“Ice Top” хамтлагийн C.Чулуунбаяр сэтгүүлчийн эрхэнд халджээ

Нийтэлсэн: 2012-11-07 09:12:14

“UB Palace” цогцолборт өнгөрсөн пүрэв гарагт болсон үйл ажиллагааны үеэр ажлаа хийж явсан “paparazzi.mn” сайтын гэрэл зурагчныг “Ice Top” хамтлагийн дуучин Коби буюу C.Чулуунбаяр зодож танхайрчээ. Өмнө нь “Дижитал” хамтлагийн гишүүн мөн л тус сайтын фото зурагчинд халдаж байсан юм.

Одоогоор зурагчны биеийн байдал хүндэвтэр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Папараци гэдэг нь хэн нэгний мууг үзэх эсвэл өө хайх гэсэн хэрэг бус гагцхүү “од” гэж нэрлэгдээд байгаа олны танилууд нийгэмд үлгэр дууриал болж, олон нийтийн өмч байдгийнх нь хувьд тэдний зургийг санаандгүй үед нь авч олон нийтэд хүргэдэг урлагийн төрөл юм байна. Тийм ч учраас ажлаа хийж явсан фото сэтгүүлчийн эрхэнд халдсан тохиолдлуудад “paparazzi.mn” сайт Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм.

Папараци зураг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөлд багтдаг ба дээрх хэрэг нь хуулийн дагуу сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан ноцтой хэрэгт тооцогдох бөгөөд тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

Уг хэрэгт Монголын сэтгүүлчдийн байгууллага шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд “ Мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах нь хэвлэлийн эрх чөлөөг тунхагласан Монгол шиг оронд байж болохгүй үйлдэл” гэдгийг анхаарууллаа. Аж­лаа хийж явахад нь саад учруулж, эрхийг нь зөрчсөн энэ үйлдэл цаашид давтагдвал хуулийн байгууллагуудад хандана” гэж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид мэдэгдэв. Зөвхөн энэ онд сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн найман хэрэг гарчээ. Тодруулбал,

1.2012 оны нэгдүгээр сарын 3-нд Баянхонгор аймгийн “Хонгор” теле­визийн сэтгүүлч Т.Данаасүрэн, зураг­лаач Ж.Түвшинтулга нарын эрхэнд халдсан байдаг. Тэд “Спейшл майнз” ХХК хувиараа ашигт малтмал олборлогчдыг эрх мэдлээрээ дарангуйлж байгаа талаар иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээрээс нь сурвалжлахаар Баян-Овоо сумын нутагт “Цагаан цахир” хэмээх алтны үндсэн чулууны орд газар очихдоо зодлуулсан.

Энэ хэрэг өнөөг хүртэл эл хэрэг шийдэгдээгүй байгаа.

2. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд “ТВ-9” телевизийн нэвтрүүлгийн алба “Боршувуу” сайтын нэгэн нийтлэлийг дүрсжүүлэн эрэн сурвалжлах чиглэлээр детектив нэвтрүүлэг хийсэн. Уг нэвтрүүлгийг бэлдсэн тус телевизийн сэтгүүлчдэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүү үүсгэж, нэг нэгээр нь дуудаж байцаалт авчээ.

3. Мөн оны дөрөвдүгээр сарын 12,13-ны “Монголын мэдээ” сонины сэтгүүлч Б.Даваагийн “7 сарын 1-ний хэргийг санаатайгаар үйлдсэн болов уу гэж боддог” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Уг ярилцлагыг БНН-ын дарга Б.Жаргалсайхан гуай өөрөө өгсөн. Гэтэл Б.Жаргалсайхан болон түүний хамсаатнууд ярилцлага авсан сэтгүүлчийг шөнөжин утсаар дарамталж, улмаар тус сонины редакцид нэвтэрч, сонин хэвлэгдсэн эсэхийг шалгаж, хэвлэх үйлдвэрийн гадаа машинтай зогсоож, сониноо авахаар ирсэн хүмүүсийг хянаж, зарим шуудангийн салбараас “Монголын мэдээ” сонинг булааж, ихэнх хэсгийг нь худалдаж авч байсан.

4. 2012 оны наймдугаар сарын 20-нд МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар сүмогийн их аварга Д.Дагвадоржид зодуулсан. Учир нь, их аварга өөрийн ах Д.Сумьяабазарыг УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй хэмээн биед нь халдсан гэдэг.

5. 2012 оны есдүгээр сарын 13-нд “ТV8” телевизийн сэтгүүлчид сур­валж­лага хийх гэж очоод “BLUE SKY tower”-ийн солонгос эздэд зодуулсан. Уг хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байгаа боловч эцэслэн шийдэгдээгүй байгаа. Мөн Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжинд хандсан.

6. 2012 оны есдүгээр сарын 28, 29-нд “SBN” телевизийн сурвалжлах групп БЗД-ийн Цагдаагийн хэлтэстэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар, цэнгээний газрын хууль зөрчин ажиллаж байгааг сурвалжилж, шалгалт хийсэн. Гэтэл “ХО” баарны эзэн О.Ундрал цагдаа нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хамгаалалтын ажилтнуудаар сэтгүүлч, цагдаа нарыг зодуулж, мэргэжлийн эрхэнд нь халдсан. Түүнчлэн сурвалжлах группийг цагдаа нартай нь хамт баарандаа цоожилж, хийсэн нэвтрүүлгийнх нь бичлэгийг устгахыг оролдож танхайрсан. Тус телевизийн зураглаач А.Амарсанааг зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд “SBN” телевизийн өмч 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий видео камерийг нь дахин ашиглагдахгүй болтол нь эвдсэн. Хэрэг мөн л мөрдөн байцаалтын шатанд байгаа.

Харин хамгийн сүүлд сэтгүүлчийн эрхэнд халдсан хэргийн тухай дээр дурдсан. МСЭ-ийн удирдлагууд хэлэхдээ “Зөвхөн энэ онд ийм олон тооны сэтгүүлчийн эрх чөлөөнд халдлаа. Хэрвээ сэтгүүлчид та бүхэн ямар нэгэн байдлаар эрх тань зөрчигдвөл холбогдох газруудад яаралтай хандах хэрэгтэй. Өнөөдөр ажлаа хийгээд явж байгаа сэтгүүлч, хөшигний ард нуугдмал байгаа зүйлийг ил гаргаж тавьснаараа буруудаж, хэн нэгний гарын загатнааг гаргах ёсгүй. Үүнээс цааш бид эрх зүйн орчноо яаралтай бүрдүүлэх хэрэгтэй.

Мөн өнөөдрийн чухал сэдэв болоод байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг бидэнд нааштайгаар шийдэх байх гэж итгэж байна. Сэтгүүл зүйн салбарт анхаарах хамгийн чухал алба бол эрэн сурвалжлах сэтгүүл зүй байдаг. Энэ төрлийн сэтгүүлчид өөрсдийгөө хамгаалахын тулд баримттай мэдээллийг нотолгоотой нь цуглуулж байх ёстой. Учир нь, маш олон сэтгүүлч улстөрийн болон томчуудын нуугдмал зүйлийг эрэн сурвалжилж гаргасныхаа төлөө цагдаа болон шүүхэд дуудагдсан байгаа.

Монголын сэтгүүлчдийн эвлэлээ­с ийн мэдээлэл хийж байхад Ерөнхий­лөг­чийн Тамгын газрын дэргэдэх Иргэ­ний танхимд мөн л Хэвлэл мэдээл­лийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хэлэлцүүлэгт оролцогчид сэтгүүлч, редакцийн хараат бус байдал болон сэтгүүлчийн нэр хүнд хариуцлага ёс зүйн талаар хөндөж тухайн сэдвүүдээр илтгэл тавьсан. Сүүлийн үеийн судал­гаанаас үзэхэд сэтгүүлчдэд хам­гийн их халгаатай хүмүүс нь улстөрчид байдаг аж. Үүнийг Парла­мен­тын сэтгүүлчдийн холбооны Удир­дах зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Д.Оюунцэцэг илтгэлдээ онцолж байсан юм.

Шинээр батлагдах Хэвлэл мэдээл­лийн эрх чөлөөний тухай хууль нь таван бүлэг, 20 зүйлтэй. Уг хуулийн төсөл нь өмнө нь буюу 1998 онд бат­лагдаж байсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиас хэд хэдэн зүйл, заалтаар онцлогтойг хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийнхэн хэлж байлаа. Тухайлбал, хамгийн эхэнд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулснаар сэтгүүлч, редакцийн хараат бус байдлыг хангах аж.

Тиймээс хэвлэл мэдээллийн бай­гууллагын хараат бус байдлыг батал­гаажуулах чиглэлээр хэд хэдэн тодорхой заалтыг уг хуулийн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, төр хэвлэл мэдээлэлтэй байх цөөхөн тохиолдлыг зөвшөөрчээ. Тухайлбал, хууль тогтоомж, бодлогоо сурталчлах зорилгоор эмхтгэл гаргаж, гадаадад Монголоо сурталчилж болох юм байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт тодорхой хэмжээний зохи­цуулалтыг хийсэн нь төрийн байгуул­лага хэвлэлийн бай­гууллагуудын нийт­лэлийн бодлогод оролцохгүй байхаар заасан байна.

Мөн редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах үүднээс үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, сэтгүүлчдийн гэрээ байгуулах асуудлыг чангатгажээ. Түүнчлэн хэвлэл мэдээл­лийн зөвлөлийг байгуулснаар сэтгүүл­чийг шүүхэд дуудагдахаас өмнө Хэв­лэлийн зөвлөл нь хариуцлага хүлээдэг болгох, мөн сэтгүүлчдийн ёс зүйг дээшлүүлэх ач холбогдолтой хэмээн хууль санаачлагчид үзэж байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн бай­гууллагуудын эзэд нь олон нийтэд тодорхой байх, ингэснээр тухайн хэвлэл мэдээллийн хүлээх хариуцлага сайжрах аж. Харин сэтгүүлчийн эрхийг хам­гаалах үүднээс Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг хүчингүй болгож байгаа юм байна.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"

СУРТАЛЧИЛГАА :

13 сэтгэгдэл харуулж байна        

  1. Muu novshig shorond n yavuul haravaas har tamhichin baina mansuurchihsan baisan uym baigaa biz

    Зочин, 2012-11-07 09:33:16, 202.179.11.94Хариу бичих

  2. KOBI GIN ZUV UU,ENE AM RUU ORCHIH GEED BAIDAG ULUN SETGUULCHID,NUD RUU ORCHIH GEED BDAG ZURAGCHINGUUDIG, INGEJIL HANDIIG DARNA

    Зочин, 2012-11-07 09:37:12, 180.235.163.43

    Муухай царайтай юм бэ, Шөнө таарвал айх л юм бна

    Зочин, 2012-11-07 14:34:28, 202.21.115.162

    Harah tsarainii hogiin buduuleg 1 r angi ch tugsuugui yduu ,zahiin Shigshee baina,Shorond hiigeed soyoljuulah heregtei !!! Gehdee manai ter setguulch nar gej huduunii Bagii nuud hemjeendee baih ni zuv.Uursdiin het buduulegees bolj bas ih zoduulj baigaa bolhoor HOHI ni duu

    Xaxa, 2012-11-08 03:39:12, 68.58.115.73

    Таны нэр:

    Тайлбар:

  3. iim jijig golognvvdiig yund ni paparazzi ene ter gej hoshigruuldiin hyamdhan har tamhi tataad l ortsond hevtej bh yumnuud kobi ch geh shig

    setgvvlch ooroo, 2012-11-07 12:37:09, 122.201.18.155Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Shal utgagui ym nohoigo hurtel shuteh ymdaa

    Зочин, 2012-11-07 13:13:39, 103.11.193.186Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. ENE ODOO YU VEE, OD GECHCHEE TANIHGUI L YUM BNA, HACHIN PANTAMAZ SHIG YUM CHINE

    ZOCHIN, 2012-11-07 13:16:10, 202.70.46.201Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. xun zodoj baigaa xun cetgezui цbchtei schudee.naadxaa schorond xiij xumuujil olgoxgui bol dara xun alax xun bain schu ecbel cetgezuin emlegin zochin bolgoxgui bol end tend xun balbcaar baix ym bischu eruul bisch..zoduurchni ger buleec garaltai bolxoor zodox gedeg terend xebiin canagdaj bain schuude

    Зочин, 2012-11-07 13:51:38, 2.203.181.192Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Сурвалжлагч та нар хэдэн дуу /хип хоп бол бүр дуу гэхэд хэцүү хараалын цуглуулга/ ам барьж ганц нэг FM8 TV-ээр клип цацсан болсон юу ч мэдэхгүй боловсрол соёлгүй бацаануудыг од болгон өргөмжилж ирсэний чинь гай гарч байгаа юм тэд чинь өөрсдийгөө бараг л дэлхийн од болсоны дайтай бодчихсон юу ч хийхээс буцахгүй болчисон байгаа сонин хэвлэлийнхэн л буруутай та нар л сониноо гүйлгэх гэж сенсаац тарихын тулд тэднийг тоогоод байдаг та нар тоохгүй бол тэд чинь хэн ч биш

    Зочин, 2012-11-07 15:03:28, 202.72.245.252Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. хохь нь гэмээр байна. хүний мууг үзэж хоолоо олж идэхийг Монгол хүн уг нь жигшдэгсэн. Гэтэл юун paparazzi.mn вэ ???? тэр солиотой америкуудад л тэр paparazzi энэ тэр нь байдаг юм байгаа биз. Монголд бол яршиг л байна.

    hohi n , 2012-11-07 16:34:32, 122.201.28.4Хариу бичих

  14. goliig ni olj hellee!

    Зочин, 2012-11-07 19:05:22, 90.184.106.151

    yums oorchlogddog yuma ene bol ta 2in uzel surtald nitsehgui ch oorchlogdoh l bolno huuhduud chin paparazzi higed l yawnada ayagui bol

    Зочин, 2012-11-07 21:55:31, 182.160.37.50

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Сайн залуу байна Би ч гэсэн энэ муу сэтгүүлч нэртэй биеэ үнэлэгч бууны ноход эзний зарц нарт дургүй ээ Дандаа хутган үймүүлнэ худлаа хуцна эд нар бол хорлон сүйтгэгчидээс өөрцгүй Намайг папрацидвал шууд л барьж зодно

    Зочин, 2012-11-09 23:04:29, 183.81.169.21Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

"Нарантуул" зах дотор бүртгэлгүй үр зулбуулах эмийг чөлөөтэй худалдаж байна1

Энэ хууль бус эмнээс болж 20 гаруй эх нас барсан тохиолдол гарсан. Үүнд дотор 18-25 насны таван эмэгтэй байгаа. Иймээс охидууд хүсээгүй жирэмслэлтийн үед хууль бусаар худалдаалж байгаа эмийг авч хэрэглэхгүй байх хэрэгтэй байна.

Фотог:

“Extacy” хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт холбогдов9

“Extacy” гэх охидын хамтлагийн гишүүн хар тамхи татсан хэргээр цагдаад байцаагджээ.

Фотог:

Найман кг каннабис хадгалж байсан этгээдийг баривчилжээ4

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух иргэн Ч гэгч найман кг каннабис буюу мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар олж аваад хадгалж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Фотог:

МАН-ынхан ТЕГ-ын дарга болон зарим ажилтныг нь шалгуулахаар цагдаа, прокурорт ханджээ 15

МАН-ынхан цагдаа, прокурорын байгууллагад хандаж ТЕГ-ын хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж гомдол гаргасан байна.

Ж.Оюунбаатар: Чингис хот Зүүн бүсдээ тэргүүлэх хөгжилтэй хот болно

Хэнтийчүүд бидний хамгийн том бахархал бол Чингис хаан юм. Мэдээж төрж өссөн Хэнтий нутаг маань ч бидний нэг бахархал шүү дээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг

“Extacy” хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт холбогдов

“Extacy” гэх охидын хамтлагийн гишүүн хар тамхи татсан хэргээр цагдаад байцаагджээ.

Найман кг каннабис хадгалж байсан этгээдийг баривчилжээ

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух иргэн Ч гэгч найман кг каннабис буюу мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар олж аваад хадгалж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

МАН-ынхан ТЕГ-ын дарга болон зарим ажилтныг нь шалгуулахаар цагдаа, прокурорт ханджээ

МАН-ынхан цагдаа, прокурорын байгууллагад хандаж ТЕГ-ын хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж гомдол гаргасан байна.

Нярай хүүхдийн цогцос олджээ

Энэ сарын 25-ны өглөө нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүхийн байрны ар талд дөнгөж төрсөн нярай хүүхдийн цогцос олджээ.

Хятад иргэн их хэмжээний чонын арьс гаргахыг завджээ

Уржигдар оройн 22:00 цагийн үед гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газраар 17 ширхэг чонын арьс хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан хэрэг гарчээ.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх суллагдсаныхаа дараа /фото/

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өнөөдөр батлан даалтаар суллагдлаа. Түүний суллагдсаны дараах төрхийг "TV-5" телевиз буулгажээ.

Хилээр хурдан удмын адуу оруулах нь ихэсчээ

Хилийн зурваст манааны үүрэг гүйцэтгэж буй хилчид хил дамнасан малын хулгай, адууны наймааны цөөнгүй гэмт хэрэг илрүүлсэн байна.

Huawei–н хууль бус бусармаг үйлдэл үргэлжилсээр

Мобиком компанийн мессэжийн хэрэг Монголд төдийгүй Европын холбооны улсуудын дунд дуулиан тариад байгаа энэ үед харилцаа холбооны салбарт дахин нэг дуулиант хэргийг Huawei тарилаа.

Е.Лхагвасүрэн: Сурагч Х-г амиа хорлосныг тогтоосон

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж шалгахад тухайн хохирогч X гэгч нь гадны нөлөөгүй амь насаа алдсан болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоосон.

4166 хайрцаг "Эссэ" тамхийг битүүмжлэн хураажээ

Тамхины бизнес эрхлэгчдийн холбоо "Алтангадас трейд" компанийн БНСУ-аас оруулж ирсэн "Эссэ" тамхийг шалгаж өгөх хүсэлтийг МХЕГ-т тавьсан байна.

Үерхэх санал хүлээн авсангүй хэмээн амиа хорложээ

Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах II сургуулийн хашааны шонгоос 12 настай эрэгтэй X гэгч нь боомилон амиа хорлосон хэрэг гарчээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар үерхэлийн асуудлаас болж амь насаа хохироосон аж.

Хятад иргэд цагдаа нарын өөдөөс хуванцар шидэж даажигнав

Өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо “Их Өргөө” компанийн барилга дээр ажиллаж байсан хятад иргэд монгол эмэгтэйг зодсон хэрэг гарчээ.

Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар буцаан томилох шийдвэрийг шүүх гаргалаа

Шинэчлэлийн Засгийн газар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлсөн ч тэрээр ээлжийн амралттай байх үед шийдвэр гаргасан хэмээн хуулийн байгууллагаар шийдүүлэхээр болсон юм.

Баянхонгорын Засаг дарга Д.Жаргалсайхан нь Д.Сосорбарамын дүү ажээ

Баянхонгорын Засаг дарга Д.Жаргалсайхан ажлаа өгч магадгүй болоод байгаа билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан түүнийг Засаг даргаар томилсон шийдвэрээ хүчингүй болгосон байна.