sonin.mn
БНХАУ Монгол Улсад Гарын үсэг зурах ёслолд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Сюежүн болон албаны бусад төлөөлөл оролцлоо. 600 сая юанийн буцалтгүй тусламж олгож байна. 
 
"Монгол Улсын хилийн боомтын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж нийлүүлэх" төслийг хэрэгжүүлэхэд олгож буй дээрх тусламжийн Солилцох захидалд Монгол Улсыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй нар өнөөдөр Сангийн яаманд гарын үсэг зурлаа. 
 
Дээрх төсөл нь манай улсын хилийн боомтуудын хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулах, цаг үеэ олсон тусламж болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцлов. 
Тэрээр, төслийн үр дүнд хилээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад бүрэн хамруулах боломжтой болж, хил, гааль дээр гарч буй хууль бус үйлдлийг илрүүлж таслан зогсоох юм. Улмаар хоёр орны хоорон дахь худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, манай улсын гадаад худалдааны эргэлтийг түргэтгэх, эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг тэмдэглэв. 
Хяналт, шалгалтын тоног төхөөрөмж нийлүүлснээр хил, гаалийн үйл ажиллагаа сайжирч гадаад худалдаа хөгжих таатай боломж бүрдэнэ гэдгийг Сангийн сайд илэрхийлж, энэ нь БНХАУ-ын "Нэг бүс-Нэг зам" санаачилгын хүрээнд хэрэгжиж буй томоохон дэвшил боломж гэдгийг онцлов.
Гарын үсэг зурах ёслолд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Сюежүн болон албаны бусад төлөөлөл оролцлоо.