sonin.mn

Өнгөрсөн Пүрэв гарагт Туркын Ерөнхий сайд Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.
Энэ үеэр болсон албан уулзалтанд үг хэлэхдээ  Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг туйлын хариуцлаггүй хэд хэдэн зүйл хэлсэн нь өдгөө Туркийн ОНМХ-ээр цацагдаж байна.

Тэрээр албан уулзалтын үеэр “Манай Турк Улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж байгаа”, “Манай Турк Улсын иргэд болбол Монгол Улсыг сонирхож биш зорьж ирнэ, энэ үүд хаалга улам нээлттэй болж байгаа” гэх мэтээр ярьжээ. Энэ нь албан уулзалтын үеэр  хэлсэн үг тул Монгол улсын Ерөнхий сайдын албан ёсны байр суурь болж буй юм. Өөрөөр хэлбэл  Н.Алтанхуягийнхаар бол Монгол улсын Засгийн Газар Монгол улсыг Турк үндэстний эцэг, өвгөдийн нутаг гэж үздэг бололтой.

М.Гал