Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын МАН-ын 100 жил, Эх орончдын өдөрт зориулсан мэндчилгээг хүргэж байна.
Тусгаар Монгол Улсын Бүрэн эрхт иргэн, Эрхэм хүндэт монголчууд аа,
Та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Өдгөөгөөс 100 жилийн тэртээ, Ази тивийн анхны улс төрийн хүчний нэг, Монгол Ардын Нам байгуулагдсан нь улс орноо сэргэн мандлын зам руу хөтөлсөн нэгэн зууны гайхамшигт түүхийн эхлэл болсон билээ.
Ууган улс төрийн хүчний унаган үзэл баримтлал, сонгож авсан зам нь ардчилсан парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс байсан нь сэвтэж бүдгэрсэн түүхийн хуудаснаас илрэн тодорсоор байна.
Тухайлбал, 1920 оны эхээр Хувьсгалт нууц бүлгүүдээс гаргасан ухуулах хуудас, Ардын Намыг байгуулсны дараа баталсан “Тангаргын бичиг”-т ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хангаж, бүгд найрамдах засгийг сонгох ёстойг тов тодорхой өгүүлсэн байна.
1922 оны 5-р сард Ардын Засгийн газраас Үндсэн хууль боловсруулах комисст өгсөн удирдамждаа “Үндсэн хуулийг ардын эрхт, хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” гэсэн байдаг.
1924 оны Анхдугаар Үндсэн хуульд Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарласан. Ази тивд анх удаа сонгох, сонгогдох эрхийг албан ёсоор хуульчилсан. Мөн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг өрнө, дорно дахинд анх удаа олгосон юм.
Анхдугаар Үндсэн хууль “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, парламентын засаглалын эхлэлийг тавьсны үргэлжлэл нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент - Улсын Их Хурал юм.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Бид Шинэ Монголын нэгэн зууны түүхийг бүтээж, бас нэгэн Шинэ зууны босгон дээр ирлээ.
1921 оноос эхэлсэн шинэ зуун монголчуудын сэргэн мандлын зуун байлаа. Угтан тосож буй Шинэ зуун бидний Дахин сэргэлтийн-Мандал бадралын зуун байх болно.
Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоож, улсаа мандуулах хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний Шинэ зууны эрхэм зорилт байх болно.
Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог, сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай эдийн засаг, зөвшилцөл ойлголцлыг хангасан улс төрийг сонгож, үсрэнгүй хөгжилд хүрсэн Ази маягийн буюу Япон хэв загвар өнөө цагт хөгжлийн шинэ жишиг болж байна.
Тиймээс зуун жилийн тэртээ Эх орончдын маань дэвшүүлсэн “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томъёолмоор байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” Эрх зүйн хувьсгал хийж, ард түмэнтэйгээ хамтран Зөвлөлдөх ардчиллын зарчмаар хууль баталдаг Цахим парламент болох, үйл ажиллагаа, санхүүжилт нь ил тод улс төрийн намыг төлөвшүүлэх зэрэг УИХ-ын эрхэм зорилго чухамхүү үүнд чиглэж байгаа билээ.
Эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг, жаргалтай иргэнтэй, эвийн санаагаар нэгдэн нягтарсан хүчирхэг Монголыг бүтээх Монгол түмний хүсэл биелэн бүтнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол түмэндээ, үе үеийн Эх орончдодоо Их Монголын суу алдрыг эгнэгт мандуулахын өлзийт ерөөл өргөн барья.
Хөх тэнгэрийн Монгол минь мөнх оршиж, хөгжил цэцэглэлтийн ирээдүй маань гэгээн гэрэлтэй байх болтугай.
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын ЗАНДАНШАТАР
Сэтгэгдэл0
Дебиль
30 жилийн өмнө Азийн бар улс болно гэж зарлаж байсан шиг байх шив. Одоо хүмүүс ийм үгэнд итгэхээ больсон. Угаасаа бүтэхгүй юм чинь. АН, МАН та нар Монголоос зайлсан цагт л харин биелэх байх.
МАН-ын мангар хар сдануудын хуцаж байгааг ээ..Сайхан хуцалддаг хар сданууд шүү.Зайлцгаа залилан мэхлэгчид ээ.
Угуй угуй аль нэг улсыгидуурайх хэрэггуй ээ Тохирохгуй Улс улсаас тэргууний зуйлийг нь суралцаад оорсдийн уламжлалт болон орчин уеийн хандлагуудыг хослуулсан Хогжлийн Монгол загвараа боловсруулж хогжуулэх хэрэгтэй Гаецхан жишээ дурдая Японд эрэгтэй эмэгтэй хуний нийгэмд оуйцэтгэх уургийг манайхаас тэс оороор тосоолдог
Ханаж цадахгүй хувалз нар төрийн толгойд заларсан үед МУ хөгжих биш мөхөл руу явах байх. Харин хулгайч луйварчидыг бүгдийг нь устгаж хөрөнгөө ард түмэн буцаан авч өр зээлээ төлөөд баялагаа зөв ашиглаж чадвал хөгжил ойрхон.
Ха ха ха 1000 жилийн дараа ч бахь байдгаараа баына. Бид олон зуун жил хоцорсон. Энэ хүн биш юу гэж хуцна вэ?
үнэн
100 жил дахиж хулгай луйвраа хийх гэж молиго үмхүүлж байна.
Soliotoi mal
Мангар гар
Хэзээ ч бүтэшгүй зүйлийг ярих юмаа.
Япон дэлхийн 2р дайны дараа 12 жилд үсрэнгүй хөгжсөн Энэ үeд маш хүнд байсан ч төр засаг нь зөв удирдсан Монгол улс 90 оноос хойших 31 жилд дэлхийд өр өвчин хоёроор тэргүүлсэн орон болж хөгжжээ
Монголын минь өмч хөрөнгө мөнгөөр дахиад казинодчихваа.
Энэ бол цоо эрүүл хүн биш ээ.. Жуухан юм байгаа байгаа.. нээрээн шүү..
энэ хүний тархи нэг л биш, хэл яриа нь ч гэсэн ээрч гацаад эргүү маанаг ч юм шигээ яана даа монгол улс маань
Хужаатай хуувилдаад махны үйлдвэрээ хужаад бүгдийг нь өгсөн Улааныг барьж шоронд хийгээгүй бж бас МАН ын хулгайч Ундармаагаас мөнгөө аваагүй бж олон юм битгий хуц
teneg manguu
30 жил зай завсаргүй хулгайлчихаад яаж Япон лугаа болгох гээд байнаа. Арай л ойлгомжгүй.
Хөгжлийг чинь хүлээсээр байгаад Монгол сөнөлөө малаа. 14 тэрбумаар казинодсон хулгайчуудын нэг нь
Мэдрэл ..
Энэ казиночин 14 тэрбумаа улсдаа эргүүлж өгөөч
ман байхгүй цагт хөгжинө шүү дээ 100жил гай болсон.
Ядаж модон жорлонгоо солимоор байна эхлээд
Япон шиг хөгжүүлж чадвал том гавьяа шүү. Эс чадвал төрөөс зайлж шинэ үедээ халаагаа өгөх хэрэгтэй.
Ийм арчаагүй худалаа бүлт бүлт шаасан дарвайсан хүүрүүд төр засгийн дээр байсан үед миний эх орон хөгжих гүй Чи зайлаа онгон даамаа хара цайраны нүдэн хүйтэн гөлийсөн бөөлжис огиудас хүрээд
нэг аймгийн тойрог сэтгэлгээтэй чи чадах уу БААБАРЫГ УМШ... 30 жилийн ЖДҮ нам шүү танайх
Монгол 20 жилийн дараа Азийн бар улс болно!
Эргүү мал вэ
Japan shig hugji gewel buh hunee ajik turultei bolgo
Ийм хүмүүс тархиндаа үхэр монголчуудыг мангар тэнэг хүмүүс гэж үргэлж боддог юм.
Тэгье. Эхлээд япон улсад визгүй зорчидог болгоё. Үнэ төлбөргүй японд сурдаг , газар хадлөлтөнд , цунамид нь тэсч үлдэх арга ухааныг заалгая. Эхлээд та нар япон ёс суртахуунаас сурч хөгжил муутай болгосон буруугаа хүлээж огцор!!! ТА НАР ЭХЭЛ. БИД ДАГАЯ.
Норвеги лугаа хөгжмөөр байна ш даа
Эд тэнэгтүүлж харин бид тэнэгтэж ханахгүй улс юм даа. Ёстой нөгөө заяа чинь тэр дээ гээч нь бидэнд нүүрлээд байгаа юм болов уу! 30 жил аль ч нам, аль ч албан тушаалтан амьдралд буух бодитой зүйл нэгийг ч хэлэхгүй атлаа ирээдүй рүү "төөрүүлсэн" хүлээлт үүсгэсэн, түүгээрээ иргэд биднийгээ мунхруулан итгүүлсэн нүүдэл хийсээр ирлээ. Бид ер нь ийм дандаа тийм болно оо, ийм болно оо гэдэг хоосон зүйлээс салж эрс шинэчлэлт өөрчлөлтийг иргэд өөрсдөөсөө л эхлүүлмээр. Өдгөө байгаа улс төрийн намууд, тэдгээрийн албан тушаалтнууд бол харин "ийм болгож өгнө өө, тийм болгож өгнө" гэх ирээдүй рүү "төөрүүлэгсэд" болж хувирсан ба тэд өөрсдөө л сайжирч, ард түмэн муужирч байна. Өөрчлөлтийг эд биш Ард түмэн бид л хийнэ. Япон лугаа адил болгох гээд байгаа юм бол яг тийм болгох ямар хууль баталж тэр чинь яаж эдийн засгаа өгөөжөө өгөх талаар, одоо яаж үр дүн гарч байгаа талаар тодорхой тоо баримт л ярь. Эсвээс олон зүйл худал амлах хэрэггүй...
Ахиад зуун жил хүлээх нь дээ..
Ирэх зуунд чинь Япон чинь 200 зуун даваад алга болж өгиышдээ кккк
зуун жилийн дараа япон далай руу живх магадлал өндөр байна.
Уламжлалт монгол бичгийн лугаа дагавар бол тай той дагавартай л тохирдог юм. Тэгээд та "японтой хөгжье" гэж хэлж байна уу? Бас "швейцарь лугаа хөгжих" гэж буруу байна. Эх бичгээс нь авч бичнэ үү. Таны хэлний зөвлөх монгол бичгийн хэлийг муу, буруу мэдэж байна шүү.
зуун жилийн дараа япончууд аралтайгаа хамт далайд живнэ.
Ирэх зуунд япон нь ямар болсон байх бол доо? Бид бас л дахиад л зуунаар хоцрох нь дээ.
Бодоо Данзан Швейцарь лугаа хөгжье гээд буудуулсан
Энэ зуун 2000 оноос эхэлсэн. Ирэх зуун гэвал 2100 оноос эхлэнэ. бид таны хэлснээр 99 жил энэ л байдлаараа байх болж байна уу, 2100 оноос эхлэн Япон шиг хөгжөе гэж таны хэлж байгаагаас ойлгох нь ээ. Хэцүүхэн л удаан хүлээлт байна даа, Монголчууд тэвчихгүй л бол уу, та ч тэр хүртэл амьдрахгүй л байх. Ийм юм ярьдаг төрийн хууль тогтоох байгуулагын тэргүүн байж болох уу?
Дэлхийд Төлөөллийн ба Шууд ардчилал гэж байдаг, бид хэрэгжүүлж байлаа. Энэ нөхөр нэг эргүү американы даалгавраар Хятадад л байдаг Зөвлөлдөх ардчилал гэгч зүйлийг хуудьчлаад батлуулчихсан шүү дээ
Япон лугаа хөгжихийн тулд япон лугаа ёсзүйтэй,зарчимтай шудрага, байх ёстой бус уу.Ядаж л ил цагаан монголын баялгийг тоноод идчихсэн том толгой Сүг.Батыолд мэтийн хулгайч нартаа хариуцлага тооц.
Ямар ч сайхан уриа лорзон байсан намууд гэж яажиисан хулгай, луйврын үүр байхад хэрэгжихгүй , намуудыг татан буулгах нь жинхэнэ шинэ эхлэл байх болно
Япончууд Sony-г анх хийсэн тэр vед, якуцаагийн талаар бид мэднэ: Монголын олгархууд энэ сайнхан уулан дээрээ гараад сэлмээр байлд;японы Сонин дээр бич: дэлхийг Ард тvмэнээ доромжлсоор Одоо бол:;!?
ХАХА ЗУУН ЖИЛ СОЛИАРЧ ДУУСДАГҮЙ ЮУН ХҮМҮҮСИЙГ МОНГОЛЧУУД ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХСАН ЮМ БЭ ТЭРТЭЭХ 1921 ОНД ...ОДОО ДАХИАД ЗУУН ЖИЛ ТЭВЧИХ ХЭРЭГТЭЙ ЮУ БҮХ АРД НИЙТЭЭРЭЭ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЬЯ ХӨӨЕ ...БҮХЭЛ БҮТЭН ХҮНИЙ НЭГ НАСНЫ АМЬДРАЛ ШҮҮ ДЭЭ...ЭРХ ЧӨЛӨӨ МАНДАГ УУ ШОРОНЖСОН МАНЫ УДИРДЛАГА ХЭРЭГТЭЙ ЮУ ОДОО Л ШИЙДЭХ ЦАГ ИРЧ БАЙНА ШҮҮ ИРГЭД ЭЭ ..
УЛС ОРНОО ЯПОН ЛУГАА ХӨГЖҮҮЛЭХЭД АРД ИРГЭДЭЭ ЯПОН ЛУГАА ТӨЛӨВШИЛТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БОЛНО.
Ирэх шинэ зуунд гэхээр 2100 оноос хойш гэсэн үг үү