sonin.mn

Аймгийн Үндэсний сурын холбооны ээлжит хуралдаанаар сурын спортыг олон түмэнд дэлгэрүүлэх зорилт дэвшүүлсний дагуу албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн дунд сурын спорт сонирхогчдын тоог өргөжүүлэх зорилготой зарлагдсан “Уухай харвуул” наадамд сум, байгууллагын 15 баг, 120 харваачид оролцлоо.

Уухай харвуул” наадамд оролцогчдоос 1-р байрт харваач хүүхдүүдийн эцэг эхчүүдийн баг болох С.Чулуунбаатар ахлагчтай “Хавт хасар” баг орж шилжин явах цом нэг сая төгрөг, алтан медаль, өргөмжлөл, 2-р байрт Хилийн цэргийн 0131-р ангийн А.Баяртогтох ахлагчтай “хилчин” баг орж 800 мянган төгрөг мөнгөн медаль, 3-р байрт Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын  Т.Энхболд ахлагчтай “Ган сум” баг орж 500 мянган төгрөг, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.

Хүн нэг бүрийн цуваа харвааны эрэгтэй харваанд Голомт банкны захирал Ө.Баянмөнх, эмэгтэй харваанд Мэргэжлийн хяналтын газрын ажилтан Д.Ичинноров нар түрүүлж цэц мэргэн байлаа. Энэхүү наадамд өргөнөөр оролцсон сурын харваа сонирхогчдодоо талархлаа. Та бүхний оролцоо үндэсний сурыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр боллоо.

Сурагч П.Энх-Эрдэнэ.

Эх сурвалж: "Монгол говь" сонин