sonin.mn

Өмнөх жилүүдийн дүнгээс харахад манай улсад жилд дунджаар хувийн болон бусад шалтгаанаар нийт 20 орчим мянган гадаадын иргэн ажиллаж, амьдардаг аж.
Энэ жил их бүтээн байгуулалтын ажил эхлэх тул гэсэн тодотголтойгоор нийт 30 000 ажиллах хүч гадаадаас авах саналыг  Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар гаргажээ.

Үүний 26 000 нь БНХАУ-ын ажилчид, 2000 нь Хойд Солонгосын ажилчид байхаар квот гарсан байна.
Нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсан тул Хятад ажилчид ч олноороо орж ирэх болжээ.
Өглөө 10.30 цагт ирдэг Эрээн-Улаанбаатарын чиглэлийн вагонаар дүүрэн тэд ирдэг бөгөөд бүгд ногоон алаг өнгийн ижил хувцсаар жигдэрсэн байдаг байна.
Галт тэрэг 24 вагонтай, нэг бүр нь 36 суудалтай гэвэл өдөрт 500 Хятад ажилчин Монголд орж ирж буй юм.

Э.Мягмар