Монголд улс төрийн нам байгуулагдсаны өдрийг тохиолдуулан МАХН уриалга гарган, Гүйцэтгэх засаглалыг буюу Засгийн газрыг ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгч удирдах буюу Ерөнхийлөгчийн засаглал тогтоох санал гаргажээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Уриалга
Октябрийн хувьсгалын нөлөө, Оросын шинэ Засгийн газрын туслалцаа, Улаан цэргийн оролцоотойгоор Монголд Ардын хувьсгал ялж тусгаар тогтнолоо сэргээх их үйл хэрэг эхэлснээс хойш яг 100 жил болж байна.
Энэ их үйл хэрэг Ардын журамт цэргийн удирдагч жанжин Д.Сүхбаатараар удирдуулсан 400 гаруй Монгол цэргүүд 1921 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн өглөө үүрээр Хиагт хотыг дайран эзэлж гамингийн нэг түмэн цэргээс чөлөөлснөөр эхэлсэн билээ.
Та бидний өвөг дээдэс өнгөрсөн 100 жилийн түүхэнд улс орны эдийн засгийг өөд нь татаж, МАА, ХАА-г хөгжүүлж, дайны хүнд бэрхийг даван туулж, том хот, уул уурхай, дэд бүтцийг хөгжүүлснийг талархалтайгаар тэмдэглэж байна.
Өнөөгийн туурга тусгаар Монгол Улс 3 сая хүнтэй, байгалийн асар их баялагтай, Аж үйлдвэр, Хөдөө аж ахуй зохих төвшинд хөгжсөн эрчимтэй хөгжлийн гараан дээр байгаа улс орон мөн.
Гэвч сүүлийн жилүүдэд МАНАН хэмээх аймшигт үзэгдэл Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хордуулан доройтуулж, нийгмийг баян хоосноор нь хуваан хагаралдуулж, шударга ёсыг алдагдуулжээ. Өнөөдөр Монголын ард түмэнд 100 жилийн өмнөхтэй адил өвөг дээдсийнхээ үлгэр жишээг даган зоримог алхам хийж гаж тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага тулгаран ирлээ.
МАХН ард түмэнтэйгээ хамт 100 жилийнхээ түүхт ойгоор МАНАН-г дахин амилуулахгүй байхын төлөө тэмцэлд улс төрийн намууд, нийт иргэд эвлэлдэн нэгдэхийг уриалж байна.
Одоо хүчээ нэгтгэх цаг болсон гэдгийг та бидэнд буурал түүхийн сургамж тод томруун хэлж байна.
Сонсогтун!
Нэг: Газар, түүний доорх байгалийн баялгийг Монголын ард түмний дундын өмч болгон Үндсэн хуулиараа шиэчлэн тогтоож, түүнийг хэрхэн ашиглахыг ард түмний шууд санал асуулгаар шийдвэрлэдэг болж, Монгол хүн жил бүр “Баялгийн сан”-гаас ногдол ашиг авч, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төр засаг 100 хувь хариуцдаг болох нь зүйтэй гэж үзэж байна.
Хоёр: Монголын төрийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд Үндсэн хуулийг өөрчлөн шинэчилж хууль тогтоох байгууллагыг хоёр танхимтай болгон ард түмний шууд сонголтоор байгуулах шаардлагатай байна.
Гурав: Гүйцэтгэх засаглалыг буюу Засгийн газрыг ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгч удирдан улс орноо эрчимтэй хөгжүүлэх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах үүрэг хүлээдэг болох нь зөв гэсэн байр суурийг баримталж байна.
Дөрөв: Шүүх, хууль хяналтын байгууллагын тогголцоог улс төр, бизнесийн бүлэглэлийн хяналтаас бүрэн гаргаж, шүүгчийг ард түмэн шударга сонгуулиар сонгодог зарчимд шилжсэнээр шударга ёсыг сэргээн тогтоох нөхцлийг бүрдүүлнэ.
Тав: Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг баталгаатай хангахын тулд Хүний эрхийн Үндэсний хорооны гишүүдийг ард түмний шууд сонголтоор сонгон ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Монголын гол баялаг Монгол хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах нь шинэ цагийн гол зорилго мөн гэдгийг хариуцлагатайгаар зарлан тунхаглаж байна.
Мэдэгтүн!
Ийнхүү та бид өнөөгийн гаж тогголцоог халж, Монголын ард түмэнд ирээдүйг нь нээсэн шинэ шударга тогтолцоог нэвтрүүлснээр Монгол Улсад 1921 онтой дүйцэхүйц хувьсгалт өөрчлөлтийг хийж чадна.
Энэхүү зөв өөрчлөлтийн төлөө хамтран ажиллахыг нийт Монголын ард түмэндээ хандан уриалж байна.
Дэмжигтүн!
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ
Сэтгэгдэл0
ooroo neg nasaaraa shorond suuh ni l dee
Чи л суундаа, эсвэл чиний ах дуусээс.
ман авилгын загалмайлсан эцэг манангийн үүсгэн байгуулагч тонуулчин энхбаяртай нийлээд буруу тийшээ өнхөрчээ
Намбарван ууж идсэн хэргээр шоронд суугаад хашраагүй байж.Дахин суулгаж нэгмөсөн сайн хашраах хэрэгтэй болж дээ..
Салаавч өгөөд хар баас гэж цоллоод байсан Нямдоржтойгоо эргээд нэг хөнжилд орж..
Наамбарваанаас өөр юу гарна гэж бодоов,хөөрхий тархиных нь хэмжээ нь энэ. МАХН бол үеэ илээсэн 60-70 настнууд дэмждэг нам,залуучууд бараг мэдэхчгүй биз. Тэгэхээр энэ хулгайч-авилгачийн үг үг биш. Цуурай.... Харин Ерөнхийлөгчийн засаглалын тухайд МАН парламентийн засаглалыг бүрэн дэмждэг,бэхжүүлэн сайжруулахын төлөө явдаг нам. ХҮН нам бэхжиж хүчтэй сөрөг хүчин болтол МАН тай өрсөлдөх хүчтэй сөрөг хүчний нам гарч ирэхгүй гэж бодохоор ойрын 10 жилдээ МАН улс төрд ноёлно. Яахав монголчуудын менталитет,хэзээ ч эв нэгдэлтэй удаан байж чаддаггүй нүүдэлчин ёс жаягаа бариад дотроо хагаралдаж(гаднын болон дотоодын бууны нохдын хатгаас,хор найруулгаар) намаа алахгүй бол..... Үүний тод жишээ нь АН...... Наамбарваан Хүүктэй цуг Гоймон баатарын хөшөөнд цэцэг өргөснөө их юманд бодож байгаа бол бүр том эндүүрэл..... Зуугийн талыг илүү арав гаран жилээр илүү насалсан,бас ч үгүй нар нарсанд дажгүй явсан сайн эрчүүдтэй "танил" явсан Авилгач-гулгайч өөрийгөө төр барьж буй намын "томуудын" нэг болсон хэмээн сэрүүн зүүдэлж ,ҮХ-ийг өөрчлөн монголд Ерөнхийлөгчийн засаг тогтооно гэж сулиарж буй бол бүр том эндүүрэл.... Нэг монголын том мафиози Хүүкийн пионер маданд ордогийн үлгэр л болно.....
ЭНХБАЯРЫН БИЕ БОЛООД УХААНЫ БЯР АЛЬ ЭРТ ДУУССАН МОНГОЛ ТҮМЭНЭЭ ДАХИН БҮҮ ЗОВОО ГЭРТЭЭ ХАРЬЖ АМАР СУУ ПЗДА
больёоо
Нэг л толгойтой байцгаая
Сүхбаатар хайсу гэдэг овогтой хүн байсан.Энэ бол цэвэр манж овог.Бас Гоймонбаатар буюу Гао Минг баатар гэж учрыг нь мэдэх улс хочилдог байсан.
энхбаяр буруу боддоггүй оюутолгойн гэрээнээс болж энэ мафи аас зам салсанхүн одоо энхбаярын зөв байсан нь тодорхой болж байна энхбаяр одооч зөв л шийд гаргаж байгаа даа
Бүрэн дэмжиж бна аа..учрыг нь сайн ухуулмаар..одоохондоо энгийн иргэд жаахан харзнаж магад..гэхдээ 2 жилийн дараа гэхэд бараг 100 % дэмжих биз ээ...монголчууд аа.ухаалаг байцгаая..эрэгцүүлэн тунгаая..
ᠪᠦᠷᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠵᠦ ᠪᠠᠢᠮᠤᠢ᠃ ᠶᠡᠷᠦᠨᠺᠺᠡᠢᠯᠡᠭᠴᠢ ᠵᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠪᠤᠯᠲᠤᠭᠠᠢ ᠪᠤᠯᠲᠤᠭᠠᠢ᠃ Бүрин дэмжиж байна. Ерөнхийлөгчийн засаг болтугай болтугай.
Ёо гэж. Орчуулгагүй бол бараг л умшиж чадахгүй нь байна шүү.
босоо монгол бичиг хэвтжээ.
Тэгээд Хүрэлсүхээ дээрээ залахнуу. Ёстой хуцаваа
МАН, МАХН хоёр нийлээд дарангуйлагч авторитари дэглэмийн засаг монголд дахин тогтоохоор ажиллаж байгаа нь илт боллоо. Орчин үеийн иргэд, залуу үе та нар хуучин фашист авторитари дэглэмтэй засаг төрд амьдарч чадах уу? үгүй бол сонгуулиар энэ намаас нэр дэвшсэн хүнийг ерөнхийлөгч болгож огт болохгүй шүү. Хэрэв сонговол ардчилал, эрх чөлөө чинь сөнөх болно гэдгийг ухаарцгаа.
Хүрэлсүх үнэхээр ичиж улайхгүймаа. Оймсон хочит шизо Лүндэг Наранбаатарыг намдаа элсүүлээд малийгаад зогсож байсан нь санаанд орчлоо
Үхэрсүг Ким Жон Ун болохоор зүтгэж байна. Ким Жон Ун болоход боловсрол үнэхээр дутна даа
Миний бодлоор бол Хүрэлсүхийн талд Ми овогт, Сүг.Батболд, Элбэгдорж, Эрдэнэ, Нямдорж, Сайханбилэг, Баярцогт, С.Баяр гээд манай авилгачин дарга нарын нөлөө бүхий толгойлогч нар нэгдсэн байгаа юм биш үү. Эд одоо хамгийн гол нь Баттулгыг замаасаа гаргасны дараа хоорондоо учраа ололцох биз. Хулгай булхайн замд нь гарч ирсэн хэнийг ч хайр найргүй арчаад хар нүглээ үргэлжлүүлдэг аюултай бүлэглэл шүү дээ .
Эд нар ялна гэж тооцоолж дээ!
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИА ХОЙШЛУУЛЖ БҮХ НАМЫГ ТАРААЖ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖ СОНГУУЛИА ЯВУУЛАX ХЭРЭГТЭЙ ЗАЙЛШГҮЙ БОЛЖЭЭ.
Ene Enhbayriig ovoo bolovsroltoi tolgoitoi hvn gej bodoj yavsan chini buruu baijee. Hvn turulhtnii tvvheer batlagdsan PARLAMENTIIN togtoltsoog esergvvtsdeg bna sh dee ! Bvr Jenkogois doloon door yum bolloo l doo ! Uuriigee Chingisiin hvrgen geed bat bodchijee, hvnd gar chini, hu hi he he...
Ene songuuliin vyeer uls turiin allaga ch bolj magadgvi l baih !!!
ined hured baina Enhbayr guai MAXN tand hamaagui bitgii toglood baigaarai.urbash abilgashin .MAXN in gishuun!
Дэмжиж байна аа
Хурэлсух хувийнхаа мороодлийг МАХН аар Энхбаяраар хэлуулж байна Хурэлсух МАН ыг дахин зувааж задлах бололтой МАН ы залуучууд парламентын засаглалаа хамгаалах байлгуй дээ Тэд хамгаалж чадахгуй бол улс торийн бужигнаан болно Ковидын уед хямрал ядуурлаа дийлж ядаж байхад Энхбаяр Хурэлсух нар ийм л юм санаачилж дээ Оюунэрдэнийн засгийн газрыг тайван ажилуулахгуй бол Уих ыг тарааж дахин сонгууль явуулсан нь дээрдээ
Хүрэлсүг, Энхбаяр бүгд албан тушаалын, намын даргын донтой яаж таарах вэ дээ. Сайн муу ч Энхбаяр МАХН-тайгаа байх дээр биз. Батшугар сайндаа л ганц удаа УИХ-д сонгогдоно. Тэрнээс цааш Намбарын хүү хог дээр үсэрнэ.
энхбаяр том зорилгын төлөө явж байгаа хүн тэр хүү мүү болбага юм энэ тогтолцоог өөрчлөх гэж олонжил элдвээи хэлүүлж зүтгэлээ хэний төлөө гэж авилгачдын үнэн нүүр царайг энхбаяр л илчилж хэлж байсан даанч мунхаг бид оройтож ухаарсан даа
Дахиад зуун жил өнгөрөхөд бас л ийм юм яриад байж мэдэх нь байна шүү.Улаан намынхаан. Соц үеийн намын арьсыг та нар нөмөрч баыгаа болохоос биш дотор нь чөтгөр адлаж байна.
Уул нь ммш зөв гарц гаргалгаа хэлж байгаа ч одоогийн энэ хэцүү үед төр зөсөг хүлээн зөвшөөрөх үү? үгүй юу? гэдэг л байна. Хоёр танхимт хууль тотоох байгууллага буюу Дээд, доод хоёр танхимт болвол Монгол улс дорхноо л хөгжинө бас ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол бүүр л төгсрөхнө. Залуус бид үүнийг л хүсч байна. Буурлууд маань яаж хүлээж авах юм. Хуучин гаж тогтолцоондоо дасчихаагүй л бол бүгд өөрчилөн шинэчлэлтээ шаардацгаая!
Putin nariig l harchih, husel yum bish MALN aa
Хамгийн гол нь засгийн газраа толгойлоод явчих ерөнхий сайд нь хэн юм бэ? Хүрэлсүх лав биш гэдгээ харуулсан.
Дэмжиж байна.
Энхбаяр энэ удаа ганцхан удаа арай ухаантай юм хэллээ. ! Гэхдээ орчуулсан байхаа!! Ккк
Парламентийн засаглалаар 30 жил явлаа. Шүүх , прокурор, эрх баригчдыг гаднын олигрхуудад худалдаж аваад, парламентэд өөрсдийн хүнээ шургалуулаад хууль гаргуулаад Монголыг цөлмөж дууслаа. Одол өөрчилж ерөнхийдөгчийн засаглалтай болох нь зөвөө.
Энхбаяр намдаа сайд хэд хэдэн дэд сайдын суудал хуугээ УИХ д оороо НУБ д ажиллах тохироо хийж байгаа гэж сайтад бичжээ Энэ 60 тэрбумаас ялгаа байна уу Бусад улсад ингэж албан тушаал наймаалцахыг эруугийн гэмт хэрэг гэж узэж гурваас арван жилийн ял огдог юмаа МАН ба МАХН бас болоогуй албан тушаал наймаалцах ажилдаа уих ын дарга еронхий сайдыг оролцуулсан ажлыен хэсэг гээчийг байгуулах гэж байгааа тухай бас бичжээ Ковидын уед хямралын уед торийн ондорлогуудийн ажлыг тас гацааж зовхон сонгууль албан тушаалын наймааны хэрэгсэл болгож болох уу Хоер намын жирийн гишууд юм бодох цаг болжээ АН болон бусад намууд сэрэх болоогуй юу
Зев шуу.
ХҮРЭЛСҮХИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЪЁ ГЭЭД ШУЛУУХАН ХЭЛЧИХВЭЛ ЯАСАН ЮМ ЭНХБАЯР ГУАЙ. ЁСТОЙ ХУЦВАА. ТЭГЖ ҮР ХОЙЧОО ТА НАРЫН БООЛ БОЛГОХГҮЙ ШҮҮ.
Олонхийн буюу парламинт бол Монголчуудын зуу зуун жилын мереедел байсаар ирсэн улс терын сэг болсон Энхбаяр самрах нь дээ
Хөгжил дэвшилд ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй, бас дараа нь хариуцлага хүлээдэг тодорхой хүнтэй болно гэсэн үг
Яасан ханаж чаддаггүй шунал вэ?. Одоо байтлаа төрийн эрхийг ганцаараа авч дураараа дургих нь уу больж үзү
Үгүй шүү бүүр шүүлтгүй болж нэг нэгнээ илчэлдэг шоугүй болно ш дээ , их гшрнүүд сайхан хуураад хамраас нь гогдоод явна , ямар ёс суртахуунтай билээ
Зөв, дэмжиж байна.
X BATTYLGA ARD TUMEHTEIGEE KHAMT YDIRDAKH BOLNO: