sonin.mn

ШӨХТГ-ын дарга О.Магнай шиг нэр хүнд нь өсч байгаа хүн Монголд лав алга  МАХН (МАН)-ын цагаан байрыг "шатаасан" хэрэгт түүнийг холбогдуулан баривчилж хорьсоор, мань эр ч эсэргүүцэж өлсгөлөн зарлаад золтой л нөгөө ертөнцөд морилчихоо шахсан билээ. Тэр үед байдал эвгүйгээр төгссөн бол өнөөдөр юуных нь ард олны эрх ашгийг хамгаалж, "АПУ" энэ тэр гэсэн төрийн толгой дээр тоглож, түмний амьдралыг балласан нүгэл үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг шүүмжлэх, эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хөндөх эр зоригтон гарч ирэхгүй л байх байв.

 

"АПУ", Г.Батхүү хоёртой мөчөөрхөх эр зоригтон өмнө нь ганцхан байсан. Тэр бол одоогийн ҮХХАА-н сайд Х.Баттулга. "Архи тамхи үйлдвэрлэгчдийгУИХ-д нэр дэвшүүлэхгүй байх тухай" хуулийн төсөл барьж гүйгээд арга буюу мухардсан. Нөгөө үлэмж биетэн нь "Нэг мөсөн арвандолоон чингэлэг спирттэй холбоотой хүнийг" гээд биччихгүй яасан юм бэ гэж тавлаж байсан билээ.



Г.Батхүүгийн цамцны захаас базаж авах гэсэн анхны оролдлого энэ байлаа. Үүний буруу гэж байхгүй л дээ. Түүнээс хойш л Батхүүтэй барьцалдаж үзэлцэж болдог юм байна гэсэн ойлголт бий болсон. Харин ШӨХТГ-ын дарга О.Магнай "АПУ" буюу цаана нь дэнхийтэл зогсож байгаа ноён Г.Батхүүтэй энэ удаад учраа таарчээ. Г.Батхүү УИХ-д дахин суух гээд л зэрэг нэмэхийн өмнө байгаа болохоор одоохондоо ийм жижиг асуудлаар ярихгүй гэж гүрийж байгаа. Гэхдээ тэр байтугайгзохицуулж сурсан үлэмж биетнээс ямар ч арга заль гарахыг таахын аргагүй.



"АПУ"-гийн ажилтан гэх нэгэн бүсгүй ШӨХТГ-аас хийсэн хэвлэлийн хурал дээр "АПУ" компани ШӨХТГ-тай зохицсон. Тохирох арга хэмжээг авсан. Цаашид шударга үйл ажиллагаа явуулна гэдгээ "АПУ" илэрхийлсэн" гэх ухааны бичиг тараагаад явж байсан ба О.Магнай "АПУ компани бидэнтэй уулзаж яриагүй. Би энэ тухай мэдэхгүй" гэсэн нь Г.Батхүүгийн шавь нар хэн бэ гэдгээ харуулсан хэрэг.

 

Ёстой л нөгөө зохиолд гардаг "Энэ хоовон хөх үү" гэдэг шиг энэ Г.Батхүүг барж идээд, "АПУ"-гийн архийг нь балгаж дуусах хүн бий гэжүү. Харин ганц юманд найдаж болно. ШӨХТГ-аас тус компаний тусгай эрхийг түдгэлзүүлэх саналыг Х.Баттулга сайдад хүргүүлнэ. Багын амраг Батхүү нь Баттулгынхаа гарт ингээд орж байгаа юм. "АПУ"-г түдгэлзүүлбэл АН-ынхан шударгаа харуулна.



Батхүүг УИХ-ын танхимд оруулахгүй байж чадвал шударга болохоо дархална. Шударга бус үйлдэл, хууль зөрчсөн гэмт хэргийн нөхцөл Монгол улсаар дүүрчээ. О.Магнайд жагсах ч завгүй их ажилд бий. Тэр их ажлын нэг нь одоогийн АН-ын генсек Ц.Оюундарь гэх бүсгуйн ёсзүйгүй үйлдлүүд юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халаасны хүүхнүүдийн нэг гэгддэг тэр хатагтай Үндэсний олон нийтийн телевизийн дарга байхдаа телевизийн олон ангит киногоор бизнес хийжээ. Кино зохиол нь гэж ичиж үхмээр. кино болгоод үзүүлж байгаа юм нь нүдээ таглаад харахаас ч "аймаар" ийм л зүйл болсон байв.


"Ерөнхий продюссер Цагааны Оюундарь" гээд сүртэй эхлэхийг нь яана. Киноны үйл явдал нь Ц.Оюундарь гэх бүсгүйн цуглуулсан рекламдуулах сонирхолтой байгууллагуудын хооронд өрненө. "Хэцүү анги" дээр л гэхэд "Юу уух вэ?" гэхэд "Жалам хар!" гэж шүлсээ гүдхийтэл залгиж байгаа нь юм даа. Согтууруулах ундааг сонирхолтой бөгөөд анзаарагдамгүй байдлаар рекламдчихлаа гэж тухайн Ц.Оюундарь бүсгүй инээж байсан л биз. Гэхдээ "Хэцүү анги"-ийг дахиад телевизээр цацахад тэр реклам амилж, хүүхэд залуусыг уруу татах сүүдрээ нуусан чөтгөр хашгиран гүйлдэх юм. Ийм л хор нуусан уран бүтээл хийдэг Ц.Оюундарь одоо бүр АН-ын орон нутгийн сонгуулийг ялалтанд хүргэдэг хүн болж хувирчээ.


Түүнийгээ хэрэгжүүлэх гэж "Бүр олуулаа" гээч юм бичээд гайхамшигтай юм туурвисан аятай сонин болгонд мөнгө төлөн нийтлүүлж байна. Эрхэм дарга О.Магнай иргэдийн гомдлын дагуу шалгадаг даа. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг продюссөр байсных нь хувьд шалгаад өгөөч! Намынхаа удирдлагад арай тал засаад таг дуугүй өнгөрөх юм биш байгаа. Бас "25-р суваг"-аар гардаг "Миний муусайн найзууд" нэвтрүүлгийн ширээн дээр өрөөстэй байж, дандаа л камерт тусч байдаг "Алдтан говь" энэ тэрийн далд санааг "АПУ"-г шалгах явцдаа битгий мартаарай.

Эх сурвалж:"Алаг хорвоо"сонин