sonin.mn

“Ажнай” гэхээр Монголчууд андахгүй. Бас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ орон нутгийн Тавантолгойн эзэн учраас баян байхаас зайлахгүй гэж олон хүн боддог. Тавантолгой ХК-ийн 49 хувийг эзэмшдэг бөгөөд тус компани нь орон нутгийн буюу төрийн өмчит компани учраас тэр л дээ. Дашрамд дуулгахад сонгуульд нэр дэвшигч нь төрийн албан тушаалаа сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгэнд өгчихсөн байх ёстой. Гэтэл Д.Бат-Эрдэнэ одоог хүртэл Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүн хэвээрээ л байгаа гэх юм. Бас татварын 80 тэрбум төгрөгийн өртэй ч гэх сураг дуулдсан. Хэрвээ энэ үнэн бол мань эр гишүүн болох нь бүү хэл нэр дэвших ч эрхгүй баймаар. Ингэхэд СЕХ хууль зөрчин түүнд нэр дэвших эрх олгосон уу, эсвэл худлаа хов уу ялгаж салгадаг газар нь шалгаад үнэн зөв мэдээллийг өгөөсэй дээ, олон түмэнд.

Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"