Монгол Улсын Гадаад харилцааны яам, Азербайжан Улсын Гадаад хэргийн яамны улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 23-нд цахимаар болов.
Зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Азербайжаны Гадаад хэргийн дэд сайд Р.Хасанов нар ахлав. Уулзалтаар дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын зорилт, үйл ажиллагаа, цар тахлыг даван туулах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн ажил, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын талаар танилцууллаа.
Талууд зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол, Азербайжаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээн идэвхжүүлэх, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Монгол, Азербайжаны Засгийн газар Агаарын харилцааны хэлэлцээр, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр зэрэг баримт бичгийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов. Хоёр тал ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлцээний механизмыг байгуулах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлэхээр санал нэгдэв.
Сэтгэгдэл0
Орос Грузин Армянчуудыг хүн бусдыг нь мал гэдэг үндэстний бодлоготой Москва уурлаж байгаа даа.Түрэг Монгол ертөнц 1000 мянган жил түүхийн турш зэрэгцэн оршиж үндэстнүүд нь үнэн дээ.Бид Орос Армянчуудаас юугаараа ч дутахгүй.
Ene zaluu l gantsaaraa yaamandaa Meregjiliin Um yariaad baigaa shuu. Said boloh ni dee gej huleej bayarlaj baisan chin shahaanii avgaig Zandka shahchlaa. Yaaj Mongoliig ingej sonooj chadaj bnaa.Undsen huulia ch batlaj chadkui, tuuhii bor boortsog bolgochood yaahaa medkui maanagtaad