1996 оны сонгуулийн өмнөхөн буюу хоёрдугаар сард БНОУХ-гийн ажилтнууд Ардчилсан холбоо гэдэг эвсэл байгуулахыг МҮАН болон МСДН-ыг ятгаж байжээ. Гэхдээ тэд 1996 оны сонгуульд хичнээн мөнгө зарсан нь тодорхойгүй ч 2000 оны их хурлын сонгуульд 330 мянган ам.доллар заржээ. Үүнээс үзвэл, 1996 оны сонгуулийн зардал бараг адил байх үндэстэй. Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс Ардчилсан холбоонд 1996 он хүртэл өгсөн 450 мянган ам. доллар маш чухал ач холбогдолтой байсан нь лавтай. Үүний үр дүнд 1996 оны сонгуульд ардчилсан хүчнийхэн Ардчилсан холбоо эвсэл байгуулан сонгуульд оролцож, 47 суудлыг авч чаджээ. Бие даагчид гурван суудал авч, харин МАХН 25 суудалтай хоцорчээ. Сонгуулийн дараа Ардчилсан холбоо эвслийнхэн БНОУХ-д бүгд талархлаа илэрхийлж байсан бөгөөд энэ үед Ардчилсан холбоо эвслийн хамтарсан дарга байсан Ц.Элбэгдорж "Бидний энэхүү ялалт нь мөн БНОУХ-гийн их ялалт мөн" гэж хэлж байсан удаатай. Тус хүрээлэнгээс санхүүжүүлсэн ардчиллын болон МАХН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан гэжээ. Мөн 1996 оны УИХ-ын сонгуульд Азийн сан ялсан гишүүдийн 36%-ийг, МАХН-ын ялагчид Азийн сангийн ивээн тэтгэгчид байсны дотор эмэгтэй ялагчид бүгд тэдний дэмжлэгтэн байна. Энэ хоёр намын ялагчид адилхан учраас угаасаа дэмжлэгтэй байсан учраас Арвин гишүүн МАН-аас гарч АН-д орж байгаа нь ийм учиртай ажээ. Учир нь тэр үед байгуулагдсан хоршоо, пүүс компанийг АНУ санхүүжүүлж байсны дотор тус хүрээлэнгийн тайланд тэмдэглэснээр "Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн" Монголын нахиалж байгаа толгой баян, анхны саятан, 1996 оны УИХ-ын гишүүн Л.Болдыг онцлон үзэж 10 000 000 ам.долларын хоршоолол -Бодь олон улсын бүлэглэлийг бий болгож, хувийн Голомт банкийг ... байгуулсан нь ... олон улсын хандивлагчдын "Хайртай хонгор" болгоод зогсохгүй бүхий л албан тушаал бүхийл алдар нэр, бүхийл алдар гавьяанд хүргэхэд нь туслаж дэмжжээ." Мөн баян худалдаачин З.Энхболдыг өмч хувьчлал нэрийн дор Улсын баялаг хуваах ажиллагаанд дайчилснаа дурьдсан байна. АНУ-ын тусгай албадын дэмжлэгээр КГБ болон ККА судалгаагаар нотлогдсон ККК-ын дэмжлэгтэйгээр монголыг хөрөнгөтний гарт улмаар колон болгох тусгай ажиллагааг явуулсанаа илэн далангүй илэрхийлжээ. Монголын хүн амын 85% болох халхчуудыг энэ үйл ажиллагаанд бараг оролцуулаагүй бөгөөд энэ үйл явдлыг циркийн тоглолт гэж бодвол үзэгчид хөндлөнгийн сонирхогчид байсан. Монголд АНУ-ын улс төр олон нийт шашны байгууллагууд үй олноороо байгуулагдаж, МАХН-ын эсрэг Монголын уваагүй залуучуудыг турхиран дэмжиж байснаа бахархалтайгаар тэмдэглэсэн байна. Эх сурвалж "Хөх толбо" сонин