Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Хурлаар "Ковид-19" цар тахлын өнөөгийн байдал, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явц, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г батлах тухай хэлэлцэв.
2021 оны 02 дугаар сарын 11-13-нд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 116, 258 хүнээс шинжилгээ авч 109,068 сорьцыг шинжлэхэд 11 тохиолдол батлагдлаа. Эхний гурван өдөр зургаан хүнээс илэрсэн бөгөөд бусад тав нь тэдний ойрын хавьтал юм.
Батлагдсан зургаан тохиолдлын байршил:
- БГД-ийн гуравдугаар хороо 1- БГД-ийн 25 дугаар хороо 1- БЗД-ийн 26 дугаар хороо 1- СХД-ийн 39 дүгээр хороо 1- ХУД-ийн хоёрдугаар хороо 1- ЧД-ийн хоёрдугаар хороо 1
Нийслэлийн 411 мянган өрхийн 171 мянгаас нь шинжилгээ авсан нь 40 хувьтай байна гэсэн үг юм. Үлдсэн ес хоногт 240 мянган өрхөөс графикийн дагуу авч дуусгана. Явуулын 191 баг, шинжилгээний суурин 87 цэг, 1,934 эмч, эмнэлгийн ажилтан, төрийн болон бусад байгууллагын 794 алба хаагч, эргүүл хамгаалалтад 9,389 хүн ажиллаж байна. Улсын хэмжээнд 11,8 тэрбум төгрөгийн эмийн, PCR шинжилгээний ялгах болон шинжлэх 140,763 багц, 16 нэр төрлийн 32 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд 10 их наяд төгрөг зарцуулна
Засгийн газар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд:
- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
- Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
- Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих "Залуус I, II, III" хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
- Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
- Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.
Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ". Үүнийг үр дүнтэй хийхгүйгээр төлөвлөгөө хэрэгжих боломжгүй учир онцгой анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Эдийн засгийн Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулан байгуулав. Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Товч мэдээ
- Эхний ээлжийн вакциныг хадгалах, тээвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж бэлэн болоод байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон төрийн тусгай алба хаагчид, архаг суурь өвчтэй, өндөр настнуудыг эхэлж вакцинд хамруулна.
- Өнөөдрийн байдлаар 1,682 хүн эдгэрсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа 621 хүнээс биеийн байдал хөнгөн 536, хүндэвтэр 80, маш хүнд нэг хүн байна
- 2021 оны 02 дугаар сарын 13-ны байдлаар нэг сая 900 орчим мянган хүн түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөөд байна.
- 2021 оны 02 дугаар сарын 06-ны байдлаар 9,143 иргэн, үүний 2,773 нь яаралтай нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ. Өнөөг хүртэл тусгай үүргийн нислэг болон газраар 28,862 иргэнийг татаж авсан байна.
- Нийслэлд 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна. Ойрын хавьтал, гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын 1,012 өрөөний бэлэн нөөцтэй, цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэж авчээ.
Сэтгэгдэл0
uunees iluuu khogjij global power bolokh bolomji beee. PM iin dergeed aguu strategist ugui bain doo .
ДҮҮРЭГ БҮРЭЭС НЭГ АЙН ЭНЭ ТЭГЭЭД ТАХАЛ МӨН ЮМ УУ
Тавантолгойгоос хулгайд алдсан 450 мянган тонн нүүрсний хулгайчийг хэзээ барих вэ? Худлаа хуцаад байхаар бариач ээ..
100 жил ХОШИГРУУЛЛАА ОДОО БОЛНО
танай АН-ы ажнай батэрдэнэ шаачихсан шүү дээ өөрсдийгөө хичээ АНхаан?
17 настай хүүхэд мотоциклоосоо шатахуун авч, өөр дээрээ асган шатааж амиа алджээ
Uursdiiguu hichee.
Юм болгон төрийн буруу бна гэж байхгүй өөрсдийнхөө залхуу арчаагүй байдалд анхаармаар болсон
АН гэж өмхий сармисаас салчихвал болно доо. МАН харин ч ихийг хийж бүтээж байна. атаархуу АНуусууд сөнөтүгэй
Улс төрчид, сайдуудын холбогдол бүхий хүмүүс авдаг өмнөх туршлага бүү давтагдаасай
ДАВТАГДАН ДАА МАЛУУДАА ИНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД СУУЖ БАЙ ЗА ККК
ЖДУЗээл хна хандах вэ төсөлөө хна аваачих вэ заавал компануу хоршоо юу хувь хүн 20 жил үйлдвэрлэл хийсэн хүн хамрагдах болуу.
Duureg deeree ochood uulzahaar hariutssan ajiltan medeelel ugdug alba gazar bh ystoi baga zereg hoorondoo medeelelgui l bn bh gehdee alba ni bol bga duureg deeree ochod uzeerei
худлаа.
uursdiin huwaaj ideh hooliig beldej bna uls turchid
Дахиад хуваагаад идчих вий дээ...
Жинхэнэ ждү эрхэлдэг хүмүүстээ л өгөөрэй өөрсдөө хулгайлж авцгаадаг шүү
Дээгүүрээ УИХ. ын гишүүд,сайд дарга нар өмнөх шигээ бүгдийг нь бөөндөөд дуусгах байх даа
За дахиад хуваагаад идчихэв дээ!
Шийдвэрээ гаргаад өөрсдөа хуваагаад авчихдаг. Харж л байгаарай. Энэ амарсайхаг шунал бол хамааралтай компаниараа дамжуулж олон тэрбумыг авна
хүнс барааны үнэ нэмэгдэж байгаа учир ТАХ-ын цалинг нэмэх
Өмнө нь вакцин ч авах мөнгөгүй гэж байсан. Одоо юун их мөнгө гараад ирэвээ??? Гаднаас зээллэх, бэлэн мөнгө хэвлэх, экспортоо, татвараа нэмэгдүүлэх, төсвөө тодотгох гээд мөнгө олох олон арга байгаа. Өнөөгийн нөхцөлд аль нь ч таарч тохирохгүй юм шиг. Аль нь юм боловоо??? Арай эсвэл Ерөнхийлөгчийн яриа байгаа МАНАН-хны гадаадад гаргаж оффшорт нуусан мөнгөө оруулж ирж угаах гэж байгаа юм уу??? Нэг л сэтгэлд багтахгүй төлөвлөгөө яриа байгаа юм шиг. Итгэл төрүүлэхүйц нарийвчилсан төлөвлөгөө гараагүй байна. шүү дээ. Мөнгө тараах гээд ч байгаа юм шиг, үйлдвэр, үйлчилгээ хөгжүүлж ажлын байр буй болгох гээд ч байгаа юм шиг. Төсөв баталдаг УИХ байр сууриа илэрхийлээгүй, эрдэмтэд, эдийн засагчид үгээ хэлээгүй байна шүү дээ. Корона гараа бүтэн жил болоход авах арга хэмжээ яриагүй шүү. Цаг хугацаа л харуулах байх.
mongol hund zugeer ajilj amidrah bolomjiig ug, tatvar, zeeliin huugeer ard iregdee buu daramtal... zeeliin huugee buulag... yum hiij bga hund hussen zeeliig ug...
Монгол улсад цар тахал болоогүй юм ш дээ уг нь. Бэлтгэлгүй ядуу болохоороо л ухаан алдтлаа айж байгаан. Өрх бүрд 1 саяыгаа өгөөд. Жижиг бизнесүүддээ бага хүүтэй зээл. Тэгээд халдвар хамгааллаа сайн сахиаад явчихад л болоо ш дээ.
Яг идэх хоол унтах нойроо хасаад ажлын байр бий болгоод татвараа төлөөд явж буй хүмүүст энэ үнэхэээээээр ач тустай даанч яамныхан бол үнэхээээээээр ой гутмаар чөдөр тушаанууд штэ 10% авахгүй л бол яг өгч харагдаач. Гэхдээ авилгач та нарт нэг юм хэлчихүү та нар хүний харам шингэсэн мөнгөөр хүүхдүүдээ хооллохоосоо ичиж амьдрах хэрэгтэй. Үйлийн үр үсний ширхэгээс нарийн тооцогддог юм. Өөрсдөө өвчин тусаад хэвтэхдээ ойлгох болноо авилгалчидаа.
Өөрсдөө хуруу хумсаа дүрээд ард иргэдэд юу ч олдохгүй. Худлаа шаахаа л боль бас улсын мөнгийг ингэж хувьдаа битгий үрэн таран хий
uilchilgee geheer hoolni gazar ajilluuldag humuustee uguh ym bolowuu
Боловсролд менге оруулаачээ!!! Ирээдуйгээ бодох ухаан бна уу?!
Зээл жинхэнэ эзэндээ очих л хэрэгтэй шүү. Үнэхээр сүртэй эхлээд яг газар дээрээ өөрөөр явдаг шүү. ХХААЯ, ХЭРХЛЭЛТ чиглэлээр явуулбал бахь байдгаараа л авах нь л авна. Арын хаалгаар ЗХТ -өөр дамжуулж өгвөл жинхэнэ хэрэгжүүлнэ дээ. Эзэндээ ч хүрнэ
За яг олгоосой, уул нь ЖДҮ чинь ард түмэн, масс шүү дээ. Хүн нь баян бол улс нь баян гэдэг дээ! Залуу ЕС-ийн попрол биш бгаасай, бага хүүтэй зээлүүд хаашаа явдаг гашуун туршлага бий шүү!
10 их наяд их мөнгө шүү.ЖДҮ ийн зээлийн ихэнхийг хүлэмжийн аж ахуй эрхэдэг компаниудад өг.Хужаа нарийн ногоог Хятадаас оруулж ирэхээ больж өндөр татвар тавьХарин хужаа хүнээр биш сэрүүн орны сайн ногоочдыг оруулж ирж хүлэмж эрхлэх аргыг зааж өгч ехо бордоогоор борд.Монгол хүмүүс бүгд таргалаад үхээд бн.Нарийн ногоо идүүл
Хураа!! Wow I am Rush Qin from Mongolia Ect банкууд Ковид-19-ийн нөлөөгөөр аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрөө идэвхжүүлдэг энгийн зээлийн гүйлгээ, автомашин, орон сууцны зээлийг 1.5%-ийн хүүтэй олгож эхэллээ. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Дансны ажилтанд цахим шуудан илгээнэ үү. SERVICES@ECTBANKS.COM Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу https://ectbanks.com/REG/