Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Тринидад ба Тобаго Улстай 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.
Хоёр улс найрсаг харилцаа, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.
Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд, Тринидад ба Тобаго Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Ордел Барман нар гарын үсэг зурав.
Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын хооронд болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд илэрхийлэв.
Сэтгэгдэл0
Тринидад ба Тобаго улстай харилцаа тогтоосонд маш их баяртай байна. Тавтай морил анд найз нар минь
Mash chuhal 3-dagch hursh yy?
Soliorboo?ene yamar heeryynyyd ni gonginood bainaa!!ene myysain haryydaar bid yadag bilee!!!Hynii bol hamgiin dood satnii adgyysan zalgamj chanartai mas bydyyleg ardyyd syy dee!!edentei elchin saidiin holbootoi bolloo geheer heereed baidag yamar etgeedyyd bainaaa!!oilgohoon bailaa!