Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллаж, хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсорч буй нөхцөлтэй танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.
2020 оны 12дугаар сард тус төвд байсан өсвөр насны хөвгүүн хүчирхийлэлд өртсөн асуудал үүсэж, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг ажиллан, хүчирхийлэлд өртсөн хүүг хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэлзүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авсан. Мөн уг хэрэгт холбогдсон өсвөр насны хоёр хүүг мөн соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж байгааг хэлэв.
Засаг дарга Д.Сумъяабазар уг төвийн удирдлагууд болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынханд хандан “Цаашид бид бүгдээрээ Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө байр суурь, дуу хоолойгоо нэгтгэж явахгүй бол зохисгүй үйлдлийг нь дэмжээд байгаа юм шиг явмааргүй байна. Нийгэм эмзэг байна. Мөн энэ газарт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ганцаардсан, ар гэрийн амьдрал хэцүү, аав ээж нь архины хамраалтай, хичээл ном сурах нөхцөл нь бүрдээгүй, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөн харж чадахгүй байгаа хүүхдүүд ирдэг. Тийм болохоор бид л эдгээр хүүхдийнхээ сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй. Тэгж байж ирээдүйд зөв иргэн, зөв аав, зөв ээж болоход нь тусална. Энэ байгууллагын гол зорилго ийм байх ёстой” гэлээ.
Тиймээс өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан асуудалд тус төвийн удирдлагуудаас тайлбар нэхэж, хариуцсан газарт нь ийм асуудал гарсан нь хариуцлагагүй байдалтай шууд холбоотой хэмээв.
Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Бат-Орших “Өнөөдөр манайх дээр янз бүрийн нөхцөл байдалтай орчноос ирсэн, янз бүрийн төлөвшилтэй хүүхдүүд байна. Тиймээс аль болох хүүхдүүдтэй тулж ажилладаг албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Манай улс шиг “Энэ бол хүүхдийн асрах байр” гээд хаяг хадчихсан хүүхэд хамгаалах газар бусад улсад бараг байхгүй. Орон сууцны хороолол дунд ялгахын аргагүй орчинд хүүхдүүдээ хамгаалж, сургаж, тэндээс хүүхдүүд ялгаварлан гадуурхалгүй нийгэмдээ гардаг. Та нарын ажлын алдаа бол энэ олон хүүхдэд тулж ажиллах, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй албан хаагчид дутмаг байгаатай холбоотой. 74 хүүхдийг нэг ээлжинд есөн багш яаж харж, хандах юм бэ. Хүүхдийг хүн болгох, амьдралын ирээдүйг нь залж өгөх ёстой асран хүмүүжүүлэх газар өнөөдөр засан хүмүүжүүлэх дээр байсан хүн шиг харизмтай хүүхдийг гаргаж байна. Дахин ийм асуудал энэ төвөөс гарах ёсгүй шүү” гэлээ.
Засаг дарга мөн тус төвд байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцан, хичээл номондоо шамдаж, бусаддаа тустай, найз нартайгаа эвтэй байхыг хэлэв. Тэрбээр “...Та нарт маш их ирээдүй байгаа. Хичээлээ сайн хийж, бие биенээ хайрлаарай...” хэмээн захисан юм.
Сэтгэгдэл0
Хотын мэр байсан МАН-ын Су дарга маш муухай бузар үлгэр жишээ үзүүлсэн дээ.Эрэгтэй хүүхдийг хүчиндэнэ гэдэг ямар муухай бузар булай зүйл вэ? Шоронд бие биенээ хүчинддэг хоригдолууд дээр хэзээ очиж энэ үгээ хэлэх вэ? Ийм үг хэллээ гээд гомо шуумарын явдал зогсох уу?
Мао дарга шиг лоозон уншаад асуудлыг шийднэ гэж бодож байгаа бол эндүүрэл.МАН өөрсдийнхөө гомо нараас ажлаа эхлэх хэрэгтэй.
Бас л төрийн албан хаагчдыг нэмэх асуудал. Ажилтандаа байгаа юм. хүн 30 хүүхэдьэй ажиллаад болоод байдаг. Гэтэл та бүхэн бүх зүйлээрээ иөрөөс хангагдаж байж сэтгэл зүрхээ зориулж ажиллах хэрэгцнн х байдаг газар.. Гэьэл асрамжинд очихгүй тийм хүүхдүүд зөндөө байхад тэдэн рүүгээ чиглэсэн ажлаа сайжрууо. Хийж шүээгүй ажил биш.Бүх боломж байдаг. Хариуцлага,чөлөөт цагийн арга хэмжээ,хүүхдүүдийг чадваржуулах_гэр бүлийн өоловсрол олгох нэн иэргүний асуудал. Та бүхэнд тийм боломж байдаг. Гадна дотны маш их хандив авдаг түүнийгээ зөв зохистрй ашигла.
Хэ хэ энэ одоо тэгэх ёсгүй шүү гээд хэлчихээр л тэгэхээ больчихдог юм байх дааа? Өөрийгөө юу гээд бодчихсон юм болоо
учих шалтгааныг нь олохгүй ингээд лантуудаад байхаар бүгд дор байгаа хүмүүсээ лантуудаж таарна. Хамгийн сүүлийнх нь хүүхдүүд байх болов уу даа.
Арай бузар пмаа
Монгол дээр дооргүй бузар болжээ , тэр бөө ламын хэрэг ч гарахгүй бна даа
Дахиж гарах ёсгүй шүү гэнэ үү. Өөр югаа ч хэлэх вээдээ. Энэ эргүү
Дахин гаргаж болохгүй гээд хэлэхэд амархан, харин яаж ямар замаар ажиллахыг нь хэлж өгөөч ээ.
Араатанлаг болж
hun turhtei araatan amitan l iim baidag baiha daa.
delhiid ch baihgui, ter siri iran afgand ch garaagui buzar hereg shuu
Юу ч хийж чадахгүй бгаа даргыг нь шууд ажлаас нь чөлөөл, хүүхдүүдтэй тулж ажилладаггүй юм бна
МАН-аас үүдэлтэй бузар