sonin.mn
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянгол дүүргийн иргэдийг төрийн дээд одон медалиар шагнах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
 
Эрхэлсэн ажлаараа манлайлан, олон жил үр бүтээлтэй ажилласан 30 гаруй иргэд ийнхүү Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялааж байна.
 
Шагналыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, дэд дарга С.Одонтуяа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Энхтуяа болон бусад албаны хүмүүс гардууллаа.