Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв.
Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын гэрээ”-г соёрхон баталсан батламж жуух бичиг солилцон, гэрээг хүчин төгөлдөр болгосонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал болон ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээний талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
100 jiliin omno Oros chireegyi bol bid Tovd l bolokh baisan
Монголын хегжлийн нэгэн зуун. Ендер хэмжээнд тэмдэглэх, харилцааг шинэ шатанд гаргах хэрэгтэй.
энэ тэнэг баахан худал амалсаар гадаад дотоодод нэр хүндгүй монголыг гутааж бай сонгосон мулгуу нар хүнээ татаач
oros ameriktai sain harilts .hyataduudaas hamgaaluulna
Хүрэлсүх чинь угийн ийм хаван нүүртэй бил үү? Сумьябазар нэмээд гөвшчихсөн юм биш үү?
GHSaidyg moskvad balalz ogloo doo hoorhii
Хүрэлсүх Миеэгийн гар хөлүүдийг л төрийн өндөр албан тушаалуудад чихээд байгаа.