МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай Ерөнхийлөгчийн сонгууль болоод намын дотоод асуудлын хүрээнд ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлалаа. Танай намын тухайд энэ сонгуульд ямар байр суурьтай оролцох вэ?
-Бид хуулийн дагуу ирэх сарын 13-ны дотор нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа дуусгах ёстой. Тэгэхээр энэ өдрөөс өмнө манай намын Бага чуулган хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр суурьтай оролцохоо эцэслэн шийдвэрлэнэ.
Өмнөх Бага чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам дангаараа оролцох уу эсвэл аль нэг нам, эсвэлтэй нэгдэх үү гэдэг талаар ажлын хэсэг ажиллаж байгаа.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цолмон ахлаж ажиллаж байгаа. Одоогоор ажлын хэсэг санал дүгнэлтээ танилцуулаагүй байна. Удахгүй Гүйцэтгэх товчоонд танилцуулаад Бага чуулганаар хэлэлцүүлнэ.
-МАХН-ын гурван гишүүн Шинэчлэлийн Засгийн газрын сайдаар ажиллаж байгаа. Сүүлийн үед Засгийн газрын тэргүүнийг огцруулах талаар нэлээд ярьж байна. “Шударга ёс” эсвлийн бүлгийн гишүүдийн зүгээс намын удирдлагуудтайгаа энэ талаар ярилцана гэж хэлж байсан?
-Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал нь УИХ-ын бүрэн эрхэд хамаатай. Энэ нь аль нэг нам дотроо яаж шийдэхээс шалтгаалахгүй. УИХ дахь МАХН-ын гишүүд намын Гүйцэтгэх товчоо хуралдах үеэр энэ тухай мэдээлэл хийсэн.
Шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллаж буй намууд гэрээ байгуулсан. Энэ гэрээний 2.2 гэдэг заалт хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдтай холбоотой асуудал гэхээсээ илүү Засгийн газрыг бүрдүүлсэн намуудын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд ямар байгааг авч үзэх хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ гэрээг байгуулалцсан.
Уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Засгийн газрын гэрээнийхээ заалтыг тодорхой жишээн дээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт байр суурийг нь сонсож, манай гишүүд санал бодлоо илэрхийлэх байх.
-УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг албан тушаалаасаа нь огцруулах асуудалд “Шударга ёс” эвслийнхэн завсарлага авсан. Үүнийг зарим хүн Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан МАХН-ын шоу гэж ярьж байна?
-С.Баярцогтын тухай асуудлыг нам дээр албан ёсоор яриагүй. Манай намын гишүүд янз бүрийн байр суурьтай байх шиг байна. Гэхдээ зөвхөн С.Баярцогт гэж асуудалд хандахаас илүү ер нь үүсээд буй нөхцөл байдлын цаана юу байна вэ гэдгийг харах шаардлагатай.
Хуулийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтантай холбоотой ийм байдал дахиад хэд хэдэн хүнээс гарах болов уу гэдгийг бодолцох ёстой. Ер нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хариуцлагын тухай асуудлыг нийтэд нь авч үзэж, гаргаж тавих хэрэгтэй.
Хуулийн дагуу зарим зохицуулалтыг хийж өгөх тухай асуудал ч үүнд хамаатай. Хүн данстай байж болно. Түүнийгээ яахаараа хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ бичүүлдэггүй юм гэдэгт улстөрийн намууд улстөржилгүй нийтлэг байдлаар асуудалд хандах ёстой гэдэг байр суурьтай байна. Хууль шударга хэрэгждэг байх ёстой. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтан хүн ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж ажиллах нь зүйтэй.
-Танай намын гишүүдийн зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай саналыг гаргасан. Анх сайдыг огцруулах үндэслэлийг тус яамны дэд сайд Э.Эрдэнэжамъян гаргасан гэх мэдээлэл бий. Нам дээр энэ талаар яригдсан уу?
-Нам дээр яригдсан. Хууль зүйн сайдыг огцруулах санал анх намын гишүүдийн дундаас гарсан. Намын Бага чуулганы хуралдааны үеэр гишүүд “Х.Тэмүүжин сайдтай яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ” гэдэг саналыг гаргасан. Сүүлийн үед Баавар гэдэг дуучинтай холбоотой асуудал хүмүүсийн дургүйцлийг их хүргэсэн.
Энэ мэт байдлаас үүдэж Х.Тэмүүжинг огцруулах санал гарсан гэж хэлж болно. Түүнээс биш Э.Эрдэнэжамъян өөрийн салбарын сайдаа огцруулах тухай асуудлыг хөндөөгүй. УИХ-ын гишүүд л бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулах тухай бичгийг боловсруулсан.
Тэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хангалттай үндэслэл байна гэж байр сууриа илэрхийлсэн. Энэ процесс явагдаж байгаа. Одоогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг цөөнхийн бүлгийн зүгээс гаргаж тавьсан болохоор цаг хугацааны хувьд жаахан хойшилсон. Тодорхой хугацааны дараа энэ талаар УИХ дээр дахиж яригдана.
-Н.Энхбаяр даргатай холбоотойгоор Х.Тэмүүжин сайдыг огцруулах гээд байна гэж харагдаж байгаа шүү дээ?
-Н.Энхбаяр даргатай холбоотой асуудал биш л дээ. Гэхдээ Н.Энхбаяр даргын эрхийг зөрчиж буй асуудал бий. Тухайлбал гурван сарын турш агаар салхинд огт гаргаагүй. Ямар ч ял эдэлж буй хүн тодорхой хугацаанд агаар салхинд гарах ёстой.
Энэ нь нэг талаар хүний эрх. Дэлхий нийтэд ч тогтсон ийм жишиг бий. Н.Энхбаяр гэдэг хүнд тэр эрх нь эдлэгдэхгүй байгаа нь Хууль зүйн сайдтай холбоотой асуудал шүү дээ.
-Н.Энхбаяр даргыг гадаадад эмчлүүлэхээр УИХ дахь МАХН-ын гишүүд хөөцөлдөж байгаа гэсэн. Сүүлийн үед энэ асуудал яагаад намжив?
-Асуудал хэвээрээ тавигдаж л байгаа. Манай улсын урдаа барьдаг нарийн мэргэжлийн эмч нарын комисс гараад биеийн байдал ямар түвшинд байгаа талаар оношийг нь тогтоосон. Ингэхэд Монголын түвшинд онош тогтоох боломгүй зүйлүүд илэрсэн.
Манай улсын эмнэлгийн практикт эд эстэй холбоотой оношийг тогтоож байгаагүй юм билээ. Н.Энхбаяр дарга шиг 13 хоног хуурай өлсгөлөн зарласан тохиолдол байдаггүй.
Үүнээс үүдсэн өвчнийг оношилсон тохиолдол манай анагаах ухааны салбарт гарч байгаагүй учир гадаадын өндөр хөгжилтэй оронд аваачиж эмчлүүлэх шаардлага байна. Гэхдээ прокурорын хэмжээнд шийдэгдэх болохоор тэр түвшинд асуудлыг тавьсан. Одоогоор шийдвэр гараагүй байна.
-Намын даргатайгаа Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд уулзаж байгаа байх. Түүнтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцсан уу?
-Тэнд ярьсан яриа болгон цаанаа бичигдэж байдаг. Иймэрхүү асуудлыг хөндөж ярихад бэрхшээлтэй. Биднийг шүүмжилдэг хүмүүс “Н.Энхбаяр дарга утсаар яриад телевиз үзээд хүмүүсийг дуудаж ирээд үүрэг чиглэл өгдөг” гэх шиг зүйл ярих юм.
Тэгэх нь битгий хэл Н.Энхбаяр дарга телевиз үзэхгүй, сонин уншихгүй мэдээлэл авах бүх шугам хаалттай байгаа. Гэтэл ял эдэлж буй жирийн хүмүүс телевиз үзэж, бүх мэдээллээ авдаг.
Бид нар уулзаж ярихдаа манай намын дарга гэдэг үүднээс намын ерөнхий үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцдог. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар ярилцаагүй байна. Харин ирэх сарын 13-наас өмнө болох Бага чуулганы хуралдаанаар энэ талаар голчилж ярина.
-Таныг Засгийн газрын кабинетад ажиллаж буй намын нөхдөө “Н.Энхбаяр даргыг хамгаалсангүй” гэж дарамталдаг гэх яриа байсан?
-Мэдээж би Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тодорхой асуудалд шүүмжлэлтэй хандах явдал гардаг. Энэ ч утгаараа манай намын дэд дарга, сайдууд Ерөнхий сайдтай уулзаж ярьдаг. Ерөнхийлөгчтэй хүртэл намын дэд дарга хэд хэдэн удаа уулзсан.
Манай намын олон зуун гишүүн дэмжигчид, намын удирдлага, сайдууд руу шүүмжлэлтэй хандаж байгаа. Ингэж байхад бид тайван амгалан сууж байх нь зохимжгүй шүү дээ.
Тэр улстөрийн албан тушаалтнууд намын дэмжлэгээр тухайн албан тушаалд ажиллаж байгаа учир үйл ажиллагаанд нь дүгнэлт хийж зарим асуудлыг хэлдэг. Түүнийг л намайг сайд нараа дарамталдаг гэж ярьдаг байх.
-Ард түмэн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсний дараа Н.Энхбаярыг суллах болов уу гэж ярьж байгаа. Таны хувьд тэгж хардаг уу?
-Олон нийт тэгж харж байх шиг байна лээ. Сая манай намынхан 21 аймгаар уулзалт хийгээд ирлээ. Тэгэхэд дийлэнх хүмүүс Н.Энхбаяр даргын хэрэг улстөрийн хэлмэгдүүлэлт гэж хэлж байсан.
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр өнөөдрийг хүртэл суллахгүй байхаар хүмүүс тэгж л харж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөнгүүт ач холбогдол нь буураад гаргаж магадгүй юм гэж бодож байх шиг байна.
Миний хувьд бодит байдалд илүү анхаарал тавьж ажиллаж байгаа. Тиймээс хүмүүсийн ярьж байгаад үндэслэж асуудалд хандахгүй. Гэхдээ хууль зүйн талаас нь харвал 2.6 жилийн ялын 50 хувийг нь биечлэн эдлүүлж, үлдсэн ялыг нь гадуур эдлүүлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа суллагдах боломж бий.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
enhbayariig 100% helmegduulsen. elbegdorj mongoliin ulstord orsoldogchoo helmegduulj zailuuldag bohir arga-g oruulj irsen. odoo tuuniig ni dorligjav olimpiin horoonii zagdsuren deer hereglej bna
МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаяр О.Цолмон хоёрыг нэр дэвшүүлээрэй. Ялах рейтинг нь өндөр байгаа. Өөр хүн намаасаа нэр дэвшүүлээд хэрэггүй ээ.
энхбаяр ял эдэлж байгаа статусаараа боломжгүй. танай хатан хаан цолмонг хүлээж авах нийгмийн сэтгэхүй байхгүй гэхдээ цолмонгоо өрсөлдүүл. сайхан инээмээр байна
Зөв шүү хө. МАХН ичээч. Намын даргынхаа төлөө хорсолдоо багтраад хамгийн шударга сайн ажиллаж байгаа сайдыг огцруулна гэвэл гонж. Тэр эргүүжамьянгаа л татаж ав. Тэрний чинь нүдэнд намбаяр, цолмон ээж хоёрынх нь зураг наалттай нүдээ нээж орчноо харах ч боломж алга
shorond bgaa horigdol hezee songuulid ner devshdeg boloov???
яагаад энхбаярт зурагт үзүүлж сонин хэвлэл өгдөггүй юм бэ? яагаад салхинд гаргадаггүй юм бэ. яагаад ярьсан хөдөлсөн болгоныг нь бичээд байгаа юм бэ.? нөгөө ардчилсан монгол чинь энэ үү? элбэгдорж нар аа??
ардчилсан монгол мөн энхбаяр нараа. одоо л ард иргэд арай уужуу амьсгал авч байна. монголыг багалзуурдагч ялаа эдэлж байгаа учраас тэр
elbegdorjoo zorgiig alsan, enhbaeriig shorond hiilee hunii erhiig deed zerdger zorchlij bana odoo hunii zoblongoor togloj tohuurhaj hanaagui eu odoo bas uamaar baina gej asuue
наадахаа шүүхэд очиж хэл чи алсныг нь мэдэж байхыг бодвол гэрч байх нь эсвэл хамсаатан. шүүх цагдаа энэ хүнийг сэжигтнээр татаачээ.
MAHN-HAN GEJ HOORHIILOLTOI ICHMEER ULSUUD ARD IRGED OILGOOD L HARAAD L SUUJ BAINA ENKHBAYAR GEJ YAMAR LUIVARCHIN ZALIT ETGEED BILEE DEEE ....ZA ZA YAANDAA TUUH HARAARAA ULDENE DEE...ALBAN TUSHAAL GROLISON HEDEN YUMNUUD ....
Энэ хүнийг ингэж зовоох хэрэгггүй бүгдээрээ адилхан Монгол хүмүүс.Яагаад ингэж байгааг бид мэдэж л байгаа шүү дээ.Та бүхэн одоо энэ хүнийг муухай биш зөөлрүүлж харах хэрэгтэй байна даа.
ЦОЛМОН АВГАЙГ ДЭВШVVЛЭЭ НАМАГИЙН МЭЛХИЙНVVДЭЭ
ENE ENHBAYR GEDEG HYN MASH AYULTAI HYN JM.TYYNIIG HEZEECH ULS TORD ORUULJ BOLOHGYI JINHENE SHORON ZANTAI OODGYI HYNII YNERGYI ARCHAAGYI HYNII SEG JM.SHINGEEHIIN ARGAGYI IH HULGAI HIICHEED 2.6 HAN JILIIN JL AVSAN TEGEED EMNELEGT AMARCH BAINA.IIM AIMAAR HYNIIG HEN DAGAAD BAINAA ZOVHON MONGOOR L ENE BYGDIIG ZOHITSUULJ BAIGAA.NOGOO HUDALDAGDSAN GARUUD NI JLTAN ENHBAYRII DARGAA GEED BAIH JM.NEGTEIGEER NI MANAI EZEN GEECH DEE.
Танай шоучин Элбэгээ мянга луйвардаад луйвардаад хошгироод хошгироод дахин гарахгүй нь тодорхой гарна гэж битгий...горьд МАЙ САЛААВЧ
аргагүй л энхбаяр байна даа хаха
13 хоног хуурай елссен юмуу? Коммунистууд бех амьтай байдаг гэдэг унэн юм аа
гиннесийн номонд орох хүн шүү уул нь гэхдээ яагаад бүртгүүлдэггүй нь сонин юм. хуурай биш хуурмаг өлсгөлөн болохоор л тэр
hudalch,ard tumenii tarhiig ugaagch elbegdorj eronhiilogch bish sain lektor baival aqrai deer ym bishuu
Танай нам МАН-тайгаа эвсээд Батэрдэнэ аваргыг дэмжиж орвол зүгээр бишүү Хэн нэгийг дэвшүүллээ гэхэд санал хуваагдаад дахиад Элбэгдорж ерөнхийлэгч сонгогдох магадлал өндөр байна шүү дээ
TEMUUJIN G OGTSRUULAY GEJ ULAIRCH BAIGAA HUMUUSIIG SAIN HARAAD AVAARAI TAMINEE HEDHEDEN TERBUMAAR N IDEJ UUTSAN LUIVARCHINGUUD ESVEL ENHBAYARTANGUUD BAIGAA. ERUUL SETGEHUITEI, ULS EH ORNOO BODDOG HAIRLADAG HUN TEMUUJIN G YAASAN GEJ OGTSRUULAY GEHEV DEE TIIM BIZ DE
Elbegee Enhbayaraas aij baigaad Bat-Erdene avargad dalaaraa tsever daruulahneee kkk!